| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01056/И |
| Дугаар | 307/ШШ2025/01511 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 307/ШШ2025/01511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/01056/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* оршин суугаа, ******* овогт ******* ******* (рд:*******, утас *******)-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Сэлэнгэ сум, ******* баг, тосгон, хөдөө тоотод оршин суугаа, овогт (рд:ГИ03300217, утас 95262911)-д холбогдох,
"Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.*******,
Хариуцагч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* нь Б.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Миний бие нөхөр Б.тай 2022 онд танилцаж хамтран амьдарч байх хугацаанд 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүү төрсөн бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Хүүг төрснөөс хойш 2 сарын хугацаанд хамт амьдарсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон бөгөөд одоо хүү миний асрамжид байгаа. Хүүхдийн асрамж дээр маргаан байхгүй. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Анх 2022 онд танилцаж түүнээс хойш 3 сарын хугацаанд хамт амьдарсан. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүү төрсөн. 2024 оны 05 дугаар сард цэрэгт явсан. Энэ хүртэл Э.*******тай холбоотой байсан. Цэргээс халагдаж ирээд холбоогүй болсон. Хүү нь надаар овоглодог бөгөөд миний хүүхэд мөн. Одоо ээжийнхээ асрамжид байгаа тул асрамж өөрчлүүлэхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө... гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 78583337284******* төрсний гэрчилгээний хуулбар, Гэрэлтэй өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.*******гийн Б.д холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Э.******* нь Б.тай 2022 онд танилцаж хамтран амьдарч байх хугацаанд 2023 оны 7 дугаар сарын 21-ний хүү төрсөн бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Хүүг төрснөөс хойш 2 сарын хугацаанд хамт амьдарсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон бөгөөд одоо хүү миний асрамжид байгаа. Хүүхдийн асрамж дээр маргаан байхгүй. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.
3. Хариуцагч Б. нь хүүхдийн тэтгэлэг төлнө гэх тайлбарыг гаргаж маргаагүй болно.
4. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.тай 2022 онд танилцан хамт амьдарч, тэдний дундаас 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүү төрсөн болох нь хэрэгт авагдсан №78583337284*******тай төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь хүүхэд мөн эсэх дээр эргэлзэж эцэг тогтоолгох хүсэлт гаргасан боловч тэрээр уг хүсэлтээсээ татгалзаж, миний хүүхэд мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан бөгөөд №78583337284*******тай төрсний бүртгэлийн гэрчилгээнд хүү ийн төрсөн эцэг нь овогт гэж бүртгэгдсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар захиргааны журмаар эцэг тогтоогдсон гэж үзнэ.
6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т: хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д: гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн, төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хүү т төрсөн эцэг Б.гаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
7. Хүү нь эх Э.*******гийн асрамжид байгаа бөгөөд талууд хүүхдийн асрамжид маргаагүй. Нэхэмжлэгч хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй болно.
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгож, хариуцагч мөн нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тооцон 61,318 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д тус тус заасныг баримтлан 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү ийг 11 нас хүртэл тухай бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.гаас тэтгэлэг гаргуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцон 61,318 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 11******* зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ