| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирхуягийн Батсүх |
| Хэргийн индекс | 128/2025/0645/З |
| Дугаар | 128/ШШ2026/0144 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2026/0144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батсүх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А
Хариуцагч: Боловсролын зээлийн сан,
Хариуцагч: Боловсролын сайдад тус тус холбогдох Боловсролын зээлийн сангаас тодорхой төлбөрийг төлөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож төлүүлэх, Боловсролын сайд өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, гэрээг сунгах, Боловсролын сайдын тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул, Ц.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагч Боловсролын зээлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч Боловсролын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Айн Хамтын Нөхөрлөлийн Улсын К муж улсын их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцагч, Монгол Улсын иргэн А Хгийн 0 оны дугаар семестр, 0 оны 1 дүгээр семестрийн сургалтын төлбөр /0 оны дугаар сарын 30-ны өдрийн 19,00 а доллар буюу Монгол банкны төгрөгийн .133.1 ханшаар 7 6 төгрөгийг, 0 оны дугаар сарын -ны өдрийн а доллар буюу Монгол банкны төгрөгийн ..5 ханшаар 9.5*******.971 төгрөг/-ийг буюу нийт *******.*******.******* төгрөгийг Монгол Улсын Боловсролын яамны харьяа Боловсролын зээлийн сан төлөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, төлүүлэх,
1..Сургалтын төрийн сан болон суралцагч, Монгол Улсын иргэн А.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нартай байгуулсан "Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ"-г сунгах тухай Монгол Улсын Боловсролын сайд шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээг сунгаж санхүүжүүлэхээр даалгах,
1.3.Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын 0 оны 07 дугаар сарын -ны өдрийн дугаартай тушаалын А.Х холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, уг захиргааны актын А.Х холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
.1. Монгол Улсын Засгийн газрын 013 оны 07 дугаар сарын 07 дугаар сарын -ний өдөр Дэлхийн шилдэг их дээд сургуульд оюутан суралцуулах журам батлагдсан.
..Нэхэмжлэгч А.Х нь 00 оны 7 дугаар сарын -ны өдөр IES суурь бэлтгэл жилийн хөтөлбөрийн урилга болон 00 оны 7 дугаар сарын -ний өдрийн А Улсын К их сургуулийн үндсэн ангийн компьютерын шинжлэх ухааны бакалавр хөтөлбөрийн урилгыг тус тус хүлээн авсан.
.3.Улмаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 00 оны дугаар сарын -ны өдрийн А/1 дугаар тушаалын хавсралтаар Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын сургалтад суралцах иргэдийн нэрсийн жагсаалтыг баталж, энэхүү жагсаалтын -т нэхэмжлэгч А.Х А Улсын К их сургуульд суралцах хугацаа 4 жил байхаар заасан байна.
.4.00 оны дугаар сарын 0-ний өдөр А.Х болон түүний ИТ Ц.А нар Сургалтын төрийн сантай Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ-г байгуулсан.
.5.Үүний дараа суралцагч А.Х нь 00 оны дугаар сарын 03-ны өдөр санхүүжилт хүссэн өргөдөл гаргасан байна.
.6. Нэхэмжлэгч А.Х нь 01 онд цар тахлын улмаас онлайнаар IES суурь бэлтгэл хөтөлбөрийг дүүргэж, сертификат авсан байдаг ба тус хөтөлбөрийн сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаас санхүүжүүлсэн болно. Улмаар нэхэмжлэгч үндсэн бакалаврын хөтөлбөрт хамрагдсан.
.7. Боловсролын зээлийн сан 01-0 онд суралцагч А.Х сургалтын төлбөрийг санхүүжүүлсэн. Харин Боловсролын зээлийн сангаас гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан тул үлдэх 0 оны семестрээс хойш санхүүжүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж амаар мэдэгдсэн.
.8. Нэхэмжлэгч А.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А 0 оны 0 дугаар сарын -ны өдөр Боловсролын сайд П.Н А Улсын К их сургуулийн суралцагч А.Хгийн 0 оны дугаар семестрийн сургалтын хөтөлбөрийн гэрээ сунгаж, санхүүжилтийг үргэлжлүүлэх өргөдлийг өгсөн.
.9. Хариуцагч Боловсролын зээлийн сангаас 0 оны 0 дугаар сарын -ны өдрийн ******* дугаар албан бичгээр 0 оны 0 дугаар сарын -ны өдөр Боловсролын сайд П.Н А Улсын К их сургуулийн суралцагч А.Хгийн 0 оны дугаар семестрийн сургалтын төлбөр төлүүлэх, гэрээг сунгаж, санхүүжүүлэх тухай А.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Агийн гаргасан өргөдлийн хариуд Боловсролын зээлийн сан нь А.Хгийн 01-0 оны хичээлийн жилүүдэд foundation year болон бакалаврын хөтөлбөрийн нийт 7 семестрийн сургалтын төлбөрт удаагийн шилжүүлгээр ,4. америк доллар буюу , а долларын зээлийн санхүүжилт олгосон. Энэ нь сургалтын гэрээгээр төлөгдөх нийт *******,******* а долларын санхүүжилт 0 хувь олгогдсон байна гэжээ.
.. Мөн хариуцагч Боловсролын сайд нь хариуцагч Боловсролын зээлийн сангийн хариу дүгнэлт дээр үндэслээд 0 оны 05 дугаар сарын -ны өдрийн 1/0 дугаар албан бичгээр Боловсролын зээлийн сангийн зүгээс суралцагч А.Хгийн сургалтын төлбөрт 01-0 онд .048, А доллар шилжүүлж "Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх" гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байна гэсэн хариуг хүргүүлсэн.
.. Нэхэмжлэгч А.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Агаас тус шүүхэд 0 оны 6 дугаар сарын -ны өдөр нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийг 0 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр захирамжаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Ц.А Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 0 оны дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 0 оны дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
.. Улмаар тус шүүхийн шүүгчийн 0 оны дугаартай захирамжаар А.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Агаас Боловсролын сайд, Боловсролын зээлийн санд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
.13. Нэхэмжлэгчийн зүгээс ...Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журмын 1.9-д сургалтын зээлийн санхүүжилтийг зөвхөн үндсэн ангийн суралцагчид олгоно гэж заасан байхад хариуцагч Боловсролын зээлийн сан 0 оны семестрээс хойш төлбөрийг санхүүжүүлэхээс татгалзсан, гэрээний хугацаа дуусаагүй байхад төлбөрийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх боломжгүй талаар амаар мэдэгдсэн, Хариуцагчаас нэхэмжлэгчтэй хийсэн гэрээний хугацаа дууссан, мөн гэрээний дагуу 7 улирлын сургалтын төлбөрийг бүрэн төлж дууссан, үлдэх төлбөрийг хариуцагч төлөх үндэслэлгүй гэх зэрэг агуулгаар маргаж байна.
.14. Хариуцагч Боловсролын зээлийн сангийн зүгээс ...А.Х 00-01 оны хичээлийн жилд international LTD ийн Foundation year program-д суралцан семестрийн сургалтын төлбөр 3, ам.доллар буюу 00 а доллар Боловсролын зээлийн сангаас LTD-ийн дансанд шилжсэн байна. Үндсэн бакалаврын хөтөлбөр 0 оны дугаар сард эхэлсэн ба Боловсролын зээлийн сан нь А.Хгийн 01-0 оны хичээлийн жилүүдэд foundation year болон бакалаврын хөтөлбөрийн нийт 7 семестрийн сургалтын төлбөрт удаагийн шилжүүлгээр 4, америк доллар буюу 048, А долларын зээлийн санхүүжилт олгосон. Энэ нь гэрээний дагуу олгох ******* А долларын зээлийн санхүүжилтийг бүрэн олгосон. Засгийн газрын 013 оны 1 дүгээр тогтоолоор батлагдсан "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"-ын 1.9 дэх заалтад" Сургалтын зээлийн санхүүжилтийг зөвхөн үндсэн ангийн суралцагчдад олгоно", мөн журмын .5 дахь заалтад "Сургалтын зээл олгох нийт хугацаа нь тухайн мэргэжлийн бакалаврын сургалтын үндсэн хугацаанаас хэтрэхгүй байна" гэжээ. Дээрх журмын хүрээнд А.Х бакалаврын бус хөтөлбөрт /00-01/ олгосон сургалтын зээлийн санхүүжилтийн хэмжээгээр үндсэн бакалаврын хөтөлбөрийн үлдэгдэл төлбөрийг суралцагч өөрөө төлөх чиглэл өгөн санхүүжилтийг зогсоосон. Иргэн Ц.А нэхэмжлэлдээ "А.Х 0 оны -р сараас эхлэн нийт -н хичээлийг 3-н жилийн турш буюу нэг семестрт 4 хичээл судлах байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас нэг семестрт 3-н хичээл суралцахыг сургуулиас зөвлөсөн бөгөөд энэ нь суралцах хугацааг сунгагдах шалтгаан болсон" гэжээ. Суралцагч тухайн үедээ эрүүл мэндээс шалтгаалан суралцах хугацаа сунгах хүсэлт Боловсролын сан болон Боловсролын яаманд ирүүлж байгаагүй ба суралцах хугацааг сунгасан тухай Боловсрол шинжлэх ухааны сайдын шийдвэр гараагүй. Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 00 оны А/1 дугаар тушаалаар суралцах хугацаа 0 оны дугаар хичээлийн жилээр дуусаж байгаа тул 0 онд суралцсан хичээлийн санхүүжилт олгох боломжгүй гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
.. Хариуцагч Боловсролын сайдын зүгээс ...Боловсролын зээлийн сангийн зүгээс А.Хгийн сургалтын төлбөрт 01- 0 онд . А доллар шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна... гэх агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Х нь А улсын К их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцаж байгаа. Түүнийг суралцах хугацаанд Боловсролын зээлийн сангаас зохих санхүүжилтийг тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр зогсоосон нь нэхэмжлэл гаргах шалтгаан болсон. Тухайлбал, Боловсролын зээлийн сангаас 0 оны 0 дугаар семестрээс эхлүүлэн өдийг хүртэл санхүүжилт олгохгүй байгаа. Тийм учраас 0 оны дугаар семестр, 0 оны 1 дүгээр болон дугаар семестрийн сургалтын төлбөрийг Монгол Улсын Боловсролын яамны харьяа Боловсролын зээлийн сан төлөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Улмаар А.Хгийн суралцах хугацаа дуусаагүй байгаа бөгөөд Боловсролын зээлийн сантай байгуулсан Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ-нд заасны дагуу суралцах хугацааг сунгуулах тухай өргөдлийг Боловсролын сайдад өгсөн боловч татгалзсан хариуг ирүүлсэн. Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ-г сунгах Боловсролын сайд шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээг сунгаж санхүүжүүлэхээр даалгахыг хүсэж байна. А.Хгийн суралцах хугацаа дуусаагүй байхад, Боловсролын сайдын 00 оны дугаар сарын -ны өдрийн А/1 дугаар тушаалын Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын сургалтад суралцах иргэдийн нэрсийн жагсаалтыг баталж, энэхүү жагсаалтын -т нэхэмжлэгч А.Х University of сургуульд суралцах хугацаа 4 жил байхаар заасан байдаг. Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга тус хавсралтад дурдсан 4 жилийн хугацаагаар тодорхойлоод, А.Хгийн IES суурь бэлтгэл хөтөлбөрийн сургалтын төлбөрийг үндсэн бакалаврын сургалтын төлбөрийн авлага гэж бүртгэсэн ба 0 оны 07 дугаар сарын -ны өдөр дугаартай тушаал гарсан. Тус тушаалын А.Х холбогдох хэсгийг хууль бус гэж үзэж байна. Иймд Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын 0 оны 7 дугаар сарын -ны өдрийн дугаартай тушаалын А.Х холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, уг захиргааны актын А.Х холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан гэв.
3.. Хариуцагч Боловсролын зээлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Хгийн үндсэн бакалаврын хөтөлбөр 0 оны 0 дугаар сард эхэлсэн. Боловсролын зээлийн сан А.Хгийн 01-0 оны хичээлийн жилүүдэд нийт 7 семестрийн сургалтын төлбөрт удаагийн шилжүүлгээр *******, а доллар зээлийн санхүүжилтийг бүрэн олгосон гэж үзэж байна. Тийм учраас Боловсролын зээлийн сангаас сургалтын гэрээгээр төлөгдөх санхүүжилтийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд манай байгууллага дотооддоо гэрээний дагуу олгосон бүх санхүүжилтийг авлага гэж бүртгэж байсан. Боловсролын зээлийн сангийн санхүүгийн зохицуулалтаар өр, авлага, орлого, зарлагын харьцаа илүү гараад байгаа учир дотооддоо урьдчилж төлсөн зардлын дансыг нээгээд зохион байгуулсан. манай дотоод зохион байгуулалтаар ажиллагаанд урьдчилан төлсөн дансанд байршуулдаг. Хэрэв зээл олгохгүй буцаасан тохиолдолд авлагын данс руу бүртгэдэг. Иймд нэхэмжлэгчид ямар нэгэн үр дагавар үүсэхгүй гэж хариу өгсөн гэв.
3.3. Хариуцагч Боловсролын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боловсролын сайд шинээр мөрдөгдөж байгаа дугаар тогтоол болон тухайн гэрээ байгуулах явцад мөрдөгдөж байсан дугаар тогтоолд заасны дагуу аль алинд нь гэрээний хэрэгжилтийг дүгнэх асуудалд оролцох боломжгүй. Боловсролын сайд нь Боловсролын зээлийн сангаас ирүүлсэн мэдээлэлд тулгуурлаж шийдвэр гаргадаг ба Боловсролын зээлийн сангаас Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ-ний харилцаа дууссан гэж мэдэгдсэн. Үүнд Боловсролын сайд ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй. Боловсролын зээлийн сангаас ирүүлсэн мэдээллээс үзэхэд, тус гэрээгээр хүлээсэн үүрэг буюу нийт төлбөл зохих мөнгөн дүнг шилжүүлсэн байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр.Нэхэмжлэлийн доорх шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
.1.Нэхэмжлэгч А.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А Боловсролын сайд, Боловсролын зээлийн санд тус тус холбогдуулан А.Хгийн 0 оны дугаар семестр, 0 оны 1 дүгээр семестрийн сургалтын төлбөрийг буюу нийт *******,*******,******* төгрөгийг Боловсролын яамны харьяа Боловсролын зээлийн сан төлөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож төлүүлэх, А.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нартай байгуулсан Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ-г сунгах тухай Боловсролын сайд шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээг сунгаж санхүүжүүлэхийг даалгах гэж,
..Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын 0 оны 7 дугаар сарын -ны өдрийн дугаартай тушаалын А.Х холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, уг захиргааны актын А.Х холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлэн гаргасан.
.3.Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдоно.
.4.Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай (0 оны) хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Гадаад улсад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа Монгол Улсын иргэнд Засгийн газраас тогтоосон журмын дагуу суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл олгож болно. гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 013 оны 7 дугаар сарын -ны өдрийн 1 дүгээр тогтоолоор Дэлхийн шилдэг их дээд сургуульд оюутан суралцуулах журам-ыг баталжээ.
.5.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 00 оны дугаар сарын -ны өдрийн А/1 дугаар тушаалын хавсралтаар Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын сургалтад суралцах иргэдийн нэрсийн жагсаалтыг баталж, энэхүү жагсаалтын -т А.Х University of сургуульд суралцах хугацаа 4 жил байхаар заасан байна.
.6.Суралцагч А.Х 00 оны 7 дугаар сарын -ны өдөр IES суурь бэлтгэл хөтөлбөрийг урилга (1 хавтас хэргийн 4-р тал), 00 оны 7 дугаар сарын , 01 оны дугаар сарын 07-ны өдөр А улсын их сургуулийн үндсэн ангийн компьютерын шинжлэх ухааны бакалавр хөтөлбөрийг урилга (1 хавтас хэргийн 5-, 9-1******* тал)-ыг тус тус хүлээн авсан.
.7.Тус бакалаврын хөтөлбөрийн 00 оны 7 дугаар сарын -ны өдрийн урилгад ... энэ санал нь Та Олон Улсын боловсролын үйлчилгээний IES байгууллагаас өмнө нь авсан Foundation Year (бэлтгэл жилийн) хөтөлбөрийн саналын хамт хүчинтэй юм. Та дараагийн хуудсанд буй зааврыг даган хоёр саналыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай болно. гэж, хичээл эхлэх огноо: 0.0.1, төгсөх огноо: 0.., 6 улирлын турш бүтэн цагаар суралцаж 48 кредит цаг, жилийн төлбөр ойролцоогоор ,0 ам.доллар, хөтөлбөрийн нийт төлбөр ойролцоогоор , а доллар байхаар тусгажээ.
.8.Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх 00 оны дугаар сарын 0-ний өдөр дугаартай гэрээ, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг А.Х болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нар Сургалтын төрийн сантай байгуулсан. (1 дүгээр хавтас 4-7-р тал)
.9.Үүний дараа суралцагч А.Х нь 00 оны дугаар сарын 03-ны өдөр санхүүжилт хүссэн өргөдөл гаргасан (1-р хавтас 3-р тал) байна.
..Боловсролын зээлийн сан суралцагч А.Хгийн 01-0 оны семестрийн сургалтын төлбөрийг санхүүжүүлсэн. Харин Боловсролын зээлийн сангаас гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан тул үлдэх 0 оны семестрээс хойш санхүүжүүлэхгүй, Боловсролын зээлийн сан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж амаар мэдэгдсэн.
..Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Боловсролын сайдад 0 оны дугаар сарын -ны өдөр А.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А ... А.Хгийн хувиасаа төлсөн 0 оны семестрийн буюу үндсэн сургалтын төлбөр болох ,, а долларыг Боловсролын зээлийн сангаас төлөх, сургалтын хөтөлбөр дуусаагүй багаа тул гэрээний хугацааг сунгах талаар шийдвэр гаргахыг хүсье гэж гомдол гаргасан.
..Гомдлын хариуд Боловсролын зээлийн сангаас 0 оны дугаар сарын -ны өдөр ...Боловсролын зээлийн сан нь А.Хгийн 01-0 оны хичээлийн жилүүдэд foundation year program-д суралцан семестрийн сургалтын төлбөр ,3. ам.долларыг буюу , а доллар Боловсролын зээлийн сангаас LTD-ийн дансанд шилжсэн байна. ... А.Хгийн 01-0 оны хичээлийн жилүүдэд ... нийт 7 семестрийн сургалтын төлбөрт удаагийн шилжүүлгээр ,4. америк доллар буюу , а долларын зээлийн санхүүжилт олгосон, энэ нь сургалтын гэрээгээр төлөгдөх нийт *******,*******0 а долларын санхүүжилт 0 хувь олгогдсон байна ... гэж иргэн Ц.А болон Боловсролын яамны гадаад хамтын ажиллагааны газарт гэж,
.13.Мөн Боловсролын сайд 0 оны 5 дугаар сарын -ны өдрийн 1/0 дугаартай албан бичгээр ...Боловсролын зээлийн сангийн зүгээс суралцагч А.Хгийн сургалтын төлбөрт 01-0 онд , а доллар шилжүүлж Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байна гэж хариу тус тус өгсөн.
Гурав.А.Хгийн 0 оны дугаар семестр, 0 оны 1 дүгээр семестрийн сургалтын төлбөрийг буюу нийт *******,*******,******* төгрөгийг Боловсролын зээлийн сан төлөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож төлүүлэх шаардлагын тухайд:
3.1.Хариуцагчаас ... гэрээний дагуу 7 улирлын сургалтын төлбөрийг бүрэн төлж дууссан, зээлийн сантай суралцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ямар нэгэн байдлаар тооцоо нийлсэн акт үйлдээгүй, үлдэх төлбөрийг хариуцагч төлөхгүй талаар 0 оны сард амаар мэдэгдсэн энэ талаар Боловсролын яаманд хандсан гэж,
3..нэхэмжлэгчээс ... Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журмын 1.9-д сургалтын зээлийн санхүүжилтийг зөвхөн үндсэн ангийн суралцагчид олгоно гэж заасан байхад хариуцагч Боловсролын зээлийн сан 0 оны семестрээс хойш төлбөрийг санхүүжүүлэхээс татгалзсан, төлбөрийг үргэлжлүүлэн санхүүжүүлэхгүй талаар амаар мэдэгдсэн, Боловсролын зээлийн сан тухайн сургуультай харилцаж байгаа, нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй учраас акт үйлдэх шаардлагагүй гэж тус тус тайлбарлан маргасан.
3.3.Талуудын хооронд байгуулсан 00 оны дугаар сарын 0-ний өдрийн дугаартай гэрээний .-т Энэхүү гэрээнд заасан сургалтын төлбөрийг нэхэмжлэлийг үндэслэн суралцагчийн суралцаж буй их сургуулийн дансанд шилжүүлнэ., 3.1-д Миний бие 01 оны дугаар сарын -ны өдрөөс эхлэн Australia улсын University of Qeensland сургуулийн бакалаврын хөтөлбөрт computer science data science analytics мэргэжил /хөтөлбөр/-ээр амжилттай суралцаж гэрээний хугацаанд төгсөж эх орондоо ирээд сургалтын төлбөрийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг тохирч энэхүү гэрээг байгуулав. гэжээ.
3.4.Суралцагч А.Хгийн сургуулиас ирүүлсэн 01 оны дугаар сарын -ны өдрийн ,00 а долларын нэхэмжлэхийн дагуу хариуцагч байгууллагаас 01 оны дугаар сарын -ны өдөр , ам.доллар, 01 оны 8 дугаар сарын -ний өдөр ам.долларыг IES суурь/бэлтгэл сургалтын төлбөрийг санхүүжүүлсэн.
3.5.Мөн Боловсролын зээлийн сангаас дээрх гэрээний дагуу үндсэн ангийн бакалаврын хөтөлбөрийн төлбөрийг суралцагчийн сургуулиас ирүүлсэн 0 оны 1 семестрийн төлбөрт , а доллар нэхэмжлэхийн дагуу , ам.долларыг 0 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, , ам.долларыг 0 оны 4 дүгээр сарын -ны өдөр, 0 оны семестрийн , нэхэмжлэхийн дагуу , ам.долларыг 0 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, мөн 0 оны 1 семестрийн , а доллар нэхэмжлэхийн дагуу , ам.долларыг 0 оны дугаар сарын 14-ний өдөр, 0 оны семестрийн , а доллар нэхэмжлэхийн дагуу , ам.долларыг 0 оны дугаар сарын 14-ний өдөр, , ам.долларыг 0 оны 3 дугаар сарын -ны өдөр, 0 оны 1 семестрийн , а доллар нэхэмжлэхийн дагуу , ам.долларыг 0 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр, *******, ам.долларыг 0 оны 5 дугаар сарын -ны өдөр, нийт *******,******* ам.доллар тус тус шилжүүлсэн үйл баримттай нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь маргаагүй.
3.6.Суралцагч А.Х нь А улсын их сургуулийн үндсэн ангийн компьютерын шинжлэх ухааны бакалаврын хөтөлбөрт суралцахаас өмнө суурь хөтөлбөр буюу Foundation Year (бэлтгэл жилийн) хөтөлбөрт суралцаж төгсөж, үндсэн бакалаврын хөтөлбөрт хамрагдсан байна.
3.7.Хариуцагч Боловсролын зээлийн сан нь 01 оны дугаар сарын -ны өдрийн , а долларын нэхэмжлэхийн дагуу суралцагч А.Хгийн бэлтгэл хөтөлбөрийг сургалтын төлбөрт Үндэслэх нь хэсгийн 3.4-т дурдсан төлбөрийг төлсөн нь баримтаар тогтоогдоно.
3.8.Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах 013 оны 1 дүгээр журмын .5-д Сургалтын зээл олгох нийт хугацаа нь тухайн мэргэжлийн бакалаврын сургалтын үндсэн хугацаанаас хэтрэхгүй, мөн бэлтгэл хөтөлбөрийн сургалтын төлбөрийг тухайн сургуулиас ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн Боловсролын зээлийн сангаас төлсөн байх тул нийт зээлийн дүнд тооцсон хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй.
3.9.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч Боловсролын зээлийн сан нь суралцагч А.Хгийн сургалтын төлбөрт суурь/бэлтгэл хөтөлбөрийн улирал, үндсэн ангийн бакалаврын хөтөлбөрийн 5 улирлын сургалтын төлбөрт нийт *******,******* ам.доллар буюу *******,******* а доллар төлсөн болох шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Тооцоо нийлсэн актын зээлдэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсэгт газрын үсэг зурагдаагүй байна. (хэргийн -р хавтас 08 тал),
3..Гэрээний .4-т Сургалтын гэрээнд сургалтын төлбөрийн тухай тэмдэглэл хийж баталгаажуулна. гэж зааснаар гэрээний нэг тал болох Боловсролын зээлийн сан баталгаажуулах үүрэгтэй байна.
3..Мөн гэрээний .-т Энэхүү гэрээнд заасан сургалтын төлбөрийг нэхэмжлэлийг үндэслэн суралцагчийн суралцаж буй их сургуулийн дансанд шилжүүлнэ. гэж заасан бөгөөд шүүхийн үзлэгээр 0 оны семестрийн төлбөрийн нэхэмжлэхийг суралцаж буй сургуулиас ирүүлсэн, харин 0 оны 1 семестрийн сургалтын төлбөрийн нэхэмжлэхийг нэхэмжлэгч болон сургуулиас хариуцагч Боловсролын зээлийн санд ирүүлээгүй.
3..Иймд талуудын байгуулсан гэрээний 3.1-д суралцах хугацааг 01 оны дугаар сарын -ны өдрөөс эхлэн тооцохоор харилцан тохиролцсон бөгөөд Боловсролын зээлийн сан тухайн хугацаанаас эхлэн санхүүжилтийг олгосныг буруутгах үндэслэлгүй, хариуцагч Боловсролын зээлийн сангаас амаар болон 0 оны дугаар сарын -ны өдрийн ******* дугаартай албан бичгээр хариу өгсөн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу сургалтын төлбөрийг төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Дөрөв.А.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нартай байгуулсан Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ-г сунгах Боловсролын сайд шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээг сунгаж санхүүжүүлэхээр даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 00 оны дугаар сарын -ны өдрийн А/1 дугаар тушаалын хавсралтаар Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын сургалтад суралцах иргэдийн нэрсийн жагсаалтыг баталж, энэхүү жагсаалтын -т А.Х University of сургуульд суралцах хугацаа 4 жил байхаар заасан байна.
4..Уг тушаалаас үзвэл суралцах хугацаа нь 4 жил буюу үүнд 00-01, 01-0, 0-0, 0-0 оны хичээлийн жилүүд хамаарахаар.
4.3.Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх 00 оны дугаар сарын 0-ний өдрийн дугаартай гэрээг А.Х болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нар Сургалтын төрийн сантай байгуулсан.
4.4.А улсын сургуулийн 00 оны 7 дугаар сарын , 01 оны дугаар сарын 07-ны өдрийн сургалтын урилгаас үзвэл, бакалаврын хөтөлбөрийг 0 оны дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж, төгсөх огноог 0 оны дүгээр сарын -ны өдөр, 6 улирал суралцахаар заасан.
4.5.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ ... гэрээний 3.5 дахь заалтад заасантай адил агуулга бүхий эрүүл мэндийн шалтгаан үүссэн байхад анхаарч, суралцуулах хугацааг сунгах талаар шийдвэр гаргахгүй байгаа нь төрөөс боловсролыг санхүүжүүлэх нийтлэг зарчимд нийцэхгүй байна гэжээ.
4.6.Дээрх гэрээний 3.-т Өөрийн талаарх их сургуулийн албан ёсны тодорхойлолтыг дүнгийн жагсаалтын хуудасны хамт улирал бүрээр электрон хэлбэрээр ирүүлж гэрээгээ сунгуулахдаа бичгэн хэлбэрээр Сургалтын төрийн санд өгнө., 3.5-д ... өвчний улмаас холбогдох хууль тогтоомжийн дагуу чөлөө авсан тохиолдолд энэ тухайгаа тухай бүрд нь Сургалтын төрийн санд албан ёсоор мэдэгдэнэ., 3.-д Эх орондоо байхгүй байсны улмаас дээр дурдсан үүргийг өөрөө биелүүлж чадахгүйд хүрвэл түүнийг миний итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ... Ц.А нь хариуцна. гэж гэрээг хамтран байгуулсан.
4.7.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, суралцагч А.Х болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нараас ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн шалтгаантай учраас улиралд 3 хичээл сонгох болсон талаар мэдэгдсэн зүйлгүй, мөн гэрээний хугацааг сунгаж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр Боловсролын зээлийн санд хандаагүй байхад гэрээний хугацааг сунгах захиргааны үйл ажиллагааны үндэслэл болсон суралцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлт байхгүй тохиолдолд хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж хариуцагчийн буруутгах үндэслэлгүй байна.
4.8.Түүнчлэн Захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүй гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж заасан
4.9.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, эс үйлдэхүй гэдэгт өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан захиргааны байгууллагын үйл ажиллагааны идэвхгүй байдлыг ойлгохоор байна.
4..Харин нэхэмжлэгчид Боловсролын зээлийн сангийн 0 оны 0 дугаар сарын -ны өдрийн албан бичгээр хариу өгөхдөө ... Боловсролын зээлийн сан нь А.Хгийн 01-0 оны хичээлийн жилүүдэд foundation year болон бакалаврын хөтөлбөрийн нийт 7 семестрийн сургалтын төлбөрт удаагийн шилжүүлгээр ,4. америк доллар буюу , а долларын зээлийн санхүүжилт олгосон. Энэ нь сургалтын гэрээгээр төлөгдөх нийт *******,******* а долларын санхүүжилт 0 хувь олгогдсон байна. ... А.Хгийн бакалаврын бус хөтөлбөрт (00-01) олгосон сургалтын зээлийн санхүүжилтийн хэмжээгээр үндсэн бакалаврын хөтөлбөрийн үлдэгдэл төлбөрийг суралцагч өөрөө төлөх чиглэл өгч санхүүжилтийг зогсоосон. гэж хариу өгсөн агуулгаас үзэхэд энэ нь хариуцагчийн эс үйлдэхүй биш, харин татгалзсан шийдвэр гэж үзэхээр байна.
4..Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37. дахь хэсэгт Захирамжилсан үйл ажиллагаа гэж ... татгалзсан үйлдэл ... ойлгоно. гэж заасан бөгөөд үүнтэй холбогдох нэхэмжлэлийн төрлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.3.4 дэх заалтад захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах гэж тогтоосон болно.
4..Өөрөөр хэлбэл хариуцагч Боловсролын зээлийн сангаас нэхэмжлэгчийн 0 оны дугаар семестрийн сургалтын төлбөрийг санхүүжүүлэхгүй талаар хариу амаар болон бичгээр өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй бөгөөд татгалзсан шийдвэр гаргажээ.
Тав.Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын 0 оны 07 дугаар сарын -ны өдрийн дугаартай тушаалын А.Х холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, уг захиргааны актын А.Х холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
5.1.Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын 0 оны 07 дугаар сарын -ны өдрийн тушаалаар Дэлхийн шилдэг их сургуульд бакалаврын хөтөлбөрт суралцаж төгссөн нэр бүхий 4 зээлдэгчийн холбогдох зээлийг урьдчилж төлсөн зардал данснаас хасаж, авлага дансанд бүртгэхээр шийдвэрлэжээ.
5..Уг тушаалын хавсралтын 66-д суралцагч А.Х олгосон ,.03 ам.долларын бүртгэлийг өөрчилсөн үйл баримт тогтоогдож байна.
5.3.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны акт нь гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх шинжийг агуулдаг. Гэтэл маргаан бүхий тушаал нь нэхэмжлэгчийн суралцах эрхийг хязгаарлаагүй, ямар нэгэн үүрэг хүлээлгэсэн гэж үзэхээргүй.
5.4.Хариуцагчийн ...суралцагчдад олгосон зардлыг сургуулиа төгссөн эсэхээс үл хамааран авлагын дансанд бүртгэдэг. Урьдчилж төлсөн зардал, авлагын зардал хоёулаа багтдаг тул тухайн данс хооронд шилжүүлсэн байгууллагын дотоод асуудал ... гэх тайлбар үндэслэлтэй байна.
5.5.Тухайлбал суралцагчид олгосон санхүүжилтийг авлага дансанд бүртгэсэн нь захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаа байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн А.Х бакалаврын хөтөлбөрийн сургалтын зээлд олгосон Боловсролын зээлийн сангаас урьдчилж төлсөн зардлыг данснаас хасаж, авлагын дансанд бүртгэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй.
5.6.Иймээс Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын 0 оны дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 1.1, 1.3, 1.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн (0 оны) 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг баримтлан Нэхэмжлэгч А.Х нь өөрийн хууль ёсны төлөөлөгч Ц.Агаар дамжуулан Боловсролын сайд, Боловсролын зээлийн санд тус тус холбогдуулан А.Хгийн 0 оны дугаар семестр, 0 оны 1 дүгээр семестрийн сургалтын төлбөрийг буюу нийт *******,*******,******* төгрөгийг Боловсролын яамны харьяа Боловсролын зээлийн сан төлөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож төлүүлэх, А.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нартай байгуулсан Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ-г сунгах Боловсролын сайд шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээг сунгаж санхүүжүүлэхээр даалгах, Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын 0 оны 7 дугаар сарын -ны өдрийн дугаартай тушаалын А.Х холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, уг захиргааны актын А.Х холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ******* 00 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1., 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан орчуулагын зардлыг нэхэмжлэгчээс *******0,000 (есөн зуун дөчин мянган төгрөг) гаргуулан орчуулгын төвд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТСҮХ