| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2018/0081/Э |
| Дугаар | 91 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.1, 11.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 91
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Н.Нарантуяа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******- холбогдох эрүүгийн 10000700 дугаартай хэргийг 201 оны дугаар сарын 0-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******
Иргэдийн төлөөлөгч *******
Улсын яллагч *******
Шинжээч эмч: *******-
Хохирогч: *******-
Шүүгдийн өмгөөлөгч: *******
Шүүгд *******- нар оролцов.
Шүүгд: ******* улсын иргэн, *******.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .. аймгийн .. төрсөн, .. настай, , , боловсролтой, , энэ хэрэгт татагдах үедээ байсан, ам бүл , түүний хүүхдүүд нарын амьдрах, ..дүгээр хороо, .. дугаар гудамжны .. тоот гийнд оршин суух, /.. хороо, .. дугаар гудамжны .. тоот хашаанд ран түр оршин сууж байсан/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны дугаар шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, овгийн
Нийслэлийн дүүргийн прокуророос:
Яллагдагч *******-ыг иргэн *******-ыг хутгалж цээжний өмнөд хэсэг, цээжний зүүн гадна хэсэг, хэвлийд цээж хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, мөн баруун гарын шуу, баруун гарны мөрний дээд хэсгүүдэд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий олон тооны шарх гэмтэл учруулсныг тогтоож, онц харгис хэрцгий аргаар, бие махбын зовиур үүсгэж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2., 2. дэх заалтуудад зааснаар, мөн энэ гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа иргэн г нүүрэнд нь гараараа хоёр удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсныг тогтоож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ердийн журмаар хянан шийдвэрлүүлээр шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс *******- холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн талаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд Үүнд:
Хохирогч *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“ хадам ээж такси олж өгөөд гадаа нь буулгахад манайд ор гэсэн. Тухайн үед 16 цаг болж байсан. Тэднийх нэг шил архи задалсныг ууж байтал охин ээж гэрээ цэвэрлэж байна манайд оръё гэхээр нь хажуу гэрт нь орж архиа үргэлжлүүлэн уусан. ээж рүү орж тусална гээд гарахаар нь би гарах гэж байтал - орж ирээд намайг цээж рүү цохи авахаар нь яаж байна аа гэтэл ар нуруу руу хутгалсан. Хөл мэдээгүй болж баруун орон дээр нь ойчсон. Болиоч гэхэд ахиад 2- хутгалсан. Миний баруун хөхний дор, баруун мөрөн дээр, өвчүүний дээд хэсэгт баруун мөрөнд, баруун гарын шуунд, ар нуруунд 2 удаа зэргээр 6 удаа хутгалсан. Цэргийн нэгдсэн эмнэлэгт 2 удаа хагалгаанд орсон. Би хувиараа нүүрс ачиж өдөрт 0. 000-0.000 төгрөг олдог байсан. Одоо бол хүнд ажил хийх чадваргүй болсон. Эмчилгээнд 6.20 төгрөг төлсөн тул нэхэмжилж байна гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, мөрдөн байцаалтын мэдүүлэг /хх-ийн 2-27 дахь тал/,
Шүүгд *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“ Би 20 оны дугаар сараас эхлэн г эмэгтэйтэй арч амьдарсан. 201 оны 2 дугаар сарын 1-ний өдөр айлд боов хийхээр гарч яваад найз нартайгаа архи уугаад орой нар шингэж байхад гэртээ ирсэн. Гэр харанхуй байхаар нь ээж нилээд суусан. хаана байгааг асуухад хэн ч хариулаагүй. Гэртээ орох гэтэл дотроос нь замган түгжээгээр түгжсэн байхаар нь ээжийнхээс нь шар иштэй хутга авч 12 настай Ж-ийн оролдож байж онгойлгосон. Гэрт пфолк, түрсиктэй миний орон дээр унтаж байсан. Би түүнийг сэрээгээд яв гэхэд өөдөөс доромжилж эхэлсэн. Тэр согтуу байсан тул бүх хувцсыг нь өмсүүлсэн. Гэтэл тэр миний толгой руу цохи авсан. Гэнэт дургүй хүрээд хутгалчихсан байсан. Би давчдаад хаана нь яаж хэдэн удаа хутгалснаа мэдээгүй. Ж- “та хүн хутгалаад байна” гэхэд нь больсон. Би үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэл, хх-99-0 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад өгсөн:
“201 оны 02 дугаар сарын 1-ний өдөр ******* цагийн үед - ах бид хоёрыг хажуу гэрийн хаалгыг онгойлго орох гэхэд хаалгыг дотор талаас нь замган түгжээгээр түгжсэн байсан тул завсраар нь хөшиж онгойлгон орох гэрэл асаалттай хохирогч дотоожтойгоо, цээжээрээ хар өнгийн фудволк өмссөн баруун талын матрасс дээр унтаж байсан. - ах түүнийг сэрээгээд “чи юу хийж байна, яв” гэхэд ах “чамд хамаагүй, чам шиг юм надад заахгүй, гөлөг минь, газрын бэтэг минь гээд маргалдаад байсан. ах хувцсаа өмсөөд босч ирсэн бөгөөд - ах түүнийг гэрээс хөөгөөд байсан. Харин ах “өөрөө яв” гээд тэр хоёр маргалдаад байсан. ах - ахын шанаанд гараараа цохи авахад - ах халааснаасаа хутга гаргаж ирээд ахыг матрасс руу түлхэж унагаагаад дээр нь гараад хутгалаад байсан... Би - ахыг болиоч гэж хэлэхэд хутгалахаа зогсоохгүй байхаар нь - ахын зүүн гарнаас татаад хутгалахыг нь зогсоох гээд дийлээгүй. Удалгүй - ах ыг хутгалахаа зогсоосон... ах матрасс дээр үхлээ шүү дээ гээд ёоло хэвтэж байсан... - ах гаднаас авч ирсэн архинаасаа өөртөө аягалж ууж байгаад хутгаа халаасандаа хийгээд “эмнэлэг дуудаарай, цагдаа ирвэл гаднаас хутгалуулчихсан орж ирсэн гэж хэлээрэй” гээд гарч явсан. Би эмнэлэгт, цагдаад тус тус дуудлага өгсөн. - ах тухайн үед бариул нь шар, бор өнгө холилдсон ясархуу маягийн материалтай хутга гаргаж ирээд ахыг матрасс дээр түлхэж унагаад дээр нь гараад эхлээд хүзүү, дараа нь баруун талын хавирга орчим нь хэд хэдэн удаа хутгалсан. Хутга нь 20-2 см орчим нарийхан хутга харагдсан. - ах ахыг хутгалах үед гэрт - ах, ах бид гурав л байсан” гэх мэдүүлэг /хх-ийн -6х/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:
“... нэг мэдсэн цагдаа нар гэрт орж ирчихсэн намайг сэрээхэд би ухаан орсон. Би архи уусан болохоор болсон үйл явдлыг мэдэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:
“201 оны 02 дугаар сарын 1-ний өдөр шар өнгийн хуванцар бариултай хутга охин гэрт байсан. 201 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс хойш тэр хутга алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 126 дахь тал /
Шинжээчийн 201 оны дугаар сарын 07-ны өдрийн 09шэ/11 тоот дүгнэлтэд:
Шинжээч *******-гийн өгсөн: “Хохирогч ын биед учирсан шархнууд нь хурц иртэй зүйлийн 6 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Хохирогч *******-ын биед цээж хэвлийн хөндийд хутгалагдсан нэвтэрсэн шархны улмаас цус алдаж дэлүү зүсэгдэж улмаар дэлүүг авсан. Дэлүүг авснаар хохирогчийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 0 хувиар алдагдуулна. Дэлүү нь хүний биед цус төлжүүлэх, дархлааг дэмжих гэх мэт бусад үүрэгтэй. Дэлүүг авсан нь тухайн хүний биологийн онцлогоос хамаарч эрүүл мэндэд амархан ядрах, сульдах, биеийн эсэргүүцэл муудаж өвчлөмтгий болох гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 67 дахь тал/,
Цэргийн төв эмнэлэгт хийгдсэн Өвчний түүх:
201.02.1-ны 0 цаг 00 минутад яаралтай журмаар өвчтөнг мэс заслын ширээн дээр авч... зүслэг хийж шалгахад хэвлийд 1600 мл цустай...өрцөн дээр 2 см орчим шархтай, дэлүүг ар оройгоос нь жигд гэмтээсэн цээжний хөндийгөөс болон дэлүүнээс цус гарч байв... бөөрний дээд хэсэг... гэмтсэн... гэжээ /хх-ийн -р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 201 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн 22 дугаартай дүгнэлтэд:
“Ягаан өнгийн цэцэгтэй цайвар өнгийн бүтээлэг дээр илэрсэн цус нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай, ДНХ-ийн тогтцоороо нэг хүний цус байна” гэжээ /хх-ийн 71 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 201 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн 206 дугаартай дүгнэлтэд:
“аарал өнгийн юүдэнтэй зузаан цамцан дээр илэрсэн цус нь О /I/ бүлгийн харъяалалтай, ДНХ-ийн тогтцоороо нэг хүний цус байна” гэжээ /хх-ийн 7дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 201 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтэд:
“Хөвөн даавуун материалтай малгайтай саарал өнгийн цамцны урд 16мм, мм, дотор талд 2мм, 7мм, 6мм, ард талд мм, 0мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлтүүд байна. Дээрх зүсэлтүүд нь таван удаагийн үйлчлэлээр гарсан байна” гэжээ /хх-ийн 77-79 дэх талууд/
огтуурлын зэргийг шалгасан тухай 201 оны 2 дугаар сарын 1-нд өдрийн тэмдэглэлд:
“ согтуурлыг драгер багажаар шалгахад 0.12 зэргийн согтолттой байв” гээд гэрэл зургийн үзүүлэлт хавсаргажээ /хх-ийн 6, 9 дэх талууд/ зэрэг болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар хэлэлцүүлсэн баримтууд Үүнд:
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн:
“201 оны 0 дүгээр сарын 12-ны өдрийн 1 цагийн үед - нартай архи хувааж уусан... 1 цаг өнгөрч байхад -той айл руу явсан. Замдаа - над руу агсраад байсан. - миний нүд болон уруул хэсэгт тус тус 1 удаа гараараа цохисон. Тухайн үед миний амнаас цус гарч дээд эрүүний үүдэн 1 шүд хугарч унасан. Би танил эмэгтэй Мөнхбаярын гэрт очиж Мөнхбаяр цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******, 120, 122 дахь талууд/
Шүүгд *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
Би хадам ээж Ц-, түүний хүү Т, ран нартай нь архи уусан. үүлдээ архи нэмж авахаар ахтай гэрээс нь гараад нэг шил архи авч уугаад гудамжинд унтсан байсан. Яаж харьснаа мэдэхгүй. Ээжийн гэрт унтаад сэрсэн чинь цагдаа нар намайг г зсон гэдгээр баривчилсан. ах бид хоёрыг хүн зсон ч юм уу Би түүнийг зсоноо санахгүй байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад 201 оны сарын 26-нд өгсөн “Би рашаантын дугаар гудамжинд архи уугаад сууж байтал ах нэг хүнтэй маргаад зогсож байсан. Би очо ахыг хорьж болиулаад найзтай нь архи уугаад сууж байгаад согто болсон асуудлыг санахгүй байна” /хх--1 дахь талууд/, 201 оны дүгээр сарын 1-ны өдрийн ял сонсго яллагдагчийг байцаасан тэмдэглэлд “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг зөвшөөрч байна. Гэхдээ оо мэдүүлэг өгөхгүй, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэсэн тус тус мэдүүлэг /хх-16 дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:
“201 оны 0 дүгээр сарын 12-ны өдөр дүүргийн дүгээр хороо, ын -р гудамжны тоот хашаанд өөрийн гэртээ охин түүний найз залуу - нарын аар 1 шил 0,7 литрийн архи хувааж уусан. 1-1 цагийн хооронд миний ран орж ирээд дэлгүүрээс 1 шил архи авсныг бид хувааж уусан юм. Нэг харахад - г дагуулаад манай гэрээс гарч байсан. Удалгүй “- зуулчихлаа” гэсээр хамар амнаас нь цус гарчихсан орж ирсэн. - гудамжинд алхаж яваад г зсон гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 126 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:
“201 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед миний танил ах амнаас нь цус гарчихсан, нүүр ам нь зуулаад хавдчихсан манай хашаан дотор зогсож байсан. Тэр хэлэхдээ “манай эхнэр Ц-гийн охин нөхөр нь намайг зчихлоо” гэж байсан. ахын амнаас нь цус гарчихсан, үүдэн шүд нь уначихсан, нүүр нь хавдсан байдалтай байсан. би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 12 дахь талууд/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн
“201 оны 0 дүгээр сарын 12-ны өдөр16 цаг 29 минутад мэдээллийн дагуу мөрдөгч М-ын эрүүл мэндийн нэгдэл дээр очиж шалгахад г хүн - гэдэг хүнд зуулсан гэсэн. гэр болох дүүргийн -р хороо, ын -р гудамжны тоот хашаанд очих гэртээ согтуу байж байсан. хамар нь бага зэрэг цус гарч хатсан байсан. Харин аль нэг гарын хумсны завсраар цус болсон байсан. яг аль гарыг нь санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12 х/,
Шинжээчийн 201 оны 0 дүгээр сарын 1-ны өдрийн 09шэ/ дугаартай дүгнэлтэд:
огтуурлын зэргийг драгер багажаар шалгасан тухай 201 оны дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэлд:
“*******-ын согтуурлын зэрэг нь 0,16 байв” гээд гэрэл зургийн үзүүлэлт хавсаргажээ. / хх-ийн 112, 11 дахь тал/,
огтуурлын зэргийг драгер багажаар шалгасан тухай 201 оны дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэлд:
“ согтуурлын зэрэг нь 0,22 байв” гээд гэрэл зургийн үзүүлэлт хавсаргажээ /хх-ийн 116, 1 дахь тал/ зэрэг болно
Улсын яллагч дүгнэлтдээ:
*******-ыг *******-ын эрүүл мэндэд хүнд хохирлыг онц харгис хэрцгий аргаар, бие махбын зовиур үүсгэж, зэвсэг хэрэглэн учруулсан, г зож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2., 2. дэх хэсгүүдэд зааснаар 6 жил 6 сарын хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 00 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, эмчилгээний зардал 6 20 төгрөгийг *******-оос гаргуулж хохирогчид олгох саналтай гэв.
Шүүгдийн өмгөөлөгч дүгнэлтдээ:
Гэм буруугийн талаар улсын яллагчийн саналыг маргахгүй. Хохирогч *******-ын буруутай байдал энэ хэрэг гарахад нөлөөлсөн тул оногдуулах ялыг хөнгөрүүлж жилээс доош хорих ял, г зож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 20 цагийн албадан ажил хийлгэх ял оноож хөнгөрүүлж өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:
*******- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн ыг мэсээр хүнд гэмтээсэн, иргэн г зсон гэм буруутай байна гэв.
Шүүхээс шүүгдид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлц талуудын болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг сонсо дараах дүгнэлтийг хийж байна.
Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт
*******- 201 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн 21-22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн дүгээр хорооны ын дугаар гудамжны 0 тоот хашаанд оршин суух иргэн гэрт эр эмийн хардалтын улмаас *******-ыг 6 удаа хутгалж цээжний өмнөд дээд хэсэг, цээжний зүүн гадна хэсэг, цээжний баруун до хэсэг, хэвлийн өмнөд хэсэг, баруун гарын шуу, баруун гарын мөрний дээд хэсгүүдэд хатгагдаж зүсэгдсэн олон тооны шарх учруулж цээж, хэвлийн хөндийд өрц, дэлүү, бөөрний гэмтэл учруулсан нь тогтоогдлоо.
Мөн *******- согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 201 оны дүгээр сарын 12-ны өдөр дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэр, Рашаантын дугаар гудамжинд нүүрэнд гараараа 2 удаа цохиж дээд үүдэн шүдний булгаралт, дээд уруулын дотор салстын цус хуралт гэмтэл учруулсан байна.
Нотлох баримтын талаархи дүгнэлт
Хэргийн үйлдэлд холбогдох нотлох баримтуудыг үнэлэхэд:
*******-ын хохирогч *******-ын биед ямар аргаар ямар үйлдлээр хүнд гэмтэл учруулсныг, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал зэргийг хүрээгүй гэрч Ж-, Ц-, нар мэдүүлдэг, шүүгд гэмт үйлдлээ хүлээн, яллагдагч, шүүгдээр өгсөн мэдүүлэг нь бусад гэрч хохирогч нарын мэдүүлгээр давхар батлагддаг.
Насанд хүрээгүй гэрч 201 оны 2 дугаар сарын 1-ний өдөр гэрчээр байцаагдсан /хх-- дэх тал/ мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2. дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг зөрчиж шөнийн цагаар авсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар улсын яллагчийн саналыг үндэслэн нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн.
Хохирогч г зсон гэх үйлдлийг шүүгд *******- “би согтсоны улмаас санахгүй байна” гэж мэдүүлдэг хэдий ч хохирогч гийн мэдүүлэг, гэрч , Б.Ц-, , , арван найман хүрээгүй гэрч Ү.Ж- нарын мэдүүлгүүдээр *******-ын үйлдэл нотлогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бага насны гэрчийн мэдүүлгийг хууль ёсны төлөөлөгчийг нь оролцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2. дугаар зүйлд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн байна.
Гэрчүүдийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1, 2.2 дахь зүйлүүдэд заасан журмын дагуу гаргуулж авсан, гэрчүүд мэдүүлгийн эх сурвалжаа заасан байна. Гэрчүүдийн мэдүүлэг нь бусад гэрчүүдийн мэдүүлгийн үнэн зөвийг давхар баталсан байна. Хохирогч *******-ын өмсөж явсан хөвөн даавуун материалтай малгайтай саарал өнгийн цамцанд илэрсэн /хх-ийн ******* дүгээр хуудас/ цус хохирогчийн цусны бүлэгтэй болон хэргийн газарт байсан орны бүтээлэг дээрх цусны бүлэгтэй тохирсон, цамцанд үүссэн цооролтууд нь хохирогчийн биед учирсан шархны шинж байдалтай тохирч байгаа нь эд мөрийн баримт хэлэлцүүлснээр нотлогдсон.
Эд мөрийн баримтыг хураасан тэмдэглэлүүд /хх-н 20// нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2. дүгээр зүйлд заасан журмын дагуу үйлдэгджээ.
Эрүүл мэндэд учирсан хохирол, эд мөрийн баримтын ул мөрийг шинжилсэн шинжээчдийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан, дүгнэлтүүдийн үндэслэл нь логдсон, ойлгомжтой байна.
Мөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.6 дугаар зүйлд заасны дагуу хийгдсэн, уг тэмдэглэлд дурдагдсан мэдээлэл нь яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг баталсан байна.
Иймд нотлох баримтууд нь хэргийн үйлдэлд хамааралтай, үйлдлийг гүйцэд, дүүрэн, хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдийн ургийн овог эцгийн нэр, нэр, нас регистрийн дугаар зэрэг нь улсын бүртгэлийн иргэний үнэмлэхийн лавлагаатай /хх-н / тохирч байна.
Энэ үйлдэлд хандсан *******-ын сэдэлт нь ран ыг хохирогч той хардсан сэтгэгдэл байсан. Шүүгд хүйтэн зэвсгийг хүний бие махбид хэрэглэх нь амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үр дагавартайг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь хохирогчтой маргалдсан, хохирогчийг олон удаа хутгалсан зэрэг үйлдлүүдээр нь тогтоогдсон. Иймд *******-ыг хохирогчийн бие махбид хүч хэрэглэсэн үйлдэл болон амь аюултай хүнд гэмтэл учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.
Гэмт үйлдэлдээ хутга хэрэглэсэн тул Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад заасан энэ гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж дүгнэнэ. Гэмт үйлдлийн улмаас хохирогч дэлүүгээ авахуулсан, хутгалуулах явцдаа “би үхлээ шүү дээ” гэж хэлж байсан нь бие махбийн болон сэтгэл санааны зовиур шаналалд орсны илрэл тул Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дахь заалтад заасан энэ гэмт хэргийг бие махб, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн гэж үзлээ. Хохирогчийг 6 удаа хутгалж олон тооны шарх үүсгэн олон эрхтэн гэмтээснийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан энэ гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Эдгээр гэмт үйлдлийн улмаас хохирогч *******-ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийн хүнд хохирол болох нь шинжээч эмчийн “Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.11-д зааснаар учирсан үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр логджээ.
Мөн хохирогч д учирсан гэмтэл нь эрүүл мэндийн хөнгөн хохирол болох нь “д учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлтээс харагдаж байна. *******-ын гэмт үйлдлүүд нь ******* улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгүүдэд заасан “******* улсын иргэний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхүүдэд” халдсан ноцтой үйлдэл юм.
Иймд *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2., 2. дэх хэсгүүдэд зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бие махб, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж, зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцвол зохино.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ гэмт хэрэг үйлдэхэд хохирогч *******-ын “*******- түүний ран нарын гэрт хаалгыг нь дотроос нь түгжээд орон дээр нь унтаж байсан, *******-ыг хэл үгээр доромжилж маргасан” зэрэг зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан “бие махбын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал *******-ын гэмт үйлдэлд тогтоогдсон хэдий ч энэ шинж нь *******-ын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тусгагдаж зүйлчлэгдсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж заасныг баримтлах нь зүйтэй.
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор *******-ыг “ хүрээгүй байхдаа бусадтай бүлэглэн, орон байр, агуулах саванд удаагийн үйлдлээр нэвтрэн орж, бусдын хонь, зурагт радио, зэс голтой утас, кабель утас, зэргийг хулгайлж бусдад борлуулсан” гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнээд түүнд Эрүүгийн хуулийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж /хх-ийн 16-1/ байсан байна. Шүүгд нь нагац ийндээ амьдардаг, тогтмол , самарт явах зэргээр олдсон ажлаа хувиараа эрхэлж амьдардаг, согтууруулах ундааг хүрээгүй байх үеэс хэрэглэсэн, согтуу үедээ зөрчил гаргаж эрүүлжүүлэгдэх явдал давтагддаг байсан зэрэг нь цагдаагийн байгууллагын цахим сангийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, ам бүлийн лолт, холбогдсон хэргүүдийн нөхцөл байдлаар тогтоогдсон.
Шүүгд гэмт үйлдлийн улмаас хохирогч *******- учирсан хор уршгийг төлөөгүй байна. Хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг тэмдэглэе. - холбогдох хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь зөвхөн хорих ял байхаар хуульд заажээ.
*******- эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмыг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг, үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, шүүгдийн хувийн байдал зэргийг харгалзан долоон жилийн хорих ял шийтгэж ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь хуульд зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар заасан бөгөөд *******- нь дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж энэ хэргийг үйлдсэн нөхцөл байдал байна. Иймд түүнд 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэвэл зохино. *******-ын үйлдсэн хоёр төрлийн гэмт хэрэгт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн эдлүүлэх нь зохистой. Ингэхдээ албадан ажил хийлгэх ялын цагийг хорих ялын 1 хоногтой тэнцүүлэн сольж, нэмж нэгтгэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******- цэргийн төв эмнэлэгт 201 оны 2 дугаар сарын 1-наас 26-ныг дуустал 9 хоног хэвтэж эмчлүүлсэн нь өвчний түүхийн бичилтэд туссан байна. Энэ үед ор хоногийн төлбөр 292 төгрөг /хх-2 дахь тал/, мэс заслын үед тамедин, натри хлор, ариун бээлий, үзлэгийн бээлий, викрил утас, силк зүү, дурангийн гель, малгай, маск хэрэглээний 1*******790 төгрөг зарцуулсан нь мэс заслын сувилагчийн хяналтын хуудасны тэмдэглэлээр /хх-7 дахь тал/, мэдээгүйжүүлэлтэд 11690 төгрөг зарцуулсан нь зарлагын хяналтын хуудсаар /хх-0 дахь тал/, мэдээ алдуулалтад 000 төгрөг зарсан эмнэлгээс гарах үеийн тэмдэглэлээр /хх-6 дахь тал/ тус тус тогтоогдсон ба нийт төгрөг зарцуулагджээ. Энэ зардлыг тухайн эмнэлэг оос нэхэмжилсэн, төлүүлсэн баримтгүй байна.
Харин дүүргийн эмнэлэгт хэвтсэний ор хоногийн нийт 12 00 төгрөгийн зардал гарснаас нийгмийн даатгалаас 21 160 төгрөгийг нийгмийн даатгалаас төлж үлдэгдэл 120 төгрөгийг төлсөн баримт байна. Цээжний самбар, гуурс авсны 20 000 төгрөг, томографийн 120 000 төгрөг, боолтны 000 төгрөг нийт 6 20 төгрөгийг *******- төлсөн нь Хүдэр буян эмийн сангийн зарлагын баримт, Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлсэн тасалбар зэргээр /хх-16 дахь тал/ тогтоогджээ. Хохирогч *******- нь *******-оос 6 20 төгрөгийг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэнэ.
Цэргийн төв эмнэлгийн зардлыг зардлыг болон дүүргийн эрүүл мэндийн төвийн ор хоногийн 21 160 төгрөгийг уг зардлыг санхүүжүүлсэн болон төлсөн этгээд шүүгдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч хөдөлмөрийн чадварыг 0 хувиар алдсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба байсан хугацааны болон хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдох хохирлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэх нь зүйтэй. *******- хувьд ноогдох хөрөнгө тогтоогдоогүй тул битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
*******- нь энэ хэрэгтээ 201 оны дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулж тооцно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөвөн даавуун материалтай, малгайтай саарал өнгийн цамцыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг лж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2, дэх хэсгүүд, 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ
ШҮҮГЧ Н.НАРАНТУЯА
А.БЯМБАЖАВ