Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 304/ШШ2025/00560

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: М.Б*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00701/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч М.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн Усны аж ахуйн удирдах газарт жолоочоор ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул аймгийн архивын тасгаас ажиллаж байх хугацааны лавлагаа авсан. Намайг ажиллаж байх үед Усны аж ахуй 1991 оны 12 дугаар сард Рашаант компани болж өөрчлөгдсөн байдаг.

Иймд Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Булган аймгийн Усны аж ахуй болон Рашаант компанид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Булган аймаг, социалист хөдөлмөрийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 145 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хэргийн 5-6-р хуудас/,

-Булган аймгийн Үйлдвэрлэл үйлчилгээний Рашаант компанийн ерөнхий захирлын 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаалын хуулбар /хэргийн 7-8-р хуудас/.

3.Хүсэлт гаргагч М.Б*******гийн хүсэлтээр гэрч П.Г*******, Б.Б******* нарыг асуусан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Усны аж ахуй болон Рашаант компанид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал жолоочоор ажилласан боловч хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Хүсэлт гаргагч М.Б******* нь Булган аймгийн Усны аж ахуйд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Рашаант компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал тус тус жолоочоор ажиллаж байсан болох нь Булган аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1991, 1993 онд ажиллаж байсан үеийн цалингийн цэсийн түүвэр, Булган аймаг, социалист хөдөлмөрийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 145 дугаартай Хүмүүсийг ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаалын хуулбар, хавсралтад Усны аж ахуйн конторт ажиллаж байсан хүмүүсийн нэр албан тушаал гэсний 13-т М.Б******* жолооч, Булган аймгийн Үйлдвэрлэл үйлчилгээний Рашаант компанийн ерөнхий захирлын 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар Хүмүүсийг ажилд томилох салбаруудад хувиарлах тушаал, хавсралтад ГӨН-ийн 2-р бригад 11-т Б******* ажилчин жолооч гэх хуулбарууд болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

5.Иймд хүсэлт гаргагч М.Б******* нь Булган аймгийн Усны аж ахуйд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Рашаант компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал тус тус жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М******* овогт М*******ын Б*******г Булган аймгийн Усны аж ахуйд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Рашаант компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал тус тус жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА

2025 01 31

304/ШШ2025/000...

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, Алтай 2-191 тоотод оршин суух, Боржигон овогт Аюушжавын Цэгмидийн нэхэмжлэлтэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2025/00008/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.Цэгмид

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч А.Цэгмид нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын

31-ний өдрийг дуустал Булган аймгийн Гурванбулаг сумын Баянбэрх ХК-нд үтрэмийн сахиулаар ажиллаж байсан. Дээрх хугацаанд ажиллаж байсан үеийн шимтгэл лавлагаагаар гарч ирэхгүй байгаа бөгөөд орсон гарсан тушаал олдохгүй байна.

Иймд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын

31-ний өдрийг дуустал Булган аймгийн Гурванбулаг сумын Баянбэрх ХК-нд үтрэмийн сахиулаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн 1995 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 4-6-р хуудас/,

-БУлган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн лавлагаа гаргах боломжгүй талаарх тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/,

-Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 132/ШШ2024/00387 дугаар шийдвэрийн хуулбар /хэргийн 8-9-р хуудас/,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Баянбэрх ХК байгуулагдсан талаарх тодорхойлолт /хэргийн 19-р хуудас/,

-Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Хөдөлмөрийн хөлс, шимтгэл төлөлтийн лавлагаа /хэргийн 20-р хуудас/,

3.Хүсэлт гаргагч А.Цэгмидийн хүсэлтээр гэрчээр Г.Мөнхцэцэг, П.Мөнхжаргал нарыг асуусан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Гурванбулаг сумын Баянбэрх ХК-нд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үтрэмийн сахиулаар ажиллаж байсан боловч ажилд орсон, гарсан тушаал байхгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа гарч ирэхгүй байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Хүсэлт гаргагч А.Цэгмид нь Булган аймгийн Гурванбулаг сумын Баянбэрх ХК-нд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үтрэмийн сахиулаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн хөлс, шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

5.Иймд хүсэлт гаргагч А.Цэгмидийг Булган аймгийн Гурванбулаг сумын Баянбэрх ХК-нд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үтрэмийн сахиулаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Аюушжавын Цэгмидийг Булган аймгийн Гурванбулаг сумын Баянбэрх ХК-нд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үтрэмийн сахиулаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.