Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 307/ШШ2025/01479

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/00610/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* (утас:*******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас:*******)-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* ХХК (төлөөлөгч О.*******, утас: )

“Орон сууцнаас албадан гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн төлөөлөгч О.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Миний бие 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******* ХХК-тай 01 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, Дархан-Уул аймгийн ******* байрлалтай 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжид ашиг авах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг өмчлөх нөхцөлөөр талууд харилцан тохиролцож, хамтран ажилласан.

******* ХХК-аас “Хөрөнгө оруулалтын гэрээ”-д заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул тус компаниас гаргасан саналыг үндэслэн Дархан-Уул аймаг, ******* байрлах 144 айлын орон сууцнаас нэг м.кв талбайг 972,820 төгрөгөөр тооцон, 10А байрнаас нийт 1423.42 м.кв талбай бүхий 24 айлын орон сууц, 10Б байрнаас 1169.82 м.кв талбай бүхий 20 айлын орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

Хариуцагч болох Д.******* нь ******* тоот 3 өрөө орон сууцыг эзэмшиж байгаа бөгөөд өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг арилгуулах буюу орон сууцыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 онд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.1.8-д заасныг үндэслэн тухайн хэрэг маргаан эрүүгийн журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд дээрх хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэж дууссан тул дахин нэхэмжлэл гаргаж байна.

Ийнхүү хариуцагч Д.******* нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа үйлдэл нь миний өмлөх эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд хариуцагч Д.*******г Дархан-Уул аймаг, ******* тоот 71.46 м.кв 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү” гэжээ.    

2.Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Дархан-Уул аймаг, ******* байрлах 10б байрны 0******* орон сууцыг ******* ХХК нь ******* ХХК-тай барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулж, үнийн тооцоонд өгсөн байр болно.

Миний бие ******* ХХК-ийн байранд амьдарч байгаа ба дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0320 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, А.*******, Д.******* нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16/001 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16/001/01 дугаартай барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийн хуулбар, 000339007 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаартай эвлэрлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаартай “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000691001 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШЗ2024/03201 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ДШМ/07 дугаартай магадлалын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ГХ2017/01277 дугаартай гүйцэтгэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “-Интернэшл” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 19/20 дугаартай “Төлбөр төлөх тухай” албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн /19496 дугаартай “Эрхийг шилжүүлэх тухай” албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, 001312470 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/415 дугаартай цагаатгах тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ДШМ/07 дугаартай магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 3-40, 59-70, 93-103 хуудас)

4.Хариуцагчаас Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2598 дугаартай “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийн хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0809 бүртгэлийн дугаартай итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 54-55, 72 хуудас)

5.Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 17/628 дугаартай албан бичиг, Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямсүрэнгийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлтийн хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0283 бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0282 дугаартай худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0965 дугаартай итгэмжлэлийн хуулбар, 001270271, 001312470 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн. (хх 117-122 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч Д.*******д холбогдуулан гаргасан орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг “...Нэхэмжлэгч Д.******* ******* ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр ******* ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймаг, ******* нийт 144 айлын 8470 м.кв орон сууцанд хөрөнгө оруулалт хийж, барилгаас тэргүүн ээлжид ашиг авахаар тохирсон боловч ******* ХХК нь гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд эвлэрлийн гэрээг байгуулж 3,500,000,000 төгрөгт дээрх 10а байрнаас 1423.42 м.кв бүхий 24 айлын орон сууц, 10б байрнаас 1169.82 м.кв бүхий 20 айлын орон сууц, нийт 44 байрыг төлбөртөө тооцож авсан. Хариуцагч Д.*******гийн хууль бусаар оршин сууж байгаа ******* тоот, 3 өрөө орон сууцыг бид төлбөртөө тооцож авсан байдаг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхдээ шилжүүлснээс хойш өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болоод байгаа учир албадан гаргахыг удаа дараа шаардсан. Өөрөө сайн дураараа орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа учир бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь заалтыг үндэслэн иргэн Д.*******гийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, *******, ******* тоот 71.43 м.кв 3 өрөө орон сууцыг хариуцагч Д.*******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна” гэж тодорхойлсон.

3.Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******аас “...******* ХХК-ийн захирал А.*******тэй ******* ХХК нь дүүргэлтийн блок нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр 10а, 10б байрыг барих явцад дүүргэлтийн блокыг нийлүүлсэн юм. Гэрээний дагуу блок нийлүүлсэн төлбөрт ******* ХХК нь Дархан-Уул аймаг, *******, 10б байрны 3 болон ******* орон сууцыг ******* ХХК-д өгсөн. ******* ХХК нь ******* орон сууцыг Д.*******д зарсан бөгөөд Д.******* нь байрны төлбөрийг бүрэн төлсөн. ******* ХХК-ийн захирал А.******* нь компаниа Т.д зарсан бөгөөд Т. Д.*******д байрыг маань шилжүүлсэн байсан. Эцэст нь би ******* ХХК-д 184,000,000 төгрөгийн блок нийлүүлсэн боловч нэг ч төгрөггүй, 2 байраа алдаж, Д.*******д өртэй болоод хохироод үлдэж байна” гэж тайлбарлаж, маргаж байна.

4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч Д.******* нь ******* ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* ХХК-ийн Дархан-Уул аймгийн ******* байрлах гүйцэтгэгч талын эзэмших эрхтэй газарт баригдаж байгаа барилгад хөрөнгө оруулж, тэргүүн ээлжинд ашиг авахаар тохиролцож хөрөнгө оруулалтын гэрээ, барьцааны гэрээг байгуулж, хэд хэдэн удаа гэрээг өөрчилж, сунгаж байжээ.

4.2.Улмаар дээрх гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэгч Д.******* нь шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж талууд 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай “...Д.******* нь 3,000,000,000 төгрөгөөс алданги 500,000,000 төгрөгөөс татгалзаж, 2,500,000,000 төгрөгийг ******* ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар” эвлэрлийн гэрээг байгуулж, тус эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.

4.3.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 183/ГХ2017/01277 дугаартай гүйцэтгэх хуудсаар дээрх захирамжийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, ******* ХХК нь төлбөртөө тооцон 44 ширхэг орон сууцыг Д.*******гийн өмчлөлд шилжүүлэн өгч маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд нэхэмжлэгч Д.******* бүртгэгдсэн байна.  

4.4.Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий орон сууцыг чөлөөлүүлэхээр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан ба тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны 135/ШЗ2024/03201 дугаартай захирамжаар “...хариуцагч талаас хүсэлттэйгээ холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2218000150242 дугаартай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ...Т. нь ******* ХХК-ийн захирал О.*******ыг *******-д 2014 онд барилгын дүүргэлтийн хөнгөн блок нийлүүлж ******* тоот байруудыг авсныг мэдсээр байж 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр *******-ийн захирал Т. нь хуурч, ...өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг бусдад өрөндөө шилжүүлж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай гэх прокурорын тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ...******* ХХК-ийн захирал О.*******ыг *******-д 2014 онд барилгын дүүргэлтийн хөнгөн блок нийлүүлж ******* тоот байруудыг авсныг мэдсээр байж 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр *******-ийн захирал Т. нь хуурч, ...өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хөрөнгө оруулагч Д.*******д шилжүүлж залилуулсан гэх хэрэгт хохирогч О.*******ын өмчлөх эрх үүссэн ******* тоот байрууд хөрөнгө оруулалт хийсэн Д.*******гийн өмчлөлд шилжсэн, иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй байх тул Д.*******г иргэний хариуцагчаар татсугай гэх прокурорын тогтоол, 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 4/1088 дугаартай Улсын Ерөнхий прокурорын газрын ...Эрүүгийн 2218000150242 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргийг татаж хянаад прокурорын шийдвэрийг хүчингүй болгон мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаан хүргүүлж шийдвэрлэснийг мэдэгдье гэх хариу мэдэгдэх хуудас, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 37/4/2948 дугаартай Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ...тус цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт эрүүгийн 2218000150242 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болохыг үүгээр мэдэгдье гэх албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Дээрх баримтуудаас үзэхэд уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа болох нь тогтоогдож байна” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4.5.Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ДШМ/07 дугаартай магадлалаар “...шүүгдэгч Т. нь ******* ХХК-ийн захирал О.*******ыг 2014 онд ******* ХХК-д 184,000,000 төгрөгийн барилгын дүүргэлтийн хөнгөн блок нийлүүлж, 10Б байрны 06,09 тоот байруудыг авсныг мэдсээр байж 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ******* ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хуурч баримт бичиг ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг бусдад буюу хөрөнгө оруулагч Д.*******д олгох өрөндөө шилжүүлж залилсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2218000150242 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.ыг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Зохигчид дээрх шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон гэж тайлбарладаг ба хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид дурдсан үндэслэл арилжээ.

5.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.******* нь чөлөөлүүлэхийг хүссэн орон сууцны хууль ёсны өмчлөгч байх бөгөөд өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

6.Талууд чөлөөлүүлэхийг хүссэн орон сууц нь хариуцагч Д.*******гийн эзэмшилд байгаа гэж тайлбарласан бөгөөд хариуцагч Д.******* нь өмчлөгч Д.*******тай орон сууцыг эзэмших, өмчлөх талаар ямар нэг хэлцэл байгуулаагүй, түүний эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

7.Харин хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь өөрт учирсан хохирлыг холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно.

8.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Д.*******гийн хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, *******, ******* тоот хаягт байршилтай, 71.43 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны  зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН