| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2018/0089/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/94 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 äýõ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Д.*******д холбогдох эрүүгийн 1804001180099 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар ñàðûí 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Одгэрэл
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Шүүгдэгч Д.******* нар оролцов.
Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1964 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн Биндэр суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын эдийн засагч мэргэжилтэй, ******* дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Хос-Загас теннисний клубт дасгалжуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр Ц.*******, 3 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 42 дугаар байрны 16 тоотод/ одоо ******* дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 42 дугаар байрны 7 тоотод оршин суух, дүүргийн шүүхийн 2000 оны 11 сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгийн торгох ялаар, ******* дүүргийн шүүхийн 2001 оны 3 сарын 1-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Д.******* нь 2018 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 01 цагийн үед найз А.ын толгойн тус газар нь сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт õýðýãт õîëáîãäæýý.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Д.*******ы шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 6 сарын 2-ны өдөр дүүрэгт зохион байгуулагдсан Ахмадын теннесний улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж баяраа тэмдэглэсэн. Ингээд орой нь найз болон эхнэр *******ийн хамт ын 406 тоот өрөөнд орж 1 шил архи ууж байхдаа эхнэртэйгээ хэрэлдэж маргалдсан. Энэ үед найз намайг “боль” гэхээр нь уурлаад сандлаар толгойг нь цохиж хагалсан. Би ын эмчилгээний зардалд 250.000 төгрөг дансаар шилжүүлсэн. д учруулсан 400.000 төгрөгийн хохирлыг манай хүүхдүүд төлсөн гэсэн. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна, дахин ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч А.ын мэдүүлсэн: “...*******, ******* хоёр хоорондоо муудалцаад байхаар нь эхнэрийг нь өмөөрч боль гээд хэлсэн чинь над руу агсарч сандал бариад дайрах шиг болсон. Тэгтэл миний нүүр лүү цус урссан ба энэ үед ******* бид хоёрын голоор орсон. Би эмнэлэгт очиж толгойндоо 4 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18/
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.ийн мэдүүлсэн: “...Манай байгууллагын өмчлөлийн сандал 60.000 төгрөг, хаалга 108.800 төгрөг, цагаан хэрэглэл 110.000 төгрөгийн үнэтэй. ******* хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/
Мөрдөн байцаалтад гэрч Ц.*******ийн мэдүүлсэн: “...2018 оны 6 дугаар сарын 2-ны өдөр тэмцээн дуусч, ын 406 тоот өрөөнд ах, ******* бид гурав хамт орж архи хувааж уусан. Нэг харсан чинь *******, ахтай муудалцаад сандлаар цохиж толгойг нь хагалчихсан байсан. Би сандраад тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/
Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар “хаалганы хавтас 87.000 төгрөг, түшлэгэтэй сандал 40.000 төгрөг, орны даавуу 70.000 төгрөг, нийт 197.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 35/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №09шэ/237 дугаартай дүгнэлтэд: “А.ын биед хуйханд язарсан шарх, баруун нүдний доод зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 32/,
Хохирогч А.ын толгойн хэсэгт үүссэн шарх, гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8/
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 6-7/,
Мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “Шар өнгийн модон материалаар хийсэн 38х41 см хэмжээтэй хавтан, 31х20см хэмжээтэй түшлэгтэй, 40 см урт хар өнгийн төмөр хөлтэй, төмөр 3 хөл мурийж тахийсан, 80 см өндөр сандлыг хураан авсан” гэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 6-8, 11-14/
Д.*******ы согтуурлын зэргийг шалгахад 0.173 хувьтай гарсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/
Шүүгдэгч Д.*******ыг гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож, арга хэмжээ авагдаж байсан талаарх мэдээллүүд /хх-н 44/,
хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2018 оны 6 сарын 6-ны өдрийн 85 дугаартай албан бичигт “Манай байгууллагад хохирол учруулсан Д.******* нь төлбөр тооцоог бүрэн барагдуулсан болно” гэжээ /хх-н 52/,
Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 6 сарын 5-ны өдрийн орлогын ордерын баримтад “*******аас ад 250.000 төгрөг шилжүүлэв” гэжээ. /хх-н 53/,
Шүүгдэгч Д.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдэж, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” ãýх ÿë øàëãàõ õóóäàñ /õõ-í 45-46/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 41/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлж, Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, саналын хамт ирүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2018 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 01 цагийн үед дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 406 тоот өрөөнд байрлаж байхдаа найз А., эхнэр Ц.******* нартай архи уух явцдаа эхнэртэйгээ хэрүүл маргаан үүсгэхэд А. нь “хэрэлдэхээ болиоч” гэж хэлэхэд нь уурлаж, түүний толгойн тус газар нь сандлаар цохиж биед нь хуйханд язарсан шарх, баруун нүдний доод зовхи, баруун хацарт цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн “ боль гэж хэлэхээр нь уурлаад сандлаар толгойг нь цохиж хагалсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч А.ын “******* над руу сандал бариад дайрахад миний нүүр лүү цус урссан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-18/, гэрч Ц.*******ийн “******* ахтай муудалцаад толгойг нь сандлаар цохиж хагалчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 23/, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2018 оны 6 сарын 03-ны өдрийн №09шэ/237 дугаартай дүгнэлт /хх-ийн 32/, согтуурал шалгасан болон хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Д.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч А., гэрч Ц.*******, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Хохирогч ын “хэрүүл маргаанаа боль” гэсэн зүй ёсны шаардлагад дургүйцэж, шүүгдэгч, хохирогч нарын дунд таарамжгүй харилцаа үүсч, улмаар шүүгдэгч нь хохирогчийн биед санаатай халджээ. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал шүүгдэгч, хохирогч нар нь ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзэв.
Иймд Д.*******ы үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар ç¿éëèéí 1 äýõ õýñýãò заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч А.ын эмчилгэний зардалд 250.000 төгрөг төлж барагдуулсан болох нь Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 6 сарын 5-ны өдрийн орлогын ордерын баримтаар тогтоогдож байна. /хх-н 53/ Мөн иргэний нэхэмжлэгч “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь эд хөрөнгийн хохирлоо бүрэн барагдуулж авсан тул нэхэмжгүй зүйлгүй гэсэн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. /хх-н 22,52/ Иймд шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна. Шүүгдэгч Д.******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдэж, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй байх бөгөөд хамгийн сүүлд ******* дүүргийн шүүхийн 2001 оны 3 сарын 1-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2001 оны 11 сарын 02-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна. /хх-н 46/
Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч болон иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй ба хуульд зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Д.*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлсийг үндэслэн уг ялыг 2018 оны 12 сарын 31-ний дотор хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг сандлыг óñòãàõ íü ç¿éòýé.
Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА