Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 304/ШШ2025/00543

 


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч:  Х******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.С*******ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 21,128,197.29 /хорин нэгэн сая нэг зуун хорин найман мянга нэг зуун ерэн долоон төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00650/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* б******* ХК шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: Н.С******* нь Х******* б*******тай 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 1310085770 дугаартай зээлийн гэрээ байгуулан 45,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан. Б******* нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч Н.С*******ын Х******* б******* дахь 5005658969 дансанд 45,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 26,050,000 төгрөг, зээлийн хүү 13,663,974.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 21,384.69 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь б*******тай 1310085770 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 06 дугаар сарын 21-ний 1310085770 дугаартай Барьцааны гэрээний 1 дүгээр хавсралтуудаар дараах хөрөнгүүдийг барьцаалсан. /Нэргүй овогтой С*******ын өмчлөлийн БУН-7007 улсын дугаартай, LFBGE3068NJK03053 арлын дугаартай, ГД-04265649 гэрчилгээний дугаар бүхий FAW.T77 маркийн суудлын автомашин/

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Б*******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1310085770 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 18,950,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн байдлаар хүү 2,077,699.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,498.09 төгрөг, нийт 21,103,197.29 төгрөг, зээлийг гэрээг нотариатаар баталгаажуулсан төлбөр 20,500 төгрөг нийт 21,128,197.29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.С******* шүүхэд гарг*******ан хариу тайлбартаа: ...Х******* б*******ны нэхэмжлэлийн шаардлага болох 21,103,197.29 төгрөг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* б******* ХХК нь хариуцагч Н.С*******ад холбогдуулан 21,128,197.29 /хорин нэгэн сая нэг зуун хорин найман мянга нэг зуун ерэн долоон төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарг*******ныг хариуцагч Н.С******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн. Хариуцагч тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл төлбөр 21,103,197.29 төгрөг, нотариатын зардал болох 20500 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа тус тусад нь илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт за*******ныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х******* б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.С*******ад холбогдох 21,128,197.29 /хорин нэгэн сая нэг зуун хорин найман мянга нэг зуун ерэн долоон төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.С******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт за*******наар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн санга******* 134,439.75 /нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.С*******а******* 134,439.75 /нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******наар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******наар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА