Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 304/ШШ2025/00559

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч:  Булган сумын З******* даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,126,475 /таван сая нэг зуун хорин зургаан мянга дөрвөн зуун далан таван/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00687/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Бямбаж*******л нь шүүхэд г*******сан нэхэмжлэлдээ: Б.А******* Арьс шир боловсруулах төслийг хэрэгжүүлэхээр зорилгоор Булган аймгийн Булган сумын сум хөгжүүлэх сангаас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, Хужирт хөрөө рам 4 гудамжны 403 тоот 1,635 м.кв улсын бүртгэлийн Г-0405000825 газар, 71м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-0405001372 дугаартай хувийн сууц зэрэг эд хөрөнгийг барьцаалж сарын 0.25 хувийн хүүтэй 5,000,000 төгрөгийг 36 сарын хугацаагаар зээлсэн боловч үндсэн зээл болон хүү 5,126,475 төлж барагдуулаагүй байх тул уг мөнгийг гаргуулан Булган аймгийн Булган сумын з******* даргын тамгын газрын Төрийн сангийн 100041455401 тоот дансанд төлүүлж төвлөрүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган аймаг, Булган сумын З******* д******* нь хариуцагч Б.А*******т холбогдуулан 5,126,475 /таван сая нэг зуун хорин зургаан мянга дөрвөн зуун далан таван/ төгрөг гаргуулах нэхэмжлэл г*******сныг хариуцагч Б.А******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд г*******сан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Булган аймаг, Булган сумын З******* даргын нэхэмжлэлтэй, Б.А*******т холбогдох 5,126,475 /таван сая нэг зуун хорин зургаан мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг хариуцагч Б.А******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар, хариуцагч Б.А*******аас 48,487 /дөчин найман мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол г*******х, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл г*******х эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА