| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/01156/И |
| Дугаар | 307/ШШ2025/01186 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 307/ШШ2025/01186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2025/01156/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг ******* хороо, ****** гудамж, ******** тоотод оршин суух ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, *****байр, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас *********/-д холбогдох,
2,100,744 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ********* цахимаар,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********* цахимаар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
/Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ Манай байгууллага нь бараа бүтээгдэхүүн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд иргэн******** нь манай компанитай 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******** тоот Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, манайхаас зээлээр бараа бүтээгдэхүүн авч хамтарч ажиллаж байсан. ...Гэтэл хариуцагч ******** нь манайхаас авсан бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог тухай бүрд нь төлөөгүй бөгөөд бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 1,400,496 төгрөгийг өнөөдрийг хүртэл манайд төлөөгүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид гэрээнд заасан үүргээ биелүүлж, бараа бүтээгдэхүүний өр төлбөрийг төлж барагдуулах шаардлагыг удаа дараа тавьсан боловч үр дүнд хүрэхгүй, Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний 4.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги тооцож, хариуцагч********гээс үндсэн төлбөр 1,400,496 төгрөг, алданги 700,248 төгрөг, нийт 2,100,744 төгрөгийг гаргуулахаар шаардсан... гэж тайлбарласан ба хариуцагч******** нь үндсэн төлбөр 1,400,469 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 700,248 төгрөг төлөхөөс татгалзсан болно.
2. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талуудын хэн аль нь маргаагүй болно.
Хариуцагч******** нь бараа бүтээгдэхүүний үндсэн төлбөр 1,400,496 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг боловч алданги 700,248 төгрөгийг төлөхөөс татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
3. Талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан ******** тоот Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 4.2-т Гэрээт харилцагч нь гэрээгээ тохиролцсон хугацаанд барааны төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг компанид төлөх үүрэгтэй..., мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй хуулгаас /хх-8/ харахад хариуцагч******** нь 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар зээлээр авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл нь 1,400,496 төгрөг 46 мөнгөний үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас гэрээ болон хуульд заасны дагуу алданги 700,248 төгрөгийг нэхэмжлэгч компани шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч********гээс үндсэн төлбөр 1,400,496 төгрөг, түүний алданги 700,248 төгрөг, нийт 2,100,744 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-т заасныг баримтлан хариуцагч********гээс үндсэн төлбөр 1,400,496 төгрөг, түүний алданги 700,248 төгрөг, нийт 2,100,744 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,562 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 48,562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА