Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2026/0098

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батсүх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н х о ХХК /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д, Т.Ч

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э нарын хооронд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баатарзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч Н х о ХХК-иас XV-0 хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах-аар маргасан.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.А аймгийн Т сумын нутаг Х д ам нэртэй талбайд ашигт малтмал хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг А монгол ХХК-аас Н хөхийн о ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрээр шилжүүлжээ.

2.2.Н х о ХХК нь А аймгийн Т сумын Х д ам нэртэй газарт байрлах XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар оны 02 дугаар сарын 28-ны өдөр, оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус тус төлөвлөгөө хянуулах тухай албан бичгээр А аймгийн Т сумын Засаг даргад хүргүүлжээ.

2.3.А аймгийн Т сумын Засаг даргаас оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаар албан бичгээр тус сумын тусгай хэрэгцээнд авсан шалтгаанаар төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн хариу өгсөн.

2.4.Н х о ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст оны 4 дүгээр сарын 29-ний өдөр XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргасан.

2.5.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс оны дугаар сарын 27-ны өдрийн дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзжээ.

2.6.Дээрх мэдэгдлийн дагуу Н х о ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт оны дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргажээ.

2.7.Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаар албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулаагүй, тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлөөгүй гэж хариу өгчээ.

2.8.Ийнхүү Н х о ХХК дээрх шийдвэрүүдийн эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын оны дугаар сарын 27-ны өдрийн дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, А аймгийн Т сумын Х д ам нэртэй газарт орших XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах-аар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

2.9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа XV-0 Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал Кадастрын хэлтсийн даргын оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах гэж тодруулжээ.

Гурав. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу XV0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 1 сарын өмнө гаргах бөгөөд түүнд холбогдох бичиг баримтыг хавсаргахаар заасан. Харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс өргөдлийг хүлээн авсан бөгөөд шийдвэрлэхээс татгалзсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт дээрх өргөдлийг хүлээж авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэхээр заасан байна.

3.2.Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1. дэх хэсэгт "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална", 32 дугаар зүйлд төлбөрийн асуудал, 33 дугаар зүйлд хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулах талаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан үндэслэлээр сунгахаас татгалзах талаар заагаагүй байна. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн материалын бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр сунгахаас татгалзах нь үндэслэлгүй юм.

3.3.Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын оны 6-р сарын 27-ны өдрийн дүгээр шийдвэрийг гаргах хууль зүйн үндэслэлийн нэг болох тухай үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт "Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

3.4.XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг Геологи, уул уурхай Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08-р сарын 15-ны өдрийн дугаар шийдвэрээр Татварын ерөнхий газартай 2012 оны 03-р сарын 15-ны өдөр байгуулсан "Эвлэрлийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэхдээ "А монгол" ХХК-ийн Татварын ерөнхий газартай 2012 оны 03-р сарын 15-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээ, Монгол улсын Засгийн газрын оны 11-р сарын 30-ны өдрийн хуралдааны дугаар тэмдэглэлийг үндэслэн шийдвэрлэсэн.

3.5.Дээрх шийдвэрийн 1 дүгээр хавсралтад ХV- дугаартай тусгай зөвшөөрөл нь А аймгийн Т сумын нутагт оршдог бөгөөд 2013 оны 12-р сарын 14-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр болохыг тогтоон шийдвэрлэж байжээ.

3.6.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн оны 02 дугаар сарын 01-ний дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр магадлалын дагуу оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 6 дугаар Кадастрын даргын шийдвэр гарч хугацааг сунгасан.

3.7.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын оны дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заасан хугацааг баримтлаагүй, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасаар байтал бодит нөхцөл байдлыг тогтоох, нарийвчлан шинжлэн судлаагүй зэрэг нь Захиргааны акт гаргах хууль үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

3.8. "Н х о" ХХК-ийн эзэмшлийн А аймгийн Т сумын нутагт орших XV-0089 дугаартай тусгай зөвшөөрөл нь мөн адил орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай, XV- тусгай зөвшөөрөлтэй хил залгаа оршдог. Энэ тусгай зөвшөөрлийн сунгалтын өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс шүүхийн шийдвэрийн дагуу дахин хянаж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

3.9.Уг тусгай зөвшөөрөл нь маргаан бүхий XV-0 тусгай зөвшөөрөлтэй ижил шалтгаанаар буюу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөө байхгүй гэх үндэслэлээр Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байсан.

3.10.Гэвч XV- тусгай зөвшөөрлийн талбайд явуулах байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг А аймгийн Т сумын Засаг дарга 2025 онд баталсан. Өөрөөр хэлбэл онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөө батлаагүй үндэслэл нь хууль бус болох нь тодорхой байна.

3.11.Нөгөө талаар А аймгийн Т сумын Засаг даргын оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай албан бичигт "Иймд дээрх газруудад хайгуул хийлгэх асуудлыг дэмжихгүй байгаа тул төлөвлөгөөг хянан батлах боломжгүй байна" гэсэн хариунаас Газрын тухай хуулиас гадуур буюу тодорхойгүй үндэслэлээр тусгай хэрэгцээнд авсан болох нь нотлогдож байна. Засаг даргын хууль бус үйлдлийн талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ******* оны дугаар магадлалд тодорхой дүгнэсэн.

3.12.Нэхэмжлэгч Н х о ХХК нь оны 05 дугаар сарын 15-ны өдөр тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр болох төгрөгийг төлсөн байдаг. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс энэхүү баримтыг байхгүй гэж үзэн оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгээр хариу өгч өргөдлийг шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь өргөдлийн бүрдлийг хянаагүй, нөхцөл байдлыг тодорхойлолгүй татг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэхээр байна.

3.13.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс оны дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гаргахаас өмнө шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй гэж үзэхээр байна.

3.14.Иймд "Н х о" ХХК-ийн эзэмшлийн А аймгийн Т сумын нутагт орших XV-0 хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын оны дугаар сарын 27-ны өдрийн дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Дөрөв.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

4.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н х о ХХК нь А аймгийн Т сумын Х Д ам нэртэй газарт орших ХV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг А монгол ХХК-иас онд шилжүүлж авсан. Уг тусгай зөвшөөрлийн хугацаа нь онд дуусах байсан. Н х о ХХК нь шилжүүлж авсныхаа дараа оны 03 дугаар сард Ашигт малтмалын тухай хуульд заасан дагуу төлөвлөгөөгөө хянуулж батлуулахаар А аймгийн Т сумын Засаг дарга, Байгаль орчныг хамгаалах байцаагчид 2 удаа албан бичиг хүргүүлсэн. Засаг даргаас оны 03 дугаар сарын 29-ний өдөр 0 дугаартай албан бичгээр төлөвлөгөөг хянаж батлах боломжгүй гэж татгалзсан хариу өгсөн. Татгалзлын үндэслэл нь танай байгууллагын тусгай зөвшөөрөл бүхий талбай орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан талбай тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах боломжгүй, төлөвлөгөөг батлах боломжгүй гэх шалтгаанаар татгалзсан хариу өгч байсан. Н х о ХХК-ийн зүгээс , ******* онуудад тухайн А аймгийн Т суманд А монгол ХХК-иас XV-, XV-0 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлж авсан. Тухайн тусгай зөвшөөрлүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд хамаарах тул танай байгууллагын төлөвлөгөөг батлахгүй гэж мэдэгдсэн. Тусгай зөвшөөрлийн төлөвлөгөөг Засаг дарга батлаагүйтэй холбоотойгоор тус тусад нь шүүхээр маргасан бөгөөд шүүхээс Засаг даргын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоосон. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй шүүхийн шийдвэр, магадлалтай. Иймд Засаг даргын хууль бус үйл ажиллагааг эс зөвшөөрч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол буюу орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тогтоолтой холбогдуулж шүүхээр маргасан. А аймгийн Т сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн , дугаар тогтоолууд нь илт хууль бус гэдэг агуулгаар А аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад нэхэмжлэлийн шаардлагыг хангасан боловч давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн маргаагүй үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр эцэслэн шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхэд удаа дараа тайлбартаа дурдсан боловч шүүх хүлээж аваагүй. Үүний дараа XV- дугаар тусгай зөвшөөрөлтэй сунгах асуудлаар дахин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гомдол гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд XV- дугаартай тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа. Тухайн шийдвэрийг Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хамт тус хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар бус 20 дугаар зүйлийн 20.3-д заасныг үндэслэж гаргасан болно.

4.1.1.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шийдвэр гаргахын өмнө оролцогчид сонсох ажиллагаа явуулахтай холбоотойгоор ямар нэгэн тайлбар, баримт гаргах боломжоор хангах ёстой боловч мэдэгдэл хүргүүлэхгүйгээр маргаан бүхий актыг гаргасан. Манай байгууллагын зүгээс А аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, мөн Засаг даргад холбогдуулж шүүхээр маргаад хэрэг маргаан дуусаагүй талаар мэдээлэл өгч байсан. Уг үндэслэлээр энэхүү захиргааны маргаан түдгэлзэж, өнөөдрийг хүрсэн. Энэ нь хүндэтгэн үзэх нөхцөл байдал, үйл явдлыг захиргааны байгууллагад үнэн, зөв мэдээлсэн гэж үзэж байгаа.

4.1.2.Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай оны дугаар сарын 27-ны өдрийн дүгээр шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. ХV- дугаартай тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор 2024 оны 2 дугаар шүүхийн шийдвэртэй хэрэг маргааны явцад хариуцагч байгууллагын зүгээс нөхцөл байдлыг мэдэж байсан боловч оны дугаар сард шийдвэр гаргасан байсан учраас аргагүй нөхцөл байдалд хүрсэн байх гэж бодож байна.

4.1.3.Өмнөх шүүхийн шийдвэр болох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шийдвэрээр XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой асуудлыг дахин шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. Тухайн 2 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгай зөвшөөрөл анх олгогдсон огноо болох 20, 20 онуудад орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нөхцөл байдал, 2009 онд Улсын дээд шүүхээр шийдвэрлүүлсэн байдал, оны Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээр шийдвэрлүүлсэн нөхцөл байдлуудыг дүгнэсэн. Эдгээр нөхцөл байдлуудад орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан боловч нөхөн олговор олгогдоогүй байна гэдэг агуулгаар дүгнэсэн.

4.1.4.Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан тусгай хэрэгцээнд хамаарах үндэслэлүүд байгаагүй. Хууль бус байсан болохыг шүүхийн шийдвэрүүд тодорхой хэмжээнд дүгнэсэн. Хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл хугацааг нь сунгасан үйл баримт нотлогдсон. Өмнө нь Засаг даргаас яг адил үндэслэлээр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуг авч байсан. Дээрх 2 тусгай зөвшөөрлийг нэг тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авчихсан. Тухайн 2 тусгай зөвшөөрөлд хамаарах газар нь зэрэгцээд хил дамнаад багтсан байгаа. Тусгай зөвшөөрөл нь сунгагдсанаар үгүйсгэгдэж байна. Хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.

4.1.5.Н х о ХХК-ийн эзэмшлийн XV- дугаартай тусгай зөвшөөрлийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан үйл баримт нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хадгалагдаж байгаа. Үүнийг үндэслээд Кадастрын хэлтэс сунгалт хийгдсэн. XV- дугаартай тусгай зөвшөөрлийн нөхцөл байдалтай энэхүү XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхцөл байдлын хувьд адил. Иймд 2 дугаар шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдлыг дахин үнэлэх, дүгнэх шаардлагагүй. Тус агуулгаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу шаардлагын хүрээнд шүүхийн шийдвэр гарах боломжтой гэж үзэж байна.

4.1.6.Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, шийдвэрлэхийг даалгаж өгнө үү. гэжээ.

4.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид А аймгийн Т сумын Засаг даргад 2 ч удаа хандсан. Хандсаны дагуу 03 дугаар сарын 29-ний өдөр хариу тайлбар авсан. дугаартай бичгийг бид нар Ашигт малтмал Кадастрын хэлтэст өргөдөлтэйгөө цуг үзүүлээд учир шалтгаантай байгаа учраас Байгаль орчны хамгаалалтын эхний хөтөлбөрийг хавсаргаад өргөдөлдөө өгөх боломжгүй байна. Ийм учраас энэ хүндэтгэн үзэх шалтгааныг харг үзээд хугацаа сунгаж өгөөч гээд хугацаа сунгуулах өргөдлөө гаргаж өгсөн байдаг. Хэрэв Засаг дарга ямар нэгэн хэмжээгээр ажил, үүрэг, хуулиа биелүүлэх юм бол менежментийн төлөвлөгөөнд хүргүүлье гэдэг байдлаар өргөдлийг хянуулахаар өгсөн байдаг. Хэсэг хугацааны дараа тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө өгөх ёстой байдаг. Тэр хугацаандаа өргөдлөө өгсөн. 05 дугаар сарын 9-ний өдөр дуусах байсан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө 04 дүгээр сарын 09-ний өдөр Засаг даргын өгсөн тайлбар бичигтэй хамт өгсөн. гэжээ.

4.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа. Кадастрын хэлтсийн даргын оны дугаар сарын 27-ны өдрийн дүгээр шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй гарсан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар ...1 сарын өмнө өргөдөл гаргана, холбогдох баримт бичгийг хавсаргана... гэж байгаа. Тус хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3, 22.1.4-д заасан баримтуудыг шаардаад хугацааг сунгана. Нэхэмжлэгчээс энэ баримтуудыг шаардахгүйгээр сунгах ёстой гэж хэлж байна. Хуульд заасан эдгээр 4 баримтын хүрээнд л тусгай зөвшөөрлийн хугацаа сунгадаг. Нэхэмжлэг компани баримтаа ирүүлээгүй тул хугацаа сунгахаас татгалзсан нь үндэслэлтэй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д хууль бус гэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хууль бус гэж үзэж байна. Менежментийн төлөвлөгөө ирүүлээгүй байхад нь сунгахаас татгалзсан байхад зөрчилтэй акт гэж үзэхгүй. ХV-0 дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь А аймгийн Т сумын нутагт бүхэлдээ харьяалагддаг. Нэхэмжлэгч талаас өөр хэргийн үйл баримт яриад байна. XV- дугаартай тусгай зөвшөөрөл чинь А аймгийн Х болон Т сумыг дамнаж оршдог. Т сумын тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн давхцалтай байгаа. Харин XV-0 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын системийн бүртгэлд орсон бөгөөд хүчингүй болгосон зүйл байхгүй. Уг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Маргаан бүхий ХV-0 тусгай зөвшөөрөл нь усан сан бүхий газартай хэсэгчлэн давхцалтай, ойн сан бүхий газартай хэсэгчлэн давхцалтай, дээрээс нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөнтэй холбоотой маргаан байхгүй. Тухайн тусгай зөвшөөрлийг сэргээснээр бид нар нөхөн сэргээлтээ цаашид хийнэ гэж гэж тайлбарлалаа. Хайгуулын тусгай зөвшөөрөлд ямар нөхөн сэргээлт хийх эсэх нь эргэлзээтэй байна. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай бүхэлдээ давхцалтай тул ашиглах боломжгүй. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байж ашиглаж болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

5.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Нэхэмжлэгч Н х о ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, А аймгийн Т сумын Х д ам нэртэй газарт орших XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийг анх гаргасан байна.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, О.Д нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа XV-0 хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах гэж тодруулсан.

8.Хэргийн үйл баримтын тухайд:

8.1.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрийн дагуу А аймгийн Т сумын Х д ам нэртэй ******* гектар талбай бүхий XV-0 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Н х о ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал)

8.2.Н х о ХХК-иас ******* оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргасан. Уг өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр шийдвэрээр XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй гэсэн үндэслэлээр сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.

9.А аймгийн Т сумын нутагт орших XV-0 хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

9.1.Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл А аймгийн Т сумын Х д ам нэртэй XV-0 дугаартай А Монгол ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр магадлалыг үндэслэн оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 6 дугаар шийдвэрийн хавсралтаар оны 5 дугаар сарын 09-ний өдөр, мөн тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтын ******* гэсэн дугаарт тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийн төлөв, хугацаа .05.09-.05.09 хүртэл гэж, хариуцагчаас гаргасан оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг Н х о ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн үйл баримтууд байна.

9.2.Нэхэмжлэгч Н х о ХХК нь ******* оны 4 дүгээр сарын 09-ний өдөр маргаан бүхий XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийн маягт К-11 бөглөж, холбогдох баримтыг хавсарган өгсөн.

9.3.Хариуцагчаас ... нэхэмжлэгч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлдөө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсарган ирүүлээгүй учраас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан ... гэж, нэхэмжлэгчээс ...баримт бичгийн бүрдэл дутуу гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах зохицуулалт байхгүй гэж тус тус маргасан.

9.4.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, 21 дүгээр зүйлийн 21.1.5-т энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах;, 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана, 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ. гэж тус тус заасан.

9.5.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгч онд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлдөө хуулиар тухайлан заасан баримтуудыг бүрэн хавсарган ирүүлэх үүрэгтэй, уг баримтуудыг бүрэн ирүүлснээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар зохицуулсан байхад нэхэмжлэгч хуулийн этгээд нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан талаарх баримтыг ирүүлээгүй, хариуцагч захиргааны байгууллага хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, шийдвэрлэх эрхтэй бөгөөд энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр үндэслэлтэй гэж үзэв.

9.6.Энэхүү хэргийн тухайд, нэхэмжлэгчээс оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 11, оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 14 дүгээр албан бичгээр байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулахаар А аймгийн Т сумын Засаг даргад хүргүүлсэн боловч, тус сумын Засаг даргаас оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дугаар албан бичгээр тус компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарах газрын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан талаар дурдаж, татгалзсан хариу хүргүүлжээ.

9.7.Нэхэмжлэгч Н х о ХХК-иас А аймгийн Т сумын Засаг даргад холбогдуулан дээрх татгалзал буюу эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ******* оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ******* оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 121 дүгээр магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. (1 дүгээр хавтаст хэргийн 123-150 дахь тал)

9.8.Тодруулбал, дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд ... нэгэнт маргаан бүхий газрыг 30 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байхад нэхэмжлэгчийн зүгээс эзэмших эрхтэй байсан Х д ам нэртэй ХV-0 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг эзэмшиж, ашиглах боломжгүй... гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

9.9.Үүний дараа мөн нэхэмжлэгчээс А аймгийн Т сумын Засаг даргын татгалзлын үндэслэлд дурдсан А аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тусгай хэрэгцээнд авах тухай , дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн ******* оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ******* оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулсан байна. (2 дугаар хавтаст хэргийн 36-61 дэх тал)

9.10.Мөн нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлээ ... XV- дугаартай тусгай зөвшөөрлийн нөхцөл байдалтай энэхүү XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхцөл байдлын хувьд адил... гэж тайлбарлан маргаж байх боловч энэ нь хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрийг хууль бус гэж үзэх шууд үндэслэл болохгүй.

9.11.Түүнчлэн хариуцагчийн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримт бичгийг ирүүлэх шаардлагатай гэж тайлбарласныг буруутгах боломжгүй, энэ нь хуулиар хариуцагчид шаардлага хангасан тохиолдолд захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тул нэхэмжлэгчийн ... баримт бичгийн бүрдэл дутуу үндэслэлээр сунгахаас татгалзах зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

10. А аймгийн Т сумын Х д ам нэртэй газарт орших XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

10.1.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т ...кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1311.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ гэж, 11.1.14-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, 11.1.17-д тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх чиг үүргийг тус тус хэрэгжүүлэхээр заасан.

10.2.Нэхэмжлэгч Н х о ХХК-ийн XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага гаргасан боловч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлдөө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг хавсарган өгөөгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

10.3.Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад шаардлагатай баримтуудыг бүрдүүлж, захиргааны байгууллагад хүргүүлээгүй байх тул XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг хариуцагчид даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

10.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шалтгаан нь төлбөр төлөөгүй гэдгээр татгалзаагүй, тухайн үед оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дугаар албан бичгээр яагаад ингэж хариу өгснийг сайн мэдэхгүй байна гэж тайлбарласныг тэмдэглэв.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасныг тус тус баримтлан Н х о ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан XV-0 хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТСҮХ