Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 304/ШШ2025/00542

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч:  Х******* б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Д*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,258,007.27 /нэг сая хоёр зуун тавин найман мянга долоон төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00674/И индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* б******* ХХК шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: Г.Д******* нь Х******* б*******тай 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 201013721 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1,350,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Б******* нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгч Г.Д*******ий Х******* б******* дахь 5005271356 дансанд 1,350,500 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 180,000 төгрөг, зээлийн хүү 92,646.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 154,45 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь б*******тай 2010131721 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн төлөлгүй 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 100 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х******* б******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Б*******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 2010131721 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 1,170.000 төгрөг, 2025 оны 08 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар хүү 86,894.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,113.14 төгрөг, нийт 1,258,007.27 төгрөгийг Г.Д*******өөр гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Д******* шүүхэд гарг*******ан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,258,007.27 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* б******* ХХК нь хариуцагч Г.Д******* холбогдуулан 1,258,007.27 /нэг сая хоёр зуун тавин найман мянга долоон төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарг*******ныг хариуцагч Г.Д******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт за*******ныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Х******* б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Д*******д холбогдох 1,258,007.27 /нэг сая хоёр зуун тавин найман мянга долоон төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Д******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт за*******наар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн санга******* 17,362.5 /арван долоон мянга гурван зуун жаран хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Д*******өөс 17,362.5 /арван долоон мянга гурван зуун жаран хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******наар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******наар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА