| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2025/00008/И |
| Дугаар | 191/ШШ2025/07555 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/07555
| 2025 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 191/ШШ2025/07555 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хаягт байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
1,205,189,134.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л. нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ХХК нь "******* *******" ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дугаартай Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ"-г 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатайгаар нэг вагоныг нэг хоногийн 145,000 (Нэг зуун дөчин таван мянга) төгрөгөөр, нийт 4 вагон түрээслэхээр харилцан тохиролцож байгуулсан.
2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр +1 дугаартай "Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээнд өөчрлөлт оруулах тухай нэмэлт гэрээ"-г байгуулан гэрээний хугацааг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасан.
Энэхүү гэрээний дагуу манай компани 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4 ширхэг битүү вагоныг ******* өртөөнд "******* *******" ХХК-д акт үйлдэн хүлээлгэн өгсөн.
"******* *******" ХХК-иас дээрх 4 ширхэг битүү вагоныг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* өртөөнд акт үйлдэн буцааж хүлээн авсан байна.
2. "******* ******* *******" ХХК нь "******* *******" ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дугаартай "Хагас вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ"-г 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатайгаар нэг вагоныг нэг хоногийн 211,000 (Хоёр зуун арваннэгэн мянга) төгрөгөөр, нийт 50 вагон түрээслэхээр харилцан тохиролцож байгуулсан.
2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр +1 дугаартай "Хагас вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ"-г байгуулан гэрээний хугацааг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасан.
Энэхүү гэрээний дагуу манай компани 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 50 ширхэг хагас вагоныг ******* өртөөнд "******* *******" ХХК-д акт үйлдэн хүлээлгэн өгсөн.
"******* *******" ХХК-иас дээрх 50 ширхэг хагас вагоныг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өртөөнд акт үйлдэн буцааж хүлээн авсан байна.
Талуудын хооронд байгуулсан дээрх , ΤΥΓ-2023/18 дугаартай гэрээнүүдийн 2.1-д "Гэрээний хугацаа нь битүү/хагас вагоныг Талууд актаар хүлээлцсэн өдрөөс эхлэн... вагоныг буцаан хүлээлгэн өгсөн акт үйлдэж, 2 талын комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөр дуусгавар болно", 3.1-д "Энэхүү гэрээг талууд гарын үсэг зурж баталгаажуулсан эсэхээс үл хамааран вагоныг акт үйлдэж вагон хүлээлцсэн өдрөөс эхлэн вагоныг буцаан актаар хүлээлгэж өгсөн өдөр хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийг тооцно", 3.7-д "Түрээслүүлэгчээс үл хамаарах шалтгаанаар вагоныг ашиглаагүй болон эвдрэл гарснаас үүдэн засварт зогссон нь гэрээнд заасан төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх үндэслэл болохгүй", 7.2-д "Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн буюу зохих ёсоор, эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө" гэж тус тус заасан.
Дээрх , ΤΥΓ-2023/18 дугаартай гэрээний 3.5-д "Вагоныг хүлээлцэхээр заасан байршилд хүргэх зардлыг Түрээслэгч хариуцна", Түрээслэгчийн эрх, үүргийг тодорхойлсон 6 дугаар зүйлийн 6.2-д "Түрээслэгч нь вагонд хийгдэх зун, өвлийн улиралд бэлтгэх үзлэг засварын ажлыг зохих улиралд нь хийлгэж, холбогдох зардлыг хариуцах үүрэгтэй", 6.4-д "Вагонд аливаа гэмтэл, эвдрэл, хохирол учирсан тохиолдолд энэ талаар Түрээслүүлэгч талд тухай бүр мэдэгдэх ба холбогдох засварын ажлыг өөрийн хөрөнгө, зардлаар гүйцэтгүүлнэ", 6.10-д "Вагон түрээслэгчийн ашиглалтад шилжсэнээс хойш Түрээслүүлэгчид буцаан хүлээлгэн өгөх өдөр хүртэлх хугацаанд вагоны ашиглалт, хадгалалт, хамгаалалт болон шаардлагатай засвар үйлчилгээг Түрээслэгч өөрийн зардлаар бүрэн хариуцна" гэж тус тус заасан боловч Түрээслүүлсэн вагонуудыг зуны тээвэрт бэлдэх үзлэг засварын болон буцаан хүлээн авах үед илэрсэн эвдрэл, гэмтлийн засварын зардал 4,545, 490.52 (дөрвөн сая, таван зуун дөчин таван мянга, дөрвөн зуун ерэн төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөг, ******* ашиглалт, тээврийн зардлын төлөгдөөгүй үлдэгдэл 1,293,659.34 (нэг сая, хоёр зуун ерэн гурван мянга, зургаан зуун тавин есөн мянган төгрөг, гучин дөрвөн мөнгө) төгрөгийг манай компани гаргасан болно.
"******* *******" ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 1, 853, 960,000 (нэг тэрбум, найман зуун тавин гурван сая, есөн зуун жаран мянга) төгрөг төлөхөөс түрээсийн төлбөрт 722,440,000 (долоон зуун хорин хоёр сая, дөрвөн зуун дөчин мянга) төгрөг, барьцаанд байршуулсан 333,900,000 (гурван зуун гучин гурван сая, есөн зуун мянга) төгрөгийг суутган нийт 1, 056, 340, 000 (нэг тэрбум, тавин зургаан сая, гурван зуун дөчин мянга) төгрөгийг төлсөн байна.
Үлдэгдэл түрээсийн төлбөр 797, 620, 000 (долоон зуун ерэн долоон сая, зургаан зуун хорин мянга) төгрөг, Түрээслүүлсэн вагонуудыг зуны тээвэрт бэлдэх үзлэг засварын болон буцаан хүлээн авах үед илэрсэн эвдрэл, гэмтлийн засварын зардал 4,545, 490.52 (дөрвөн сая, таван зуун дөчин таван мянга, дөрвөн зуун ерэн төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөг, ******* ашиглалт, тээврийн зардлын төлөгдөөгүй үлдэгдэл 1,293, 659.34 (нэг сая, хоёр зуун ерэн гурван мянга, зургаан зуун тавин есөн төгрөг, гучин дөрвөн мөнгө) төгрөг, алданги 401, 729, 984.77 (дөрвөн зуун нэг сая, долоон зуун хорин есөн мянга, есөн зуун наян дөрвөн төгрөг, далан долоон мөнгө) төгрөг, нийт 1,205,189,134.63 (нэг тэрбум, хоёр зуун таван сая, нэг зуун наян есөн мянга, нэг зуун гучин дөрвөн төгрөг, жаран гурван мөнгө) төгрөгийг хариуцагч "******* *******" ХХК-иар төлүүлж өгнө үү.
Жич: Алдангийн хэмжээ 1,335,193,600 (нэг тэрбум, гурван зуун гучин таван сая, нэг зуун ерэн гурван мянга, зургаан зуун) төгрөг болсон боловч Иргэний хуулийн 232.4-т "Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй." гэж заасны дагуу 401, 729, 984.77 (дөрвөн зуун нэг сая, долоон зуун хорин есөн мянга, есөн зуун наян дөрвөн төгрөг, далан долоон мөнгө) төгрөгөөр тооцсон болно. .гэв
Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс "******* *******" ХХК-тай 2023 оны 10 сарын 23-ны өдөр Түг-2023/12 дугаартай "Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ"-г 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатайгаар нэг вагоныг нэг хоногийн 145.000 гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр +1 дугаартай төгрөгөөр нийт 4 вагон түрээслэхээр харилцан тохиролцсон гэрээ байгуулсан. Тус "Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ"-г байгуулан гэрээний хугацааг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгаад 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* өртөөнд акт үйлдэн буцааж хүлээн авсан.
Мөн нэхэмжлэгчээс "******* *******" ХХК-тай 2023 оны 11 сарын 03-ны өдөр ΤνΓ-2023/18 дугаартай "Хагас вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ гэрээ"-г 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатайгаар нэг вагоныг 2023 оны 211,000-өөр нийт 50 вагон түрээслэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тус гэрээг 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр +1 дугаартай "Хагас вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ"-г байгуулан гэрээний хугацааг 2024 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасан.
Хариуцагчийн зүгээс тухайн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд шаардаж буй алданги 401,729,984.777, Түрээсийн вагонд учруулсан эвдрэл гэмтэлд засвар хийсэн төлбөр 4,545,490.52-ийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь "******* *******" ХХК-ийн зүгээс "Таван толгой ******* ******* ХХК-тай байгуулсан вагон түрээсийн гэрээний дагуу вагонд ачаа тээвэрлэж, ******* ашиглах гэсэн боловч ******* *******аас өөрсдийн *******аар явуулахгүй гэх, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Манай компанийн зүгээс төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй нөхцөл байдлаас шалтгаалсан асуудлаас болж олон хоног сул зогссоны хариуцлагыг хүлээх боломжгүй юм. Мөн түрээсийн гэрээний дагуу воганыг ашиглаж байх хугацаандаа вагонд учруулсан эвдрэл гэмтэлд хийсэн засварын төлбөрийг бүрэн төлж байсан тул дахин үүсэн бий болсон гэмтэлийн засварын мөнгийг хариуцах боломжгүй юм.
Иймд манай компанийн зүгээс гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардаж буй алданги 401,729,984.77, Түрээсийн вагонд учруулсан эвдрэл гэмтэлд засвар хийсэн төлбөр 4,545,490.52 нийт 406,275,4777-ийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Таван толгой ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХХК-тай байгуулсан вагон түрээслэх, түрээслүүлэх гэрээний 2023.10.24-2024.12.09 хүртэлх дэлгэрэнгүй тооцоо, Таван толгой ******* ******* ХХК-ийн дансны дэлгэрэнгүй, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Ачааны вагон гэмтэл засварласан төсвийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Ачааны вагон гэмтэл засварласан төсвийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Вагон засварын ажлын гүйцэтгэлийн тайлангийн хуулбар, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Ажлын гүйцэтгэлийн тайлангийн хуулбар, № дугаартай нэхэмжлэх хуудасны хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн төлбөрийн даалгаврын хуулбар, Төлбөрийн хүсэлтийн хуулбар/хх-157/, № дугаартай нэхэмжлэхийн хуулбар, 2024 оны Зуны тээвэрт бэлдэх үзлэг, засварын ажлын зардлын тооцооны хуулбар, ******* ******* ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, ******* ******* ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, ******* ******* ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, ******* ******* ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн М/69 дугаартай албан бичгийн хуулбар, ******* ******* ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, ******* ******* ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, ******* ******* ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, Таван толгой ******* ******* ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, Таван толгой ******* ******* ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, Таван толгой ******* ******* ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, Таван толгой ******* ******* ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай гэрээний хуулбар, тоот Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн +1 дугаартай нэмэлт гэрээний хуулбар, Хагас вагон түрээслүүлэх, түрээслэх 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай гэрээний хуулбар, тоот Хагас вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн +1 нэмэлт гэрээний хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хагас вагон хүлээлцсэн актын хуулбар/хх-188-190/, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Битүү вагон хүлээлцсэн актын хуулбар/хх-191/, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Ачааны хагас вагон хүлээж авсан актын хуулбар/хх-192/, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Ачааны битүү вагон хүлээж авсан актын хуулбар/хх-193/,
Хариуцагч талын баримтаар гаргасан ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулба рыгшинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан үлдэгдэл төлбөр 797,620,000/долоон зуун ерэн долоон сая зургаан зуун хорин мянга/ төгрөг, засвар хийсэн төлбөр 4,545,490.52/дөрвөн сая таван зуун дөчин таван мянга дөрвөн зуун ерэн төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг, зардлын төлөгдөөгүй үлдэгдэл 1,293,659.34/нэг сая хоёр зуун ерэн гурван мянга зургаан зуун тавин есөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг, алданги 401,729,984.77/дөрвөн зуун нэг сая долоон зуун хорин есөн мянга есөн зуун наян дөрвөн төгрөг далан долоон мөнгө/ төгрөг, нийт 1,205,189,134.63/нэг тэрбум хоёр зуун таван сая нэг зуун наян есөн мянга нэг зуун гучин дөрвөн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ******* ХХК нь алданги 401,729,984.77 төгрөг, засвар хийсэн төлбөр 4,545,490.52 төгрөг, нийт 406,275,477 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар ирүүлсэн.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дугаар Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ байгуулсан болох нь дугаар Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
дугаар Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ-ий 1-ийн 1.1, 1.2, 3-ын 3.2, 3.4-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 4/дөрөв/ ширхэг битүү вагон, нэг вагоныг нэг хоногийн 145,000/нэг зуун дөчин таван мянга/ төгрөгөөр түрээслэх, хариуцагч нь вагоныг актаар хүлээлцсэн өдрөөс хойш хуанлийн 3 хоногт багтаан нэхэмжлэгчид түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь дугаар Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Зохигчид 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дугаар Хагас вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ байгуулсан болох нь дугаар Хагас вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
дугаар Хагас вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ-ий 1-ийн 1.1, 1.2, 3-ын 3.2, 3.4-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 50/тавь/ ширхэг хагас вагон, нэг вагоныг нэг хоногийн 211,000/хоёр зуун арван нэгэн мянга/ төгрөгөөр түрээслэх, хариуцагч нь эхний 30 хоногийн төлбөрийг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш ажлын 3 хоногт нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь дугаар Хагас вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
дугаар Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ-ний 1-ийн 1.1, 1.2, 3-ын 3.2, 3.4, дугаар Хагас вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ-ий 1-ийн 1.1, 1.2, 3-ын 3.2, 3.4-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид битүү вагон, хагас вагон түрээсээр ашиглуулах, хариуцагч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээнүүд нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээ-ий шинжтэй байх тул Түрээсийн гэрээ гэж үзнэ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах ... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
дугаар Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ/цаашид Гэрээ-1 гэх/ болон дугаар Хагас вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээ/цаашид Гэрээ-2 гэх/ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Гэрээ-1-ийн 4-ийн 4.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2023 оны 10-р сарын
24-ний өдөр 4/дөрөв/ ширхэг битүү вагоныг хүлээлгэн өгсөн болох нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Битүү вагон хүлээлцсэн актын хуулбараар тогтоогдож байна.
Зохигчид Гэрээ-1-ийн 2-ын 2.1-т зааснаар тус гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тохиролцсон байх боловч зохигчид гэрээний хугацааг 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан болох нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн № +1 тоот Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
№ +1 тоот Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-ий 4-т зааснаар тус гэрээ нь Гэрээ-1-ийн салшгүй хэсэг болох нь № +1 тоот Битүү вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Гэрээ-2-ын 4-ийн 4.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 50/тавь/ ширхэг хагас вагоныг 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн болох нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хагас вагон хүлээлцсэн актын хуулбараар тогтоогдож байна.
Зохигчид Гэрээ-2-ын 2-ын 2.1-т зааснаар тус гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тохиролцсон байх боловч зохигчид тус гэрээний хугацааг 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан болох нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн № +1 тоот Хагас вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн № +1 тоот Хагас вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-ий 4-т зааснаар тус гэрээ нь Гэрээ-2-ын салшгүй хэсэг болох нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн № +1 тоот Хагас вагон түрээслүүлэх, түрээслэх гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь 4/дөрөв/ ширхэг битүү вагоныг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Ачааны битүү вагон хүлээж авсан актын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь 50/тавь/ ширхэг хагас вагоныг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Ачааны хагас вагон хүлээж авсан актын хуулбараар тогтоогдож байна.
Гэрээ-1-ийн 2-ын 2.1, 3-ын 3.1-т зааснаар тус гэрээний хугацаа битүү вагоныг буцаан хүлээлгэн өгсөн акт үйлдэж баталгаажуулсан өдрөөр дуусгавар болохоор, түрээсийн төлбөрийг вагоныг буцаан актаар хүлээлгэж өгсөн өдөр хүртэлх хугацаанд тооцохоор заасан болох нь Гэрээ-1-ийн хуулбараар тогтоогдож байна.
Гэрээ-2-ын 2-ын 2.1, 3-ын 3.1-т зааснаар тус гэрээний хугацаа хагас вагоныг буцаан хүлээлгэн өгсөн акт үйлдэж баталгаажуулсан өдрөөр дуусгавар болохоор, түрээсийн төлбөрийг вагоныг буцаан актаар хүлээлгэж өгсөн өдөр хүртэлх хугацаанд тооцохоор заасан болох нь Гэрээ-2-ын хуулбараар тогтоогдож байна.
Гэрээ-1-ийн 2-ын 2.1, 3-ын 3.1-т зааснаар хариуцагч нь 4/дөрөв/ ширхэг хагас вагоныг хүлээн авсан 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрт 102,660,000/нэг зуун хоёр сая зургаан зуун жаран мянга/ төгрөг төлөх үүрэгтэй байсан болох нь Гэрээ-1-ийн хуулбар, ******* ******* ХХК-тай байгуулсан вагон түрээслэх, түрээслүүлэх гэрээний дэлгэрэнгүй тооцоогоор тогтоогдож байна.
Гэрээ-2-ын 2-ын 2.1, 3-ын 3.1-т зааснаар хариуцагч нь 50/тавь/ ширхэг хагас вагоныг хүлээн авсан 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрт 1,751,300,000/нэг тэрбум долоон зуун тавин нэгэн сая гурван зуун мянга/ төгрөг төлөх үүрэгтэй байсан болох нь Гэрээ-2-ын хуулбар, ******* ******* ХХК-тай байгуулсан вагон түрээслэх, түрээслүүлэх гэрээний дэлгэрэнгүй тооцоогоор тогтоогдож байна.
Хариуцагч нь Гэрээ-1, Гэрээ2-ын түрээсийн төлбөрт нийт 1,853,960,000/нэг тэрбум найман зуун тавин гурван сая есөн зуун жаран мянга/ төгрөг төлөх үүрэгтэй байсан болох нь Гэрээ-1-ийн хуулбар, Гэрээ-2-ын хуулбар, ******* ******* ХХК-тай байгуулсан вагон түрээслэх, түрээслүүлэх гэрээний дэлгэрэнгүй тооцоогоор тогтоогдож байна.
Гэрээ-1-ийн 3-ын 3.3, Гэрээ-2-ын 3.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн түрээсийн төлбөрийн барьцаа төлбөрт шилжүүлсэн төлбөр болох нийт 333,900,000/гурван зуун гучин гурван сая есөн зуун мянга/ төгрөг болон хариуцагч нь Гэрээ-1, Гэрээ-2-ын түрээсийн төлбөрт төлсөн нийт 722,440,000/долоон зуун хорин хоёр сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг бүгд түрээсийн төлбөр болох 1,853,960,000/нэг тэрбум найман зуун тавин гурван сая есөн зуун жаран мянга/ төгрөгөөс хасаж, хариуцагч нь 4/дөрөв/ ширхэг битүү вагон, 50/тавь/ ширхэг хагас вагоны түрээсийн төлбөрт нэхэмжлэгчид нийт 797,620,000/1,853,960,000-722,440,000-333,900,000=797,620,000/ /долоон зуун ерэн долоон сая зургаан зуун хорин мянга/ төгрөг төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээ1-ийн хуулбар, Гэрээ-2-ын хуулбар, ******* ******* ХХК-тай байгуулсан вагон түрээслэх, түрээслүүлэх гэрээний дэлгэрэнгүй тооцоогоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1-т Түрээсийн төлбөрийг мөнгө ... төлөхөөр тохиролцож болно. гэж заасан.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас түрээсийн төлбөрт нийт 797,620,000/долоон зуун ерэн долоон сая зургаан зуун хорин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээслүүлсэн вагонуудыг зуны тээвэрт бэлдэх үзлэг засварын болон буцаан хүлээн авах үед илэрсэн эвдрэл, гэмтлийн засварын зардалд 4,545,490.52/дөрвөн сая таван зуун дөчин таван мянга дөрвөн зуун ерэн төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Гэрээ-1-ийн 6-ийн 6.4, 6.13-т зааснаар вагонд аливаа гэмтэл, эвдрэл, хохирол учирсан тохиолдолд нэхэмжлэгч талд тухай бүрд мэдэгдэж, хариуцагч нь холбогдох засварын ажлыг өөрийн хөрөнгө, зардлаар гүйцэтгүүлэх, вагоны ашиглалттай холбоотойгоор нэхэмжлэгчид учруулсан хохирол, алдагдлыг хариуцагч нь төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээ-1-ийн хуулбараар тогтоогдож байна.
Гэрээ-2-ын 6-ийн 6.4, 6.13-т зааснаар вагонд аливаа гэмтэл, эвдрэл, хохирол учирсан тохиолдолд нэхэмжлэгч талд тухай бүрд мэдэгдэж, хариуцагч нь холбогдох засварын ажлыг өөрийн хөрөнгө, зардлаар гүйцэтгүүлэх, вагоны ашиглалттай холбоотойгоор нэхэмжлэгчид учруулсан хохирол, алдагдлыг хариуцагч нь төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээ-2-ын хуулбараар тогтоогдож байна.
Гэрээ-1-ийн 6-ийн 6.2-т зааснаар хариуцагч нь вагонд хийгдэх зун, өвлийн улиралд бэлтгэх үзлэг, засварын ажлыг зохих улиралд нь хийлгэж, холбогдох зардлыг хариуцах үүрэг хүлээсэн болох нь Гэрээ-1-ийн хуулбараар тогтоогдож байна.
Гэрээ-2-ын 6-ийн 6.2-т зааснаар хариуцагч нь вагонд хийгдэх зун, өвлийн улиралд бэлтгэх үзлэг, засварын ажлыг зохих улиралд нь хийлгэж, холбогдох зардлыг хариуцах үүрэг хүлээсэн болох нь Гэрээ-2-ын хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1-т Хөлслүүлэгч нь дараахь үүрэг хүлээнэ:, 288.1.4-т хууль буюу гэрээнд заасан бусад үүрэг., 288.2.2-т хөлслөгч энэ хуулийн ... 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах;, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д ... түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ., 326 дугаар зүйлийн 326.1-т Түрээслэгч ... гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй., 326.2-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол шаардаж болно. гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчид 4/дөрөв/ ширхэг битүү вагон, 50/тавь/ ширхэг хагас вагоныг буцаад хүлээлгэн өгөхөд 1/нэг/ ширхэг битүү вагон, 7/долоо/ ширхэг хагас вагонд гэмтэл учирсан байсан болох нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Ачааны битүү вагон хүлээж авсан актын хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Ачааны хагас вагон хүлээж авсын актын хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь гэмтэл учирсан битүү вагон болон хагас вагонд засвар хийсэн болох нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Ачааны вагоны гэмтэл засварласан төсвийн хуулбар, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Ачааны вагоны гэмтэл засварласан төсвийн хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Вагон засварын ажлын гүйцэтгэлийн тайлангийн хуулбар, Засварын өмнөх болон дараах байдлын фото зургийн хуулбар, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Ажлын гүйцэтгэлийн тайлангийн хуулбар, Ажилтнуудын цагийн тооцоогоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь битүү вагон болон хагас вагонд засвар хийж нэхэмжлэгчид нийт 1,316,038.52/512,313.22+803,725.30=1,316,038.52/ /нэг сая гурван зуун арван зургаан мянга гучин найман төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Ачааны вагоны гэмтэл засварласан төсвийн хуулбар, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Ачааны вагоны гэмтэл засварласан төсвийн хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Вагон засварын ажлын гүйцэтгэлийн тайлангийн хуулбар, Засварын өмнөх болон дараах байдлын фото зургийн хуулбар, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Ажлын гүйцэтгэлийн тайлангийн хуулбар, Ажилтнуудын цагийн тооцоогоор тогтоогдож байна
Нэхэмжлэгч нь битүү болон хагас вагоныг 2024 оны зуны тээвэрт бэлдэх үзлэг, засварын ажлын төлбөрт ******* ******* ХНН-т нийт 3,229,452/гурван сая хоёр зуун хорин есөн мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөг төлсөн болох нь № Нэхэмжлэх хуудасны хуулбар, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Төлбөрийн даалгаврын хуулбар, 2024 оны зуны тээвэрт бэлдэх үзлэг, засварын ажлын зардлын тооцооны хуулбараар тогтоогдож байна.
Гэрээ-1-ийн 6-ийн 6.2, Гэрээ-2-ын 6-ийн 6.2-т зааснаар хариуцагч нь вагонд хийгдэх зуны улиралд бэлтгэх үзлэг, засварын ажлыг зохих улиралд нь хийлгэж, холбогдох зардлыг хариуцах үүрэгтэй байна.
Хариуцагч нь Гэрээ-1-ийн 6-ийн 6.2, Гэрээ-2-ын 6-ийн 6.2-т заасан үүргээ гүйцэтгээгүй байна.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 288.2.2, 289.1.4, мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, 326.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас вагонуудыг зуны тээвэрт бэлдэх үзлэг засварын болон буцаан хүлээн авах үед илэрсэн эвдрэл, гэмтлийн засварын хохиролд 4,545,490.52/1,316,038.52+3,229,452=4,545,490.52/ /дөрвөн сая таван зуун дөчин таван мянга дөрвөн зуун ерэн төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас ******* ашиглалт, тээврийн зардлын төлөгдөөгүй үлдэгдэл 1,293,659.34/нэг сая хоёр зуун ерэн гурван мянга зургаан зуун тавин есөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Гэрээ-1-ийн 3-ын 3.5-д вагоныг хүлээлцэхээр заасан байршилд хүргэх зардлыг хариуцагч хариуцах үүрэг хүлээсэн болох нь Гэрээ-1-ийн хуулбараар тогтоогдож байна.
Гэрээ-2-ын 3-ын 3.5-д вагоныг хүлээлцэхээр заасан байршилд хүргэх зардлыг хариуцагч хариуцах үүрэг хүлээсэн болох нь Гэрээ-2-ы хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь түрээсэлсэн битүү вагон болон хагас вагоныг хүлээлцэх байршилд хүргэх ******* ашиглалт болон тээврийн зардлын үлдэгдэл төлбөр 1,293,659.34/нэг сая хоёр зуун ерэн гурван мянга зургаан зуун тавин есөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг болох нь ******* ******* ******* ХХК-ийн Дансны дэлгэрэнгүй, ******* ******* ХХК-тай байгуулсан вагон түрээслэх, түрээслүүлэх гэрээний дэлгэрэнгүй тооцоогоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 288.2.2, 289.1.4, мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас ******* ашиглалт болон тээврийн хохиролд 1,293,659.34/нэг сая хоёр зуун ерэн гурван мянга зургаан зуун тавин есөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 401,729,984.77/дөрвөн зуун нэг сая долоон зуун хорин есөн мянга есөн зуун наян дөрвөн төгрөг далан долоон мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Гэрээ-1-ийн 7-ийн 7.2-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэжээ.
Гэрээ-2ын 7-ийн 7.2-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.
Гэрээ-1-ийн 7-ийн 7.2, Гэрээ-2-ын 7-ийн 7.2 нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан.
Гэрээ-1-ийн 3-ын 3.4-т түрээсийн төлбөрийг түрээсийн хугацаа тоологдож эхлэхээс 3 хоногийн өмнө урьдчилж төлнө гэжээ.
Гэрээ-2-ын 3-ын 3.4-т эхний 30 хоногийн төлбөрийг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш ажлын 3 хоногт багтаан урьдчилж төлнө гэжээ.
Гэрээ-1-ийн 3-ын 3.4, Гэрээ-2-ын 3-ын 3.4-т зааснаар нэхэмжлэгч нь алдангийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл тооцсон нь үндэслэлтэй.
Хариуцагч нь Гэрээ-1, Гэрээ-2-ын түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй хугацааны буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх алданги нийт 1,335,193,600/нэг тэрбум гурван зуун гучин таван сая нэг зуун ерэн гурван мянга зургаан зуу/ төгрөг болсон болох нь ******* ******* ХХК-тай байгуулсан вагон түрээслэх, түрээслүүлэх гэрээний дэлгэрэнгүй тооцоогоор тогтоогдож байна.
Хариуцагч нь ******* *******аас өөрсдийн *******аар явуулахгүй гэх, ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн гэж маргаж байх боловч Гэрээ1-ийн 6-ийн 6.9, Гэрээ-2-ын 6-ийн 6.9-д Вагоныг ******* *******ын тээвэрт ашиглах асуудлыг хариуцагч дангаар хариуцна гэж заасан байх тул хариуцагч нь битүү вагон болон хагас вагоны түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 401,729,984.77/1,335,193,600:2=667,596,800/ /дөрвөн зуун нэг сая долоон зуун хорин есөн мянга есөн зуун наян дөрвөн төгрөг далан долоон мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлин 232.4, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 1,205,189,134.63/нэг тэрбум хоёр зуун таван сая нэг зуун наян есөн мянга нэг зуун гучин дөрвөн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 6,183,895.67 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 6,183,895.67 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Таван толгой ******* ******* ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 6,183,895.67 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 6,183,895.67 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ