| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2018/0086/Э |
| Дугаар | 93 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 93
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, холбогдох эрүүгийн 180400080063 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******
Улсын лагч *******
Хохирогч: *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч: *******
Шүүгдэгч Л. нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******.. оны … дүгээр сарын ..-ны өдөр …. аймгийн … хотод төрсөн, .. настай, *******, ******* боловсролтой, *******, энэ хэрэгт татагдах үедээ байсан, ам бүл .., хамт .. дугаар хороо, .. дүгээр гудамжны .. тоот хашаанд оршин суух, , овгийн /РД:5704*******70/
Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос:
Яллагдагч 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийг “архи нэхлээ, дуу дууллаа” гэж дургүйцэж түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсныг тогтоож хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ердийн журмаар хянан шийдвэрлүүлээр шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс холбогдох хэргийн талаар шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
Хохирогчийн биед би гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээж байна. Тухайн өдөр найзуудтайгаа 2 шил архи уучихаад гэртээ харьсан. гуай 16 цагийн үед нэг шил архитай манайд ирээд хамт ууя гэхээр нь би уухгүй гээд гэрт нь хүргэж өгсөн. гуай манайд 21-22 цагийн үед орж ирсэн байх. Шөнө унтаж байхад гуай буцаад манайд ирсэн байсан. Бид хоёр муудалцсан байсан. Би түүнийг чирээд явж байснаа санаж байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 2 хоногийн өмнө 888.450 төгрөг, нийт 905450 төгрөгийг төлсөн” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, мөрдөн байцаалтын үед сэжигтэн болон лагдагчаар өгсөн “Гэртээ унтаж байтал намайг босгох гээд хүн ноцолдоод байсан. Сэрээд харахад гуай хоёулаа архи ууя гээд шалаад байсан. Би юун архи, дандаа шөнө дөлөөр явж байх юм гэж уурлаад хацар луу нь алгадсан. Гэрээсээ хөөхөд гарахгүй болохоор бүснээс нь чирч хашаанаасаа гаргаад хаалгаа түгжээд унтсан” /хх- /хх-ийн 69-70, 79 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
Миний бие 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед нэг шил архи аваад тэй хувааж ууя гэж бодоод гэрт нь очсон. Намайг очиход согтуу “би дахиж архи уумааргүй байна” гээд намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд би гэртээ байж байгаад орой 21 цагийн үед 10.000 төгрөгтэй ийнд очсон. Би түүнд ганц архи аваад уучихъя гэхэд би уухгүй гээд тасхийгээд л явчихсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, Улаанбаатар хотод 2 удаа эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Намайг эмнэлэгт хэвтэхэд манай 2 сар сахисан. Шүүгдэгчээс эмчилгээнд хэрэглэсэн эм тарианы төлбөрт 905.450 төгрөг авсан. Одоо ч толгой хатгаж өвддөг. Мөнгө байвал эмчилгээ хийлгэмээр байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, мөрдөн байцаалтад өгсөн “Би ийн гэрт 2017 оны 12 дугаар сарын 28-ны оройн 21 цагийн үед очиход гэртээ ганцаараа байсан. Би ийг хамт архи ууя гэж хэлж байсан. Тэгтэл уурлаад миний уруул руу гараараа цохисон. Тэр үед миний аманд цус амтагдаад явчихсан. миний толгой руу маш хүчтэй цохиж би ухаан алдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-******* дэх тал/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:
“2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед манай нөхөр ******* гэртээ ирэхгүй болохоор нь Л. ах руу утасдаад “Манай нөхөр танайд байна уу” гээд байна гэж хэлсэн. Ирэхгүй болохоор нь шөнө 01 цаг өнгөрөөгөөд хүргэн н.Ууганбаярын хамт очиход Л. ахын хашааны гадна цус болчихсон хэвтэж байсан. Би хүргэний хамт ийн гэрт ороход гэр нь эмх замбараагүй болчихсон, зодолдож ноцолдоод хамаг юмаа нураасан байдалтай байсан. ээс юу болсныг асуухад “Баатараа агсам тавиад, ******* бид хоёрыг зодсон” гэж хэлсэн. ийн хөмсөг нь хоёр газраа язарсан, зүүн талын завьж нь урагдсан, чихнээс нь цус гарсан, өмдөндөө шээгээд өгзөг нь цас болсон байдалтай хэвтэж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хэвтэн тархины хагалгаанд орсон. хагалгааны дараа хэлэхдээ “ миний нүүр, толгой руу 2-3 удаа цохиж зодсон гэсэн юм” гэсэн мэдүүлэг/хх-ийн 26-27 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:
“хадам ээжтэй хамт Л. гуайн гэрт ороход Л. гуай баруун талын орон дээр хэвтэж байсан. 50 орчим ******* хүн галыг нь түлэх гээд сууж байсан. Гэрт нь 3-4 унь газар унасан, 2-3 сандал хэдэн тийшээ эмх цэгцгүй байдалтай байсан. Л. ахаас хадам аавыг асуухад хашааны гадаа байгаа гэхээр нь хадам ээж, гэрт нь байсан Налайхаас ирсэн гэх хүн бид гурав гэрээс гарсан. Хашааны гадаа саарал өнгийн Микро автобус асаалттай, хадам аав тэр машины урд газар хэвтэж байсан. Аавыг босгох гэсэн чинь нүүр нь цустай, уруул нь сэтэрсэн, ухаантай байсан. Аавыг өргөөд Микронд суулгаад гэртээ аваачсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:
Ээж 01 цаг өнгөрч байхад аавыг олох гэж яваад олж ирсэн. Аавын өмсөж явсан цамц, дээл нь цус болсон баруун талын хөмсөг нь задарсан шархтай, уруул нь сэтэрсэн ирсэн. Тэр өдрөөс хойш гэрээсээ гарч бие засаж чадахгүй байсан ба 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Багануур дүүргийн эмнэлэгт хэвтсэн. Одоо Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт тархиндаа хагалгаа хийлгэсэн байгааг ээж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23х/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:
“2017 оны 12 дугаар сарын 28-ны оройн 21 цагийн үед ийн гэрийн гадна ирэхэд машины гэрлийн үзүүрт хашааны хаалганы гадна ертөнцийн зүгээр зүүн талд нэг согтуу хүн газраас босч ирээд тэнцвэрээ олохгүй буцаад газар унаад байсан. ... тэр хүний хувцас шороо болсон байсан. архи уучихсан ******* зэрэг л халамцуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32х/,
2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 35 минутад нээсэн Багануур дүүргийн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудаст: “*******ийн толгой өвдөнө, дотор муухай оргино, гэртээ 3 хоног хэвтсэн” гэсэн тэмдэглэл /хх-ийн 49 дэх тал/
Шинжээчийн 161 дугаартай дүгнэлтэд:
Улсын лагч дүгнэлтдээ:
*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 10 хоногийн хорих оногдуулах саналтай, эмчилгээний зардал 905.450 төгрөгийг хохирогчид төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг тусгуулах саналтай гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ:
Гэм буруугийн талаар маргахгүй. Тухайн өдөр шүүгдэгч, хохирогч аль аль нь согтуу байсан. Хохирогч *******ийн буруутай байдал нь энэ хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн хөдөлмөрийн чадварын 50 хувийг алдсан, байдал, хэрэг гарсан нөхцөл байдал, нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг хэрэглэж ын доод хэмжээний хоёрны нэгтэй тэнцэх буюу 1 жилийн хугацаагаар хорих ыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийж байна.
Хэргийн үйлдлийн талаар:
Л. нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 2 дугаар хороо, Галуутын 11 дүгээр гудамжны 9 тоот хашаанд өөрийн гэртээ *******ийг “шөнө дөлөөр гэрт ирж архи нэхлээ, дуу дууллаа” гэж уурлан түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж бие махбодид нь тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн эдийн цусан хураа, няцрал, тархи дарагдал, баруун нүдний дээд, доод зовхи, уруулын язарсан шарх, цус хуралт бүхий гэмтэл учруулсан байна.
Нотлох баримтын талаархи дүгнэлт
Гэрч ,, , , нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1, 25.2 дахь зүйлүүдэд заасан журмын дагуу гаргуулж авсан, гэрчүүд мэдүүлгийн эх сурвалжаа заасан байна. Гэрчүүдийн мэдүүлэг нь бусад гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийн үнэн зөвийг давхар баталсан байна.
Хохирогч ийн тархинд хүнд гэмтэл учирсан талаархи шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч нар бүрэлдэхүүнээр гаргасан, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон, ойлгомжтой байна.
Энэ дүгнэлтийн өмнө шинжээч эмчийн дангаар гаргасан “баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн зэрэг хамаарахгүй” гэж дүгнэсэн 37 тоот дүгнэлт нь толгойн компютер томографи шинжилгээ хийгдээгүй байхад гадна учирсан гэмтлийн шинжийг үндэслэн дүгнэсэн тул зөвхөн нүүрний хэсэгт учирсан гэмтлийг дүгнэсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад лагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг үндэслэн бусад баримтуудыг цуглуулсан нь үйлдлийг бүрэн нотолж чаджээ гэж дүгнэв.
Иймд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйлдэлд хамааралтай, үйлдлийг гүйцэд, бүрэн дүүрэн, хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн овог нэр, нас, регистрийн дугаар зэрэг нь улсын бүртгэлийн иргэний үнэмлэхийн лавлагаатай /хх-н 83/ тохирч байна.
Шөнө дөлөөр гэрт нь зөвшөөрөлгүй орж унтаж байхад нь сэрээж архи уух санал тавьсанд дургүйцсэн санаа нь ийн хохирогчид хүч хэрэглэх сэдэлт болжээ. Энэ сэдэлтийн улмаас нь хохирогчид хүч хэрэглэсэн үйлдэлдээ санаатай хандсан байна. ийн ийг зодсон санаатай үйлдэл нь хохирогчийг амь насанд аюултай хүнд гэмтэлд хүргэжээ.
*******ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийн хүнд хохирол болох нь шинжээчийн “энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч Л. нь хохирогч *******ийн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан “Монгол улсын иргэний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх”-д буюу эрүүл мэндийн халдашгүй эрхэд ноцтой халдсан байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцвол зохино.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ гэмт хэрэг үйлдэхэд хохирогч *******ийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарагдана. Л. нь урьд шийтгүүлж байгаагүй, байдаг, 2016-2017 онуудад удаа дараа согтууруулах ундаа хэрэглэж зөрчил гаргаж байсан, хөлийн судасны бүдүүрэл оношоор сүүлийн 2 жил хөдөлмөрийн чадварыг 50 хувиар алдаж группт байсан зэрэг хувийн байдал тогтоогджээ.
эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд тодорхойлсон ёсны зарчим, шударга ёсны зарчмыг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хоёр жилийн хорих шийтгэж ыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч хор уршиг бүрэн төлөгдсөн гэж дүгнэсэн хэдий ч хохирогч нь сахиурын зардал гэх мэт төлөгдөөгүй хор уршиг байгааг мэдэгдсэн тул гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг бүрэн төлөгдсөн гэж дүгнэх боломжгүйг тэмдэглэе. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь эм тарианд 888 800 төгрөг зарцуулсан гэх ГССҮТ-ийн орлогын баримт /хх-90-91 дахь тал/, Монос фармын зарлагын баримт, Монгол эм импексийн тасалбар, “Мөнхийн түн мед” ХХК-ны зарлагын баримтыг /хх-90 дэх тал/, ГССҮТ-д мэс засалд орох үед гэр бүлийнхэн сахиур зэрэг хүмүүс замын зардалд 34 400 төгрөг зарцуулсан гэх хот хоорондын зорчих тээврийн тасалбаруудыг /хх-92 дахь тал/ тус тус мөрдөн байцаалтад гаргаж өгсөн байна. Эдгээр зардлын нийт дүн 923 200 төгрөг байх ба шүүгдэгч Л. нь мөрдөн байцаалтын шатанд 20.000 төгрөг, шүүх хуралдааны өмнө 885450 төгрөг өгсөн болохыг хохирогч болон шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно. Иймд хохирогчид нийт 905450 төгрөгийн хохирол хор уршгийг шүүгдэгч төлжээ. Улсын лагч хавтаст хэргийн 91-92 дахь талд авагдсан хот хоорондын тээврийн зорчих тасалбарын баримт дахь нэр хохирогчийн юу болох нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр 46 000 төгрөгийн 5 ш тасалбарыг нотлох баримтаас хасах санал гаргасныг хангаж шийдвэрлэв. Иймд хохирогчид баримтыг үндэслэн 877 200 төгрөгийн хор уршиг гаргуулах үндэслэлтэй. Хохирогчийн нэхэмжилсэн гэх баримтаар нотлогдсон 877 200 төгрөгөөс шүүгдэгч 17750 төгрөгийг илүү төлсөн байгааг тэмдэглэе. Хохирогч нь цаашид эмчилгээ болон сахиурын мөнгийг баримтаа бүрдүүлж нэхэмжилнэ гэснийг үндэслэн нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй байна. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. Энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүйг дурдаж шийдвэрлэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ