| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01757/И |
| Дугаар | 307/ШШ2025/01401 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 307/ШШ2025/01401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01757/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ******* хороо, өөрийн байранд байрлах, ******* банк ХК (рд:*******, утас *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, Сэргэлэнгийн ******* ******* оршин суух, ******* ******* овогт (рд:, утас ),
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн хороо, байрны оршин суух, овогт (рд:, утас ) нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 27,876,823.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч Г.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
(Хариуцагч Т.д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь Т., Г. нараас нийт 27,876,823.4 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
******* банк-ны хариуцагч Т., Г. нар нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* банктай дугаарт зээлийн гэрээ байгуулан 16,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан болно.
Хариуцагч Т., Г. нар нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа дуусгавар болсон бөгөөд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн өр 12,909,080.26 төгрөг, үндсэн хүү 13,216,207.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,751,535.03 төгрөг, нийт 27,876,823.4 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Миний бие 2018 оны 12 дугаар сард Улаанбаатар хот ******* банк саппоро салбараас цалингийн зээл хэлбэрээр 16,000,000 төгрөг авсан нь үнэн. Одоогоор 2024 оны 11 дүгээр сарын байдлаар зээл төлөлт бага хийгдсэн удааширсан нь үнэн. ******* банкны гаргасан гомдол мөнгөн нэхэмжлэл шүүхэд хандсан үнийн дүнтэй санал нэг хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийг төлөхөд /Г./-т хамааралгүй болно. гэжээ.
3. Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Г. би ******* банк ХК-ийн зүгээс тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү дэлгэрэнгүй тайлбарыг гаргаж байна. Үүнд: Иргэн Г. би Улаанбаатар хотод ам бүл тавуулаа амьдардаг өрх толгойлсон ээж билээ. Би Т. гэж хүнийг танихгүй, тухайн үед миний нийлдэг байсан найзыг таньдаг байсан бөгөөд бид олуулаа тухайн үед уулзаж, идэж уусан. Тэгээд иргэний үнэмлэхтэй хүн байна уу гээд надад байсан учир гэрээнд гарын үсэг зураад өг гэсний дагуу би банкан дээр очиж зурсан. Би тухайн үед залуу юм мэдэхгүй байсан учир найзынхаа хүсэлтийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Би энэ хүний зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Г. би дөрвөн хүүхдээ чадан ядан өсгөж яваа нэн ядуу өрх толгойлсон ээж билээ.Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хүү тооцооллын хүснэгт, зээлийн болон барьцааны гэрээ /нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар/, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар/, цалингийн зээл хүсэгч иргэдийн өргөдлийн маягт /нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар/, ******* банкны гүйцэтгэх захирлын Эрх олгох тухай тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2630 дугаар захирамж, 2018 оны 12 сарын 28-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/, зээл эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т.гийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
5. Хариуцагч Г.аас , , , нарын төрсний гэрчилгээний эх хувиар, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, түрээсийн гэрээ эх хувиар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг шүүхэд ирүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн гэрээний үүрэг болох 27,876,823 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Т.гаас нийт 27,876,823 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Г.д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
******* банк ХК нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хамтран хариуцагчийг гэж тодорхойлсон бөгөөд шүүх хариуцагч Т., нарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч нь өөрийн нэрээ гэж өөрчилж, иргэний бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч ийг жинхэнэ хариуцагч Г.аар сольсон болно.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нар нь ******* банкнаас 2018 онд зээлийн гэрээ байгуулан 16,000,000 төгрөгийн зээл авсан боловч зээлийн төлбөрөө одоог хүртэл төлөөгүй, гэрээний хугацаа дуусгавар болсон тул зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хамтран хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.
Хариуцагч Г. татгалзлын үндэслэлээ ... Т.г сайн танихгүй, тухайн үед манай найзыг таньдаг байсан бөгөөд олуулаа явж байгаад иргэний үнэмлэхтэй хүн байвал банканд очоод гарын үсэг зураад өг гэсний дагуу надад иргэний үнэмлэх байж таараад гэрээнд гарын үсэг зурсан. Хэдэн төгрөгийн зээл, хэзээ төлөхөөр авсныг мэдээгүй, түүнээс хойш банкнаас надтай огт холбогдоогүй. Би зээл аваагүй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт 2018 оны 12 сарын 28-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ авагдсан бөгөөд тус гэрээнд зээлдэгч Т., /Г./ нарт 16,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй олгохоор зааж, зээлдэгчээр Т., /Г./ нар гарын үсэг зурсан, тухайн зээлийн дүн болох 16,000,000 төгрөгийг Т.гийн цалинг барьцаалан, түүний дансанд шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. Тус гэрээнд гарын үсэг зурсан талаар талууд маргаагүй болно.
5. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Талууд гэрээнд гарын үсэг зурсан байдал, үнийн дүн буюу зээлийн үлдэгдэл, хүүгийн тооцооллын талаар маргаж тайлбар гаргаагүй болно. Өөрөөр хэлбэл эдгээр нь маргааны зүйл болоогүй бөгөөд хариуцагч Т. нь зээлийн нийт дүнг хүлээн зөвшөөрсөн байна.
6. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Г. гэрээний үүргийг хамтран хүлээсэн, гэрээнд гарын үсэг зурсан тул гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 23 дугаар зүйлд зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтлөх зээлийн хувийн хэрэгт зээл олгохыг хүссэн өргөдөл, зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээ, хэрэв үл хөдлөх эд хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг шалгасан баримт, зээлийн батлан даалт, батлан даагчийн бүртгэл судалгаа, зээлдэгчийн орлогын талаархи мэдээлэл зэргийг заавал бүрдүүлэхээр хуульчилжээ.
Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д зааснаар зээлдүүлэгч нь зээл олгохдоо тухайн зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхтэй гэж заасан.
Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь зээлдэгч Т.гийн цалинг барьцаалсан зээл бөгөөд хариуцагч Г. нь хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурж байгаа тохиолдолд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж, мөн дээрх хуульд заасан шаардлагуудыг банк хангах үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч банк хамтран зээлдэгч Г.аар гэрээнд гарын үсэг зуруулахдаа хувийн хэрэг хөтөлсөн эсэх, улмаар зээлдэгч Г.ын орлогын талаархи мэдээлэл, баримтыг хувийн хэрэгт бүрдүүлсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч талаас хариуцагч Т.гийн цалингийн зээл хүсэх өргөдлийг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэхүү баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар, хариуцагч Г.ын зээл хүссэн өргөдөл гаргаж байсан талаарх баримтыг ирүүлээгүй.
Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тухайн үед зээл олгоход ямар журам үйлчилж байсан талаар болон хувийн хэрэг бүрдүүлсэн эсэхийг мэдэхгүй байна гэж тайлбарладаг болно.
7. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.3-т: Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хавсралт-1-д заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд уг хугацаа дууссан өдрөөс эхлэн Банк холбогдох хууль тогтоомжийн дагуу барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж заасан бөгөөд гэрээний 4 дүгээр зүйлд Т.гийн цалингийн орлого болон дансны орлогыг барьцаанд тавьжээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 22 дугаар зүйлийн 2-т Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгахаар заасан.
Талуудын байгуулсан гэрээнээс үзэхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зөвхөн зээлдэгч Т.гийн цалин, дансны орлогыг барьцаалсан байгаа бөгөөд хариуцагч Г. энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах талаар гэрээнд тусгаагүй байгаа нь дээрх хуульд заасныг зөрчсөн байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар хариуцагч Г. нь үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зурсан байгаа боловч дээр дурдсан хуульд заасан шаардлагуудыг хангаагүй байх тул түүнээс гэрээний үүргийг шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.
8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Г.д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.гаас нэхэмжлэлийн шаардлага болох 27,876,823 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
9. Шүүх хариуцагч Т.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,334 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.гаас улсын тэмдэгтийн хураамжид 297,334 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Т.гаас 27,876,823 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, хариуцагч Г.д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,334 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.гаас улсын тэмдэгтийн хураамжид 297,334 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ