| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00666/И |
| Дугаар | 304/ШШ2025/00544 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 304/ШШ2025/00544
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Х******* б******* ХК /2693321/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Д*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,487,335.05 /долоон сая дөрвөн зуун наян долоон мянга гурван зуун гучин таван төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00666/и индекстэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нь Зээлдэгч М.Д******* нь ХААН б*******тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №ЗГ/201944415233 тоот хэрэглээний зээлийн гэрээ, №БГХ/201944415233 тоот барьц*******ы гэрээг тус тус байгуулж 18,000,000 /Арван найман сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч М.Д******* нь 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 2019 оны 4 дүгээр сарын 11-ний №ЗГ/201944415233 тоот хэрэглээний зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 15,422,339.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,631,679.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг нийт 20,054,018.82 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч М.Д******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугац*******даа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 1494 хоногоор хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул б******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугац*******даа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа зогсоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд үндэслэн зээлдэгч М.Д******* нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн эдийн төлбөр 2,577,660.30 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,365,557.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 514,117.40 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал болох нотариатын үйлчилгээний зардал 30,000 төгрөг нийт 7,487,335.05 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулж шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ...Хариуцагч М.Д******* нь 7,487,335.05 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 10 дугаар сзрын 20-ны өдөр 667,335.05 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 620,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Д*******д холбогдох, 7,487,335.05 /долоон сая дөрвөн зуун наян долоон мянга гурван зуун гучин таван төгрөг таван мөнгө / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Д*******д холбогдох, иргэний хэрэгт М.Д******* нь 7,487,335.05 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 10 дугаар сзрын 20-ны өдөр 667,335.05 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 620,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 620,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 67,373.5 /жаран долоон мянга гурван зуун далан гурван төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагчаас 67,373.5 /жаран долоон мянга гурван зуун далан гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА