Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 89

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг оны 0 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга            

 Улсын яллагч                            *******

Шүүгдэгч                                  *******- /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/    нар оролцов.

 

 Шүүгдэгч: *******- улсын иргэн, *******.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .., .. төрсөн, ..настай, *******, ******* ******* боловсролтой, мэргэжилтэй, , гэр бүлийн байдал .., , хамт .. дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух хаягтай, одоо .. дүгээр хороо.. дугаар байрны .. тоотод оршин суух, урьд .. оны ..дүгээр сарын -ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дүгээр зүйлийн 8.2. дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, *******- овгийн Г- /РД:/

            Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч *******- нь оны дугаар сарын -ны орой цаг минутын үед дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагааны явуулдаг “ЗЗ-” автомашины засварын газрын гадаа бусадтай архидан согтуурч байхад нь хүрч ирсэн *******-ийг зайл гэж хөөхөд явахгүй байхаар нь уурлаж, түүний нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр гаргасан хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, энэ үйлдэлдээ гэмшиж байна, миний буруу...” гэх мэдүүлэг

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би оны дугаар сарын -ны орой цаг 40 минутын үед дүүргийн дүгээр хороо, хэсэгт амьдардаг найз Отгоогийн гэрээс гараад “ЗЗ-” авто засварын хажуухан талд явж байтал үл таних гурван ******* хүн зогсож байсан. Би тухайн үед нилээд согтолттой байсан. Би тэр гурван ******* хүн дээр очоод таньдаг хүн байгаа эсэхийг харахаар дөхөөд очиход гурван *******гийн өндөр нуруутай ******* намайг “эндээс зайл” гэж хэлээд миний зүүн талын нүд, хацар орчим 2 удаа гараараа цохиод намайг барьж авсан. Би тэр залууд цохиулаад нэг хэсэг ухаан балартсан байсан бөгөөд би гэрлүүгээ алхаж явах замдаа ухаан ороод өөрийн гар утсаараа цагдаад дуудлага өгсөн. Би Г- гэдэг хүнийг өмнө харж байгаагүй, ямар нэг шалтгаангүй намайг цохьсон. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан байсан. Гомдол санал гээд байх зүйл байхгүй. Би аптекаас цайрын исэлтэй тос, толгойны эм зэргийг 2.000 төгрөгөөр авсан, 8000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлсэн, гэхдээ надад дээрх зүйлсийг худалдаж авсан баримт алга...” гэсэн мэдүүлэг /9-0/

Гэрч Ц.А-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Өчигдөр манай хүү Г- 8 цагийн үед гэрээсээ кабелийн мөнгө өгнө гээд  гарсан. Ингээд удаагүй кабелийн мөнгөө тушаасан гэсээр орж ирсэн. Тэгээд Г- биллярдь тоглоно гээд гэрээсээ гарсан бөгөөд гэртээ ирж хоноогүй. Өнөөдөр 0 цагийн үед Г- миний гар утас руу залгаад “ээжээ би цагдаагийн хэлтэс дээр байна. Намайг ирээд ав” гэж хэлсэн. Өчигдөр Г- хүн цохиод эрүүлжүүлэгдсэн байна...” гэсэн мэдүүлэг /хх-н /

Гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би өчигдөр “Амтлаг” дэлгүүрийн гадна 8 цагийн үед танил дүү Г-тай таарсан. Ингээд манай найз Шижирбат дэлгүүрээс шил 0.33 литрийн “Ерөөл” нэртэй архи худалдаж аваад дүүргийн дүгээр хороо, “ЗЗ-” авто засварын гадна авсан архиа Г-, Шижирбат бид нар хувааж уусан. Ингээд бид гурав архиа уугаад сууж байтал үл таних туранхай биетэй өндөр нуруутай согтуу залуу ирээд Шижирбат Г- бид нараас архи нэхээд байсан. Тэр үед Г- тэр залууг яв гээд хөөсөн боловч тэр ******* бид нараас архи нэхээд өдөөд хоргоогоод байсан. Г- гэнэт уурлаад тэр *******г барьж аваад нүүр лүү гараараа нилээд хэдэн удаа цохьсон. Би яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. хохирогч *******г зодоод байхаар нь би салгасан. Г-ад цохиулаад тэр залуугийн нүүрнээс цус гарч байсан. Тэр залуу гар утсаараа цагдаа дуудаад байх шиг байсан. Удаагүй цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 2/

Ял шийтгэлийн талаар: *******- нь оны дугаар сарын 6-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар “урьд нэг удаагийн ял шийтгэлтэй” гэх ял шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн оны дугаар сарын -ны өдрийн №09шэ/2 дугаартай дүгнэлтэд: “*******-ийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, зүүн хацар зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 4 дүгээр хуудас/

 

Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 4 дүгээр хуудас/ 

Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл “*******- нь 0.70 хувийн согтолттой болохыг” лсон байна. /хх-ийн дугаар хуудас/

Хохирогч *******-ийн бие эрүүл мэндийн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6/

*******-ын хэрэг, зөрчилд холбогдож байсан талааархи баримт, иргэний  үнэмлэхний лавлагаа /хх-ийн 2, 27- дугаар хуудас/

Хууль зүйн дүгнэлтэд:

     Шүүгдэгч *******- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэр ******* миний үгэнд орохгүй хэрүүл маргаан хийгээд өдөөд байхаар нь би барьж аваад түүний нүүр лүү нь гараараа нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг, хохирогч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Би тэр гурван ******* хүн дээр очоод таньдаг хүн байгаа эсэхийг хараад дөхөөд очиход гурван *******гийн өндөр нуруутай ******* намайг “эндээс зайл” гэж хэлээд миний зүүн талын нүд, хацар орчим 2 удаа гараараа цохиод намайг барьж авсан...” гэх мэдүүлэг, гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Г- миний гар утас руу залгаад “ээжээ би цагдаагийн хэлтэс дээр байна. Намайг ирээд ав” гэж хэлсэн. Өчигдөр Г- хүн цохиод эрүүлжүүлэгдсэн байна...” гэсэн мэдүүлэг,  гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Г- гэнэт уурлаад тэр *******г барьж аваад нүүр лүү гараараа нилээд хэдэн удаа цохьсон. Би яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. хохирогч *******г зодоод байхаар нь би салгасан...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

           Шүүх хуралдаанд шүүгдэгч *******- нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтын шаардлага хангажээ.

      Прокуророос *******-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.

 

*******-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг *******- нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.

Иймд *******- нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 00 нэгжээр торгох шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч *******- нь хохиролд .000 төгрөгийг нэхэмжилсэн, хохирлоо оны дугаар сарын 28-ны өдөр бэлнээр авсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг лж ирүүлээгүй болно.

  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дугаар 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. *******- овогт *******- Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. *******- Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 00 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын дотор биелүүлэхийг *******-ад мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих солихыг ялтан *******-ад мэдэгдсүгэй.
  5. Хохирогч *******- нь хохирол төлбөр, хор уршиг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. *******-ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг лж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
  8. Гомдол эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй, гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах болохыг тус тус дурьдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАРАНТУЯА