| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/01304/И |
| Дугаар | 307/ШШ2025/01379 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 307/ШШ2025/01379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/01304/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Г.******* (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...1981 оноос 1987 он хүртэлх хугацаанд Дархан тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргаанд, 1987 оноос 1990 он хүртэлх хугацаанд Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрийн нэгдэлд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эхээр, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын нэг цэгийн үйлчилгээний байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 238 дугаартай тодорхойлолт, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1981 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаартай “Түр хугацаагаар ажилчин авах тухай” тушаалын хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаартай “Ажлаас чөлөөлж гэнэт халагдсаны мөнгө олгох тухай” тушаалын хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын хуулбар, Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 94 дугаартай “Мэргэжлийн шалгалтын дүнгийн тухай” тушаалын хуулбар, Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 252 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 87 дугаартай “Ажилчдад мэргэжлийн зэрэг олгох тухай” тушаалын хуулбар, Засал чимэглэлийн конторын даргын 1989 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дугаартай “Түр ажилчин авах тухай” тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-15, 45-46 хуудас)
3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 07 дугаар сарны 03-ны өдрийн 17/640 дугаартай албан бичиг ХААТР-1 баримт, хаягийн хуудас, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 11-10/141 дугаартай албан бичиг, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1981 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаартай “Түр хугацаагаар ажилчин авах тухай” тушаалын хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1981 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаартай “Ажил өөрчлөх тухай” тушаалын хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1982 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 71 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1986 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 53 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1986 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаартай “Шагнаж урамшуулах тухай” тушаалын хуулбар, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Дархан хотын угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 202 дугаартай “Харьяа конторуудын социалист уралдаанд шалгарсан хамт олон хүмүүсийг шагнах тухай” тушаалын хуулбар, Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 87 дугаартай “Ажилчдад мэргэжлийн зэрэг олгох тухай” тушаалын хуулбар, Засал чимэглэлийн конторын даргын 1989 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дугаартай “Түр ажилчин авах тухай” тушаалын хуулбар, Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 94 дугаартай “Мэргэжлийн шалгалтын дүнгийн тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 372 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай тодорхойлолт зэргийг бүрдүүлж, гэрч Т.*******, Р.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан болсон. (хх 23-37, 48-54, 57-58 хуудас)
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд хандан “Ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж “...1981 оноос 1987 он хүртэлх хугацаанд Дархан тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргаанд, 1987 оноос 1990 он хүртэлх хугацаанд Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрийн нэгдэлд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Мөн хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг ******* гэж буруу бичсэн тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтэй байна” гэж тодруулсан.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6.хүний ажиллаж байсан байдал, 135.2.4.эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх” гэж заажээ.
Хүсэлт гаргагч Г.*******ын хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.
3.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4.Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд ажиллаж байсан үеийн баримтуудад нэр буруу бичигдсэн, ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал архивд байхгүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж шүүхэд ханджээ.
5.Хавтас хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1981 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаартай “Түр хугацаагаар ажилчин авах тухай” тушаалын 1-т “... овогтой *******ийг 1981 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн засварын цехэд засварчингаар түр ажиллуулсугай...” гэх хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаартай “Ажлаас чөлөөлж гэнэт халагдсаны мөнгө олгох тухай” тушаалын 1-т “...цэргийн албанд нас бие, эрүүл мэнд нь тэнцэж цэргийн алба хаах болсон-******* *******...” гэх хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын 1-т “...цэргийн албанаас халагдан ирсэн ******* *******...” гэх хуулбар, Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 94 дугаартай “Мэргэжлийн шалгалтын дүнгийн тухай” тушаалын хавсралт 1-ийн “...2-т *******...” гэх хуулбар, Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 252 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралт 2-ын “...2-т *******-4-р бригад сан” гэх хуулбар, Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 87 дугаартай “Ажилчдад мэргэжлийн зэрэг олгох тухай” тушаалын хавсралтын 5.1-т “... *******-сантехникийн слесарьч...” гэх хуулбар, Засал чимэглэлийн конторын даргын 1989 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дугаартай “Түр ажилчин авах тухай” тушаалын хавсралтын 36-д “ *******-сантехникч...” гэх хуулбар, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХААТР-1 баримт, хаягийн хуудас, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1981 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаартай “Ажил өөрчлөх тухай” тушаалын 1.7-д “...Засварчин овогтой *******...” гэх хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1982 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 71 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын 1.4-т “...******* *******-багсармао цехэд зулагч 5-р сарын 01-нээс ажлын 26 хоногоор...” гэх хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1986 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 53 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралтын “...25.Г.*******-ачигч...” гэх хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1986 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаартай “Шагнаж урамшуулах тухай” тушаалын 6-д “...хивэг ачигч Г.*******...” гэх хуулбар, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Дархан хотын угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 202 дугаартай “Харьяа конторуудын социалист уралдаанд шалгарсан хамт олон хүмүүсийг шагнах тухай” тушаалын хавсралтын “...7. *******-4-р бригад...” гэх хуулбар, гэрч Т.*******гийн “...1985 оноос 1987 он хүртэл Г.*******тай Дархан гурил тэжээлийн комбинатад хамт ажиллаж байсан. Г.******* нь тус байгууллагад ачигчаар ажиллаж байсан. Манай байгууллага хувьчлагдаад олон удаа захирал солигдсоны улмаас хүмүүсийн бичиг баримт нь олдоогүй...” гэх мэдүүлэг, гэрч Р.*******тай “...1987 оноос 1990 он хүртэл Барилга үйлдвэрийн нэгдэлд Г.*******тай хамт ажиллаж байсан. Г.******* нь тус байгууллагад сантехникчээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг баримтуудаар:
-Хүсэлт гаргагч Г.******* нь 1981 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дархан тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргаанд засварчин-цахилгаанчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрийн нэгдэлд сантехникчээр ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
-Мөн 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нээгдсэн ******* ******* гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь овогтой ******* мөн болох нь тус тус тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн дэвтэр дээрх овог, төрсөн он болон дэвтэр дээр бичигдсэн ажиллаж байсан байдлуудын талаарх бичилт зэрэг нь хүсэлт гаргагчийн төрсөн он, овог, түүний ажиллаж байсан байдалтай тохирч байна.
6.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД:*******)-ыг 1981 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дархан тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргаанд засварчин, цахилгаанчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрийн нэгдэлд сантехникчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нээгдсэн ******* ******* гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* (РД:*******) мөн болохыг тогтоосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/01304/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Г.******* (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...1981 оноос 1987 он хүртэлх хугацаанд Дархан тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргаанд, 1987 оноос 1990 он хүртэлх хугацаанд Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрийн нэгдэлд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эхээр, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын нэг цэгийн үйлчилгээний байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 238 дугаартай тодорхойлолт, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1981 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаартай “Түр хугацаагаар ажилчин авах тухай” тушаалын хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаартай “Ажлаас чөлөөлж гэнэт халагдсаны мөнгө олгох тухай” тушаалын хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын хуулбар, Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 94 дугаартай “Мэргэжлийн шалгалтын дүнгийн тухай” тушаалын хуулбар, Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 252 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 87 дугаартай “Ажилчдад мэргэжлийн зэрэг олгох тухай” тушаалын хуулбар, Засал чимэглэлийн конторын даргын 1989 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дугаартай “Түр ажилчин авах тухай” тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-15, 45-46 хуудас)
3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 07 дугаар сарны 03-ны өдрийн 17/640 дугаартай албан бичиг ХААТР-1 баримт, хаягийн хуудас, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 11-10/141 дугаартай албан бичиг, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1981 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаартай “Түр хугацаагаар ажилчин авах тухай” тушаалын хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1981 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаартай “Ажил өөрчлөх тухай” тушаалын хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1982 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 71 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1986 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 53 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1986 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаартай “Шагнаж урамшуулах тухай” тушаалын хуулбар, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Дархан хотын угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 202 дугаартай “Харьяа конторуудын социалист уралдаанд шалгарсан хамт олон хүмүүсийг шагнах тухай” тушаалын хуулбар, Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 87 дугаартай “Ажилчдад мэргэжлийн зэрэг олгох тухай” тушаалын хуулбар, Засал чимэглэлийн конторын даргын 1989 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дугаартай “Түр ажилчин авах тухай” тушаалын хуулбар, Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 94 дугаартай “Мэргэжлийн шалгалтын дүнгийн тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 372 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай тодорхойлолт зэргийг бүрдүүлж, гэрч Т.*******, Р.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан болсон. (хх 23-37, 48-54, 57-58 хуудас)
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд хандан “Ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж “...1981 оноос 1987 он хүртэлх хугацаанд Дархан тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргаанд, 1987 оноос 1990 он хүртэлх хугацаанд Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрийн нэгдэлд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Мөн хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг ******* гэж буруу бичсэн тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтэй байна” гэж тодруулсан.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6.хүний ажиллаж байсан байдал, 135.2.4.эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх” гэж заажээ.
Хүсэлт гаргагч Г.*******ын хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.
3.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4.Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд ажиллаж байсан үеийн баримтуудад нэр буруу бичигдсэн, ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал архивд байхгүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж шүүхэд ханджээ.
5.Хавтас хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1981 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаартай “Түр хугацаагаар ажилчин авах тухай” тушаалын 1-т “... овогтой *******ийг 1981 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн засварын цехэд засварчингаар түр ажиллуулсугай...” гэх хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаартай “Ажлаас чөлөөлж гэнэт халагдсаны мөнгө олгох тухай” тушаалын 1-т “...цэргийн албанд нас бие, эрүүл мэнд нь тэнцэж цэргийн алба хаах болсон-******* *******...” гэх хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын 1-т “...цэргийн албанаас халагдан ирсэн ******* *******...” гэх хуулбар, Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 94 дугаартай “Мэргэжлийн шалгалтын дүнгийн тухай” тушаалын хавсралт 1-ийн “...2-т *******...” гэх хуулбар, Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 252 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралт 2-ын “...2-т *******-4-р бригад сан” гэх хуулбар, Дархан хотын техник туслалцааны барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 87 дугаартай “Ажилчдад мэргэжлийн зэрэг олгох тухай” тушаалын хавсралтын 5.1-т “... *******-сантехникийн слесарьч...” гэх хуулбар, Засал чимэглэлийн конторын даргын 1989 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дугаартай “Түр ажилчин авах тухай” тушаалын хавсралтын 36-д “ *******-сантехникч...” гэх хуулбар, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХААТР-1 баримт, хаягийн хуудас, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1981 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаартай “Ажил өөрчлөх тухай” тушаалын 1.7-д “...Засварчин овогтой *******...” гэх хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1982 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 71 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын 1.4-т “...******* *******-багсармао цехэд зулагч 5-р сарын 01-нээс ажлын 26 хоногоор...” гэх хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1986 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 53 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралтын “...25.Г.*******-ачигч...” гэх хуулбар, Хөдөө аж ахуйн Яам, Гурил, Тэжээлийн үйлдвэрийн Нэгдлийн харьяа Дархан Тариа хадгаламж Тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1986 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаартай “Шагнаж урамшуулах тухай” тушаалын 6-д “...хивэг ачигч Г.*******...” гэх хуулбар, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Дархан хотын угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 202 дугаартай “Харьяа конторуудын социалист уралдаанд шалгарсан хамт олон хүмүүсийг шагнах тухай” тушаалын хавсралтын “...7. *******-4-р бригад...” гэх хуулбар, гэрч Т.*******гийн “...1985 оноос 1987 он хүртэл Г.*******тай Дархан гурил тэжээлийн комбинатад хамт ажиллаж байсан. Г.******* нь тус байгууллагад ачигчаар ажиллаж байсан. Манай байгууллага хувьчлагдаад олон удаа захирал солигдсоны улмаас хүмүүсийн бичиг баримт нь олдоогүй...” гэх мэдүүлэг, гэрч Р.*******ийн “...1987 оноос 1990 он хүртэл Барилга үйлдвэрийн нэгдэлд Г.*******тай хамт ажиллаж байсан. Г.******* нь тус байгууллагад сантехникчээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг баримтуудаар: