| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00675/И |
| Дугаар | 304/ШШ2025/00551 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 304/ШШ2025/00551
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Х******* б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Э*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 15,475,898.88 /арван таван сая дөрвөн зуун далан таван мянга найман зуун ерэн найман төгрөг наян найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/0675/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХХК шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: Х.Э******* нь Х******* б*******тай 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1310092069 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 15,100,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Б******* нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлдэгч Х.Э*******гийн Х******* б******* дахь 5005913146 дансанд 15,100,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 864,729.80 төгрөг, зээлийн хүүд 432,587.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 547.16 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Б*******тай байгуулсан 1310092069 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлж 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төлбөр төлөөгүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 149 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х******* б******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Б*******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1310092069 дугаартай цалингийн зээлийн гэрээний 1-р хавсралтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 14,235,270.20 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаарх хүү 1,222,358.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,269.88 төгрөг, нийт 15,475,898.88 төгрөгийг Х.Э*******га******* гаргуулах.
Хариуцагч Х.Э******* шүүхэд гарг*******ан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох нийт 15,475,898.88 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХХК нь хариуцагч Х.Э*******д холбогдуулан 15,475,898.88 /арван таван сая дөрвөн зуун далан таван мянга найман зуун ерэн найман төгрөг наян найман мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарг*******ныг хариуцагч Х.Э******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт за*******ныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Х******* б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.Э*******д холбогдох 15,475,898.88 /арван таван сая дөрвөн зуун далан таван мянга найман зуун ерэн найман төгрөг наян найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Э******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт за*******наар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн санга******* /126,664.5 /нэг зуун хорин зургаан мянга, зургаан зуун жаран дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч Х.Э*******га******* 126,664.5 /нэг зуун хорин зургаан мянга, зургаан зуун жаран дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******наар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******наар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА