| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00631/И |
| Дугаар | 304/ШШ2025/00539 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2025/00539
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: М******* К******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М*******ын Б*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 548,651.44 /таван зуун дөчин найман мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 304/2025/00631/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* К******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43975200 тоот гэрээ байгуулан 99344699 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung А34 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 498,774 төгрөг, Гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 49,877 төгрөг буюу нийт 548,651.44төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М******* К******* ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* К******* ХХК нь хариуцагч М.Б*******д холбогдуулан 548,651.44 /таван зуун дөчин найман мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч М.Б******* нь нэхэмжлэгч М******* К******* ХХК-ийн нэхэмжилсэн 548,651.44 /таван зуун дөчин найман мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч М******* К******* ХХК-ийн Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М******* К******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 548,651.44 /таван зуун дөчин найман мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч М.Б******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 8,555 /найман мянга таван зуун тавин тав/ төгрөг, хариуцагчаас 8,555 /найман мянга таван зуун тавин тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА