Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 304/ШШ2025/00556

 


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч:  Н******* Ф******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Батдэлгэрт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,747,180.56 /нэг сая долоон зуун дөчин долоон мянга нэг зуун наян төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00655/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н******* Ф******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б*******нь Эмчилгээний зардалд зориулж Цалингийн зээл 2,000,000 төгрөг, Дижитал кредит 150,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч Б.Б*******нь Цалингийн зээлээ 2024 оны 06, 07, 08, 09, 10, 11, 12 сар болон 2025 оны 01 дүгээр сарын төлөлтүүдийг төлж 2025 оны 02 сараас эхлэн сар дамнуулан хугацаа хэтрүүлж эхэлсэн. Хамгийн сүүлд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 128,855 төгрөг хийлгэсэн.

Дижитал кредит зээлийг 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Netpay app ашиглаж авсан ба үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй, хүү болон шимтгэлийг төлж 5 удаа сунгалт хийсэн ба 2025 оны 2 дугаар сараас эхлэн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Манай байгууллагын зүгээс зээл төлүүлэх талаар шаардаж гэрийн хаяг болон онлайн хаяг, ажлын газарт нь биечлэн очиж уулзаж байсан боловч зээл төлөх хугацаа өгөхийг хүсэж хүлээлт үүсгэсээр өнөөдрийг хүрсэн. Хамгийн сүүлд 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр уулзахад шүүхэд өг гэсэн хариу хэлсэн байна.

Иймд гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгож зээл болон зээлийн хүүгийн төлбөр болох нийт 1,747,180.59 /Нэг сая долоон зуун дөчин долоон мянга нэг зуун наян төгрөг тавин есөн мөнгө/-ийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Б*******шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н******* Ф******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Батдэлгэрт холбогдуулан 1,747,180.59 /нэг сая долоон зуун дөчин долоон мянга нэг зуун наян төгрөг тавин есөн мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б*******нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Н******* Ф******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Батдэлгэрт холбогдох 1,747,180.59 /нэг сая долоон зуун дөчин долоон мянга нэг зуун наян төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Б*******нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 21,425.445 /хорин нэгэн мянга дөрвөн зуун хорин таван төгрөг дөрвөн зуун дөчин таван мөнгө/ төгрөг, хариуцагч Б.Батдэлгэрээс 21,425.445 /хорин нэгэн мянга дөрвөн зуун хорин таван төгрөг дөрвөн зуун дөчин таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА