Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2026/0221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М овогт Ө *******, РД:Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш овогт М******* С /ШТЭҮД:/,

   Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б., С. нар,

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн татварын газрын Татварын хуулийн зөвлөх В. нарын хооронд үүссэн хувь хүний орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсантай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.С, хариуцагч С., Б. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            1.1. Нэхэмжлэгч Ө.******* нь 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгэгдсэн, “Тэди” худалдааны төвд лангуу түрээслэн гар утас, түүний дагалдах хэрэгслийг худалдаалдаг.

            1.2. Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагч Б.Ариунболд, Э.Эрдэнэсувд нар нэхэмжлэгч Ө.*******ын 2019-2021 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар 1,027,858,480.67 төгрөгийн зөрчил илрүүлж, нийт 158,730,174.54 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

            1.3. Улмаар нэхэмжлэгч Ө.*******ын зүгээс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг магадлан үзэж, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11.1, 47.11.2 дах заалтыг баримтлан татварын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг дахин шалгуулахаар 3 сарын хугацаагаар дээд шатны татварын албанд буцааж, гомдол бүхий нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

            1.4. Үүний дагуу Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С., Б. нар нь Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэн Хан-Уул дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг Ө.*******ын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, тоот томилолтоор шалгалтыг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд хийж, татварын хяналт шалгалтаар 1,715,599,753.38 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.5-д заасныг үндэслэн 90,622,311.83 төгрөгийн нөхөн татвар, 36,244,768.18 төгрөгийн торгууль, 33,726,443.29 төгрөгийн алданги, нийт 160,593,523.3 төгрөгийн төлбөрийг  2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актаар Ө.*******д ногдуулжээ.

            1.5. Энэхүү Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар нийт 1,715,599,753.38 төгрөгийн зөрчилд 160,593,523.30 төгрөгийн төлбөр ногдуулсныг хэсэгчлэн эс зөвшөөрч хянуулахаар Нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогыг тооцохдоо гар утас борлуулсан, үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлсний орлого, тогтмол бус буюу зуучлалын орлогыг тодорхойлоогүй, нийт дансны орлоготой үйл ажиллагааны орлогыг харьцуулахад 20 хүрэхгүй хувьтай түүнтэй холбогдон гарсан үйл ажиллагааны зардал болон борлуулсан бүтээгдэхүүний өртгийг нарийвчлан тооцоогүй нь гомдол гаргагчийн бусдад дансаар өгсөн зээлийн өрөө буцааж авах, данс хооронд татагдсан гүйлгээнүүдийг борлуулалтын орлогоор илүү тооцсон гэх гомдлыг магадлан дүгнэх боломжгүй байх тул дахин тодруулан шалгах шаардлагатай гэх үндэслэлээр түдгэлзүүлсэн байтал татварын улсын байцаагчид энэхүү шаардлагыг шалгаагүй, өмнөх татварын улсын байцаагчийн актыг хэвээр батлах, дүнд өөрчлөлт оруулах боломжгүй мэт үзсэн нь татвар төлөгчийг өртөггүй борлуулалт хийсэн, зардал гаргаагүй мэтээр үзсэн нь үндэслэлгүй гэх үндэслэлээр Ө.******* нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргажээ.

            1.6. Нэхэмжлэгч Ө.*******ын тус  гомдлыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар хянан хэлэлцэж, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.3.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, 8.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 дэх хэсгийг баримтлан 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 1,715,599,753.38 төгрөгийн зөрчилд 90,622,311.83 төгрөгийн нөхөн татвар, 36,244,768.18 төгрөгийн торгууль, 33,726,443.29 төгрөгийн алданги, нийт 160,593,523.30 төгрөгийн төлбөр ногдуулснаас 337,280,000.02 төгрөгийн зөрчилд хамаарах 18,550,399.99 төгрөгийн нөхөн татвар, 7,420,160.00 төгрөгийн торгууль, 6,560,988.56 төгрөгийн алданги, нийт 32,531,548.55 төгрөгөөр бууруулж 1,378,319,753.36 төгрөгийн зөрчилд хамаарах 72,071,911.84 төгрөгийн нөхөн татвар, 28,824,608.18 төгрөгийн торгууль, 27,165,454.73 төгрөгийн алданги, нийт 128,061,974.75 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчлөх шийдвэрийг гаргаж Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 25/87 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ө.*******д хүргүүлж, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг гардуулсан тухай тэмдэглэл үйлдэж гардуулжээ.

            1.7. Улмаар Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргаснаар шүүх 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 4008 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

            1.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа: “Татвар төлөгч миний бие Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-******* дугаар “Нөхөн ногдуулалтын акт"-ын Зөрчил 1 буюу 2019 онд 49,935,917.00 төгрөгийн үйл ажиллагааны орлогыг ХХОАТ-ын тайланд тайлагнаж албан татвар ногдуулаагүй гэх зөрчлийг анхнаасаа тайлан гаргаагүй байсан тул зөрчил хэмээн хүлээн зөвшөөрч маргаагүй тул шүүхийн шатанд ч мөн маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа болно. Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2-т хамаарах 2020 оны ХХОАТ-ын 331 сая төгрөгийн төлбөрөөс  314 сая төгрөгийн төлбөрийн, 2021 оны 477,7 сая төгрөгийн төлбөрөөс 400 саяыг,  тэмдэглэх хэсгийн 3-т 2020 оны НӨАТ-ын 379 сая төгрөгийн төлбөрөөс  314 сая төгрөгийн, 2021 оны 477 сая төгрөгийн төлбөрөөс 400 сая төгрөгт хамаарах төлбөрийг тус тус хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн ба өнөөдрийн шүүх хуралдаанаар энэхүү шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцсэн болно.

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

            2.1. Нэхэмжлэгчээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С., Б. нарын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөр нь “зөвхөн хуулиар ногдуулсан албан татвар төлөх, эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул уг нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж байна.

Иргэн Ө.******* миний бие “Тэди” худалдааны төвд гар утас, дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлдэг байсан бөгөөд хяналт шалгалтад хамрагдах хугацаанд түрээсэлсэн өрөө ажиллуулаагүй байсан. БНСУ-д хүнд өвчний улмаас эмчлүүлдэг бөгөөд банкнаас бизнесийн зээл авах шаардлагыг хангах, виз мэдүүлэх, орон сууцны зээлд хамрагдах, боловсролын батлан даалт зэрэг тохиолдолд санхүүгийн чадавхтай гэж нотлох зорилгоор бодит бус буюу бусдын мөнгийг дансаараа оруулж гаргах, дамжуулах хэлбэрээр ч оруулсан тохиолдол байдаг. Гэтэл татварын байцаагч нар энэ бүхнийг үл харгалзан үзэлгүй энгийн иргэн хүнд дааж давшгүй их хэмжээний төлбөр ногдуулсан. Татварын улсын байцаагчид Ө.******* иргэний татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалтыг идэвхтэй гүйлгээ бүхий Хаан банкны , Голомт банкны 2405114208 тоот дансны мэдээлэлд үндэслэсэн байна.

Уг нөхөн ногдуулалтын актыг гаргах болсон үндсэн шалтгаан нь: Анх Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчид иргэн Өндөгөө овогтой ******* миний 2019-2021 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж нийт 1,027,852,480.67 төгрөгийн зөрчилд 93,915,494.77 төгрөгийн нөхөн татвар, 37,562,041.36 төгрөгийн торгууль, 27,252,638.41 төгрөгийн алданги, нийт 158,730,174.54 төгрөгийн төлбөр ногдуулж, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр НА- дугаар нөхөн ногдуулалтын акт үйлдсэнийг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11.1, 47.11.2 дахь заалтыг баримтлан НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж, түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Дээрх түдгэлзүүлсэн үндэслэлд татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогыг тооцохдоо гар утас борлуулсан, үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлсний орлого, тогтмол бус буюу зуучлалын орлогыг тодорхойлоогүй, нийт дансны орлоготой үйл ажиллагааны орлогыг харьцуулахад 20 хүрэхгүй хувьтай, түүнтэй холбогдон гарсан үйл ажиллагааны зардал болон борлуулсан бүтээгдэхүүний өртгийг нарийвчлан тооцоогүй нь гомдол гаргагчийн бусдад дансаар өгсөн зээлийн өрөө буцааж авах, данс хооронд татагдсан гүйлгээнүүдийг борлуулалтын орлогоор илүү тооцсон гэх гомдлыг магадлан дүгнэх боломжгүй байх тул дахин тодруулан шалгах шаардлагатай гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч үнийн дүн дээр маргаж байх бөгөөд уг асуудалд хариуцагчаас бүрэн дүүрэн тайлбарыг нотлох баримтын хүрээнд гаргаж ирүүлээгүй, маргаанд ирүүлсэн баримтын хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй, дээрх ажиллагааг магадлан таслах зөвлөл нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ маргаан таслах зөвлөлийн магадлан судлах боломжоос хэтэрсэн байна. Иймд гомдлын шаардлагыг хянан шийдвэрлэхэд хангалтгүй, нэмж тодруулах шаардлагатай гэж зөвлөлийн бүрэлдэхүүн дүгнэсэн.

Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С., Б. нарт Маргаан таслах зөвлөлийн түдгэлзүүлсэн тогтоолоор 22242000829 тоот томилолт олгогдсоны дагуу гомдол гаргагчийн 2019-2021 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд дахин шалгалт хийж 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр уг маргаан бүхий НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар 1,715,599,753.38 төгрөгийн зөрчилд 90,622,311.83 төгрөгийн нөхөн татвар, 36,244,768.18 төгрөгийн торгууль, 33,726,443.29 төгрөгийн алданги, нийт 160,593,523.30 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Татварын улсын байцаагчид дээрх нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа Маргаан таслах зөвлөлийн түдгэлзүүлсэн тогтоолд дурдсан ажиллагааг бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй төдийгүй зөрчлийг нэмэгдүүлж дахин шинэ акт гаргасан. Тухайлбал 2020 онд Хан-Уул дүүргийн татварын байцаагч нар 126,520,100.00 төгрөгийн, 2021 онд 347,647,272.73 төгрөгийн зөрчилтэй байна гэж үзэж хувь хүний орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байсныг иргэн миний зүгээс эс зөвшөөрч гомдол гаргасан байхад Нийслэлийн татварын байцаагч нар түүнийг дахин нэмэгдүүлж 2020 оны зөрчлийг 331,037,372.73 төгрөг, 2021 оны зөрчлийг 477,794,545.46 төгрөг гэж нэмж шинээр акт гаргасан. Ингэснээр миний гомдлыг дахин нягталж хасагдах байсан зардлыг хасаж тооцсон мэт харагдавч нийт төлөх ёстой дүнг огт өөрчлөгдөөгүй хэвээр байна.

Иргэний харилцах данс гэдэг бол зөвхөн татвар ногдуулж төлөх ёстой бизнесийн орлого орж ирдэг, ашиг олох зориулалтаар ашигладаг зүйл огт биш, өдөр тутмын орлого зарлага давхар явагдаж байдаг. Ах дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө авсан зээл, дамжуулж төлсөн хэрэглээний зардал, эмчилгээний төлбөр гэх мэт хувь хүний 3 жилийн санхүүгийн түүхээс орлого олсон гэх зөрчлөө бүрэн гүйцэт тодорхойлоогүй, давхар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд давхар хариуцлага ногдуулсан бөгөөд дээрх зөрчлийг үнэн бодиттой тодорхойлсны үндсэн дээр нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчил зөв бодитой тодорхойлох байсан гэж үзэхээр байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэгдүгээр албан татвар төлөгч гэж хэн бэ гэдгийг маш нарийн зохицуулсан. Үүнд тус хуулийн /2019/-ийн 6 дугаар зүйл Албан татвар ногдох орлого; 6.1-д "Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй, түүнчлэн гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно", 6.3-т "Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно", 6.3.2-т "үйл ажиллагааны орлого", 8 дугаар зүйл Үйл ажиллагааны орлого; 8.1-д "Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон дараах орлогыг хамруулна", 8.1.2-т "хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого", 8.2-т "Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна" гэж хуульчилсан байна.

Иргэн Ө.******* миний 2019-2021 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдал хяналт шалгалт хийхдээ иргэний үйл ажиллагааны орлогыг бүрэн тодорхойлоогүй, удаа дараа Маргаан таслах зөвлөлөөс түдгэлзүүлэн дутуу шалгасан гэх бүрд нэг байцаагч, нөгөө байцаагчийнхаа актыг бууруулж болохгүй гэх үндэслэлээр хувийн харилцаа, хандлага гаргаж хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй байна. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд Татварын үйл ажиллагаанд зайлшгүй байх, тодорхой байх, шударга байх зарчмыг баримтлах ёстой гэж, мөн Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын 01 дүгээр хавсралтаар баталсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.4.3-т "Хяналт шалгалтын явцад татвар ногдуулалттай төлөлттэй холбоотой зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичиг, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч баримтжуулах зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх" 4.4.4-д "хяналт шалгалтын явцад зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээллийг нотлох зорилгоор гол харилцагч татвар төлөгчийн талаар талбар, тодруулга, мэдээлэл, лавлагааг бусад татвар албан хүсэлт хүргүүлэх авах" гэж заасныг зөрчиж байна.

Захиргааны үйл ажиллагаа, захиргааны акт нь хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байх зарчимтай бөгөөд илт хууль бус захиргааны акт нь төрийн үндсэн үйл ажиллагааны зарчимд илэрхий харш, ноцтой хор уршиг бүхий алдаатай акт болохыг, уг хууль бус захиргааны актаар бий болгосон үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй болохыг хууль тогтоогчоос хуульчилсан байна.

            Иймд, татварын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

            2.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулан ирүүлэхдээ: “...Татварын улсын байцаагч нарын зүгээс миний харилцах дансны орлогоос 6 хуудас орлого түүвэрлэн Ө.******* миний үйл ажиллагаа эрхэлж олсон орлого гэж үзсэн тул эдгээр орлогыг дараах байдлаар задалж үйл ажиллагаа эрхэлж олсон орлогод хамаарахгүй хэмээн нотолж, тайлбарлаж хүчингүй болгуулахаар нэмэлт тайлбар баримтыг хавсарган гаргаж байна.

2.2.1. Иргэн М.*******гийн Хаан банкны 5026598005 тоот данснаас 2020-2021 .онуудад 7 удаагийн гүйлгээгээр нийт 62,150,000 төгрөг миний дансанд орж ирсэн байдаг. Энэ тухайд: М.******* нь Ө.******* миний том хүлгийн /Б./ өмчлөлийн Mercedes benz маркийн 0420УБТ улсын дугаартай /зах зээлийн үнэлгээ 210 сая төгрөг/ суудлын автомашиныг гуйж унаж явахдаа 2019 оны 11 сард зам тээврийн осол гаргасны улмаас 144,819,069 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн үедээ 144 сая төгрөг төлөх боломжгүй гэсэн тул харгалзан үзэж, харилцан тохиролцоод автомашины хохиролд 90 сая төгрөгийг өөрийнх нь хүсэлтээр хэсэгчлэн барагдуулж байгаа дагуу төлүүлж эхэлсэн болно.

            Үүнээс 2021 онд шилжүүлсэн 18,550,000 төгрөгийг Нийслэлийн маргаан таслах зөвлөл миний үйл ажиллагааны орлого биш гэж хасаж өгсөн тул М.*******гоос 2020 онд 19,500,000 төгрөг, 2021 онд 24,100,000 төгрөг орж ирснийг мөн адил үндэслэлээр миний үйл ажиллагааны орлого биш гэж үзэж маргаан бүхий актын зөрчлийн дүнгээс хасаж тооцож өгнө үү.

2.2.2. Ганаа түрээс, ganaa turees, turees гэх гүйлгээний утга бүхий 2020 онд 7,132,000 төгрөг, 2021 онд 890,000 төгрөг буюу нийт 11 удаагийн гүйлгээгээр 8,022,000 төгрөг орж ирсэн байдаг. Ө.******* миний бие 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл " проперти" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан “Тэди” төвийн 2 давхарт гар утас, сэлбэг хэрэгслийн худалдаа, үйлчилгээний лангуу ажиллуулдаг. Гэвч хувь хүнийхээ хувьд удаан хугацаанд өвчний улмаас эм, эмнэлгээр явж, эмчийн хяналтад байсан тул тухайн лангуун дээрээ тогтмол сууж, бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй, нөгөө талаар энэхүү ажлын байраа хадгалж, авч үлдэхийн тулд 2020-2021 онуудад П. гэх залууг хажуудаа суулгаж түрээсийн төлбөрөө хувааж төлж ирсэн. Уг лангууны сарын түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг тул миний хувьд П.оос түрээсийн төлбөрийнхөө тодорхой хэсгийг авч дутуу төлбөрийг өөрөө нэмж түрээсээ төлдөг байсан нь энэ бүх гүйлгээний дүн, төлбөр шилжүүлж буй цаг хугацаа болон түрээслүүлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээ, түрээслүүлэгчийн гаргаж өгсөн төлбөр төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр нотлогдоно. Эндээс би ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлж орлого олоогүй, аливаа хөрөнгө түрээсэлж орлого олоогүй тул П.оос 2020 онд 7,132,000 төгрөг, 2021 онд 890,000 төгрөг, нийт 8,022,000 төгрөг орж ирснийг миний үйл ажиллагаа эрхэлж олсон орлого гэх зөрчлийн дүнгээс хасаж тооцож өгнө үү.

2.2.3. Ц.с 2020 онд 54,790,000 төгрөг, 2021 онд 26,126,000 төгрөг, нийт 24 удаагийн гүйлгээгээр 80,916,000 төгрөг орж ирсэн байдаг. Энэ мөнгөний тухайд дараах тайлбарыг хийнэ. Ө.******* би Ц.Намуундарьд БНХАУ дахь найз /wechat-ын нэр bilegee/-аас гар утсанд ашиглагддаг, тухайн үедээ трэнд болж байсан XPEL гэх гялалзсан наалтыг Монголд худалдаалах албан ёсны эрхийг /франчайзинг/ авч өгсөн бөгөөд төлбөрийг сар бүр тогтол төлөх хуваарийн дагуу төлөхөд нь шилжүүлж өгөх үүрэг л гүйцэтгэсэн байдаг. Шалтгаан нь Ц.Намуундарь манай хамаатны хүүхэд тул төрөл садан, ажил төрөл хийе гэсэн дүүгээ дэмжсэн санаа зорилготой юм. Үүнээс Нийслэлийн маргаан таслах зөвлөл 2020 онд орж ирсэн 39,050,000 төгрөгийг миний үйл ажиллагааны орлого биш гэж хасаж өгсөн тул 2020 онд орж ирсэн 16,140,000 төгрөг, 2021 онд 26,126,000 төгрөг нийт үлдэгдэл 42,216,000 төгрөгийн орлогыг мөн үйл ажиллагааны орлого биш үндэслэлээр хасуулах хүсэлтэй байна.

2.2.4. О.с 2020 онд 4,100,000 төгрөг, 2021 онд 5,014,000 төгрөг, нийт 12 удаагийн гүйлгээгээр 9,114,000 төгрөг орж ирсэн байдаг. Энэ тухайд: О.Эрдэнэсайхантай олон жилийн итгэлцэл, гэр бүл, найз нөхдийн харилцаатай бөгөөд түүний гуйлтаар эмнэлгийн тоног төхөөрөмжийг өөрийн нэр дээр зээлээр авч өгсөн бөгөөд зээлийн төлбөрийг О.Эрдэнэсайхан төлөхдөө Ө.******* миний данс руу шилжүүлдэг байсан. Учир нь О.Эрдэнэсайхан нь өөрөө муу зээлийн ангилалтай, дансаа хаалгасан байсан тул Ө.******* миний нэр дээр зээл авч, миний дансаар бүх төлбөр тооцоогоо хийдэг байсан болно. Энэ орлогыг Нийслэлийн маргаан таслах зөвлөлөөс хасаагүй тул О.Эрдэнэсайханы гаргаж өгсөн Гүн адислал нэртэй өөрийн эмнэлгийн тодорхойлолт, холбогдох баримтыг үндэслэн 9,114,000 төгрөгийг Ө.******* надад холбогдох татварын актын татвар ногдуулсан орлогоос хасаж тооцож өгнө үү.

2.2.5. Татварын улсын байцаагч нарын түүвэрлэсэн үйл ажиллагааны орлого гэх жагсаалтад, миний гэр бүлийн хүн болох Баатарын Баттөгс /данс-5115038199/, том хүү болох Бат-Оргил /данс-5114346547/ нараас гэр бүлийн хэрэгцээнд зарцуул гэж эхнэртээ, ээж рүүгээ шилжүүлсэн мөнгө, мөн миний төрсөн ах Ө.******* /данс-5059077037/ -аас дуудлага мөнгө хэрэгтэй гэх үед нь түр хэрэглүүлээд буцааж авсан, эдгээр 3 хүнээс 22 удаагийн гүйлгээгээр 2020 онд 34,070,000 төгрөг, 2021 онд 25,550,000 төгрөг, нийт 59,620,000 төгрөг орж ирснийг Ө.******* миний үйл ажиллагаа эрхэлж олсон орлого гэж үзэх боломжгүй юм. Эдгээр гүйлгээ нь данс эзэмшигч иргэний мэдээлэл, гэрлэлтийн болон төрөл садны лавлагаагаар тус тус нотлогдох тул миний гэр бүлийн хамгийн ойрын 3 гишүүнээс 22 удаагийн гүйлгээгээр 2020 онд 34,070,000 төгрөг, 2021 онд 25,550,000 төгрөг, нийт 59,620,000 төгрөг орж ирснийг Ө.******* миний үйл ажиллагаа эрхэлж олсон орлого гэж үзсэнийг хүчингүйд тооцож өгнө үү.

2.2.6. Нэхэмжлэгч Ө.******* миний нөхөр Б.Баттөгс нь хувиараа нэгэн уул уурхайн компанийн хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэдэг бөгөөд хөдөө орон нутагт ажиллах байх хугацаандаа миний данс руу ажил эрхлэлттэй холбоотой гүйлгээ хийлгэх зорилгоор мөнгө шилжүүлдэг байсан. Яг энэ зорилгоор 2020 онд 98,340,000 төгрөг, 2021 оны 62,295,000 төгрөг, нийт 160,635,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэнийг би тухай бүрд нь шилжүүл гэсэн эзэн холбогдогч руу нь гүйлгээний утгыг тодорхой бичээд шилжүүлдэг байсан. Энэ нь ихэвчлэн ажлын гүйцэтгэлтэй холбоотой ажилчдын цалин хөлс олгох, тээвэр, тэсэлгээ, шатахуун, сэлбэг хэрэгсэл худалдаж авсны төлбөр, ажил гүйцэтгэсний хөлс төлөлтүүд байдаг. Эдгээр гүйлгээ нь миний харилцах дансаар дамжсан нийлээд өндөр дүнтэй гүйлгээнүүд бөгөөд аль нь ч нөхөр бид 2-ын хэн хэнийх нь үйл ажиллагаа эрхэлж олсон бодит орлого биш тул хасуулах хүсэлтэй байна. Үүнээс Нийслэлийн маргаан таслах зөвлөл 2020 оны 14,500,000 төгрөгийг хасаж өгсөн тул үлдэх 2020 оны 83,840,000 төгрөг, 2021 оны 62,295,000 төгрөг, нийт 146,135,000 төгрөгийн гүйлгээг Ө.******* миний үйл ажиллагаа эрхэлж олсон орлого биш тул зөрчлийн дүнгээс хасаж тооцож өгнө үү.

2.2.7. Ө.******* миний хувьд өдөр тутамдаа Хаан банкны дансаа тогтмол ашигладаг бөгөөд Голомт банкны дахь 2405114208 тоот данснаас Хаан банкныхаа данс руу мөнгө татсан тохиолдлыг татварын улсын байцаагч нар давхардуулан орлогоор бүртгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эдгээр данснууд эзэмшигч нь Ө.******* би өөрөө гэдгээр нотлогдох тул 2020 онд 19,839,000 төгрөг, 2021 онд 113,760,000 төгрөг, нийт 133,599,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс Нийслэлийн маргаан таслах зөвлөл 2020 оны 10,069,000 төгрөг, 2021 оны 79,120,000 төгрөгийг тус тус хассан тул үлдсэн 2020 оны 9,800,000 төгрөг, 2021 оны 34,640,000 төгрөгийг давхардуулсан дүнгээр орлого бүртгэснийг нөхөн ногдуулалтын актын зөрчлийн дүнгээс хасаж тооцож өгнө үү. 2.8. Нэхэмжлэгч Ө.******* нь өдөр тутам, ажил амьдралаа зохицуулах үүднээс найз нөхдийн хоорондын итгэлцлийн үндсэн дээр найз нараасаа их бага хэмжээгээр богино хугацаатай мөнгө зээлж, эргэж төлдөг байсан байна. Улмаар иргэн Б Мөнхтөр, , Баярхүүгийн , нарын нэр бүхий иргэдээс 2020 онд 108,049,000 төгрөг, 2021 онд 140,540,000 төгрөг нийт 248,589,000 төгрөгийг зээлэн авч буцаан төлсөн нь орлого шилжүүлсэн данс, тухайн дүнгээр буцаан шилжүүлсэн дансны гүйлгээгээр тус тус тогтоогдох тул зөрчил гэж үзэж татвар ногдуулсан дүнгээс хасаж тооцож өгнө үү.

Шүүх бүрэлдэхүүн миний гаргасан үндэслэл, тайлбар, нотлох баримтыг харгалзан үзэж Нийслэлийн татварын газрын нэр бүхий татварын улсын байцаагчдын 2024 оны НА-******* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-нд дараах өөрчлөлтийг оруулж өгнө үү. Нийслэлийн маргаан таслах зөвлөлөөс 1,378,319,753.36 төгрөгийн зөрчилд холбогдох 72,071,911.84 төгрөгийн нөхөн татвар, 28,824,608.18 төгрөгийн торгууль, 27,165,454.73 төгрөгийн алданги, нийт 128,061,974.75 төгрөгийн төлбөр ногдуулснаас шүүх 1,094,101,818.18 төгрөгийн зөрчлийн дүнд холбогдох 60,175,600.00 төгрөгийн нөхөн татвар, 24,070,240.00 төгрөгийн торгууль, 21,283,173.45 төгрөгийн алданги, нийт 105,529,013.45 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох /задалбал: зөрчил 2-д 2020-2021 онд ХХОАТ ногдуулж төлөөгүй гэх 547,050,909.09 төгрөгийн зөрчилд холбогдох 5,470,509.09 төгрөгийн нөхөн татвар, 2,188,203.64 төгрөгийн торгууль, 1,374,689.15 төгрөгийн алданги, ХХОАТ-ын нийт 9,033,401.88 төгрөгийн төлбөрийг, мөн зөрчил 3-д 2020-2021 оны НӨАТ ногдуулж төлөөгүй гэх 547,050,909.09 төгрөгийн зөрчилд холбогдох 54,705,090.91 төгрөгийн нөхөн татвар, 21,882,036.36 төгрөгийн торгууль, 19,908,487.30 төгрөгийн алданги, НӨАТ-ын нийт 96,495,614.57 төгрөгийн төлбөрийг тус тус/ НА-******* дугаартай "Нөхөн ногдуулалтын акт"-аар татвар ногдуулж төлөөгүй 284,217,935.18 төгрөгийн зөрчилд холбогдох 11,896,311.84 төгрөгийн нөхөн татвар, 4,754,368.18 төгрөгийн торгууль, 5,882,278.28 төгрөгийн алданги буюу нийт 22,532,958.30 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үүгэжээ.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас гаргасан 8 үзүүлэлт тус бүрд  гаргаж байгаа хариуцагчийн нэмэлт тайлбаруудаас харахад өнөөдөр ялгаад өгсөн учраас анализ хийгээд зарим хэсэг нь давхардсан байна, заримынх нь утга нь ийм байна гэх тайлбаруудыг хийж байна. Энэ нь хасах үндэслэлтэй байна гэдгийг шууд утгаараа нотолж байна. Манай тайлбарууд зарим нь үндэслэлтэй байна гэдэг нь тодорхой харагдаж байна. Үндэслэлгүй гэж хэлсэн тайлбаруудыг нь харвал н.Ганаа түрээс төлсөн нь 600,000 төгрөг, 500,000 төгрөг гээд байгаа. Ө.*******ын төлөх түрээс нь сард 1,500,000 төгрөг. Тэгэхээр түрээсийн орлого биш гэсэн үг. Ө.*******ын түрээсийг авч байгаад өөрийн түрээсийн орлогоосоо тодорхой хэмжээг нь авч дутуугаа бүтэн болгож бүрдүүлээд төлж байгаа. Тусдаа орлого гэж үзэх боломжгүй. н.Намуундарийн тухайд н. гэдэг хүнээс орж ирсэн мөнгө нь байна. Тухайн өдрийн үйл баримт, гүйлгээ бүрийн утгыг энэ хүн л мэднэ. Өөр хэн ч мэдэхгүй. Энэ хүн өөрийнхөөрөө ойлгосон. н. нь н.Намуундарийн нөхөр. Тэгэхээр өдөр тутамдаа мөнгө хийхдээ н.гийн данснаас “” гэж бичээд л н.Намуундарь мөнгө хийсэн. Тэгэхээр н.тай холилдсон нь ийм учиртай. Огт үндэслэлгүй зүйлсийг хэзээ ч оруулж ирээгүй. Бүгд үндэслэлтэй.

Гэр бүлийн тухайд, Б.Бат-Оргил хүү нь гээд байхад л Б.Бат-Оргилоос орж ирсэн мөнгийг тооцохгүй гээд байна. Б.Батдэлгэр нь Ө.*******ын хүү. Ө.******* 5 хүүтэй. Гол харилцаж байгаа нь Б.Бат-Оргил. Нэхэмжлэгчээс анх надтай уулзаж энэ асуудлыг зөвлөлдөж эхэлсэн цаг мөчөөс эхлээд ярьсан юм нь Ө.*******ын хамгийн буруу зүйлийг шүүхэд үнэнээр нь хэлэхэд дансаа сайжруулах зорилгоор бодит болон бодит бус орлогуудаа зээл гэх мэт байдлаар гүйлгээний утгыг өнөөдөр улсын байцаагч нарын ярьж байгаа утгаар хийснээрээ буруудаж унаад байгаа. Зүй нь дансных нь дугаарыг шалгах. Жишээ нь дансыг нь харахаар өөрийнх нь данс. “512” гегабайт гээд бичсэн. Энэ хүн өөрийнхөө дансанд мөнгө хийхдээ данс хоорондоо хийж байгаа гэдгээр биш зээл авахдаа, элчинд орохдоо дансныхаа баяжилтыг өөрийн орлогоор гэж харуулах зорилгоор дээрх байдлаар гүйлгээний утгыг бичсэнд буруу байгаа юм. Зээл авахдаа хүртэл чи над руу “утасны төлбөр” гээд хийчхээрэй. Ахаасаа мөнгө авахдаа хүртэл утасны “кэйс” гээд хийчхээрэй гэдэг байдлаар гүйлгээ хийлгүүлж байсан. Үүнийг хүүгийнх нь данс, нөхрийнх нь данс, зээл өгсөн хүнийх нь данс гэдэг  агуулгаар тайлбарлаж нотлохыг хичээж байгаа.

Нэмэгдсэн өртгийн албан татвар давхардсан гэж би огт хэлээгүй. Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ёсгүй гэсэн. Хувь хүний орлогын албан татвар нь  нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг даваагүй бол нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах нь үндэслэлгүй гэж тайлбарласан. Татварын алба 3 жил энэ хүнийг шалгаж байгаа мөртөө яагаад нэмэгдсэн өртгийн албан татварын төлөгчөөр өнөөдрийг хүртэл бүртгээгүй юм бэ гэдэг асуудал хэвээр байна. Ө.*******ын нөхрийн үйл ажиллагааны орлогыг тайлбарлахдаа Б.Батдэлгэр хамаагүй гэж тайлбарлаад байна. Ө.*******ын нөхөр нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийсэн. Гутал аваарай гээд мөнгө хийсэн.  Нэр нь гарч ирээгүй бусад хүүхдүүдийнх нь нэр нь давхар явагдаад байна шүү гэдгийг хэлье. Хяналт шалгалтаар 5,3 орчим тэрбум төгрөгийн харилцах дансны нийт гүйлгээг хүлээн зөвшөөрөх асуудлын тухайд Ө.*******ын хувьд ийм их хэмжээний орлогыг тухайн онуудад олж байсан мэтээр эрх зүйн байдал нь дордохоор харагдаж байгаа учир хүлээн зөвшөөрнө гэж хэлж бол чадахгүй. Татварын улсын байцаагч нарын зүгээс анзаарвал хууль хэрэглэж байгаа төрийн байгууллагын төлөөлөл, эрх бүхий субъектүүд “харж үзсэн, харин ч энэ хэсгийг нь хассан” гэдэг асуудлыг ярьж байгаа нь учир дутагдалтай. Хяналт, шалгалтыг 2 удаа хийж байгаа. 1. Дүүргийн татварын байцаагч нар хийсэн актад Маргаан таслах зөвлөл дахин шалгах шаардлагатай байна гээд буцсан. Буцахдаа үнийн дүн нь нэмэгдсэн. Тэгэхээр татварын байцаагч нар хяналт, шалгалтын процесс явуулахдаа зарим баримтыг шаардаад байхад өгөөгүй, эсхүл бид нар баримтыг аваагүй гэх процессуудыг ярьж байна. Өмгөөлөгчийнх нь зүгээс хэлэхэд Ө.******* нотлох баримтыг яаж бүрдүүлж өгөх ёстой вэ гэдэг дээр хуульч хүн шиг ойлголтгүй. Канондож өгсөн нь зөв юм уу, эх хувиар нь өгөх нь зөв юм уу гэдэг процессоо мэдэхгүй. Анхнаасаа бүгдийг нь шүүхээр маргаж байгаа шигээ гаргаж өгөөгүй. Тэгэхээр зарим хэсэг нь баримтаар авагдаад, зарим хэсэг нь авагдаагүй үйл явцын дунд сайжраад л явсан. Зарим баримтууд нь ч гэсэндээ явцын дунд өгөгдсөн. Анхан шатны баримтуудыг анхны хяналт, шалгалт хийсэн байцаагч нартай хамааруулж ярина. Дараагийн байцаагч нар татварын албаны өөрсдийгөө хамгаалсан өмнөх хяналт, шалгалтынхаа актад ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Өөр байцаагч нар шалгаж байгаа учир өөрчлөгдөж болно шүү дээ. Маргаж байгаа үнийн дүнгийн хэмжээгээр нөхөн ногдуулалтын актын төлбөрийг бууруулж зөрчлийн дүнг хүчингүй болгож өгнө үү. Өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

2.4. Нэхэмжлэгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Иргэн Ө.******* би гар утасны бизнесийг хийхдээ ашгийн төлөө ажиллаж лангуу ажиллуулдаг учир өдөрт багадаа 3 үйлчлүүлэгчид бараа зарах ёстой. Сард би 90 танихгүй харилцагчтай харьцах ёстой. Жилдээ 100 гаруй хүнтэй харьцаа үүсгэж магадгүй. Гэтэл татварын байцаагч нарын яриад байгаа 5,3 орчим тэрбум төгрөгийн гүйлгээ 10 гаруй хүний данснаас л над руу орсон. Энэ цаг хугацаанд би татварын байцаагч нарт нэг л шалтгааныг удаа дараа хэлдэг. Хариуцагчид харж үзсэн гэж тайлбарлах боловч надад 3 жилийн дарамт шахалттай асуудал байсан. Миний хүндэтгэн үзэх шалтгааныг татварын байцаагч нар түүхээр нь харсан. Миний сард хэрэглэж байсан эмийг харсан. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин тусаад Бүгд Найрамдах Солонгос улсад хагалгаанд орсон. Ийм учраас би лангуугаа түрээсэлж ажиллуулж байсан. Хэрвээ би орлого олсон бол өдөр тутам 3 хүнд бараагаа зарсан байх ёстой. Хамаарал бүхий цөөхөн хэдэн хүний гүйлгээ байгаа. Мөн би банканд өнөөдрийг хүртэл 370 гаруй сая төгрөгийн зээлтэй. Би 2020, 2021 онд эрсдэлтэй зээлдэгч санд бүртгэгдсэн. Үүнтэй холбоотой хуулгануудыг өгч байсан. 500 сая төгрөгийн зээлтэй хүн дахиж зээл авах, хүүхдээ гадаадад сургах процессыг хангахын тулд байнга эргэлдүүлэх ёстой болсон. Ийм учраас би нөхрөөсөө мөнгө авахдаа хүртэл Б.Батдэлгэрийн “сургалтын төлбөр, ажлын мөнгө, гутлын мөнгө, сургалтын төлбөр, 512, 128” гэж хийдэг гэдгийг удаа дараа тайлбарласан” гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

3.1. Хариуцагч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “...2024 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын олгосон тоот татварын хяналт шалгалт хийх томилолтоор татварын улсын байцаагч Б., С. бид нар Хан-Уул дүүргийн татварын газарт бүртгэлтэй Т регистрийн дугаартай иргэн "Өндгөөгийн *******"-ийн 2019-2021 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 31 ний өдрийн 03 тоот тогтоолын дагуу иж бүрэн хяналт шалгалт хийж 2024 оны 5 дугаар сарын 7-ний өдөр НА-******* тоот нөхөн ногдуулалтын актаар 1,715,599,753.33 төгрөгийн зөрчил илрүүлж 160,593,523.30 төгрөгийн төлбөр ногдуулсан. Иргэн Өндгөөгийн *******ын 2025 оны 06 дүгээр сарын 10-ний өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд татварын улсын байцаагчийн НА-******* тоот нөхөн ногдуулалтын актыг зөвшөөрөөгүй гомдлын шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Албан татвар ногдуулалт, төлөлтийн талаар:

Хувь хүний орлогын албан татварын тайлангаар: 2020 онд 48,000,000.00 төгрөгийн татвар ногдох орлоготой, 45,000,000.00 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 3,000,000.00 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 300,000.00 төгрөгийн албан татвар төлөхөөр тайлагнасан нь цахим татварын удирдлагын нэгдсэн системд баталгаажсан байна. 2019, 2021 онуудад хувь хүний орлогын албан татварын тайлан ирүүлээгүй. Хөндлөнгийн мэдээллийн нэгдсэн санд тус иргэнтэй холбоотой мэдээлэлгүй байна. Эрсдэлийн үнэлгээ 57 хувь. Татварын тайлан, арилжааны банкны харилцах данс, татварын удирдлагын нэгдсэн системийн тооцоолол, санхүүгийн анхан шатны баримтуудтай тулган шалгав. Иргэн ******* нь Хан-Уул дүүргийн татварын хэлтэст бизнес эрхлэгчээр бүртгэлтэй. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйл. Татварын хяналт шалгалт 41.1."Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана", гэж заасны дагуу татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Иргэн Өндгөөгийн *******ын гаргасан нэхэмжлэлийн Бодит нөхцөл байдлын тухайд хэсгийн тайлбар Иргэн Ө.******* Чингэлтэй дүүргийн 5 хороо “Тэди” төвийн 2 давхар 23 тоот гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл худалдан борлуулах павильон ажиллуулдаг. 2019-2021 онуудад Иргэний ХААН банкны тоот харилцах дансаар 3,521,460,731.87 төгрөгийн орлого, Голомт банкны 2405114208 тоот харилцах дансаар 1,840,789,675.53 төгрөгийн орлого нийт 5,435,456,984.40 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн. Татвар төлөгчийн зүгээс ирүүлсэн бүх анхан шатны баримт, нотолгоо, тайлбар зэргийг үндэслэн харилцах данс хоорондын гүйлгээ, ах дүү найз нөхдөөсөө виз мэдүүлэхэд шаардлагатай орж гарсан орлого зарлагын гүйлгээ, банкны зээлийн гүйлгээ, хандив тусламж зэрэг 4,576,689,149.22 төгрөгийг хасаж, зөвхөн үйл ажиллагаанаас олсон орлого/ гар утас, дагалдах хэрэгсэл борлуулсан, түрээсийн/ болох 858,767,835.18 төгрөгийг зөрчилд тооцон хувь хүний орлогын албан татварыг нөхөн ногдуулан хариуцлага тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвар хуулийн дагуу Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөг хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэй. Илэрсэн зөрчил 50,0 сая дээш хүрсэн тул НӨАТ-ын хуулийн дагуу нөхөн татвар ногдуулан хариуцлага тооцсон. Иргэн Ө.*******тай татварын хяналт шалгалттай холбоотой нотлох баримт авчирч өгөх, орлого зардлын тулгалт хийх талаар 4 удаа утсаар ярьж, өөрийн биеэр 7 удаа ирүүлж нотлох баримт болон орлого зардлын тулгалтыг хийлгүүлсэн нь Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдсэн байна. Иймд татварын хяналт шалгалтын журмын 4.4.4-д заасантай нийцэж байна.

Татварын хяналт шалгалтаар Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль, тогтоомжийн холбогдох заалтыг доорх байдлаар зөрчсөн нь тогтоогдлоо. Үүнд:

1. 2019 онд 49,935,917.00 төгрөгийн үйл ажиллагааны орлогыг хувь хүний орлогын албан татварын тайланд тайлагнаж албан татвар ногдуулаагүй нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006.05.20/ 8 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого: 8.1.Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараах орлогод албан татвар ногдуулна: 8.1.2. Үйл ажиллагааны орлого; 12 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлого. 12.1.Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан мэргэжлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, арилжаа эрхэлж олсон дараах орлогыг хамруулна; 12.1.2. хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого; 18 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох: 18.1.Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.1-12.1.3, 12.1.5-12.1.14, 12.1.17, 12.1.19-12.1.26-д заасан зардлыг хасаж, 12.2, 12.3, 12.5-12.8-д заасан зарчмыг баримталж 13-15 дугаар зүйлийг дагаж мөрдөнө; 23 дугаар зүйл. Албан татварын хувь, хэмжээ: 23.1.Энэ хуулийн 17 дугаар зүйл, 22.1.4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож, албан татвар ногдуулна.

2. 2020 онд 331,037,372.73 төгрөгийн, 2021 онд 477,794,545.46 төгрөгийн үйл ажиллагааны орлогыг хувь хүний орлогын албан татварын тайланд тайлагнаж албан татвар ногдуулаагүй нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2019.03.22/ 6 дугаар зүйл: Албан татвар ногдох орлого. 6.1. Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй, түүнчлэн гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно; 6.3.Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно: 6.3.2. үйл ажиллагааны орлого; 8 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлого: 8.1.Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон дараах орлогыг хамруулна; 8.1.2. хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого; 8.2. Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна; 15 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох: 15.1.Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д заасан шаардлагыг хангасан зардлыг хасаж, мөн хуулийн 13.2-д заасан зарчмыг баримталж 14, 15, 16, 17 дугаар зүйлийг дагаж мөрдөнө; 21 дүгээр зүйл. Албан татварын хувь, хэмжээ: 21.2. Энэ хуулийн дараах зүйл, хэсэгт заалтад дурдсан орлогод доор дурдсан хувиар тооцож, албан татвар ногдуулна; 21.2.4. энэ хуулийн 15.1, 16 дугаар зүйл, 17.1.2, 17.1.3-т зааснаар тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар; /2019 онд 49,520,262.22 төгрөгийн, 2020 онд 301,244,009.18 төгрөгийн, 2021 онд 430,015,090.91 төгрөгийн анхан шатны баримтаар нотлогдох бараа материалын өртөг, зээлийн хүү, ашиглалтын зардал, түрээсийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж зөрчлийн дүнг тооцсон/.

3. 2020 онд 379,037,372.75 төгрөгийн, 2021 онд 477,794,545.46 төгрөгийн орлого олсон боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, дээрх орлогод албан татвар ногдуулж төлөөгүй нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 4 дүгээр зүйл: Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.8. "нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөг хүрсэн өдрийг, 5 дугаар зүйл: Албан татвар суутган төлөгч, 5.2. Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөг хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна", 6 дугаар зүйл: Албан татвар суутган төлөгчийн бүртгэл 6.1. энэ хуулийн 4.1.19-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана", 7 дугаар зүйл: Албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, 7.1 хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна", 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ. 11 дүгээр зүйл. Албан татвар ногдуулах хувь. 11.1 энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан заасан бараа ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна; /2020 онд 13,418,181.79 төгрөг, 2021 онд 15,179,090.89 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдож байгаа худалдан авалтыг хасаж зөрчлийн дүнг тооцсон./

Нийт 1,715,599,753.33 төгрөгийн зөрчил илрүүлж 160,593,523.30 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлыг 2025 оны 04 сарын 25-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд ******* нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 1,715,599,753.33 төгрөгийн зөрчилд ногдуулсан 160,593,523.30 төгрөгийн төлбөрөөс 337,280,000.02 зөрчилд хамаарах 32,531,548.55 төгрөгийн төлбөрөөр бууруулж 1,378,319,753.36 төгрөгийн зөрчилд хамаарах 128,061,974.75 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Иргэн Ө.******* нь 20 гаруй жил гар утас болон дагалдах хэрэгслийн худалдаа эрхлэхдээ 300,000.00 төгрөгийн татварыг төсөвт төлсөн. 2020, 2021 онуудад татварын тайлан гаргаагүй бизнес эрхлэгчийн үүргээ хуулийн дагуу биелүүлээгүй гэдгийг дурдаж байна. Татварын улсын байцаагчийн ******* тоот нөхөн ногдуулалтын акт хүчин төгөлдөр захиргааны акт юм” гэжээ.

3.2. Хариуцагч нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбоотойгоор ирүүлсэн хариу тайлбартаа: “... Иргэн Ө.******* нь *******гийн Хаан банкны 5026598005 тоот дансанд 5 удаагийн гүйлгээгээр 51,300,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бөгөөд гүйлгээний утга нь хохирол барагдуулсан гүйлгээний утга нийцэхгүй байна. Нийт 7 удаагийн гүйлгээнээс 2 гүйлгээ хүснэгтэд байхгүй. Үлдсэн 5 гүйлгээний утга нь хохирлын төлбөр биш байна. Иймд үйл ажиллагааны орлогод хувь хүний орлогын албан татварын тайланд тайлагнаж албан татвар ногдуулаагүй нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого: 8.1.Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараах орлогод албан татвар ногдуулна: 8.1.2. Үйл ажиллагааны орлого; 12 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлого. 12.1.Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан мэргэжлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, арилжаа эрхэлж олсон дараах орлогыг хамруулна; 12.1.2. хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого; 18 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох: 18.1.Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.1-12.1.3, 12.1.5-12.1.14, 12.1.17, 12.1.19-12.1.26-д заасан зардлыг хасаж, 12.2, 12.3, 12.5-12.8-д заасан зарчмыг баримталж 13-15 дугаар зүйлийг дагаж мөрдөнө; 23 дугаар зүйл. Албан татварын хувь, хэмжээ: 23.1.Энэ хуулийн 17 дугаар зүйл, 22.1.4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож, албан татвар ногдуулна орлогод тооцох утгатай байгаа тул орлогод тооцох.

Иргэн Ө.******* нь “ проперти” ХХК тай түрээсийн гэрээ хийж лангуу ажиллуулж байгаа бөгөөд давхар түрээсийн гэрээ хийх гэрээний заалт байхгүй, хуваан төлж байсан бол гэрээ байгуулж П.ийн гаргасан түрээсийн орлогыг “ проперти” ХХК-аас өөрийн нэр дээр и баримтыг гаргуулж өгөөгүй. Хэрэв “ проперти” ХХК-аас авсан баримтаа үгүйсгэж байгаа бол татварын улсын байцаагчийн хасаж өгсөн зардлын дүнг хасахгүй зарим зардлыг П.т шилжүүлэн тооцох нь хуульд нийцэж байна. 2020 оны 7,132,000 төгрөг, 2021 оны 890,000 төгрөгийг ААНОАТ зардал болон НӨАТ худалдан авалтын падаанд тооцохгүй хасаж өгөх нь зүйтэй байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаалах албан ёсны эрхийг авсан бол холбогдох татварыг хууль тогтоомжийн дагуу тооцон тайлагнах үүрэгтэй. Намуундарийг дэмжиж туслах нь зүй ёсны хэрэг боловч татварын тайлангаа хуулийн дагуу тайлагнах үүрэгтэй. 2021 оны 07 сарын 20 өдрийн 220,000 төгрөгийн гүйлгээ орлогод тооцоогүй.

О.Эрдэнэсайхантай олон жилийн итгэлцэл, гэр бүл, найз нөхдийн харилцаатай бөгөөд түүний нэр дээр зээл авч өгсөн гэдэг нь “Гүн адислал” /4278747/ ХХК нь Дархан-Уул аймгийн татварын хэлтэстэй харьцдаг Ө.*******, О.Эрдэнэсайхан нар нь тус компанид хувь эзэмшдэг ба захирлын албан тушаалыг ээлж дараалан хашиж байсан. “Гүн адислал” /4278747/ ХХК-ний тайланг 2020-2022 оны санхүү татварын тайланд ямар нэгэн тоног төхөөрөмж авсан тооцоо байхгүй ба Ө.*******ын дансанд О.Энхсайханаас мөнгө шилжин орж ирээгүй.

Нөхөр Б.Баттөгс, хүү Бат Оргил Ө.******* нараас орж ирсэн мөнгө гэсэн тайлбарыг харахад хүү Бат Оргил, ах ******* нар нь гар утасны наймаа хийдэг гэдэг нь нотлогдож, шилжүүлсэн мөнгөний гүйлгээ нь утасны үнэ орж ирсэн байна. Харин нөхөр Б.Баттөгс нь 3 удаагийн гүйлгээ хийсэн бөгөөд утастай холбоогүй гүйлгээ хийсэн. Б. данснаас 98,340,000 төгрөг болон 62,295,000 төгрөг нийт 160,635,000.00 төгрөгийн гүйлгээ хийгдээгүй байна. Б. энэ 4 гүйлгээ 2.4 дурдсан.

Ө.******* нь Голомт банкны данс болох 2405114208 данснаас өөрийн нэр дээрх Хаан банкны данс хооронд гүйлгээ хийсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа бөгөөд гүйлгээний утга шилжүүлсэн данс нь өөр өөр байна. Зээлийн гэрээ байхгүй. Мөн Б Мөнхтөр, , Баярхүүгийн , нарын зээлийн гэрээ хийсэн нь тодорхойгүй байна” гэжээ.

3.3. Хариуцагч Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Гүйлгээ нь “Ай пад, ай фон про макс” гээд үйл ажиллагааны орлоготой нь холбоотой байсан учраас орлого гэж авах нь зүйтэй. Тэрнээс биш заримыг нь хүлээн зөвшөөрөөд заримыг нь тайлбарлахгүй байгаа учир хасна гэж буруу ойлгосон байна. н.Намуундарийн нөхөр нь н. гэж байна. н. ч бай, н.Намуундарь ч бай “Франчайзын гэрээ”-ний төлбөрийг авахдаа Ө.******* гэрээ хийж авсан. Гэрээ хийхдээ яаж үйл ажиллагаандаа оруулаад “Икспэл” гээд наалтыг наагаад явдаг. Давхар н.д наалтаа өгөөд мөнгө нь орж ирсэн орлого байсан учир орлогод авсан юм. н.Бат-Оргилоос орлого орохдоо үйл ажиллагаатай холбоотой л орлого орсон байна шүү дээ гэдгийг хэлээд байгаа. Гүйлгээний утгыг харвал н.Бат-Оргилоос орсон орлого нь “12 max” гэсэн байсан.

5,3 орчим тэрбум төгрөгийн орлогыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэж байна. Хүлээн зөвшөөрч чадахгүй байсан ч дансаар нь орсон орлого. Шууд орлогод тооцоогүй гэдгийг нэмж хэлье. Тэрнээс биш харж үзсэндээ 4,8 гаруй тэрбум төгрөгийг хассан асуудал байхгүй. Татварын байцаагч нар тулгаж, нягталж үзсэн. Ө.******* үйл ажиллагаа явуулсан нь үнэн, түрээс төлөөд “Теди” дээр лангуу түрээсэлж үйл ажиллагаа эрхэлдэг нь үнэн. Нэхэмжлэгч тал өөрсдөө хэлэхдээ “бид нар энэ үйл ажиллагааг эрхэлдэг. 10%-ийн ашиг олдог” гэсэн. Одоо үгүйсгээд тайлбарлаад байна. Үйл ажиллагаа явуулж ашиг олсон нь үнэн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

2. Хан-Уул дүүргийн татварын хэлтэстэй харилцдаг, регистрийн Т дугаар бүхий иргэний бичиг баримттай Ө ******* нь хувь хүний орлогын албан татварын тайлангаар 2020 онд 48,000,000.00 төгрөгийн татвар ногдох орлоготой, 45,000,000.00 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 3,000,000.00 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 300,000.00 төгрөгийн албан татвар төлөхөөр тайлагнасан нь цахим татварын удирдлагын нэгдсэн системд баталгаажсан бол 2019, 2021 онуудад хувь хүний орлогын албан татварын тайлан ирүүлээгүй, хөндлөнгийн мэдээллийн нэгдсэн санд тус иргэнтэй холбоотой мэдээлэлгүй, эрсдэлийн үнэлгээ 57 хувьтай байжээ.

3. Татвар төлөгч иргэний 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, дугаартай томилолт үүссэнээр 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд хариуцагч нэр бүхий татварын улсын байцаагч нар хяналт шалгалтыг гүйцэтгэж,

            3.1. 2019 онд 49,935,917.00 төгрөгийн үйл ажиллагааны орлогыг хувь хүний орлогын албан татварын тайланд тайлагнаж албан татвар ногдуулаагүй,

            3.2. 2020 онд 331,037,372.73 төгрөгийн, 2021 онд 477,794,545.46 төгрөгийн үйл ажиллагааны орлогыг хувь хүний орлогын албан татварын тайланд тайлагнаж албан татвар ногдуулаагүй,

            3.3. 2020 онд 379,037,372.75 төгрөгийн, 2021 онд 477,794,545.46 төгрөгийн орлого олсон боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, дээрх орлогод албан татвар ногдуулж төлөөгүй гэж тус тус үзсэнээр,

            4. Нийтдээ 1,715,599,753.38 төгрөгийн зөрчилд, хариуцагчаас 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хэсгийн 1.1. “...татварын тайланд тусгахгүй орхигдуулсан ... хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.2.1. “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, 74 дүгээр зүйлийн 74.1. “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн”, 82 дугаар зүйлийн 82.1.2. “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар” гэж заасныг үндэслэн 90,622,311.83 төгрөгийн нөхөн татвар, 36,244,768.18 төгрөгийн торгууль, 33,726,443.29 төгрөгийн алданги нийт 160,593,523.3 төгрөгийн төлбөр төлүүлэхээр маргаан бүхий 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” № НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлджээ.

5. Нэхэмжлэгч нь дээрх маргааны бүхий нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсэг буюу дээр дурдсан 3.1-т заасныг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан ба,

6. Нийслэл дэх Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар тогтоолоор “... 337,280,000.02 төгрөгийн зөрчилд хамаарах 18,550,399.99 төгрөгийн нөхөн татвар, 7,420,160.00 төгрөгийн торгууль, 6,560,988.56 төгрөгийн алданги, нийт 32,531,548.55 төгрөгөөр бууруулж 1,378,319,753.36 төгрөгийн зөрчилд хамаарах 72,071,911.84 төгрөгийн нөхөн татвар, 28,824,608.18 төгрөгийн торгууль, 27,165,454.73 төгрөгийн алданги, нийт 128,061,974.75 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчлөлт оруулан шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн зүгээс “...хувь хүний үйл ажиллагаа эрхэлж олсон орлогод нь татвар ногдуулж байгаа тохиолдолд өрхийн орлогыг нь, зээлийг нь, данс хоорондын гүйлгээг нь, өөр бусад шалтгааны улмаас харилцах дансаар нь дамжсан гүйлгээнүүдийг ялгаж, салгаж үзэхгүйгээр буюу нэхэмжлэгчийн харилцах дансны орлогыг ямар нэгэн зардал хасахгүйгээр татвар ногдуулсан” хэмээн хариуцагч нарыг буруутган, нийт 8 үндэслэлийн дагуу 1,094,101,818.18 төгрөгийн зөрчлийн дүнд хамаарах 60,175,600 төгрөгийн нөхөн татвар, 24,070,240 төгрөгийн торгууль, 21,283,176.45 төгрөгийн алданги нийтдээ 105,529,016.45 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар маргаж Тодорхойлох хэсгийн 2-т заасан үндэслэлээр мэтгэлцсэн болно.

7.1. Нэхэмжлэгч нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсэг буюу 2019 оны татварын зөрчлийн талаар анхнаасаа маргаагүй, мөн маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын төлбөр тогтоосон хэмжээг багасгаж бууруулах /106.3.6/-аар маргаагүй, харин уг төлбөрийг хүчингүй болгуулахаар буюу татвар ногдох орлого биш гэсэн үндэслэлээр маргаж байна.

8. Хувь хүний орлогын албан татварын зөрчлийн талаар.

8.1. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2019/-ийн 6 дугаар зүйл. “Албан татвар ногдох орлого”, 6.1. “Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй, түүнчлэн гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно”, 6.3. “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 6.3.2.“үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйл. “Үйл ажиллагааны орлого”, 8.1. “Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон дараах орлогыг хамруулна”, 8.1.2.“хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого”, 8.2. “Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна”, 13 дугаар зүйлийн 13.1. “Албан татвар ногдох орлогын дүнг тодорхойлохдоо албан татвараас чөлөөлөгдсөн орлогыг хасаж тооцно”, 15 дугаар зүйлийн 15.1. “Үйл ажиллагааны орлогод албан татварын ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д заасан шаардлагыг хангасан зардлыг хасаж, мөн хуулийн 13.2-т заасан зарчмыг баримталж, 14, 15, 16, 17 дугаар зүйлийг дагаж мөрдөнө”, 21 дүгээр зүйлийн 21.2. “энэ хуулийн дараах зүйл, хэсэг, заалтад дурдсан орлогод дор дурдсан хувиар тооцож, албан татвар ногдуулна”, 21.2.4. “ энэ хуулийн 15.1, 16 дугаар зүйл, 17.1.2, 17.1.3-т зааснаар тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар” гэж хуульчилсан байна.

8.2. Хариуцагчаас хувь хүний орлогын албан татварын зөрчлийг тогтоохдоо нэхэмжлэгчийн харилцах дансаар хийгдсэн орлогын гүйлгээний утгаас хамаарч үйл ажиллагааны орлогын дүнг тооцсон бөгөөд ХААН банкны тоот харилцах дансаар орсон 3,527,665,731.87 төгрөгийн орлого, Голомт банкны 2405114208 тоот харилцах дансаар орсон 1,907,791,252.53 төгрөгийн орлого нийт 5,435,456,984.40 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэнээс албан татвар ногдох үйл ажиллагаатай холбоотой 2019 онд 49,935,917.00 төгрөг, 2020 онд 331,037,372.73 төгрөг, 2021 онд 477,794,545.46 төгрөг нийт 858,767,835.19 төгрөгийн орлогоос гэрээ, анхан шатны баримтаар нотлогдох барааны материалын өртгийг хасаж хариуцлага ногдуулсан гэх тайлбартай.

8.3. Нэхэмжлэгч нь Хаан банканд төгрөгийн , , , , , , , , , , , , , тоот дансуудыг, Голомт банканд төгрөгийн 2405114208, 2701010104, 2701010116, , *******, ******* тоот дансуудыг, Худалдаа хөгжлийн банканд төгрөгийн ******* тоот, долларын ******* тоот дансуудыг тус тус эзэмшдэг байх ба хариуцагч татварын улсын байцаагч нар нь түүврийн аргаар шалгаж, нийт орлогоор тооцсон дүнгийн 90-95 хувийг зардлаар тооцон хасжээ.

9. Дээрх хуулийн зохицуулалтыг, нэхэмжлэгчийн хувь хүний орлогын албан татварын ногдуулалтын талаар маргасан үндэслэл, хариуцагчийн няцаасан тайлбарын хүрээнд дүгнэн үзвэл,

9.1. Иргэн М.*******гоос автомашины хохиролд шилжүүлсэн нийт 7 удаагийн гүйлгээнд хамаарах 62,150,000 төгрөгөөс 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 8,850,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2,000,000 төгрөг нийт 10,850,000 төгрөгийн гүйлгээг хариуцагчаас зөрчилд тооцоогүй гэх тайлбартай, 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “засвар үйлчилгээний санал” гэх баримт нь нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаагүй, зарим хэсэг нь гадаад хэл дээр бичигдсэн, Мөнхсайхан овогтой *******гоос хийгдсэн маш олон тооны гүйлгээ байх ба гүйлгээний утга нь “утас”-тай холбоотой, эсхүл нэрээ бичсэн байна. Харин 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 18,5500,000 төгрөгийн АТМ-аас хийсэн гүйлгээг ямар орлого гэдгийг тогтоох боломжгүй байх тул уг орлогыг хасаж шийдвэрлэх буюу Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15.1-д зааснаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангасан буюу үйл ажиллагааны орлого гэдэг нь шууд тогтоогдохгүй байна.

9.2. Иргэн М.оос түрээсийн төлбөрт 2020-2021 онд нийт 11 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 8,022,000 төгрөгийг нэхэмжлэгчийн үйл ажиллагааны орлогоос хасах үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь “ проперти” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуух төлбөр нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2. “түрээслэгчийн түрээсийн хөрөнгийн үндсэн төлбөр” гэж зааснаар түрээслүүлэгч компаниас гэрээний дагуу хүлээж авсан лангуугаа хадгалахын тулд гарах зардлыг иргэн М.оос орж ирсэн төлбөрөөр олсон болох нь тогтоогдож байна.

9.3. Нэхэмжлэгч нь иргэн Ц.с xpel франзайзингийн төлбөрт 2020 онд нийт 17 удаагийн гүйлгээгээр 32,790,000 төгрөгийн, 2021 онд нийт  6 удаагийн гүйлгээгээр 26,126,000 нийт 58,916,000 төгрөгийн дүн бүхий орлого орж ирснээс, Маргаан таслах зөвлөлөөс хассан 39,050,000 төгрөгийг хассан тул үлдэх 2020 онд орж ирсэн 16,140,000, 2021 онд орж ирсэн 26,126,000 нийт 42,216,000 төгрөгийн орлогыг үйл ажиллагаа эрхэлж олсон орлого биш гэж үзэж хасах үндэслэлтэй гэж маргасан. Уг гүйлгээг шалгахад иргэн Ц.Намуундарийн 5031727658 тоот данснаас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4 удаагийн, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1 удаагийн, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1 удаагийн нийт 6 удаагийн гүйлгээгээр хийгдсэн нийт 39,050,000 төгрөгийн орлогыг нэхэмжлэгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдсон орлого гэж үзэхгүй, энэ нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15.1-д зааснаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-т заасан нөхцөлийг хангасан зардал байх тул хасагдах зардалд тооцогдох үндэслэлтэй байна.

9.4. Иргэн О.с 2020-2021 онд орж ирсэн нийт 9,114,000 төгрөгийг хасуулах талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг хангах үндэслэлгүй байна. Энэ тохиолдолд муу зээлийн ангилалтай, дансаа хаалгасан тухайн иргэний гуйлтаар эмнэлгийн тоног төхөөрөмжийг өөрийн нэр дээр зээлээр авч өгсний үр дагаварт уг зээлийн төлбөр нь миний дансанд орж ирдэг байсан гэх тайлбар нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.12. “албан татвар суутгах орлого олгосон тохиолдолд холбогдох албан татварыг суутган тайлагнасан байх”-аар заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй гэж үзнэ. Дамжуулан зээлдэгч иргэн О.Эрдэнэсайханы зүгээс “эхо”-ны аппаратын өртөг шингэсэн татварыг суутган төлж тайлагнасан байх хуулийн шаардлага хангаагүй нь тогтоогдож байна.

9.5. Үйл ажиллагааны орлогын түүвэрлэсэн жагсаалтад нөхөр Б.Баттөгс, хүү Б.Бат-Оргил, төрсөн ах Ө.******* нараас түр хэрэглүүлсэн, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулахаар шилжүүлсэн нийт 59,620,000 төгрөгийг хасуулах, нөхөр Б. ажил эрхлэлттэй холбоотойгоор хийгдсэн гүйлгээ болох нийт 146,135,000 төгрөгийг хасуулах үндэслэлийн тухайд. Эдгээр харилцан хамаарал бүхий хүмүүсийн данснаас тухайлбал, нөхрийн 5115038199 тоот дугаарын данснаас  хийгдсэн гэх 2020 оны 83,840,000 төгрөг, 2021 оны 62,295,000 төгрөгийг тус тус үйл ажиллагааны орлогод тооцох үндэслэлгүй гэж тайлбарлах авч татварын зөрчлийг шалгах хугацаанд нөхрийн данснаас утас /үйл ажиллагаа/-тай холбоотой бус 4 удаагийн 5,930,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол үлдэх үнийн дүн бүхий гүйлгээ хийгдээгүй байна.

9.6. Харин нийт татварын зөрчилд хамаатуулан 2020 онд 14,860,000 төгрөгийн, 2021 онд 97,815,000 төгрөгийн утга тодорхойгүй, нэхэмжлэгчийн үйл ажиллагааны орлогод хамааралтай гэж үзэх боломжгүй, гүйлгээний утгыг зөвхөн утасны дугаараар хийгдсэн, АТМ-с хийгдсэн гүйлгээг нэг бүрчлэн түүвэрлэн үзсэнээр албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан гэж үзэхэд учир дутагдалтай, нэхэмжлэгчийн харилцах дансны дээрх гүйлгээг татвар ногдуулах орлогоос хасаж тооцох үндэслэлтэй байна.

9.7. Нэхэмжлэгчийн эзэмшилд байдаг өөр өөр банкны харилцах данс хоорондох гүйлгээний давхардлыг орлогоор авч үзсэн эсэх. Иргэн Ө.*******ын Голомт банк дахь 2405114208 тоот данс болон Хаан банк дахь тоот дансны хооронд хийгдсэн гүйлгээг түүвэрлэж үзэхэд 2020 онд 10,069,000 төгрөг, 2021 онд 23,710,000 төгрөгийг шилжүүлсэн байгааг татварын зөрчлөөс хасах үндэслэлтэй, тухайн иргэний орлогод давхардал үүссэн гэж үзэхээр байна.

9.8. Нэр бүхий иргэдээс 2020 онд 108,049,000 төгрөг, 2021 онд 140,540,000 төгрөгийг тус тус зээлдэн авч буцаан шилжүүлсэн гэх үндэслэлийн тухайд. Нэхэмжлэгч нь эдгээр нэр бүхий иргэдтэй байгуулсан зээлийн гэрээ байхгүй бөгөөд “банкнаас бизнесийн зээл авах шаардлагыг хангах, виз мэдүүлэх, орон сууцны зээлд хамрагдах, боловсролын батлан даалт гаргах зэрэг тохиолдлуудад санхүүгийн чадавхтай гэдгээ харуулахын тулд бусдын мөнгийг дансаараа оруулж гаргадаг байсан” гэх бөгөөд энэхүү бодит бус орлого гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

10. Нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчлийн тухайд.

10.1. Нэхэмжлэгчийн “...нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болох 50 сая төгрөг хүрэх орлогыг нэг жилдээ олоогүй. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохын тулд 50 сая төгрөгийн болзлыг хангаснаар татварын бүртгэлийн системд бүртгэгдсэн байх ёстой атал өнөөдрийг хүртэл нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлгүй. Хэрэв нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үндэслэлгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

10.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль нь “хувь хүн, хуулийн этгээдийн ...Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад үйлчлэх”-ээр заасан бол, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8. “нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг”, 5 дугаар зүйлийн 5.2. “үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна”, 5.2.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн”, 6 дугаар зүйлийн 6.1. “Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана”, 7 дугаар зүйлийн 7.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1.“Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 11 дүгээр зүйлийн 11.1. “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж заажээ.

10.3. Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар байна.

10.4. Шүүхийн зүгээс нэхэмжлэгчийг хувь хүний орлогын албан татварыг ногдуулж төсөвт төвлөрүүлээгүй гэдгийг дээрх байдлаар тогтоож шийдвэрлэсэн нь татварын зөрчилд хамаарах хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчил мөн гарсан болохыг тогтоож шийдвэрлэхээр байна. Түүнчлэн нэхэмжлэгч талаас “нэмэгдсэн өртгийн албан татвар бол нэмүү өртөг шингэсэн татвар, ...хувь хүний орлогын албан татвар төлөх үндэслэлтэй эсэхийг нотолж, хэлэлцүүлж, хасуулж чадвал үүнийг дагаад нэмэгдсэн өртгийн албан татвар давхар хасагдах үндэслэлтэй. Тэгэхээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь буруу гэж өөр үндэслэлгүй” гэх тайлбар энэ төрлийн татвар ногдох орлого болохыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байна.

10.5. Иймд хувь хүний орлогын албан татвар ногдох орлогын хасагдсан зардлын тэр хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчлийн хэмжээ буурч, төлөгдөх нийт 856,831,918.19 төгрөгийн зөрчлөөс үйл ажиллагааны орлоготой холбоогүй 185,504,000.00 төгрөгийн харилцах дансны гүйлгээнд хамаарах 168,640,000.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 16,864,000.00 төгрөгийн нөхөн татвар, 6,745,600.00 төгрөгийн торгууль, 6,137,211.60 төгрөгийн алданги, нийт 29,746,811.60 төгрөгийг хүчингүй болгов.

11. Нэгтгэн дүгнэвэл, хариуцагч татварын улсын байцаагч нарын зүгээс нэхэмжлэгч иргэний 2020-2021 оны хооронд түүний хувийн харилцах дансанд орлогоор хийгдсэн 5,4 тэрбум төгрөгийн гүйлгээг түүврийн аргаар тооцоолж, нийт орлогын 95 орчим хувийг хасагдах зардалд оруулан, үлдэх хувьд үйл ажиллагааны орлого буюу татвар ногдох орлогыг зөв тодорхойлсон, Хувь хүний албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг зөв тайлбарлан хэрэгжүүлсэн, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг нэхэмжлэгчийн маргасан үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

12. Харин нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангахдаа, маргаан бүхий татварын зөрчил нь 2020 болон 2021 онд хамаарах тул 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. “Үйл ажиллагааны орлогод албан татварын ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д заасан шаардлагыг хангасан зардлыг хасаж, мөн хуулийн 13.2-т заасан зарчмыг баримталж, 14, 15, 16, 17 дугаар зүйлийг дагаж мөрдөнө” гэж зааснаар нэхэмжлэгчийн хасагдах зардалд оруулахаар маргасан орлогууд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан шаардлага, 13.2-т заасан нөхцөлийг хангахгүй байх тул,

Нийт зөрчлөөс 337,280,000 төгрөгийн зөрчилд хамаарах 18,550,399 төгрөгийн нөхөн татвар, 7,420,160 төгрөгийн торгууль, 6,560,988 төгрөгийн алданги, нийт 32,531,548 төгрөгөөр бууруулан хүчингүй болгохоор нэхэмжлэлийг хангаж,

Хувь хүний орлогын албан татварын 547,050,909 төгрөгийн зөрчилд холбогдох 5,470,509 төгрөгийн нөхөн татвар, 2,188,203 төгрөгийн торгууль, 1,374,689 төгрөгийн алданги, нийт 9,033,401 төгрөгийн төлбөрийг, нэмэгдсэн өртгийн албан татварын 547,050,909 төгрөгийн зөрчилд холбогдох 54,705,090 төгрөгийн нөхөн татвар, 21,882,036 төгрөгийн торгууль, 19,908,487 төгрөгийн алданги, нийт 96,495,614 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актын зөрчлөөр тогтоогдсон хэсгийн 2 болон 3-т заасан 2020-2021 онд хувь хүний орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан ногдуулж төсөвт төлөөгүй 1,378,319,753.36 төгрөгийн зөрчилд холбогдох 72,071,911.84 төгрөгийн нөхөн татвар, 28,824,608.18 төгрөгийн торгууль, 27,165,454.73 төгрөгийн алданги, нийт 128,061,974.75 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэв.

13. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу “тодорхой байх” “зайлшгүй байх” зэрэг зарчмууд хангагдаагүй, хариуцагч татварын улсын байцаагчдын зүгээс татварын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ баримталбал зохих журмын заалтыг зөрчсөн гэх үйл баримтууд тогтоогдоогүй, энэ талаарх нэхэмжлэлийн үндэслэл бахгүй талаар нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.3.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1, 21 дүгээр зүйлийн 21.2.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “2020-2021 оны хувь хүний орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын 337,280,000.02 төгрөгийн зөрчилд хамаарах 18,550,399.99 төгрөгийн нөхөн татвар, 7,420,160.00 төгрөгийн торгууль, 6,560,988.56 төгрөгийн алданги, нийт 32,531,548.55 төгрөгийн зөрчлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 547,050,909.09 төгрөгийн зөрчилд холбогдох 5,470,509.09 төгрөгийн нөхөн татвар, 2,188,203.64 төгрөгийн торгууль, 1,374,689.15 төгрөгийн алданги, нийт 9,033,401.88 төгрөгийн төлбөрийг, нэмэгдсэн өртгийн албан татварын 547,050,909.09 төгрөгийн зөрчилд холбогдох 54,705,090.91 төгрөгийн нөхөн татвар, 21,882,036.36 төгрөгийн торгууль, 19,908,487.30 төгрөгийн алданги, нийт 96,495,614.57 төгрөгийн төлбөр төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид

 

урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      У.БАДАМСҮРЭН