Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 304/ШШ2025/00555

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч:  М Б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Н*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 25,761,162.29 /хорин таван сая долоон зуун жаран нэгэн мянга нэг зуун жаран хоёр төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/0657/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М Б******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Н******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 6000320475 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 27,530,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000320475 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 133 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000320475 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027оны 03 дугаар сарын 02-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000320475 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 23,606,050 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,084,050.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 47,061.1 төгрөг, нотариатын төлбөрт 24,000 төгрөг, нийт 25,761,162.29 төгрөгийг Зээлдэгч М.Н*******гаас гаргуулна гэжээ.

Хариуцагч М.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох нийт 25,761,162.29 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М Б******* ХК нь хариуцагч М.Н*******д холбогдуулан 25,761,162.29 /хорин таван сая долоон зуун жаран нэгэн мянга нэг зуун жаран хоёр төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч М.Н******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М Б******* ХК-ийн нэхэмжлэлтэй М.Н*******д холбогдох 25,761,162.29 /хорин таван сая долоон зуун жаран нэгэн мянга нэг зуун жаран хоёр төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Н******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 143,378 /нэг зуун дөчин гурван мянга гурван зуун далан найм/ төгрөг, хариуцагч М.Н*******гаас 143,378 /нэг зуун дөчин гурван мянга гурван зуун далан найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА