| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01543/И |
| Дугаар | 307/ШШ2025/01217 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 307/ШШ2025/01217
2025 07 04 307/ШШ2025/01217
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, 8 ******* *******, *******ын **************, ******* *******, 8 т оршин байх, Т ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 ******* , 3 , тоот хаягт оршин суух Б овогт Дгийн Г /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,299,518.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Д.Гоос 2000933 тоот Т кредит гэрээ-ний үүрэгт үндсэн зээлд 998,705.36 төгрөг, үндсэн хүүд 276,601.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22,172.23 төгрөг, шимтгэлд 1,500 төгрөг, нийт 1,299,518.79 төгрөгийг Д.Гоос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Д овогтой Г нь Т ББСБ-аас олгосон зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нийт 1,299,518.79 төгрөгийг 2025 оны 8 ******* сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Д.Год холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,299,518.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,299,518.79 төгрөгийг 2025 оны 8 ******* сарын 30-ны өдрийн төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Д.Год холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.2, 75 ******* зүйл, 123 ******* зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,299,518.79 төгрөгийг 2025 оны 8 ******* сарын 30-ны өдрийн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Д.Год холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,738 төгрөгөөс 17,869 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 17,869 төгрөгийг, хариуцагч Д.Гоос 17,869 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ