Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/921

 

 

 

 

 

 

 

2024              08             15                                       2024/ДШМ/921

 

 

Ц.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Нансалмаа,

шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Г.Должинсүрэн, П.Гансүх, З.Хүрэлсүх,

хохирогч Д.Пөмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,

хохирогч Д.У, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/610 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Г.Должинсүрэн, П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Дд холбогдох 2106 00861 1079 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Боржигон овгийн Ц.Д, 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 4, дүү, эх, хүүхдийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.........................../,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Ц.Д нь:

- 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Д.С “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, энэхүү үйлдлээ нуух, халхавчлах зорилгоор хохирогчтой “барьцаагүй зээлийн гэрээ” байгуулан, Баянзүрх дүүргийн тойргийн 1872 дугаартай нотариатчаар гэрчлүүлэн баталгаажуулж, улмаар өөрийн эзэмшлийн Хаан банкны 5027781963 дугаартай дансанд 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- хохирогч Б.Сөөрийгөө “Төрийн орон сууцны корпорац ХХК-д ажилладаг, Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр урьдчилгаа мөнгө гэж 10.000.000 төгрөгийг Хаан банкны 5027781963 тоот өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан,

- хохирогч З.Г“Банк бус санхүүгийн байгууллагаас 7 хоногийн дотор 500.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө, зээлийн хурал хуралдаж шийдвэр гарах гэж байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зээл бүтээж өгсний урьдчилгаа болгож 25.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 28.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын үүдэнд байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас өөрийн 5688004675 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Б.Чад Хаан банкнаас их хэмжээний зээлийг хүү багатайгаар гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар хохирогч Б.Ч нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ивээлт” хүлэг авто засварын гадна талын автомашины ил зогсоолын орчимд мобайл банк ашиглан 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлснийг, өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,

- Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зээл хөөцөлдөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулж, хохирогч Н.Оээс 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны хооронд бусдын дансаар 16.970.000 төгрөгийг залилсан,

- 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Номин карт” банк бус санхүүгийн байгууллагаас 7 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгнө хэмээн хохирогч Д.Пхуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хаан банкны Хүүхдийн 100 салбарын гадна түүнээс 60.000.000 төгрөгийг авч, залилсан,

- 2021 оны 6 дугаар сард хохирогч Ц.Нбанкнаас их хэмжээний зээлийг хүү багатайгаар гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар хохирогч Ц.Ннь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 27-2 тоотод байхдаа интернэт банк ашиглан, 17,400,000 төгрөгийг дансаар шилжүүлснийг, өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,

- Бүгд Найрамдах Солонгос Улсын мульти виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Уаас 2019 оны 9 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын хооронд 4 удаагийн үйлдлээр 11.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 - хохирогч Д.Аурьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, “мөнгө зээлээч удахгүй буцааж өгнө” гэж Прогресс капитал ББСБ-аас 50.000.000 төгрөгийн зээл авхуулж, 24,990,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5027781963 дугаартай дансаар дамжуулан хууль бусаар авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Дий үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Ц.Дийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 192 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан хорих ялаас хасаж тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Дөөс нийт 125.781.323,516 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч З.Г12.400.000 төгрөгийг, хохирогч Д.П 55.700.000 төгрөгийг, хохирогч Н.От 4.470.000 төгрөгийг, хохирогч Л.С5.000.000 төгрөгийг, хохирогч Д.Ут 6.400.000 төгрөгийг, хохирогч Б.С5.000.000 төгрөгийг, хохирогч Д.А36.811.323,516 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Ц.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхээс надад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшин, ухаарч хохирогч нарын сэтгэл зүй, цаг хугацааг нөхөж өгч чадахгүй боловч хохирол төлбөрийг гэмшсэн сэтгэлгээр боломжит хэмжээгээр төлж барагдуулсаар өнөөдрийг хүрсэн. Үлдсэн төлбөрийг бүрэн барагдуулж хуралдаандаа оролцохыг хичээж зүтгэж байгаа билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаар үзэлгүй орхигдуулж анх хохирогч Пийн хохирлын хэмжээг дүгнэхдээ 20.000.000 төгрөгийг хувьдаа авч хэрэглэсэн Баатарчулуун, А нарын үйл баримт дурдагдаж, уг 20.000.000 төгрөгийг нийт хохирлоос хасаж тооцож байсан атлаа 610 дугаар шийтгэх тогтоолын дүгнэлтэд надаар 20.000.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд хохирогч Пийн 60.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг тус бүр 10.000.000-аар хуваан авч хувьдаа захиран зарцуулсан Баатарчулуун, А нарыг иргэний хариуцагчаар татаж 20.000.000 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс миний гомдолдоо дурдсан үндэслэл шалтгааныг хавтаст хэргийн хүрээнд шинжлэн судалсан нотлох баримтаар сайтар нягталж хэргийг бодитоор шийдүүлэх боломжоор хангаж өгнө үү. Шүүх хуралдаанаар шинжлэн судлах нотлох баримт болох 7-р хх 77, 75, 77-82, 87, 83-86, 88-92 эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч миний хувийн болон ар гэрийн байдлыг бодитоор харуулдаг бөгөөд би гэр бүлийн хэрэгцээндээ хохирогч нарын мөнгөнөөс хэрэглэсэн удаа огт байхгүй болно. Анхан шатны шүүхээс надад холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэр гаргахдаа, гэмт хэргийн замаар олсон мөнгийг ахуй амьдралдаа зориулж зарцуулсан үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Иймд гомдлыг минь хүлээж авч эрх зүйн байдлыг минь дээрдүүлж үнэн шудрагаар шийдвэрлэж өгнө үү...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Шүүх хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бодитоор үнэлээгүй, буруугаар үнэлж дүгнэн хүндрүүлэн хэт өндөр зүйл ангиар ял шийтгэлийг миний үйлчлүүлэгчид оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар шинж, баримтаар байнга үйлдэж амьдралын үүсвэр болгосон гэдгийг шүүх буруугаар тайлбарлаж дүгнэсэн. Даргалагч шүүгч өмнө шүүх хурлаар Ц.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэм буруутай гэж үзэж ял шийтгэл оногдуулж байсан. Зарим хохирогчид холбогдох хэргийг /Н.А учруулсан хэргийг шүүхээс иргэний маргаан гэж үзэж/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан/. Гэтэл шүүх өмнө дүгнэсэн дүгнэлтээсээ эсрэгээр шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 буюу Эрүүгийн хуульд байхгүй зүйл ангиар Дд ял шийтгэл оногдуулсан.  

2. Учирсан хохирлын хэмжээг буруу тооцож шийдвэрлэсэн П хохирогчтой хэрэгт Ц.Дөөс П.Бболон дүү А нарт өгсөн мөнгийг хасч тооцоогүй.

3. Д нь гэмт хэрэг байнга үйлдэж олсон мөнгөөр амьдралаа залгуулдаггүй нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтуудаар нотлогддог, тодорхой оршин суух хаягтай, өндөр настай ээж, аутизм оноштой хүүхдийн хамт амьдардаг. Аж амьдралаа дээрдүүлж “Гэнзай трэвел” ХХК болон “Оч Дөл үйлс” бетон зуурмагийн үйлдвэрт борлуулалтын ажилтнаар ажиллаж байсан. Бусдад учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагаанаас төлж тодорхой хэмжээгээр төлж ирсэн болно. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа өмгөөлөгчийн гомдлын үндэслэл нь Ц.Дд оногдуулсан зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх, оногдуулсан ял шийтгэлийг багасгах зорилготой болно. 

Иймд өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, зүйлчлэлийг хөнгөрүүлж, Ц.Дд оногдуулсан шийтгэлийг мөн хөнгөрүүлж шийдвэрлүүлэхээр өмгөөлөгчийн гомдлыг гаргаж байна” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь: 1. Ц.Дд холбогдох хэрэг Давж заалдах шатны шүүхээр 3 удаа хянагдаж байгаа юм. Анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ц.Дд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2 дахь удаагаа Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ДШМ/1112 дугаартай магадлалын дагуу хийсэн. Уг магадлалд тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 798 дугаартай магадлалд заасан ажиллагааг биелүүлэх нь хэргийг заавал прокурорт буцаахгүйгээр шүүх хурлыг 60 хоногоор хойшлуулах зохицуулалтын хүрээнд хийх боломжтой ажиллагаа гэж үзэн “Хэргийг прокурорт буцаасан” захирамжийг хүчингүй болгосон.

Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалтын хүрээнд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 798, 1112 дугаартай магадлалд заагдсан ажиллагааг хийлгэхээр 60 хоногоор буцааж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

2. Анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 779 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 3 жилийн хорих ял шийтгэсэн байсан.

Гэтэл хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, хэрэгт нотлох баримт нэмэгдээгүй, үйлдэл нэмэгдээгүй байхад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү нь өмнө дурдсанчлан ял хүндрүүлэхээр буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 9 жилийн хорих ял оногдуулсан нь өмнөх шийдвэрээ өөрөө үгүйсгэсэн, нотлох баримтанд үндэслээгүй, хууль зүйн үндэслэлгүй, хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад ялыг 3 дахин нэмэгдүүлж оногдуулсан нь шударга ёсны зарчим, хууль ёсны зарчимд харшилсан шийтгэх тогтоол болсон.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зуйлийн 3.1-д заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндэс суурь, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм. Ц.Дий 9 үйлдлийн 4 үйлдэл нь 2019 оны 04 сараас 2019 оны 09 сарын хооронд, 5 үйлдэл нь 2021 оны 05-р сараас 6 сар хүртэл үйлдэгдсэн байдаг. Энэ нь тус гэмт хэргийн шинжийг хангахгүй бөгөөд мөн Ц.Дий үйлдсэн гэмт хэргийн улмаас 189.000.000 төгрөгийн хохирол учирсан энэ нь 5 жилийн хугацаанд ямар ч орлогогүй гэр бүлээ тэжээх, амьжиргаагаа залгуулах хэмжээний мөнгө биш бөгөөд энэхүү хохирлын ихэнх хэсгийг төлж барагдуулсан байгаа юм.

4. Хохирогч Д.Ааас 24.990.000 төгрөгийг залилсан гэх үйлдлийн тухайд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ”зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай“ шүүгчийн захирамжтай асуудал бөгөөд иргэний хэргийн шүүхийн шийдвэртэй асуудлыг залилах гэмт хэргээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон. /3-р хх 222/,

5. Ц.Д нь шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээж оролцсон бөгөөд харин өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэл дээр маргаж оролцсон болно. Гэтэл шүүх гэм буруу дээрээ маргасан гэж дүгнэж ял шийтгэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээж аваад 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдаан болж 779 дугаартай шийтгэх тогтоол гарсан, мөн оны 08 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 798 дугаартай магадлал гарсан. Магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Анхан шатны шүүх хэргийг хүлээж аваад 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хэлэлцээд 756 дугаартай захирамж гаргасан. Захирамжид хохирогчийн өмгөөлөгч нарийн шүүх хуралдааны үед гаргасан саналаар Ц.Дд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан амьдралын эх үүсвэр болгосон болгож хүндрүүлэх шийдвэр гаргаж прокурорт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр шилжүүлж, шүүх хуралдааныг 04 дүгээр сарын 18-ны өдөр товолсон байдаг. 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 1039 дугаартай захирамж гаргасан байдаг. Захирамжид шүүх хуралдааныг дахин хойшлуулж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт даалгасан байдаг.

Өмгөөлөгч би 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хятад Улсад байсан бөгөөд өөрийн биеэр оролцохоо илэрхийлж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн. 05 дугаар сарын 29-ний өдөр миний хүсэлтийг хүлээж авалгүй хурал хийж, миний үйлчлэгчид 9 жилийн хорих ял оноосонтой санал нийлэхгүй гомдол гаргаж байна. Ц.Д нь таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөж, гадуур гарсан цагаас эхлэн хохирогчдод 60 сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.

2. Өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл, 1.7 дугаар зүйл, 5.2 дугаар зүйл, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 32.9 дүгээр зүйл, 32.10 дугаар зүйлийн 6 дахь заалт, 15.1 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйл, 34.5 дугаар зүйлийн 3 дахь заалт, 34.16 дугаар зүйлийн 5 дахь заалт. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг дээрх шүүхийн шийтгэх тогтоол ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчөөр ажиллаж байна. Хавтаст хэрэгтэй танилцсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох дараах үндэслэл байна гэж үзэж байна. Энэ хэрэг 2 ч удаа Давж заалдах шатны шүүхээр хянагдаж байна. Өнгөрсөн оны шийтгэх тогтоолыг Давж заалдах шатны шүүхээр хүчингүй болгож, буцаасан. Анхан шатны шүүхийн шүүгч хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байдаг. Энэ хугацаанд хэрэгт шүүхийн дүгнэлтийг өөрчлөхөөр баримт цуглараагүй байхад хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж шийдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих зүйл, мөн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу ноцтой зөрүүтэй байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. 2 дугаарт Анхан шатны шүүх рүү хэргийг дахин хэлэлцүүлхээр хэргийг энэ онд явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан журмыг 2 удаа хэрэглэж ноцтой зөрчил гаргасан. Энэ бол Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэлэлцэхдээ урьдчилсан хэлэлцүүлэг зарлахгүйтэй адил зохицуулалт байгаа. Давтамжийн хувьд нэг удаа хойшлуулж, хуульд заасан 3 үндэслэлээр буюу хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.11-т заасан асуудлыг нэг мөр шалгуулахаар буцаах боломж байна. Хоногийн хувьд 60 хоног, шүүгч 03 дугаар сарын 21, 04 дүгээр сарын 18-ны өдөр нийт 33 хоногийг прокурорт даалгаж, 2 удаа буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Шүүхийн шийтгэх тогтоолд онц хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтад тулгуурлаагүй учир шүүхийн шийтгэх тогтоол шаардлагад нийцээгүй гэж үзэж хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дээд шатны шүүхийн магадлалаар хэргийг буцаахдаа Ц.Дий холбогдсон 9 үйлдэлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн бодитой дүгнэх талаар гарсан магадлалын заалт хэрэгжээгүй, өнөөдрийг хүртэл хэвээрээ биелээгүй байна. Яллах дүгнэлтийг шүүхийн шатанд гардуулж, мөн мөрдөн байцаалтын шатанд зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдлыг няцаасан түүнийг цагаатгах байдлаар явагдсан байхад Ц.Дийг өөрийнхөө гэм бурууг нотлохгүй яасан юм бэ гэх байдлаар шүүх хуралдаан явагдсан. Мөрдөн байцаалтад буцаасан хугацаанд ялыг хүндрүүлж яллагдагчаар татсан бөгөөд яллах дүгнэлтийг шинээр үйлдсэнээс өөр ямар нэг ажиллагаа явагдаагүй байна. Энэ тохиолдолд нэг хэрэгт авагдсан баримтыг нэг шүүгч 2 удаа хянан шийдвэрлэхдээ хоёр өөр дүгнэлт гаргаж шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.3.гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийн талаар тус тус үндэслэлтэй дүгнэлт хийж, гаргасан шийдвэрээ хэнд ч ойлгогдохоор тайлбарлаж бичих ёстой хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогч Д.У тус шүүх хуралдаанд: “... өмгөөлөгч тайлбар гаргана...” гэв.

Хохирогч Д.Уын өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул дэмжиж оролцож байна. Уг тогтоолоор хохирогч Д.Ут 11.200.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 4.800.000 төгрөг төлөгдсөн. Одоо 6.400.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Шүүгдэгч Ц.Дөөс гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ярьж байгаа 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамжийг Давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон гэж байна. Энэ захирамж хүчингүй болох үндэслэл байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дэх хэсгийн 12 дахь заалтыг зөрчсөн гэж захирамжийг хүчингүй болгож буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Пөмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч хохирогч Д.Пхувьд цөс, нойр булчирхайн хавсарсан хавдартай гэж эмнэлгийн дүгнэлт гарсан. 1 удаа хагалгаанд орсон. Одоо дахин хагалгаанд орох гэж байна. Иймд миний үйлчлүүлэгчид санхүү хэрэгтэй байна. Шүүгдэгч Ц.Д нь 10.000.000 төгрөгийг А гэх хүнд өгсөн, өгөөгүй тухай маргадаг юм. Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаас харахад 2 А байдаг. А буюу /хар/ хочтой А гэх хүнийг П таньдаггүй, энэ хоёр Аын хэнд нь шүүгдэгч Ц.Д 10.000.000 төгрөг өгсөн талаарх баримт шалгаж үзэхэд Пүрэвбаатарын таньдаг Аын дансанд мөнгө ороогүй байдаг. Тиймээс А би аваагүй гэдэг. Шүүгдэгч Ц.Д нь нэг гэмт хэрэг үйлдчихээд дахин гэмт хэрэг үйлдээд яваад байгаа нь өөрөө анхан шатны шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан болохыг тогтоож байна. Дараагийн асуудал нь энэ гэмт хэргийн шинж нь бүрдсэн байна гэж харж байна. Яагаад 3 жилийн хугацаанд хохирогч Пид 10.000.000 төгрөг дээрээ маргаж байж болох ч 50.000.000 төгрөгийг нь өгч болохгүй байна вэ. Магадгүй хохирогч тухайн цаг үедээ 50.000.000 төгрөгтэй байсан бол эмчилгээгээ хийлгээд, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байсан бол өнөөдрийн хор уршиг учрахгүй байх боломжтой байсан. Эхлээд эдийн засгийн хохирол амссан бол өнөөдөр эрүүл мэндийн хохирол амссан байна. Иймд хохирогч Д.Пзүгээс хохирлоо бүрэн авах хэргийг түргэн шуурхай шийдүүлэх саналтай байна” гэв.

Прокурор Т.Нансалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн гэж тайлбарлаж байна. Энэ нөхцөл байдал дээр тайлбарлахад энэ хэрэг урьд нь давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэд хэдэн удаа хэлэлцэгдсэн. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Дд ялыг хүндрүүлж шийдвэрлэх дүгнэлт гарсан. Тиймээс прокурор үүний дагуу шүүгдэгч Ц.Дд холбогдох хэргийг хүндрүүлж  яллах дүгнэлт үйлдэж гардуулж өгсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй.

Шүүхийн тогтоолд Эрүүгийн хуульд байхгүй зүйл заалт хэрэглэсэн гэж шүүгдэгч Ц.Дий өмгөөлөгч нараас дүгнэж байна. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1 дахь заалтад “3 дахь” гэдэг үгийг бичээгүй байна. Энэ агуулгаараа техникийн шинжтэй алдаа гарсан гэж прокуророос үзэж байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байхад ял хүндрүүлсэн гэж ярьсан. Прокуророос дүгнэхэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад шүүгдэгч Ц.Д нь бусдыг залилсан үйлдэл харьцангүй удаан хугацаанд үйлдэгдэж 3-иас дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хэрэг үйлдэж олсон ашиг орлогоо өөрийн гэр бүлийн хүмүүсийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож, худалдаа үйлчилгээ эрхлэх зэрэг ашиг олох зорилгоор тогтвортой ашигласан гэж дүгнэж байна. Шүүхийн шатанд өмгөөлөгчийн зүгээс 2 баримт гаргаж өгсөн. Энэ нь хоёр баримт нь шүүгдэгч Ц.Д компанид ажиллаж байсныг нотлох тодорхойлолт юм. Өөр нотлох баримт хангалтай нотлогдохгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Дд холбогдох хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх  үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал, Шүүгдэгч Ц.Д нь :

2.1. 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Д.С“БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, энэхүү үйлдлээ нуух, халхавчлах зорилгоор хохирогчтой “барьцаагүй зээлийн гэрээ” байгуулан, Баянзүрх дүүргийн тойргийн 1872 дугаартай нотариатчаар гэрчлүүлэн баталгаажуулж, улмаар өөрийн эзэмшлийн Хаан банкны 5027781963 дугаартай дансанд 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

- хохирогч Д.С“...Би анх Дөлөөен гэх хүнийг 2018 оны 03 сарын үеэс эхлээд Солонгос улсын виз гаргаж өгдөг гэж сонсож байсан бөгөөд хадам эгч Д.Оутсыг нь аваад холбогдож ярьсан. Онөхөр А 5.000.000 төгрөг аваад Солонгос улс руу гаргасан байсан учир итгэсэн. Тэгээд Дтэй холбогдож ярихад манай эгч БНСУ-ын элчин сайдын яаманд ажилладаг, материалаа бүрдүүлээд өгвөл манай эгч таны материалыг татаж аваад гаргадаг, 1 жилийн хугацаатай мульти виз даруулахад 15.000.000 төгрөг болдог гэж хэлсэн. Тэгэхээр нь итгээд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дий 5027781963 тоот дансанд 15.000.000 төгрөг шилжүүлж, миний гадаад паспортыг авсан бөгөөд манай нөхөр Иийн паспортыг өөрөө зуун айлын иргэний бүртгэлээс гаргаж аваад виз дараад өгнө гэж хэлсэн. Тэгээд намайг мөнгөө яаж өгөх вэ гэхээр нь Д хоёулаа нотариат ороод ”зээлийн гэрээ хийнэ” 70 хоногийн хугацаатай, барьцаагүй, хүүгүй, алдангигүй гэж хэлж бичүүлнэ шүү эгчээ, тэгээд таны виз 70 хоногийн дотор гарчихна гэж надад хэлсэн...одоо болтол мөнгийг минь өгөөгүй... тухайн үед Д нь манай нөхөр бид хоёрын гадаад паспортыг авсан бөгөөд ямар нэгэн виз хүссэн анкет бөглүүлж байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх 12/,

- гэрч Д.О“...Намайг анх Дтэй холбогдож ярихад надад Солонгос улсын элчин сайдын яаманд таньдаг өөрийн хүн байгаа, би болохоор хүмүүсийн визний материалыг бүрдүүлж өгдөг. Шууд ногоон виз даруулахад 15.000.000 төгрөг болдог гэсэн...Энэ талаар би өөрийн дүү Иөд хэлсэн. И Дий утсыг аваад холбогдож Солонгосын виз гаргуулахаар 15.000.000 төгрөг өгсөн гэсэн, тэр хоёрын виз нь гараагүй, Дий утас нь болохгүй, утсаа авахгүй зугтаагаад байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 14/,

- Ц.Дий гэрчээр өгсөн “Сэс 15.000.000 төгрөг зээлсэн, үүний хариуд Солонгос улсын визэнд орох материалыг бүрдүүлж өгсөн. Энэ үед Солонгосын виз чангарсан тул зөөлрөхийг хүлээсэн ковидын улмаас материал нь яаманд очоогүй, 15.000.000 төгрөгийг хувьдаа зарцуулсан...Надад Элчин сайдын яаманд таньдаг хүн байхгүй. Би БНСУ-ын элчин сайдын яаманд ажилладаггүй, би виз гаргаж өгдөг хүн биш...” /1-р хх 16/,

- Зээлийн гэрээ 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Л.С, Ц.Д нар 15.000.000 төгрөгийг хүүүй, алдангигүй, 70 хоногийн хугацаатай зээлсэн гэх /1-р хх 7/,

- шүүгдэгч Ц.Дий 5027781963 тоот дансны хуулганд “2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 15.000.000 төгрөгийг 5035258761 тоот данснаас С визний төлбөр гэх утгаар Ц.Дий дансанд шилжүүлсэн” /1-р хх 36/,   

2.2. Хохирогч Б.Сөөрийгөө “Төрийн орон сууцны корпораци ХХК-д ажилладаг, Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр урьдчилгаа мөнгө гэж 10.000.000 төгрөгийг Хаан банкны 5027781963 тоот өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан  болох нь:

- хохирогч Б.С“2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай найз Төмөрчулуун надтай уулзаад Буянт Ухаа 2-т түрээсийн орон сууцанд зуучилж оруулж өгөх хүн байна, чи орох уу гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Д гэгчтэй энэ өдрийнхөө орой 18 дугаар сургуулийн дэргэд уулзаж ярилцаад данс руу нь 10 сая төгрөг байрны урьдчилгаа гэж 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн ХААН банкнаас шилжүүлсэн. Д нь ТОСК-д ажилладаг, таны хувьд 6 хүүхэдтэй болохоор боломжийн, түрээсийн болзолд багтахаар юм, байрандаа 2019 оны 09 дүгээр сарын 15-нд орно гэж хэлсэн. Тэгээд байрандаа ороогүй, Д сураггүй болоод өдий хүрлээ. Надтай огт уулзахгүй зугтаагаад байгаа. ТОСК-д ажилладаг гэж байснаа тэр нь худлаа байсныг сүүлд мэдсэн” /1-р хх 88-89/ “...Д надад хэлэхдээ гүйлгээний утга дээр байрны тухай бичээд яах юм, зүгээр зээлүүлэв гээд биччих гэхээр нь бичсэн” гэх мэдүүлэг /3-р хх 158/,

- гэрч Д.Т“..миний таньдаг хүн тэр Д гэх эмэгтэй нь миний таньдаг хүнд түрээсийн байранд оруулж өгнө гэж хэлсэн байхаар нь хямдхан байртай болох гэж бодоод найз Сэлэнгэд түрээсийн байранд оруулж өгнө гэж хүн ярьж байна, чамд мөнгө байвал чи уулзаж үзэх үү гээд уулзуулж өгсөн... Д нь байранд оруулж өгнө гээд Сэлэнгээс 10.000.000 төгрөгийг урьдчилгаанд өгчих гээд дансаар шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /1-р хх 90-91/,

- Төрийн орон сууцны корпораци ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1/249 дугаартай”Ц.Д нь тус компанид ажиллаж байгаагүй болохыг тодорхойлов” гэх албан бичиг /1-р хх 1069/,

- ХААН банкны 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 50/6825 дугаартай албан бичгээр ирүүлсэн Дий 5027781963 тоот дансны хуулгад “2019 оны 08 дугаар сарын 23-нд 15 сая төгрөг “DuIguund zeeluulew” гэх утгаар 5027387887 тоот данснаас Ц.Дий дансанд шилжүүлсэн /1-р хх 112/,

2.3. Хохирогч З.Г “Банк бус санхүүгийн байгууллагаас 7 хоногийн дотор 500.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө, зээлийн хурал хуралдаж шийдвэр гарах гэж байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зээл бүтээж өгсний урьдчилгаа болгож 25.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 28.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын үүдэнд байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас өөрийн 5688004675 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

- хохирогч З.Г“...Би Хөвсгөл аймагт орон сууц барьж байгаад манай барилгын ажил засварын болон цалин хөлсний ажил дээрээ гацчихаад мөнгө хэрэг болоод байж байтал зүс таних Аззаяа гэх эмэгтэй зээл гаргадаг хүн байгаа гэж Д гэх эмэгтэйг ярьж санал болгосон. Тэгээд намайг Дтэй уулзуулж холбож өгсөн, Д надад банк бусад таньдаг хүн байгаа, би чиний зээлийг 7 хоногийн дотор гаргаж өгнө гэж хэлсэн, мөн тухай зээлийн 10 хувийг би авна, чи эхний ээлжид урьдчилгаанд 5 хувийг өг гэж хэлээд 20 саяар 1 удаа, 5 саяар 1 удаа, 3 саяар 1 удаа нийт 28 сая төгрөг авсан. Тэгээд зээл яасан бэ гэж асуухаар 7, 7 хоногоор хойшлуулаад одоохон болж байна, бүтэж байна банк бусын захирлууд хуралдаж байна, шийдэж байна гэсээр байгаад 7 хоногийн дараа гэсэн, зээл 2021 оны 06 дугаар сарын 11-нээс хойш өдийг хүртэл хүлээлгэж, худал ярьж сүүлдээ цагдаагаараа шийдүүл гэж хэлэх болсон. Д би өөрөө зуучийн ажил хийдэг, банк бус санхүүгийн байгууллагын хүмүүстэй найз, би хүн олж өгдөг гэж хэлсэн...нэг төгрөг буцаж аваагүй....уулзаж материал болон мөнгөө өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх 141-143/,

- гэрч З.Б“...Би Галмөнхтэй Хөвсгөл аймагт орон сууц барьж байгаа юм. Манай барилгын заслын ажил болон ажилчдын цалин лифтэнд мөнгө хэрэг болоод бид хоёр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахаар хайж байтал Галмөнх нь Аззаяагаар дамжуулж, Дтэй холбогдсон. Д гэх эмэгтэй надад танил тал байгаа, Транс капитал, Номин банк бус танил байгаа гэж хэлсэн, тэгээд 500.000.000 төгрөг гаргаж чадна, харин урьдчилгаанд 10 хувийг өгнө, гэхдээ одоо 5 хувийг бэлнээр өг гэж хэлсэн. Тэр үед Галмөнхтэй тэр хоёр нотариат орж гэрээ хийж байсан, тэр үед 5058490376 гэсэн данснаас 20 саяар 1 удаа, 5 саяар нэг удаа нийт 25 сая төгрөгийг 5658004675 гэсэн данс руу хийсэн, дараа нь Галмөнхөөс 3 сая төгрөг дахин авсан...Банк бусын хурлаар ороогүй, хурлаар орсон бичиг баримт байна уу гэж Дөөс асуухад юу ч гаргаж үзүүлээгүй, анхнаасаа залилсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх 146-147/,

- Ц.Дий гэрчээр өгсөн “Транс капиталд ажилладаг найз Мөнхтогтохоос зээлийг асууж материал өгсөн, шаардлага хангаагүй гээд буцаасан, би мөнгийг нь хэрэглэчихсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх 151/,  

- гэрч Б.Ц“5688004675 тоот ХААН банкны дансыг одоогоор би ашиглаагүй, манай охин Д ашиглаж байгаа, өөрийнх дансыг шүүхээс хаачихсан учир миний дансыг ашиглаж байгаа” гэх мэдүүлэг /1-р хх 154-155/,

- ХААН банкны 2021.08.05-ны 50/6866 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Ц5688004675 тоот дансны хуулгад 2021 оны 06 дугаар сарын 11-нд 20 сая төгрөг, мөн өдөр 5 сая төгрөг 505858490376 тоот данснаас, 2021оны 06 дугаар сарын 15-нд 3 сая төгрөг 5890504620 тоот данснаас тус тус шилжиж орж ирсэн /1-р хх 168-169/,

- Б.Цдансанд үзлэг хийсэн “2021.06.11-нд 5058490376 тоот данснаас 20 сая төгрөгийн орлого орж ирсэн, мөн уг данснаас 5 сая төгрөгийн орлого орж ирсэн. Б.Ц5688004675 данснаас 2021.06.11-ний өдөр 5048071141 тоот Д.Байгалмаа гэх данс руу 5 сая төгрөгийн, мөн өдөр 5176063270 тоот Ц.Мданс руу 10 саяар 1 удаа, 3 саяар 1 удаа, 500.000 төгрөгөөр 1 удаа, 500.000 төгрөгөөр 1 удаа, 5.9 саяар 1 удаа, нийт мөн өдөр 24.900.000 төгрөгийн зарлаг гарсан гэх тэмдэглэл /1-р хх 170/,

- “Транс капитал” Банк бус санхүүгийн байгууллагын 2021.08.06-ны өдрийн 21/314 тоот “2021.07.08-нд Шидэт гал XXК нь 400.000.000 төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан. Зээлийг судлах боломжгүй тул материалыг буцаасан” гэх албан бичиг /1-р хх 174/,

- “Номин карт” Банк бус санхүүгийн байгууллагын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4-6/204 тоот “Шидэт гал” ХХК нь манайд харилцагчаар бүртгүүлээгүй, зээл авах хүсэлтийг зээлийн хорооны хурлаар хэлэлцээгүй” гэх албан бичиг /1-р хх 176/,

- хохирогч З.Гнь яллагдагч Ц.Дд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 25 сая төгрөгийг хүүгуй, алдангигүй зээлүүлсэн тухай зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан /1-р хх 180/ баримт,

2.4. Хохирогч Б.Чад 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкнаас их хэмжээний зээлийг хүү багатайгаар гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар хохирогч Б.Ч нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ивээлт” хүлэг авто засварын гадна талын автомашины ил зогсоолын орчимд мобайл банк ашиглан 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлснийг, өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан болох нь:

- хохирогч Б.Чын “... 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ивээлт” хүлэг авто засварын гадна талын автомашины ил зогсоолын орчимд өөрийн интернэт банкаар дамжуулж, Ц.Дий өгсөн 5688004675 тоот дансанд банкнаас 50.000.000 төгрөгийн зээл гаргуулах зорилгоор 5.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би анх 2021 оны 04 дүгээр сард Их дэлгүүрийн баруун талд байх байрны ойролцоо Дтэй биеэр уулзсан бөгөөд тухайн үед надад өөрийгөө Хаан банканд ажилладаг гэж ойлгуулсан, Д нь яг зээлийн эдийн засагч шиг та нар ямар үйл ажиллагаа явуулах гэж зээл авах гэж байгаа юм бэ, та нарын сарын орлого хэд вэ, авсан зээлээ хэрхэн төлөх вэ, банкнаас нарийн шалгалт хийдэг зэргээр надтай ярилцаж, намайг төөрөгдөлд оруулсан. 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр надаас 5.000.000 төгрөг шилжүүлж авснаас хойш 2-3 сар хүлээлгэсэн. Одоо утсаа салгаад алга болсон” гэх мэдүүлэг /1-р хх 200/,

- гэрч С.Б“...Чулуунбат нь Дий 94070799 дугаарын утсыг авч байсан. Ц.Д нь надад хэлэхдээ би хувиараа юм хийдэг, манай найз банканд ажилладаг, жилийн 3 хувийн хүүтэй зээл гаргаж өгдөг хүн байдаг, би хамтарч ажилладаг гэх утгатай юм ярьж байсан” гэх мэдүүлэг /3-р хх 195/,

- ХААН банкны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 29/633 дугаартай албан бичгээр ирүүлсэн Цдансны хуулгад “Ц5688004675 тоот дансанд 2021 оны 05 дугаар сарын 20-нд Б.Ч гэх утгаар 5 сая төгрөг шилжиж орж ирсэн, мөн өдрөө 7 сая төгрөгийг Дөөс гэх дансанд шилжүүлсэн /1-р хх 212/ гэх баримт,

2.5. Хохирогч Н.Оээс 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зээл хөөцөлдөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулж, бусдын дансаар 16.970.000 төгрөгийг залилсан болох нь:

- хохирогч Н.Оийн “... Би өөрийн охин Анарын  данснаас Дий надад өгсөн Хаан банкны 5688004675, 5176033270, 5431188349 гэх бусдын данс руу нийт 9.970.000 төгрөгийг өгсөн. Анх надад хэлэхдээ зээл хөөцөлдөж өгнө, энэ авсан мөнгийг өөр хүнд хахууль маягаар дамжуулан өгч байгаа юм гэж хэлээд надаас авсан юм. Анх ярихдаа 200.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө, 20.000.000 төгрөгийг хүнд хахууль маягаар өгнө, би тэндээс тодорхой хувиа авна гэсэн ба би шууд өгөх 20.000.000 төгрөг байхгүй учир цувуулж өгсөн” /1-р хх 240/...Ц.Дд 16.500.000 төгрөгийг 5035671111 тоот данснаас 7-8 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн...16.500.000 төгрөгийг нэхэмжилж байна ” гэх мэдүүлэг /3-р хх 189/,

- хохирогч Н.Оээс гаргаж өгсөн “Дтэй фейсбүүк ашиглаж харилцаж байсан мессежнууд, Оийн охин болох Анарын дансны хуулга зэрэг баримтууд /2-р хх 3-49/,

- Дансны хуулгад узлэг хийсэн ”Мын дансаар 10 удаагийн гүйлгээгээр 6.450.ООО төгрөгийг О Дд шилжүүлсэн, Дөөс О 2 удаагийн гүйлгээгээр 200.000 төгрөг шилжүүлсэн байна. Харин Б.Цдансанд 8 удаагийн гүйлгээгээр 10.520.000 төгрөгийг О Дд шилжүүлсэн байна. Нийт 16.970.000 төгрөгийг О Дд шилжуулж, харин Дөөс От 200.000 төгрөг буцааж шилжүүлсэн” гэх тэмдэглэл /2хх-62/,     

- гэрч Ц.М“манай эгч Д нь 2019 оноос хойш миний эзэмшлийн 5176063270 тоот Хаан банкны дансанд байдаг картыг авч ашигладаг, миний дансаар ямар мөнгө хэнээс яаж ороод юунд ашигладаг талаар би мэдэхгүй, уг мөнгийг би зарцуулж байгаагүй, манай эгч барилгын материал оруулж ирж хүмүүст зардаг ажил хийдэг, яг ямар ажил болохыг мэдэхгүй, намайг гэртээ байхад эгч гараад хүнд юм өгчих гэхээр нь би гэрийн гадаа ирсэн О гэх хүнтэй уулзаж газрын бичиг гэх юм өгсөн ба тухайн хүн зээл гаргах талаар ярьж байсан, би тэрэнд нь оролцоогүй, сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх 249/,

- гэрч Ц“Миний том охин Дий данс битүүмжлэгдсэн учраас 2021 оны 04 дүгээр сараас хойш 5688004675 тоот дансны картыг том охин Д ашигладаг" гэх мэдүүлэг /2-р хх 2/,

2.6. Хохирогч Д.П2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Номин карт” банк бус санхүүгийн байгууллагаас 7 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хаан банкны Хүүхдийн 100 салбарын гадна түүнээс 60.000.000 төгрөгийг авч, залилсан болох нь :  

- хохирогч Д.П“...2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Бнад дээр ирээд би “Номин картинг” ББСБ-аас тэрбум төгрөгийн зээл авахаар Д гэх хүүхэнтэй яриад тохирсон. 7 тэрбумын зээл гаргахад Дд 60.000.000 төгрөгийг ажил бүтээж өгөх мөнгө гэж өгөхөөр болсон гэж надад хэлээд надаас мөнгө асуусан. Тухайн үед өөрийн төрсөн дүүгийн охин Р.Оийн дансанд байсан мөнгөнөөс 65.000.000 төгрөгийг Баатарчулууны “Шанхын добу” ХХК-ийн 5176280332 тоот дансанд шилжүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баатарчулууны “Шанхын добу” ХХК-ийн данснаас 60.000.000 төгрөгийг бэлнээр аваад банкны урд талын зогсоол дээр Дий 7050 УБХ дугаартай автомашин дотор бичлэг хийж байгаад бэлнээр өгсөн, БДөөс авсан 10.000.000 төгрөгийг өгөөгүй /2хх-136-137/,

- О нийт 65.000,000 төгрөгийг зээлсэн гэх утгаар “Шанхын добу“ ХХК руу шилжүүлсэн, мөн 61.500.000 төгрөгийг зарлагаар гаргасан баримт /2хх-118, 112/, 

- гэрч П.Б“...Дтэй 2021 оны 06 дугаар сард анх уулзахад өөрийгөө зээл гаргаж чадна, харин зээл гаргасныхаа 10 хувийг өөртөө шагнал болгож авна, та хэдэн төгрөгийн зээл хүсэж байна вэ гэхээр би ахиухан шиг байвал надад ашигтай байна, чи хаанаас зээл гаргаж өгөх вэ гэхэд “Номин карт” нэртэй ББСБ гэж хэлсэн. Уг ББСБ-ын захирал нь манай найз юм. Би түүнд 100 сая төгрөг өгвөл 7 хоногийн дотор 2 тэрбум зээлийг 1-2 жилийн хугацаатай өгч чадна гэсэн. Уг санал нь надад таалагдсан ба надад 100 сая төгрөг байхгүй болохоор түүнээс асуухад та үл хөдлөх хөрөнгө байвал түүнийгээ манай төрсөн дүү Ц.Мнэр дээр итгэмжлэл хийлгээд зээл авч болно гэсэн. Тэгэхээр нь би Энхтуяа гэх танилаасаа Баянзүрх дүүргийн нутагт байх 700 мк газар, хажууд байх 5 давхар барилгын 177 мк подвалийг Энхтуяа ахаас зээл гарахаар мөнгийг нь төлөхөөр болж, 135 сая төгрөгөөр худалдан авах гэрээ хийж өөрийн нэр дээр шилжүүлсэн, тэгээд Дий дүү болох Мын нэр дээр зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг хийсэн. Тухайн үед Д 2 тэрбумыг асуудалгүй 7 хоногийн дотор гаргана гэж хэлсэн бөгөөд 7 хоног хүлээсэн боловч таны зээлийн хэмжээг 7 тэрбум болгож болохоор байна, та надад барьцаа хөрөнгө нэмж өгөөд дэнчин болгосон үл хөдлөхөө манай дүүгийн нэр дээр шилжүүлж, 100 сая төгрөг өгчихвөл найдвартай 7 тэрбум төгрөгийг 7-14 хоногийн хугацаанд гаргаж өгье гэсэн...Тэгэхээр нь алтны уурхай хамт ажиллуулдаг П руу ярьж болсон асуудлыг хэлтэл П надад найзаасаа 100 сая төгрөгийг олоод өгье гээд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би Р.О гэх хүнтэй гэрээ хийж 65 сая төгрөгийг 30 хувийн хүүтэй “Шанхын добу” ХХК-ийн дансаар авсан...тэгээд уг мөнгийг Сүхбаатар дүүрэгт байх төв Хаан банкнаас бэлнээр авч, тухайн банкны зогсоол дээр 60 сая төгрөгийг бэлнээр өгсөн” /2-р хх 122-123/“... Би 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 61.500.000 төгрөгийг бэлнээр банкнаас авч, Дд 60.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Цагдаад гомдол гаргахаас өмнө Д надад 10.000.000 төгрөгийг өгсөн. Д нь миний Энхтуяагийн нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгүүдийг буцааж шилжүүлж өгсөн. Анх Дд 60.000.000 төгрөгийг өгөхдөө өндөр хүүтэй мөнгө зээлж өгснөөс болоод одоо 100.000.000 гаруй төгрөгийн өрөнд ороод байна” гэх мэдүүлэг /2-р хх 125/,

- Хаан банкны 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “5176280332 тоот данснаас 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 61.500.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Сөүлийн гудамж төв Хаан банк байрлах 303 салбарын кодтой Сөүл төвлөрсөн тооцооны төвд хийсэн байна” гэх албан бичиг /3-р хх 127/,

- 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Д.ЭЦ.Мд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 8 дугаар гудамж 270 тоотод байх өмчлөлийн газрыг төлөөлөх итгэмжлэл олгож, нотариатчаар батлуулсан” гэх итгэмжлэл /2-р хх 113/,

- 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Д.Э П.ББаянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон 50 дугаар байр 174.22 мкв үл хөдлөхийг 80.000.000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, нотариатчаар батлуулсан /2-р хх 215/,

- “Номин карт” ББСБ-ын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4-6/356 дугаартай “Дьюктехнологи” ХХК, “Шанхын добу” ХХК, П.Б, Д.П, Ш.Чимэдцэеэ, Ц.М, Ц.Д нар нь манайд харилцагчаар бүртгэлгүй, зээл авах хүсэлтийг зээлийн хороогоор хэлэлцүүлээгүй” гэх албан бичиг, /2-р хх 146/,   

2.7. Хохирогч Ц.Н2021 оны 6 дугаар сард банкнаас их хэмжээний зээлийг хүү багатайгаар гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар хохирогч Ц.Ннь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 27-2 тоотод байхдаа интернэт банк ашиглан, 17,400,000 төгрөгийг дансаар шилжүүлснийг, өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан болох нь:

- хохирогч Ц.Н“...2021 оны 06 дугаар сард би өөрийн танил Оээр дамжуулж, Банк болон Банк бус санхүүгийн байгууллагаас зээл гаргаж өгдөг гэх Цовогтой Дтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 27-2 тоот манай компанийн оффис дээр танилцаж байсан. Д надад хэлэхдээ би зээл гаргаж өгснийхөө төлөө 10 хувийн ашиг болгож авдаг юм шүү гэж надад хэлсэн. Д надад зээл гаргаж өгнө гэж хэлээд надаас зээлийн материалын бүрдүүлэлт болгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд, иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга зэрэг баримтыг 2021 оны 06 сарын 18-ны орчимд авсан. Тэгээд материал авснаас хойш 2 хоногийн дараа над руу утсаар залгаад, удахгүй зээл гарах гэж байна, одоо ахиж нэмэлтээр хурууны хээгээр авдаг, оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг бусад тодорхойлолтуудыг явуулсан. Тэгээд 2021.06.2З-ны өдөр Д надруу утсаар залгаад эгчээ надад мөнгө хэрэгтэй болчихлоо, би хувиасаа гуйж байна гээд надаас 1.000.000 төгрөг 5176063270 тоот М гэх дүүгийнхээ дансаар авсан. Тэгээд л надтай ярих болгондоо л есөн шидийн юм яриад удахгүй зээл гарна, мөнгө цаас хэрэгтэй байна. Зээл гаргах гэж байгаа хүнд нь мөнгө хэрэгтэй болчихлоо, таны зээл гараад ирэхээр би мөнгийг чинь буцаагаад өгчихнө гэж хэлсээр байгаад нийт 7 удаагийн үйлдлээр 17.400.000 төгрөгийг дүү Мын 5176063270 тоот дансаар надаас залилан мэхэлж авсан. Тэгээд би 2021 оны 07 сарын 25-ны орчимд Дтэй уулзаад чи одоо есөн шидийн үлгэр ярихаа боль би чамаар зээл гаргуулахаа болилоо, би мөнгөө авмаар байна гэж шаардахад “би удахгүй мөнгийг чинь өгнө эгчээ гэж хэлсэн бөгөөд сүүлдээ утсаа авахаа болиод таг алга болсон, угаасаа залгаад утсаа авдаггүй. Би Дий Чингэлтэй дүүрэгт байрлах, 24 дүгээр сургуулийн урд талд байрлах гэрт нь очиж ээжтэй нь 4-5 удаа уулзсан бөгөөд ээж нь за би Дд хэлнээ л гэж надад хэлдэг. Д Чингэлтэй дүүргийн гэртээ байдаггүй юм. Тэгээд намайг шаардсаны дараа Д миний Худалдаа хөгжлийн банкны 426023437-тоот дансанд 4.800.000 төгрөгийг 2021 оны 08 сарын 21-ний өдөр шилжүүлж өгсөн бөгөөд одоо Дөөс 12.600.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2-р хх 185/,

- гэрч Б.Н“...Би зөвхөн Бээс Ц.Дий утасны дугаарыг аваад О, Н хоёрт өгсөн” гэх мэдүүлэг /3-р хх 8З/,

- хохирогч Ц.Наас гаргаж өгсөн Худалдаа хөгжлийн банкны Ц.Н 426023437 тоот дансны хуулга /2-р хх 189-22З/,   

2.8. Хохирогч Д.Уаас 2019 оны 9 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын хооронд 4 удаагийн үйлдлээр “Бүгд Найрамдах Солонгос Улсын мульти виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 11.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

- хохирогч Д.Уын “...Миний нэг Солонгост амьдардаг дүү намайг өрөнд орсныг мэдээд энд ирж ажиллавал өрнөөс гарах боломж арай илүү байх гэж хэлээд Д гэх хүний утасны дугаар өгсөн. Би утасны дугаар луу яриад хэд хоногийн дараа уулзсан. Би Д гэх хүн виз гаргуулахын тулд компани байх ёстой гэхээр нь миний нэр дээр байдаг “Улангоо” гэх компанийнхаа гэрчилгээний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, гадаад паспорт, иргэний үнэмлэхийн хуулбар гэх мэт материалуудаа бүрдүүлж өгсөн...2019 оны 9, 10 сар, 11 сард  надад мульти виз гаргаж өгнө гээд авсан нийт 11.200.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /3-р хх 105, 107/

- хохирогч Д.Уын дансны хуулга, зурвасаар харилцсан гэрэл зураг /3-р хх 122-127/,  

2.9. Хохирогч Д.Аурьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, “мөнгө зээлээч удахгүй буцааж өгнө” гэж Прогресс капитал ББСБ-аас 50.000.000 төгрөгийн зээл авхуулж, 24,990,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн  Хаан банк дахь 5027781963 дугаартай дансаар дамжуулан хууль бусаар авч залилсан болох нь:

- хохирогч Д.Аын “...2020.01.09-ний өдөр ББСБ-д байрыг барьцаанд тавиулж байна... Би сая таныг Солонгос явуулж өгсөн та тэгээд надад итгэж байгаа биз дээ гэж хэлээд намайг шалсаар байгаад миний байрыг өөрийнхөө таньдаг Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулж байсан, тэгээд надаас “мөнгө зээлээч” гэсээр байгаад барьцаанд тавиулчихсан. 50.000.000 төгрөг авсан, тэр өдөртөө 39.500.000 төгрөгийг Дий 5027781693 дугаарын данс руу хийж өгсөн. Тэр миний шилжүүлсэн мөнгөнөөс 16.510.000 төгрөгийг өмнөх зээл чөлөөлүүлсэн хүнд өгсөн байх тэгээд үлдэгдэл төгрөгийг нь тэр өөртөө аваад үлдэж байсан одоог хүртэл Банк бус санхүүгийн байгууллагад нэг ч төгрөгийн хүү төлүүгүй үндсэн мөнгөө төлөөгүй байгаа юм. Мөн дээр нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, дараагаар нь 02 дугаар сарын 03-ны өдөр дахин 1.000.000 төгрөг авч байсан. ...нийт 24.990.000 төгрөг өгөх ёстой байгаа. Энэ нь дансны хуулгаар мэдэгдэж байгаа...” /4-р хх 2/, “...Прогресс капитал банк бус дээр очиж уулзахад Мөнхтогтох гээд Дий нэг найз нь байсан...шууд тэр очиж уулзсан өдөр бүх зүйлийг нь болгоод манай байрыг тэр банк бусад тавиад 50 сая төгрөгийн зээлийг гарган авсан...Тэр өдрөөс хойш 2 сарын мөнгөө олоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очоод би 81.325.330 төгрөгийг төлөөд байраа буцааж авсан. Д анх 50 сая төгрөгийн зээл авхуулж Д нь зээлээ төлөхгүй байсаар байгаад шүүхэд очсоны дараа шийдвэр гүйцэтгэх газарт би 81 сая төгрөг төлсөн болохоор би илүү төлсөн 30.000.000 төгрөгийг Дтэй хувааж 15.000.000 төгрөгийг авмаар байна. Мөн 50 сая төгрөг авснаас 39.500.000 төгрөгийг Дий дансанд орсон, Д нь мөн Ариг банк руу 16.170.000 төгрөгийг төлсөн, тийм болохоор миний бие үлдэгдэл 23.330.000 төгрөгийг авмаар байна...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр болон 02 дугаар сарын 03-ны өдөр нийт 2 удаагийн гүйлгээгээр 2 сая төгрөгийг Дд өгсөн” гэх мэдүүлэг /3-р хх 208, 221/,

- Ц.Дий гэрчээр өгсөн “...Тэр үед 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны кино үйлдвэрийн хажуу талд байдаг Прогресс Капитал ББСБ-д очиж гэрээ хийж байгаад 50 сая төгрөг зээлж авч байсан, миний хувьд хамтран зээлдэгчээр орж, 22 сая төгрөг авсан...” /3-р хх 210/, 

- гэрч Г.М: “Прогресс капитал“ банк бус санхүүгийн байгууллагад салбарын захирал ажилтай. Манай салбар дээр Д.А, Ц.Д нар нь орон сууцаа барьцаалж 2020.01.09-нд зээлийн гэрээгээ байгаалж, маргааш нь буюу 10-ны өдөр зээлээ аваад явсан... 2021 оны 08 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр ...хугацаа зааж, эвлэрлийн гэрээ байгуулж, ...хүүг зогсоосон байгаа. ...ямар нэгэн зээлийн төлөлт хийгээгүй, 2020 оны 02 дугаар сарын хүү гэж 1.800.000 төгрөг хийж байсан, үндсэн төлөлт ерөөсөө төлөгдөөгүй...” гэх мэдүүлэг /4-р хх 20/,

- гэрч Г.Мөнхтогтохоос гаргаж өгсөн зээлийн гэрээний хувийн хэргийн хуулбар баримтууд /4-р хх 21-38/,

- Ц.Дий эзэмшлийн Хаан банк дахь 5027781963 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх 211/,

- Д.Аын эзэмшлийн Хаан банк дахь 5007671103 дугаартай депозит дансны дэлгэрэнгуй хуулга /3-р хх 224/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.

Шүүгдэгч Ц.Д нь тухайн залилах гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан, түүнчлэн шүүгдэгч нь өөрт ашгийг хичээсэн шунахайн гэмт сэдэлт, зорилгын хүрээнд хуурч, төөрөгдүүлэх буюу бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар нэр бүхий 9 хохирогчоос нийт 186.894.000 төгрөгийг олон удаагийн үйлдлээр шилжүүлэн авч, өөрийн өмч мэт захиран зарцуулсан нь тогтоогдсон байх тул түүний үйлдсэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинж хангагдсан гэж үзнэ.

“Байнга” үйлдэх гэдгийг : залилах тухайн нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн байхыг хэлэх ба тухайн залилах үйлдлүүд нь гэмт этгээдийн зан төлөвийн хэвшил болсон шинжтэй, цаг хугацааны хувьд засварлагатай буюу завсарлагагүйгээр тогтвортой давтагддаг байх гэсэн утга агуулгаар, харин “амьдралын эх үүсвэр болгосон” гэдгийг тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн амьдралын аливаа хэрэгцээ, амьдрах арга, эх сурвалж, үйл ажиллагаанд зориулан өөрийн өмч адил захиран зарцуулсан байх утга агуулгаар тус тус тайлбарлан хэрэглэх нь хууль хэрэглээний практикт хэвшсэн ойлголт юм.   

Шүүгдэгчийн хувьд залилах үйлдлүүд байнга тогтвортой давтагдаж, түүний зан үйлийн хэвшмэл шинж, хандлагыг агуулж, улмаар тухайн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлогыг өөрийн болон ар гэрийнхээ амьдралын эх үүсвэр болгосныг нотолж буй дээрх үйл баримтуудыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.   

Ц.Дөөс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн  шатанд танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг нотлохгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас шүүгдэгч  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үндэслэлгүй юм. 

Ц.Дий өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг /1хх-16, 62, 95, 129, 151, 190, 223, 244, 248, 2-р хх 91, 133, 144, 171,187, 232, 3-р хх 48,81, 109, 113, 210, 4-р хх 52 зэрэг/ түүний залилах гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй эх сурвалж буюу хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг эх сурвалжтай харьцуулж шалгахад Ц.Д нь хохирогч нараас авсан мөнгийг өөрийн бусдад төлөх төлбөр болон амьдралын бусад хэрэгцээ, амьжиргааны арга, эх сурвалжид зарцуулсан талаарх баримт сэлт, мэдээлэл нь давхар баталгаажсан байгааг дурдах нь зүйтэй.  

Харин шүүгдэгч Ц.Д нь өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн /2хх-233-245/ тухайн асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болгохгүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт хэсэгт тус асуудлыг хамааруулах мэт агуулгаар бичсэн нь буруу болохыг тэмдэглэв.  

Шүүгдэгч Ц.Д нь нь нэр бүхий 9 хохирогчоос нийт 186.894.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэрийн хүрээнд нэг төрлийн гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдож байгаа, мөн үргэлжилсэн гэмт хэрэг үйлдэгдэж дууссан буюу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулах учраас 9 үйлдлийн 4 нь 2019 онд, 5 нь 2021 онд үйлдэгдсэн байх нь залилах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг үгүйсгэх үндэслэл биш болно.

Эрүүгийн хэрэг үүсгэж, шалгахаас  өмнө хохирогч Д.Азалилж 24.990.000 төгрөг авсан үйлдлийн хувьд хохирогч, шүүгдэгч нар эвлэрлийн гэрээ байгуулж, иргэний шүүхэд эвлэрлийг баталгаажуулж, иргэний журмаар шийдвэрлүүлсэн байх нь шүүгдэгчийн тухайн үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэл, үйл баримтыг үгүйсгэж няцаасан үндэслэл болохгүй гэж үзнэ. Учир нь тухайн эвлэрлийг батлах үед бусдаас мөнгө авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах, мэдэх бодит боломж байдаггүй бөгөөд уг үйлдлийг шалгах явцад хожим илрэх боломжтой юм.

Харин яллах дүгнэлтэд хохирогч Д.Азалилах гэмт хэргийн талаар бичихдээ огноог орхигдуулсан байх боловч тухайн хэрэг хэзээ үйлдэгдсэн талаарх баримтууд авагдсан, энэ талаар хэргийн оролцогч нар маргаангүй байхаас гадна хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэлд хамаарахгүй байх тул тус алдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдохгүй гэж үзсэн болно. 

3. Ц.Д нь хохирогч Н.Пийн хохирлоос 20 сая төгрөг хасуулах,  иргэний хариуцагчаар П.Б, н.А нарыг татуулах тухай гомдол гаргасан байх боловч энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 

Тодотгоход, Ц.Дий мөрдөн шалгах ажиллагааны явцад ”...би Паас 60 сая төгрөг зээлсэн, дараа нь  Бнадаас 10 сая төгрөг зээлсэн, Пид учруулсан хохирлыг барагдуулах тухай мэдүүлсэн...” /2хх-171/, мөн гэрч П.Бнь “...2 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгнө гэж Д нь ах Энхтуяагийн байруудыг дүү Мынхаа нэр дээр шилжүүлж авсан, би түүнээс 10 сая төгрөг авсан, зээл бүтээж өгөөгүй...” тухай мэдүүлсэн /2хх-122, 125/ зэргээс үзэхэд харин шүүгдэгч нь зээлүүлсэн гэх 10 сая төгрөгөө иргэний журмаар П.Баас, мөн хэрэгт цугларсан баримтгүй боловч зохих баримтаа бүрдүүлэн Н.Ат өгсөн гэх 10  сая төгрөгөө тус тус нэхэмжлэх эрхийг үгүйсгэхгүй болно.   

Хохирогч нарт төлөх төлбөрийн талаар хохирогч нар гомдол, маргаангүй байх бөгөөд харин хохирогч Н.Амаржаргалын хохирлыг нийт 36.811.323,516 төгрөг гэж тооцохдоо “бутархай мөнгийг 516” гэж ойлгомжгүй, алдаатай бичигдсэн байх тул 36.811.328,16 гэж жич залруулбал зохино. 

4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Харин шүүгдэгч Ц.Д нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн боловч торгох ялыг төлж барагдуулсан тухай 2024.02.28-ны өдрийн баримт нөхөн авагдсан /2хх-233-245, 6хх-176/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болгохгүй, мөн шүүгдэгч нь ам бүл 4, дүү, өндөр настай эх, бага насны хүүхдийн хамт, тус хүүхэд аутизм өвчтэй /5хх-97, 88-89, 7хх-88-94/, шүүгдэгчийн эмчлүүлж байсан гэх баримт /5хх-80-87, 90-96/, 60 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 9 жилийн хорих ялыг 7 жил болгон хөнгөрүүлэн өөрчиллөө.

Иймд анхан шатны шийтгэх тогтоолын ял шийтгэлийн хэмжээнд зохих өөрчлөлт оруулж, харин давж заалдах журмаар гаргасан “гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, оногдуулсан ялыг багасгуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр, Г.Должинсүрэн нарын, шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүхийн, хохирогч П.Пид төлөх хохирлоос 20 сая төгрөгийг хасаж тооцуулах, иргэний хариуцагчаар П.Б, н.Ариуныбаатар нарыг татуулах,  хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх тухай шүүгдэгч Ц.Дий гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч Ц.Д 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/610 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :

 1 дэх заалтын: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх...”гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх...” гэж,

2 дахь заалтын : “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Дийг 9 жилийн...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Дийг 7 жилийн...” гэж, 

3 дахь заалтын ”...9 жилийн...” гэснийг “...7 жилийн...” гэж тус тус өөрчилсүгэй. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дий цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.    

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ


                         ШҮҮГЧ                                                                Г.ГАНБААТАР