| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2018/0084/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 90
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******д холбогдох эрүүгийн 1804001010089 дугаартай хэргийг Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., хүү А-гийн хамт хамт /цахим үнэмлэхний хаягаар: .. дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоотод/ одоо .. хороо, .. дугаар байрны .. тоотод түр оршин суух, Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овгийн *******гийн ******* /РД:........../
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
*******г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6-7 цагийн орчимд Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны 24 тоот байранд Б.Т-ийг “муу хөгшин банди цохичихвол чи үхнэ дээ, гарын ая даахгүй юм” гэж хэллээ гэх шалтгаанаар түүний зүүн суганы доод хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. Мөн яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлэхгүй, сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс *******д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Хохирогч ******* мөрдөн байцаалтын үед өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6 цагийн үед гэрээсээ гараад Багануур дүүргийн 3...... дугаар байранд байдаг Э- ахын гэрт орсон. Намайг ороход Э- ахынд манай найз А- болон Э- ахын найз гэх буржгар үстэй ******* гэдэг залууг байсан. Бид нар архи ууж эхэлсэн. ******* надад бантан аягалж өгсөн. …******* над руу салаавч гаргаад сууж байсан, би түүнд юу гэж хэлсэнээ санахгүй байна. Гэтэл ******* гараа ардаа нуучихсан над руу тулаад ирсэн. Одоо бодоход ******* ардаа хутга нуучихсан байсан юм байна лээ. Тэгээд ******* үгийн зөрөөгүй ардаа нуусан хутгаа гаргаж ирээд над руу далайсан. Би хутгыг нь хараад хойшоогоо гэдийх маягтай үйлдэл хийхэд далайсан хутгаа нь миний зүүн талын суганд дээрээс доош чиглэлтэй хутгалагдсан. ******* Э- ахын гал тогоонд байсан хар эрээн бариултай урт хутгаар намайг хутгалсан. …Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй ” гэсэн мэдүүлэг /хх-23-26 дугаар хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...Т- чи над руу салаавч гаргадаг хэн бэ гэж *******д хэлж байсан. Юунаас болж маргасан гэдгийг нь сонсоогүй. …Гал тогооны өрөөнөөс гарч ирэхдээ Ш баруун гараа нурууныхаа ард нуугаад жижиг өрөөнд орж Т- дээр очоод зүүн суга хэсэгт нь нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай гэрийн жижиг өрөөнд *******, Н, Т- бид дөрөв архи уугаад сууж байсан. Гэтэл ******* манай гал тогооны өрөө рүү орж хуванцар өнгийн хар оруулгатай урт хутгыг барьж жижиг өрөөнд ороод Т-ийн суга орчимд хутгалсан. …******* надад “муу бандийг томроод байхаар нь хутгалчихлаа” гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 5 дугаар сарын 11-ний өглөөний 5 цаг өнгөрч байхад Э-ынд Т- согтуу орж ирсэн. Бид нар 1 шил Хараа архи задлаад ууж эхэлсэн. Би Т-т бантан аягалж өгсөн, тэгээд жоохон цэвэрхэн идээч гэж хэлэхэд Т- надад хандаж “ муу хөгшин банди цохьчихвол чи үхнэ дээ, гарын ая даахгүй юм” гэж хэлэхэд нь миний уур хүрээд гал тогооны өрөөнд ороод хутганы ноборонд байсан хутгА-удаас нэгийг нь сугалж аваад зочны өрөөнд орсон. Тухайн үед Т- тэргэнцэр дээр сууж байсан бөгөөд би түүний урдаас очоод түүний цээжний зүүн дээд хэсэг эгэм орчимд нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шинжээч эмчийн “…******* биед зүүн суганы доод хэсэгт хутгалагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” гэсэн 09шэ/211 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/
Хэргийн газрийн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-13 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай “…ажлын хэсэг нь 20 см урт, бариул нь 13 см урттай төмөр хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай…” гэсэн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар хуудас/
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 16 ны өдрийн 32 дугаартай яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-ийн 46-47 дугаар хуудас/
Нийслэлийн Багануур дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн 2018.05.17-ны өдрийн 6/373 албан тоот /хх-ийн 78 дугаар хуудас/,
*******гийн ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудсаар ”…Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн...” байна /хх-ийн 56-57 дугаар хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.
Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь ******* 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6-7 цагийн орчимд Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .........орон сууцанд Б.Т-ийг “муу хөгшин банди цохичихвол чи үхнэ дээ, гарын ая даахгүй юм” гэж хэллээ гэх шалтгаанаар Т-ийг хутгалж цээжний зүүн талын суганы доод хэсэгт ташуу чиглэлтэй 7х0.2 см шарх бүхий гэмтэл учруулсан болохыг нотолж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Нотлох баримтын талаархи дүгнэлт
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сА-улж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
******* нь хохирогчийг санаатай хутгалсан болох нь хохирогчийн зүй бус харилцааны улмаас уурласан, хутгыг гал тогооны өрөөнөөс авч үйлдэлдээ бэлтгэсэн зэргээр нь тогтоогдсон. Хүний биеийг гэмтээж чадах ир үзүүртэй зэвсэг хэрэглэсэн нь хохирогчийн биед гэмтэл учруулахыг хүсэж үйлдсэнийг нотолж байна.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…******* биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/211 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******гийн үйлдэл нь иргэн ******* Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна. Хохирогч гомдол саналгүй, хохирол хор уршигийн талаар баримтаар нэхэмжлээгүй болохыг тэмдэглэе.
Иймд *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг харгалзан 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэвэл зохино.
Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэн уг ялаа эдлээгүй байхдаа энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь 66 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-75-р хуудас/, Нийслэлийн Багануур дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн 2018.05.17-ны өдрийн 6/373 “…******* 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, …ялтан *******д холбогдох материалыг 2018 оны 05 сарын 14 ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж хувийн хэрэг нээсэн бөгөөд 2018 оны 05 сарын 16 ны өдрийн 32 дугаартай захирамжаар цагдан хоригдож байгаа тул ялыг эдэлж эхлээгүй байна…” гэсэн албан тоот зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******г прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Мөн шүүгдэгч нь 15 хоног цагдан хоригдсон байх тул хуульд зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, /15х8=120/ эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 20 см урт, бариул нь 12 см нийт 32 см урттай бариул хэсгээр хар өнгийн хуванцар оруулгатай, ажлын хэсгийн үзүүр хэсгээс бариул тал руу 13 см зайд “Stainless steel high-grade cutlery Rostfrei” гэсэн бичиглэлтэй хутгыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул хуульд зааснаар устгах нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ