| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/01094/И |
| Дугаар | 307/ШШ2025/01177 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 307/ШШ2025/01177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/01094/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******** хороолол, ******** байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******** байр, ********* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох,
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч ******* цахимаар,
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2018 онд *******тэй танилцаж 2019 оны 7 сарын 31-нд бэр гуйлгуулж хадам болох ******* гэрт хамт амьдарч эхэлсэн. Гэр бүлээ батлуулаагүй байсан. Бидний дундаас 2023 оны 05 саын 23-нд охин төрсөн. Тэрээр хамт амьдарч байх үед 2022 оны 12 сард намайг 5 сартай жирэмсэн байхад ******* нь цуг сургуульд сурдаг гэгчтэй явалдаж байсныг нь би мэдэж тухайн үед болиулахыг хичээсэн боловч гэдсэн дэх хүүхдийг минь эрс эсэргүүцэж авхуулахыг ятгаж эхэлсэн ч би зөвшөөрөөгүй бөгөөд одоог хүртэл охин маань хүлээн зөвшөөрөхгүй нэг удаа ч уулзаагүй. Үүнээс өмнө анхны жирэмсний маань 2021 онд 3 сартай байхад зулбаж байсан. Одоо ******* нь гэгч хүүхэнтэй нэг гэрт орж охиноос маань 6 сарын дүү хүүхэдтэй болсон. Охин маань одоо 2 настай. Бид одоогоор хүүхдээ хараад чөлөөтэй байгаа бөгөөд тэтгэврийн эцэг эхийн хамт өөрийн орлогогүй амьдарч байна. 2023 оны 05 сарын 23-нд төрсөн охин Х.ийн төрсөн эцэг нь ******* мөн болохыг тогтоож, *******эс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний хувьд Ж.******* ярьж байгаа зарим зүйлтэй санал нийлэхгүй байна. Энэ хүний яриад байгаа хүнтэй би амьдраагүй. *******тай хамт амьдарч байхдаа өөр хүнтэй явсан зүйл байхгүй. *******гаас салснаас хойш харьцаатай болсон. Гэхдээ одоо суугаад хамт амьдарсан зүйл байхгүй, тус тусдаа байгаа, хүүхэд төрсөн нь үнэн. Би хэдэн төгрөг олох гээд ажил хийгээд явж байгаа. *******д хандаж хэлэхэд цахим орчноор намайг элдвээр хэлж, бөмбөгдөхөө болиоч гэж хэлмээр байна. Миний уулзаж учирсан хүмүүсийн утасны дугаарыг олж аваад залгаж, элдэвлээд байдгаа болиоч гэж хэлмээр байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний гэрчилгээ, Дархан сумын 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, ГОСХОТ өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч Ч.******* холбогдуулан гаргасан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2018 онд танилцаж, дотно харилцаатай байсан бөгөөд улмаар тэдний дундаас 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр охин Сараана төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээ, талуудын тайлбар зэргээр охин ийн төрсөн эцэг нь ******* мөн болох нь тогтоогдож байна.
3. Насанд хүрээгүй хүүхэд болох Х.Сараана нь эх Ж.******* асрамжид байгаа бөгөөд хариуцагч ******* нь хүүхдийн асрамжийн талаар маргадаггүй болохыг дурдах нь зүйтэй.
4. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр эцэг *******эс сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
5. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг *******, эх ******* нар нь хүүхэд болох хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин ийн эцэг нь ******* мөн болохыг тогтоож, охин Х. эх *******д асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр эцэг *******эс сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгїїлсїгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эрхэмбаяраас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА