Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 304/ШШ2025/00541

 


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч:  Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Ч*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 115,747.82 /нэг зуун арван таван мянга долоон зуун дөчин долоон төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00695/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Ч******* нь Ж******* ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 3272656 дугаартай зээлийн гэрээ байгуулан 98042737 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2022 оны 10, 11 дугаар сарын ярианы төлбөр 77,165.21 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 38,582.61 төгрөг нийт 115,747.82 төлбөрийг Ч.Ч*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Ч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох нийт 115,747.82 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж******* ХХК нь хариуцагч Ч.Ч*******д холбогдуулан 115,747.82 /нэг зуун арван таван мянга долоон зуун дөчин долоон төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ч.Ч******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ж******* ХХК -ийн нэхэмжлэлтэй Ч.Ч*******д холбогдох 115,747.82 /нэг зуун арван таван мянга долоон зуун дөчин долоон төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.Ч******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 4,550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 2,275 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөг, хариуцагч Ч.Ч*******аас 2,275 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА