| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00884/И |
| Дугаар | 307/ШШ2025/01386 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 307/ШШ2025/01386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2025/00884/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, Их сургуулийн гудамж ******* тоотод оршин суугаа, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* баг, ******* байрны ******* оршин суугаа, ******* овогт холбогдох,
"Гэм хор учруулсны хохиролд 4,275,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч ,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Д. холбогдуулан гаргасан эд хөрөнгөнд гэм хор учруулсны хохиролд 4,275,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...2024 оны ******* сарын 18-ны өдөр байгууллагын гаднах машины зогсоолоос нь өөрийн машиныг жолоодож яваад ухрах үйлдэл хийхдээ миний машиныг мөргөсөн. Энэ нь замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.14-т заасныг зөрчсөн тул тухайн үед хийгдсэн үнэлгээний дүн 3,995,000 төгрөг, үнэлгээний хөлсөнд төлсөн 280,000 төгрөг, нийт 4,275,000 төгрөгийг буруутай этгээд төлөх үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ: ... Намайг замыг хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж торгосон шийтгэлийг шүүхээс хүчингүй болгосон. Мөн цагдаагийн байгууллага шалгах үед байхгүй байсан камерын бичлэгээр нэхэмжлэгч нь өөрөө буруутай болох нь харагддаг. Иймээс намайг буруутай гэж тогтоосон шийдвэр байхгүй, буруугүй тул хохирол төлөх үндэслэлгүй гэж маргадаг болно.
5. Хэрэгт авагдсан Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 сарын 29-ний өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.14: Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчин ДАУ улсын дугаартай, ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдөж зам тээврийн осол гаргасан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар зөрчлийн дугаартай хэрэг нээж, хуульд заасан ажиллагаануудыг явуулсны үндсэн дээр эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 сарын 10-ны өдрийн магадлагаагаар холбогдогч овогтой нь Т/Camry-50 маркийн ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлэг, 10.14-д заасныг зөрчин, зам тээврийн осол гаргасан байна гэж дүгнэжээ.
Мөн хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэврээр ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлэг, 10.14-д заасныг зөрчсөний улмаас Д.******* жолоодож явсан ДАУ улсын дугаартай Т/Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч т 3,995,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдсон, Шүүхээс тогтоосон дээрх үйл баримт нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан зөрчлийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэсэн байна.
Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно гэж заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг зөрчиж, шийтгэл оногдуулсан гэж үзээд Д. оногдуулсан нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шийдвэр хүчин төгөлдөр байна.
Мөн ыг өөрт учирсан хохирлоо төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурджээ.
Хариуцагч нь камерын бичлэгийг үзсэний дараа Д.******* буруутай болох нь тодорхой харагддаг гэж шүүх хуралдаан дээр тайлбарладаг бөгөөд энэ талаар дээр дурдсан шийтгэвэрт мөн энэ агуулгаар гомдлыг хянан хэлэлцэх хуралдаанаар мэтгэлцэх боловч эрх бүхий албан тушаалтны магадлагаа үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт хавсаргасан камерын бичлэг бүхий CD, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж дүгнэсэн байна.
6. Хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч ийн гэм буруутай үйлдэл нь хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж үзэх бөгөөд түүний үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.******* эд хөрөнгөд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэврээр гэм буруу тогтоогдсон байх бөгөөд харин хуульд заасан хугацаа хэтрүүлж ногдуулсан шийтгэлийг хүчингүй болгосон нь гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т: Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т: Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хохирлын үнэлгээг үндэслэн 3,995,000 төгрөг, үнэлгээний хөлсөд төлсөн 280,000 төгрөг, нийт 4,275,000 төгрөгөөр хохирлын хэмжээг тодорхойлсон байх бөгөөд зохигчид энэхүү хохирлын үнийн дүн, тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ээс 4,275,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.
8. Нэхэмжлэлийн шаардлагын хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс нийт төлсөн 84,000 төгрөгөөс илүү төлсөн 650 төгрөгийг Төрийн сангийн орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, 83,350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 83,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 1******* зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ээс 4,275,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,000 төгрөгөөс илүү төлсөн 650 төгрөгийг Төрийн сангийн орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, 83,350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, ээс 83,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ