Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/955

 

  

 

 

 

 

 

2024            08              21                                          2024/ДШМ/955

 

 

             Э.Бхолбогдох                                                                                                         эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Э.Гомбо, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А, 

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/445 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Гомбын гаргасан гомдлыг үндэслэн Э.Бхолбогдох эрүүгийн 2411000000026 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч,  шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Урианхай овгийн Э.Б, 1987 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, ……………. тоотод оршин суух бүтгэлтэй, /РД: ………………./, урьд:

- Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Орхон аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 44/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1082 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Архангай аймгийн сум дундын шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1558 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялаас биелэгдээгүй үлдсэн 300.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 11 сар 10 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн байсан.

 

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 12 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-572 тоотод оршин суух иргэн Р.Оын гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Л.Нтэй хардалтын улмаас маргалдаж хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, цохих, өшиглөх зэргээр зодож, биедээ өмссөн хувцасгүй байх үед нь үснээс чирч гэрээс нь гарган, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42 дугаар гудамжинд амь хохирогчийг дахин зодож биед нь хүзүүний баруун, зүүн урд хэсгийн зулгаралт, баруун хажуу хэсгийн булчингийн цус хуралт, ховч ясны их биений хугарал, булчин, зөөлөн эдийн цус хуралт ясны хугарал, зүүн 1, 2, З, 4, 5, 6, 7, 8, 9, баруун 1, 2, З, 4, 7 дугаар хавирганы хугарал, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, хоёр чамархайн булчингийн цус хуралт бүхий амь насанд аюултай, олон тооны шарх гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироон хүнийг алсан,

- мөн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 16 дугаар хорооллын автобусны буудлын орчимд байх “Шарга” нэртэй дэлгүүрийн ойролцоо тодорхой шалтаг шалтгаангүйгээр хохирогч О.Аг өшиглөж газарт унагаан дээрээс нь хурц ир үзүүртэй зүйлээр зүсэх зэргээр хохирогч О.Агийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, цээжний баруун талд хөхний толгойн хэсэгт хөндлөн 3,5 см шарх, ууцны зүүн хэсэгт 3х0,5 см, 2,5х0,5 см 2,8х1 см, 2х0,4 см хэмжээтэй зах ирмэг тэгш шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Прокуророос шүүгдэгч Урианхай овогтой Э.Бид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж өөрчилж, Прокуророос шүүгдэгч Урианхай овогтой Э.Бид холбогдогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” хүнийг алсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Бийг “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт зааснаар Э.Бийг 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 урав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Э.Боногдуулсан 3 сарын зорчих эрх хязгаарлах ялыг 3 сарын хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 18 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 18 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 19 /арван ес/ жил, 3 /Гурав/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Боногдуулсан 19 жил, 3 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн цагдан хоригдсон 163 /нэг зуун жаран гурав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Боос 86.539.444 /наян зургаан сая таван зуун гучин есөн мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ад олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Гомбо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1.Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон тул энэ талаар маргахгүй.

Харин анхан шатны шүүх “...шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Э.Бийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1, 2.8, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Бийг “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны гэм буруугийн зарчмуудыг баримтлан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.. гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүхээс шүүгдэгчийг амь хохирогч Л.Нийн биед олон тооны гэмтэл учруулсан тул онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон гэж дүгнэсэн, онц харгис хэрцгийгээр гэдэгт субъект өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг ойлгодог бөгөөд хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэг зөвхөн хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой. Мөн онц харгис хэрцгий арга гэдэгт гэмт этгээд амь хохирогчийг тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, түүнчлэн өлсгөж, цангаасан, осгоосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэж алж тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Гэтэл шүүгдэгчийн хувьд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн зүйл байхгүй бөгөөд хохирогч О.Атай амь хохирогчийг хардсаны улмаас түүний биед халдсан ба хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зорилготой байгаагүй юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч О.А нь амь хохирогчтой бэлгийн харьцаатай байсан мөн түүнийг дагуулж удаа дараа архидан согтуурсан нь тогтоогддог ба шүүгдэгчийн хувьд амь хохирогч түүнийг хуурч, хохирогч О.Атай архидан согтуурсанд нь уурлаж түүнийг хардан зодох, цохих үйлдэл нь даамжирч амь насыг нь хохироосон нь үр дагаврыг урьдчилан харж зориуд зовоож шаналгасан гэж үзэх боломжгүй юм.    

Шүүгдэгч Э.Бийн хувьд амь хохирогч Л.Нийн амь насыг хохироосон үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан ойлгож хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйн хохирол төлбөрөөс тодорхой төлбөрийг төлсөн бөгөөд шүүхээс түүнд 18 жил 3 сарын хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.“ гэж заасантай нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлуулэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан байдаг бөгөөд шүүгдэгчийн хувьд өндөр настай ээжийн хамт амьдардаг, мөн хохирогчид төлөх төлбөртэй бөгөөд хаалттай хорих ангид ялыг эдлүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт заасны дагуу “тусгай зэрэглэлд” ял эдлэх бөгөөд 199.5 дугаар зүйлд заасны дагуу хөгшин настай ээжтэйгээ уулзах боломж нь багасч мөн 199.6 дугаар зүйлд заасны дагуу зөвхөн хорих байгууллагын үйлдвэрлэлд хөдөлмөр эрхэлж хохирогчид төлөх төлбөрийг төлж чадахгүй болж эрүүгийн хуулийн зорилго биелэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу нээлттэй болон хаалттай хорих ангийн алинд нь ч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ялыг эдлүүлсэн тохиолдолд тухайн этгээд нь нийгэмших бөгөөд шүүгдэгчийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлд заасан нээлттэй хорих ангид ял эдэлсэнээр тодорхой төрлийн ажил хөдөлмөр эрхлэн хохирогчийн хохирлыг төлөх мөн ардаа үлдсэн хөгшин настай ээжтэйгээ чөлөөтэй уулзах боломжтой болох юм. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин таван жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ.”, 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж тус тус заасан тул шүүгдэгчийн хувьд ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхэд боломжтой гэж үзэж байна.

Иймд дээрх байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан  тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Боос: Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлын “хохирол, төлбөр төлөх боломжоор хангаж нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү” гэсэн хэсэгтэй санал нийлж байна. 3-4 удаа цохиж хүний тийм олон хавиргыг хугалах боломжгүй. Олон тооны шарх гэмтэл үүсгэх үед амь хохирогч “болиоч ээ” гэж гуйна. Иймд онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж бодож байна” гэв.

            Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар амь хохирогчийн биед цохих, өшиглөх зэргээр олон тооны шарх, гэмтэл учруулсан бөгөөд амь хохирогч ховч ясны хугарал гэмтлээс болж нас барсан. Хэргийн газрын үзлэгээр амь хохирогчийг зодож алсныхаа дараа хэрэг болсон газраас өөр айлын хашаанд орхиж явсан болох нь тогтоогдсон. Улсын Дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор онц харгис хэрцгий аргыг тайлбарласан. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Э.Б нь амь хохирогчийг онц харгис хэрцгийгээр алсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх зорилготой. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүх үндэслэлтэй гэж үзэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Э.Б хохирол, төлбөр нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал байхгүй байх тул хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:    

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны талууд, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлсэний  үндсэн дээр шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай  нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал, шүүгдэгч Э.Б нь :

2.1. согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 12 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-572 тоотод оршин суух иргэн Р.Оын гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Л.Нийг хардалтын улмаас цохих, өшиглөх зэргээр зодож, биедээ өмссөн хувцасгүй байх үед нь үснээс чирч гэрээс нь гарган, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42 дугаар гудамжинд амь хохирогчийг дахин зодож биед нь хүзүүний баруун, зүүн урд хэсгийн зулгаралт, баруун хажуу хэсгийн булчингийн цус хуралт, ховч ясны их биений хугарал, булчин, зөөлөн эдийн цус хуралт ясны хугарал, зүүн 1, 2, З, 4, 5, 6, 7, 8, 9, баруун 1, 2, З, 4, 7 дугаар хавирганы хугарал, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, хоёр чамархайн булчингийн цус хуралт бухий амь насанд аюултай, олон тооны шарх гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироон хүнийг алсан болох нь :

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1xx 25/

              - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 30-41, 42-56/ :”...тус хашааны баруун хойд буланд цасан дээр...цээжин хэсгээрээ нүцгэн, дотоож, өмд нь шувтарсан, цээж хэсгээрээ богино куртек нөмөрсөн...цогцос байв”,  

  • цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1xx 57-61/
  • хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Агийн өгсөн “...Ээж маань Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд Бтой хамт гэрт нь амьдардаг байсан ба шөнийн захад үйлчлэгч ажилтай байсан... 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ээж над руу утсаар яриад Б ажил дээр ирж агсам тавьж захиралтай уулзана гээд агсраад, намайг 4 дэх өдрөөс хойш гэртээ ирээгүй, амар сэхчихсэн юм гээд хэл амаар доромжлоод, таарсан газарт амь үлдээхгүй гээд байна гэсэн. Тэгэхээр нь би Б руу нь залгаад та ээжид мөнгө төгрөг өгдөггүй байж яагаад ээжийг дарамтлаад ажил дээр нь очиж агсам тавина гээд байгаа юм бэ гэхэд Б пизда минь танай ээж янхан биз дээ гэхээр нь та бас Наранзаяа ахыг дагуулж архидаад яваад байна уу гэхэд хохино гэж хэлчихээд утсаа тасалчихаар нь дахиж зөндөө залгахад утсаа аваагүй. Оройхон би ээж руу залгаж ярихад Бийг ирээгүй гэсэн. 2023 оны 12 дугаар сарын 24-ний өглөө ээж руу залгаад та хаана байна вэ гэхэд ээж нь найзындаа хоносон, хойшоо Дарьэхэд Бийнд очвол цохиж зодно гээд байсан. Тэгээд би ээжтэй дахиж холбогдоогүй. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ээж руу залгахад утас нь огт холбогдохгүй байхаар нь Б руу залгахад утас нь холбогдоогүй. Гэтэл өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн эрүүгийн мөрдөгч гээд нэг ах утсаар яриад Бийн талаар надаас асуугаад хаана байна гээд байсан. Орой нь би нөгөө мөрдөгч ахтай дахиж яриад ээжийг нас барсан байдалтай олдсон гэдгийг анх мэдсэн... Манай ээж Б ах хоёр архи уух нь уудаг Б ах бол их аймар догшин ааш авиртай ээжийг маш олон удаа цохиж зодож байсан шүүхээр орж баривчилгаанд явж байсан гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг ээжийг их харддаг найз нөхдүүдтэй нь уулзуулдаггуй согтуу ирэхээрээ ээжийг бас уруу татаж архи уулгаад байдаг байсан. Миний санаж байгаагаар 2023 оны 07 дугаар сард шиг санаж байна Б ээжийг 3 хоног утсаа авахгүй болохоор нь би цагдаа дагуулаад гэрт нь очиход ээжийг зодоод нүүр амыг нь аймар болгочихсон чармай нүцгэн гэртээ түгжсэн байсан. Ер нь бол байнга цохиж зодож байсан зодохдоо байнга нүүр ам царай руу нь цохиж зодож дэвсэж зоддог байсан...” гэх мэдүүлэг /1xx 65-70/
  • гэрч Р.Оын “...2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр...Амарзаяа, талийгаач эмэгтэй бид гурав...0.75 литрийн “Хараа” архи аваад 15 цагийн үед манай гэрт ирээд, архиа уучихаад би согтоод хүүтэйгээ том өрөөндөө унтаад өгсөн... талийгаач эмэгтэй гал тогооны өрөөнд орон дээр унтчихсан орой бүрэнхий болж байхад... 18 цагийн үед..өрөө, талийгаачийн нөхөр гээд байгаа Б гэдэг залуу, танихгүй нэг залуутай гурвуулаа согтуу орж ирсэн. Б гэдэг залуу нь гэрт орж ирээд шууд буйдан дээр сууж байсан талийгаач эмэгтэйг үсдэж босгож ирээд нүүрээр нь шалан дээр унагаад гараараа толгой руу нь хэд хэдэн удаа цохиод зодсон...Б гэдэг залуу ньталийгаач эмэгтэйг чи намайг Амарзаяатай хэчнээн удаа хуурахгэсэн юм гээд л толгой тархи уруу нь цохиод байсан... Бүүр улайраад аймаар зодоод эхлэхээр нь чи чинь хүн алах нь уу, энэ нэг солиотой юмаа аваад яв гэж Төрөөд би хэлсэн...Намайг дэлгүүр руу явахад танай гудамжны доор блокон хашаагаар эргэдгийн тэнд баахан цагдаа нар ирчихсэн зураг хөрөг аваад байна гэсэн...” гэх мэдүүлэг /1хх 76-80/,
  • гэрч С.Т“...2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр миний бие Б, Мөөндий /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, Мөнхжаргал, бас нэг үл таних залуу нарын хамт Баянзүрх дүүргийн цайз 16 орчмоор гудамжинд архи уусан. Тэгтэл Б нь эхнэртэйгээ утсаар ярьсан ба эхнэр нь Санзай Отгооочтой/-гийнд байна гэх шиг болсон...бид нар такси бариад бөөндөө Санзай Отгоо гэгчийн гадаа очсон...гэр нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн мянгын оршуулгын хажуу талд байдаг... Б нь шууд эхнэр рүүгээ дайраад гараараа түүний толгой хэсэг руу нь хэд хэдэн удаа цохиод авсан, тэгсэн Нарансүлдийн нүүр хэсгээс нь цус гарчихсан харагдсан... Б нь эхнэрээ явъя гэхэд эхнэр нь явахгүй гээд шалан дээр суусан тэгтэл чирээд, Нарансүлдийг татаж босгоод хүчээр чирээд аваад явсан... Нарансүлдийг Боос өөр хэн нэгэн цохиж зодоогүй... Санзай Отгоогийн гэрт анх ороход Нарансүлдийн биед ил харагдах ямар нэгэн гэмтэл шархгүй зүгээр байсан...гэх мэдүүлэг /1хх 105-107/,
  • гэрч Л.М..2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд Цайз 16-ийн тэнд үсчин Төрөө, Б бид гурав архи уусан... Чингэлтэй дүүрэгт гэр хороололд хашаа байшинтай нэг айлд орсон...Б нь шууд Сүлдээг чи муу гичий энд юу хийж явж байгаа юм гээд газар унагаад зодоод эхэлсэн...ямар ч байсан үснээс зулгааж газар унагаж зодоод цустай нь хольсон...Б урьд нь Нарансүлдийг цохиж зоддог байсныг мэднэ. Бид зодуулсан гээд нүд нь хөхөрчихсөн явдаг байсан... гэх мэдүүлэг /1хх 112-114/,
  • гэрч Л.Б... Тэгээд Отгоо ахын гэрт ороход Бгийн эхнэр тэднийд сандал дээр сууж байсан чинь Б эхнэр болох Сүлдээг шууд зодож, чи муу янхан хаана хэнтэйгээ янхандаад байгаа пизда вэ гэж орилоод цамцнаас нь зулгаагаад нүүр руу нь цохиж зодоод эхэлсэн...Б би эхнэрээ аваад явлаа гээд гэрээс нь дагуулаад гарсан энэ үед 19:00 цагийн орчим болж байсан...Цохиулсны дараа Сүлдээ эгчийн нүд нь хөхөрч нүднээс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /1хх 108-111/,
  • гэрч Л.М“...2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн өглөө эхнэр бид хоёр ажилдаа явахаар 07 цаг 20 минутын үед гарсан ба тухайн үед гадаа харанхуй байсан...Гэтэл хашааны буланд нэг хар юм харагдахаар нь би жижиг гар чийдэн тусгаж үзэхэд, дээгүүрээ нэг юм нөмөрчихсөн доошоо харсан шинжтэй гуталтайгаа хүн хэвтэж байхаар нь би айж сандраад хашаанаас гараад цагдаагийн байгууллага болон түргэнд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1хх 92-93/
  • Шүүх шинжилгээний 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 274 дугаартай шинжээчийн ... Талийгаач Л.Н нь багалзуурдалтын улмаас механикаар амьсгал бүтэж нас баржээ. Талийгаачийн цогцост үзлэг хийсэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08.00 цагийн тэмдэглэлд нас бараад 24 цагаас дээш болсон гэжээ. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон хүзүүний баруун, зүүн урд хэсгийн зулгаралт, баруун хажуу хэсгийн булчингийн цус хуралт, ховч ясны их биений хугарал, булчин, зөөлөн эдийн цус хуралт ясны хугарал, зүүн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, баруун 1, 2, 3, 4, 7-р хавирганы хугарал, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, хоёр чамархайн булчингийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлууд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал хүзүүний зулгаралт, ховч ясны хугарал, булчин зөөлөн эдийн цус хуралт хүзүүний хэсэг дарах шахах үед, хоёр талын хавирганы хугарлууд, зүүн хөмсөгний шарх, хоёр чамархайн булчингийн цус хуралт нь мохоо зүйлийн цохих механизмаар, нүүр, их бие, мөчдийн зулгаралт нь үрэгдэх, нидрэгдэх, шүргэлцэх механизмаар үүсэх ба дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр ходоодны архаг үрэвсэл, бөөрний дээд булчирхайн архаг үрэвсэл, умайн леймиом, умайн хүзүүний архаг үрэвсэл өвчин тогтоогдлоо. Дээрх өвчнүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй. Талийгаачийн цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Ходоодны шингэнд 7,4 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Талийгаач нь B/lll/ бүлгийн цустай байна. Талийгаач нь эмнэлгийн тусламж авсан талаарх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй... гэх дүгнэлт /1хх 133-138/,
  • Шинжээч эмч О.Б...Амь хохирогчид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал хүзүүний зулгаралт ховч ясны хугарал, булчин зөөлөн эдийн цус хуралт, хүзүүний хэсэг дарах шахах үед хоёр талын хавирганы хугарлууд, зүүн хөмсөгний шарх хоёр чамархайн булчингийн цус хуралт нь мохоо зүйлийн цохих механизмаар, нүүр, их бие, мөчдийн зулгаралт нь үрэгдэх нидрэгдэх шүргэлцэх механизмаар үүсэх ба дээрх 6 гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогчид учирсан гэмтлүүд нь бүгд амьд байхад нь үүссэн гэмтлүүд байна. Л.Н нь багалзуурдалтын улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан байна... гэх мэдүүлэг /1хх 119-120/
  • шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 64 дугаартай дүгнэлт “...Э.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Э.Б нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай. Э.Б одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.../1хх 241-243/ зэрэг нотлох баримтуудаар,   
    1. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 16 дугаар хорооллын автобусны буудлын орчимд байх “Шарга” нэртэй дэлгүүрийн ойролцоо тодорхой шалтаг шалтгаангүйгээр хохирогч О.Аг өшиглөж газарт унагаан дээрээс нь хурц ир үзүүртэй зүйлээр зүсэх зэргээр хохирогч түүний эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, цээжний баруун талд хөхний толгойн хэсэгт хөндлөн 3,5 см шарх, ууцны зүүн хэсэгт 3х0,5 см, 2,5х0,5 см 2,8х1 см, 2х0,4 см хэмжээтэй зах ирмэг тэгш шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- хохирогч О.Агийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд би гэр рүүгээ харих гээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хорооллын автобусны буудлаас дээш өгсөөд Шарга” дэлгүүрийн орчим явж байтал Б гэх манай танил ардаас ирээд хөлөөрөө тийрч унагаагаад олон удаа нуруу ууц руу өшиглөөд байсан. Би босоод дээшээ гэр рүүгээ алхаад явж байтал Б араас дахин ирээд хавсарч өшиглөж унагаагаад дээрээс дарж хэвтээд миний зүүн талын бөөр, баруун талын цээж руу хурц үзүүртэй зүйлээр олон удаа зүссэн. Тэгээд намайг газар хэвтээд байж байхад хажуугаар алхаж байсан үл таних залуу түргэн дуудаад цэргийн төв эмнэлэгт ирсэн. Би бага зэрэг согтуу байсан... Б тухайн үед согтуу байсан. Миний биед зүүн бөөр, баруун цээжиндээ гэмтэл авч зүүн бөөрөндөө 8 оёдол, баруун цээжиндээ 4 оёдол тавиулсан. Би гомдолтой байна. Эмчилгээний болон сэтгэл санааны хохирлоо барагдуулмаар байна... гэх мэдүүлэг /1-р xx 71-75/,

- шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13671 дугаартай шинжээчийн “...О.Агийн биед цээж, зүүн ууцанд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй, зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1хх 249-250/ зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдсон байна.  

Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон буюу хангалттай, эргэлзээгүй байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгчийн үйлдсэн “хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинж тус тус хангагдсан гэж үзнэ.         

Тодруулбал, шүүгдэгч Э.Б нь өөрийн гэмт үйлдлийн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж, тус гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн арга, чиглэл, давтамжуудын шууд үр дагаврын улмаас түүний хамтран амьдрагч Л.Нийн эрүүл мэндэд тийнхүү амь насанд аюултай хүнд гэмтлүүд үүсэж, тэр даруйд амь тасрах байдалд орсон буюу ухаангүй, идэвхтэй хөдөлгөөн хийх чадваргүй болж, дахин сэхэл аваагүй нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг болон холбогдох бусад нотлох баримтын эх сурвалжаар тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хувьд өмнө нь болон гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хамтран амьдрагчийнхаа эсрэг элдэв аргаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бие махбодь, сэтгэл санааны шаналал, зовуурь, шаналгаат байдалд оруулж байсан болох тогтоогдсон байх тул гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл тогтвортой давтагдаж, түүний зан үйлийн хэвшмэл шинж, хандлагыг бодитой илэрхийлсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн гэмт олон тооны үйлдлийн улмаас учрах үедээ амь насыг аврах боломжгүй буюу амь насыг шууд буснулахад хүргэсэн хүнд гэмтлүүд болон бусад олон тооны гэмтэл, шархууд учирсан талаарх шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, шүүгдэгчийн  үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, үйлдлийн арга, давтамж, онц харгис шинжийн талаарх буюу хохирогчийг харгис байдлаар зодсоныхоо дараа мөн тухайн өвлийн хүйтэнд,  цасан дээр, нүцгэлэн орхисон байсныг нотлох гэрч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудыг үгүйсгэн няцаах үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн хувьд хохирогчийн амь насанд аюултай олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тухайн гэмтлийн улмаас зовж зүдрээх буюу тарчлаах, амь тэнсэх бодит нөхцөл байдалд зориуд хүргэж буюу хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэргийгээр үйлдсэн гэж үзнэ.   

Харин шүүгдэгчийн үйлдсэн хүнийг алах гэмт хэргийн “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй гэж үзсэн. 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэхдээ дээр дурдсанаар харгалзвал зохих  шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх тул түүнд оногдуулсан тухайн төрлйин ял, түүний хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

4. Харин анхан шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд зарим алдаа гаргасныг дараах байдлаар зөвтгөв. Тухайлбал :  

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад : Прокуророос шүүгдэгч Урианхай овогтой Э.Бид холбогдогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” хүнийг алсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нь хүнийг алах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон мэт болон эсхүл хүнийг алах хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн мэт ойлгомжгүй байдлыг үүсгэсэн байх тул прокуророос шүүгдэгч Э.Бхолбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэлээс “2.7 дахь заалт буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хэрэгсэхгүй болгож гэж өөрчилсөн, тухайн тохиолдолд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн гэж дахин бичих шаардлагагүй тул шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв. 

Мөн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ хууль хэрэглээний алдаатай бичсэн” байх тул  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Э.Боногдуулсан 3 сарын зорчих эрх хязгаарлах ялыг 3 сарын хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 18 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,...” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан Э.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялаар дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 18 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,...” гэж өөрчлөх нь хуулийн зөв хэрэглээнд хамаарна.  

Иймд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/445 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Гомбын гаргасан “хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх” тухай гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.      

Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцно.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/445 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг хүчингүй болгож,

2 дахь заалтын:Прокуророос шүүгдэгч Урианхай овогтой Э.Бид холбогдогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” хүнийг алсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэснийг  “Прокуророос шүүгдэгч Э.Бхолбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэлээс “2.7 дахь заалт буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 

5 дахь заалтын : Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Э.Боногдуулсан 3 сарын зорчих эрх хязгаарлах ялыг 3 сарын хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 18 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,...” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Э.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялаар дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцсоноор 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 18 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Гомбын гаргасан “хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх” тухай гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.        

4.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БАТЗОРИГ

 

                           ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ

 

                           ШҮҮГЧ                                                         Г.ГАНБААТАР