Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 307/ШШ2025/01145

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/01033/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******** хороо, ******** цогцолборт байрлах, ******* ******* ХХК /утас ********н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* баг, ******** гудамж, ********тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас *********/-д холбогдох,

 

629,172 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 629,172 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Ж.******* нь 629,172 төгрөгийг 2025 оны 07 сард 310,000 төгрөг, 8 сард 319,172 төгрөгөөр тус тус хувааж төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ж.*******эд холбогдуулан 629,172 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Ж.******* нь ******* ******* ХХК-аас нэхэмжилж байгаа нь 629,172 төгрөгийг 2025 оны 07 сард 310,000 төгрөг, 8 сард 319,172 төгрөгөөр тус тус хувааж төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 629,172 төгрөгийг 2025 оны 07 сард 310,000 төгрөг, 8 сард 319,172 төгрөгөөр тус тус хувааж төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******эд холбогдох 629,172 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 629,172 төгрөгийг 2025 оны 07 сард 310,000 төгрөг, 8 сард 319,172 төгрөгөөр тус тус хувааж төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,252 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 9,762.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 9,762.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА