Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 304/ШШ2025/00546

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Л*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Э*******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00587/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Л******* /цахим/

Хариуцагч Г.Э******* /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

 ҮНДЭСЛЭХ нь

1.Нэхэмжлэгч Б.Л******* хариуцагч Г.Э*******т холбогдуулан гаргасан 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

Би покет зээлийн аппликейшнаас 5,000,000 төгрөгийн зээл авч 02 дугаар сарын 08-ны өдөр Г.Э*******ийн дансанд хийсэн. Г.Э******* эгчтэй 02 дугаар сард холбогдоход мөнгөний боломжгүй байна, сунгая гээд 200,000 төгрөг өгсөн. 07 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл сарын 396,000 төгрөгөөр өгч байгаад 07 дугаар сарын 01-ны өдөр төлөөд дуусгах уу гэхэд хавар ноолуурынхаа мөнгөөр дуусгана гэсэн боловч боломжгүй байна гээд 396,000 төгрөгөөр сунгаж байсан. 06 дугаар сард мөнгөө авъя гэхэд өгөхгүй чадахгүй гэсэн. Тэгээд зээл хэтрээд хэцүү байна гэхэд 07 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг өгсөн. Аппликейшны үндсэн зээлийн төлбөр 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 3.Хариуцагч доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн:

Би 02 дугаар сарын 08-ны өдөр Б.Л*******гээс 5,000,000 төгрөг авсан нь үнэн. Төлөхгүй гэж хэлээгүй. Сар бүр 392,000 төгрөгөөр төлсөн. 02 дугаар сард 1,000,000 төгрөг, 07 дугаар сард 1,000,000 төгрөг өгсөн. 03 дугаар сараас хойш сар бүр 392,000 төгрөг төлж байсан. 07,08 дугаар саруудад 392,000 төгрөг төлөөгүй ч би төлөхгүй гэж хэлээгүй. 2,500,000 төгрөгийг 2 гэрээ түрээслээд төлөх боломжтой байсан ч Б.Л******* гэр аваад явчихсан байсан. Би цагаан сараар бэлнээр 200,000 төгрөг өгсөн. 03, 04, 05, 06 дугаар саруудад 392,000 төгрөг өгсөн. 02 дугаар сард 1,000,000 төгрөг өгсөн. Би хуучин машин зарсан хүндээ хийчих гэхэд 02 дугаар сард буюу цагаан сараас өмнө миний утасны дугаарыг тавиад 1,000,000 төгрөг шилжүүлсэн байсан гэж маргаж байна.

4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Л*******гээс 5,000,000 төгрөг шилжүүлсэн баримт болон нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Хариуцагч Г.Э******* нь Б.Л*******гээс 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг зээлж, өөрийн дансанд шилжүүлж авсан гэх үйл баримттай зохигчид маргаагүй.

6.Харин хариуцагч Г.Э******* ...Сар бүрийн 28-ны өдөр 392,000 төгрөг шилжүүлдэг. Би 392,000 төгрөг төлөөд үндсэн зээлээсээ хасаад явж байна гэж бодсон. Миний хоёр гэрийг барьж байсан. Гэр бариулсан хөлснөөс тооцогдоод болно гэж бодож байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж нэхэмжлэгч нь Покет зээлийн аппликейшнаас гаргасан сар сард төлөх төлбөр буюу хүүгийн төлбөр төлж сар сардаа сунгагдаж байсан. 03, 04, 05, 06 дугаар саруудад 4 удаагийн төлөлт хийгдсэн гэж тайлбарлаж байна.

7. Иргэний хууль 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч нь Покет аппликейшнаас 5,000,000 төгрөгийг Цахим зээл авч хариуцагчийн дансанд шилжүүлснээр зээлийн харилцаа үүсэж, уг мөнгийг буцаан төлөх үүргийг хариуцагч хүлээсэн байна.

Хариуцагч нь 2025 оны 03, 04, 05, 06 дугаар саруудад 392,000 төгрөгөөр 4 удаагийн сунгалт хийж, 07 дугаар сард 1,000,000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй. Хариуцагч нь 2025 оны 02 дугаар сард 1,000,000 төгрөг хүнээр шилжүүлүүлсэн гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Мөн гэр бариулсны хөлс буюу түрээсийн төлбөр авах, уг төлбөрийн зээлд тооцож суутгах талаар талуудын дунд тохиролцсон үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчийн дунд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээлдэгч нь тогтоосон хугацаанд зээлсэн мөнгөө төлөх үүргийг хүлээсэн байна. Үүргийн гүйцэтгэлийг хариуцагч биелүүлээгүй байх тул хариуцагчаас 2,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

8.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э*******ээс 54,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Л*******д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Э*******ээс 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Л*******д олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 /тавин дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э*******ээс 54,950 /тавин дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Л*******д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА