| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00653/И |
| Дугаар | 304/ШШ2025/00537 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2025/00537
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: С******* И******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Д*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,039,773.22 /хоёр сая гучин есөн мянга долоон зуун далан гурван төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00653/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С******* И******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д******* нь С******* И******* ББСБ ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр С02000076358 тоот цахим Зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний эрхийн хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 020001 кодтой зээл болох 1,000,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй, төлөөгүй хугацаа хэтэрсэн өдрөөс хойш үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид утсаар болон аппликейшны мэдэгдэл, зурвас, утсаа аваагүй тохиолдолд фэйсбүүк чат зэргээр тухай бүрд нь мэдэгдэж, зээлийн гэрээний зөрчлийг арилгах бодит боломжийг олгон харилцан тохиролцох хэлэлцээр хийх замаар шийдвэрлэх гэж үзсэн ба зөвшилцөлд хүрч чадалгүй зээлдэгч нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрч банк бусыг хохироож байна.
Иймд цахим зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 2,039,773.22 төгрөгийг Б.Д*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,039,773.22 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С******* И******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Д*******д холбогдуулан 2,039,773.22 /хоёр сая гучин есөн мянга долоон зуун далан гурван төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч С******* И******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Д*******д холбогдох 2,039,773.22 /хоёр сая гучин есөн мянга долоон зуун далан гурван төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Д******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 23,793 /хорин гурван мянга долоон зуун ерэн гурван/ төгрөг, хариуцагч Б.Д*******аас 23,793 /хорин гурван мянга долоон зуун ерэн гурван/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА