Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/810 

 

 

 

 

 

 

    2024           07           09                                            2024/ДШМ/810       

 

 

А.У холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Булганчимэг /томилолтоор/,

шүүгдэгч А.У  /цахимаар/, түүний өмгөөлөгч А.Буянжаргал,

           нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

           Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.У , түүний өмгөөлөгч А.Буянжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.У холбогдох эрүүгийн 2209 01471 0878 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 998 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

А.У  нь үргэлжилсэн үйлдлээр 2021 онд “брэнд дэлгүүр нээж хамтарч ажиллая” гэж 1.750.000 төгрөгийг, мөн “зочид буудал ажиллуулахаар болсон, дүү маань гадаадаад Rolex брэнд дэлгүүрийн менежер хийдэг, хямд үнээр цаг нийлүүлэх боломжтой” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 20** оны ** дугаар сарын **-нд 11.000.000 төгрөг, ** дугаар сарын **-нд 9.000.000 төгрөг, ** дугаар сард 5.900.000 төгрөг, ** дугаар сарын **-нд 500.000 төгрөг, ** дугаар сарын **-нд 600.000 төгрөг, ** дугаар сарын **-нд 10.000.000 төгрөг, 03 дугаар сарын **-нд 800.000 төгрөг, ** дүгээр сарын **-нд 2.447.600 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б.Э нийт 40.247.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

мөн А.Э 20** оны ** дугаар сарын **-ын өдөр иргэн Б.Э, Ж.О нарын ажиллуулдаг “***********” онлайн шопоос “***********” нэртэй брэндийн алтан хүзүүний зүүлт, гарын бугуйвч зэргийг худалдан авалт хийхээр захиалга хийсэн 22.000.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн “Бэлэн байгаа надаас ав” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч 22.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      Сүхбаатар дүүргийн прокуророос: А.У үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос А.У “иргэн А.Э 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Э, Ж.О нарын ажиллуулдаг “**********” онлайн шопоос “********* нэртэй брэндийн алтан хүзүүний зүүлт, гарын бугуйвч зэргийг худалдан авалт хийхээр
захиалга хийсэн 22.000.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн “
**************
гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг
төөрөгдөлд оруулан хуурч 22.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан” гэх
үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1
дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцаа
ж, прокуророос шүүгдэгч А.У Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, шүүгдэгч А.У “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 2022/ШЦТ/998 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад
эдлүүл
ж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч А.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон 329 хоногийг эдлэх ялд
нь оруулан тооц
ож, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,
битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурд
аж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч А.У ас 11.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э олгож, Б.Э нэхэмжлэлээс 19.247.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн цагдаагийн
байгууллагад шалгагдаж байгааг дурдаж, 20.000.000 төгрөгтэй холбоотой гомдол
гаргах эрхийг нээлттэй үлдээ
ж, А.У урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

     Шүүгдэгч А.У  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхээс надад ял шийтгэсэн 11.000.000 төгрөгийн үйлдэлд тухайн мөнгийг надад өгсөн гэдэг нь баримтаар огт нотлогдохгүй байна. /2хх 186/ Шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлэв гэсэн боловч шийтгэх тогтоол дахь хэргийн зүйлчлэл хуульд заасантай нийцэхгүй байна. Уг зүйлчлэлээр надад оногдуулсан 2 жилийн хорих ял миний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан шийдвэр болсон тул шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг бүхэлд нь хянаж өгнө үү. Миний бие анхан шатны шүүхийн бусад шийдвэртэй маргахгүй ба хэргийн хүрээнд шинжлэн судалсан нотлох баримтаар миний гэм буруутай нь нотлогдохгүй. Харин гэм буруугүй нь хангалттай нотлогдож байгаа тул намайг цагаатгаж өгнө үү.

     ...Намайг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс, 406 дугаар нээлтэй хорих ангиас, 461 дүгээр хорих анги руу шилжүүлэн Б.Э хэрэгт холбогдуулан шалгасан. Энэ гэмт хэрэгт шалгагдаагүй бол миний бие эдлэх ялаасаа хасуулж, хугацаанаасаа өмнө суллагдаж хүүхдүүд дээрээ очих боломжтой байсан. Энэ нөхцөл байдлаас болж хаалттай хорих ангид ял эдэлж, бие махбод, сэтгэл санаагаар хохирч байна. Миний бие хоригдоод 1 жил 1 сар болж байна. Эрхэм шүүгч нар энэ хэргийг дахин шинжлэн судалж, намайг цагаатгаж өгнө үү. …” гэв.

            Шүүгдэгч А.У өмгөөлөгч А.Буянжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхээс А.У  нь ...захиалгаар бараа авчирч өгнө... гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Б.Э 11.000.000 төгрөг бэлнээр авч хохирол учруулсан гэм буруутай гэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Тогтоолд мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой, байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж дүгнэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан зөвхөн хохирогчийн удаа дараагийн мэдүүлгүүд дээр үндэслэж, гэм
буруутай тооцсон нь бодит байдалд тулгуурласан үндэслэл бүхий дүгнэлт болж
чадаагүй.
Тухайлбал, хавтаст хэрэгт авагдсан Ж.Оюунзаяагийн дансны хуулгаар Г.Нямцэцэгээс орж ирсэн гэх 11.500.000 төгрөгөөс Б.Э ээж н.Н данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч Нандинцэцэгийн данснаас бэлнээр
гаргасан баримт хэрэгт авагдаагүй, түүний данснаас бэлнээр гарсан эсэхийг тогтоогоогүй.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
"...эргэлзээ гарвал түүнийг... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмыг баримталж,
гэм буруугүйд тооцох боломжтой байсан.
Зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, ирүүлснийг 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэв" гэжээ. Хөнгөрүүлэн зүйлчилсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгоогүй нь алдаатай болжээ. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

            Прокурор Н.Булганчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ гэрч, хохирогч нарыг бүгдийг оролцуулсан. Хохирогч Б.Э 40.000.000 төгрөгийн асуудлаас шүүгдэгч А.У 11.000.000 төгрөг хэрэгт цугларсан нотлох баримаас тогтоогдсон гэж шүүхийн шийтгэх тогтоолын 8 дугаар хуудсанд дүгнэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч А.У бусдад учруулсан хохирлоос хасаж тооцож шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн.  Шүүх хуралдааны явцад шүүгч гэм буруугийн дүгнэлт уншихдаа зүйл, ангиа нь андуурч уншсан. Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох эрх хэмжээ нь давж заалдах шатны шүүхэд байгаа. Прокурорын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь, зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох боломжтой. Шүүгдэгч А.У  11.000.000 төгрөг авсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэх боловч хэрэгт цугларсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон. Иймээс шүүгдэгчийг цагаатгах боломжгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У , түүний өмгөөлөгч А.Буянжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

            Шүүгдэгч А.У үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба тус хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

     Анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2024/ШЗ/161 дүгээр шүүгчийн захирамжаар “...хохирлын тооцоог нотлох баримтад үндэслэн үндэслэлтэйгээр гаргах ажиллагаа хийлгэх...” үндэслэлээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулжээ.  

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох, хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг хууль заасны дагуу цуглуулж бэхжүүлэн нотлох ажиллагаа явуулах үүрэгтэй ба хохирлын тооцоонд оруулан тооцоогүй орхигдуулсан хохирлыг бүрэн шалган тодруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулах шаардлагад нийцүүлэн шалгах шаардлагатай байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

     Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/2021 дугаартай урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/465 дугаартай шийтгэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч А.У , түүний өмгөөлөгч А.Буянжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

            Дээрх шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгосонтой холбоотойгоор анхан шатны шүүх шүүгдэгч А.У холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс буцаах, эсхүл прокурор хэргээ татан авах боломжтой болохыг дурдав.

            Мөн шүүгдэгч А.У авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/2021 дугаартай урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч А.У , түүний өмгөөлөгч А.Буянжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхисугай.

  2. Шүүгдэгч А.У урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                         ШҮҮГЧ                                   Т.ӨСӨХБАЯР

 

 

                                                ШҮҮГЧ                                   Б.АРИУНХИШИГ