Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 95

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              Д.Нямдэлэг

 Хохирогч                                   С.Ганхуяг

 Нарийн бичгийн дарга              Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Мөнхбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000650075 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугант суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бидү” ХХК-нд манаач ажилтай, ам бүл 5,  ах, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, 060 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Пүрэвийн Мөнхбаатар /РД:МЭ77051911/   

        

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч П.Мөнхбаатар нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний орой 23 цагийн цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хүргэн ах С.Ганхуягийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Мөнхбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг

Хохирогч С .Ганхуягийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Өөрийн гэртээ нэг өвгөнтэй архи уугаад унтсан байсан. Тэгээд унтаж байхад эхнэрийн дүү П.Мөнхбаатар ирээд эгч хаачив гэхээр нь би мэдэхгүй гэхэд чи хөөгөөд л явуулчихсан юм байгаа биз гээд миний нүүр лүү цохисноос болж нүд харанхуйлаад юу болсныг мэдээгүй. Одоо П.Мөнхбаатартай учир зүйгээ ололцсон, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  

     Хохирогч С.Ганхуягийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед өөрийн найз Лочин өвгөний хамт “Салхитын ам”-анд байдаг Эрдэнээ гэх найзындаа очсон. Тэнд бид 3 нэг шил архи хувааж уугаад жаал юм ярьж суугаад орой 17 цаг өнгөрч байхад тэндийхээс Лочин бид 2 гарч явсан. Тэгээд бид 2 манайд ирээд унтаж амарсан бөгөөд орой 23 цаг өнгөрч байхад гэрийн хаалга нүдэхээр нь онгойлгож өгөхөд манай эхнэрийн дүү Памбага буюу Мөнхбаатар өөрийн найз гэх 2 залуутай орж ирсэн, Памбага орж ирээд “чи миний эгчийг хөөж явуулсан уу” гээд агсраад над руу дайраад миний нүүр лүү хэд хэдэн удаа гараараа цохиж, цээж рүү өшиглөсөн, би эсэргүүцэл үзүүлээгүй, зодуулсан. Ингээд байж байхад манай эхнэр Мөнхтөмөр гаднаас орж ирээд Мөнхбаатарыг тайвшруулаад унтуулсан. Би ч мөн адил орондоо ороод унтсан. Маргааш нь өглөө нь боссон чинь миний нүд хавдаад харж чадахгүй болохоор нь хэсэг хугацаанд нүүрэн дээрээ жин тавьж хэвтсэн. Тэгсэн эхнэр эмнэлэг явж үзүүлэхгүй бол болохгүй гээд намайг эмнэлэг рүү дагуулж явсан. Эмнэлэгт хүлээн авах дээр очиход хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гээд мэс заслын тасагт намайг хэвтүүлсэн бөгөөд 2 хоноод Улаанбаатар хот руу нарийн шинжилгээ өгөхөөр явсан, нүдээ үзүүлж эмчилгээ бичүүлж аваад 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар суманд ирсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/

      Хохирогч С.Ганхуягийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед өөрийн найз Лочин өвгөний хамт “салхитын ам”-анд байдаг Эрдэнээ гэх найзындаа очсон. Тэнд бид 3 нэг шил архи хувааж уугаад жаал юм ярьж суугаад орой 17 цаг өнгөрч байхад тэндийхээс Лочин бид 2 гарч явсан. Тэгээд бид 2 манайд ирээд унтаж амарсан бөгөөд орой 23 цаг өнгөрч байхад гэрийн хаалга нүдэхээр нь онгойлгож өгөхөд манай эхнэрийн дүү Памбага буюу П.Мөнхбаатар өөрийн найз гэх 2 залуутай орж ирсэн, Памбага орж ирээд “чи миний эгчийг хөөж явуулсан уу” гээд агсраад над руу дайраад миний нүүр лүү хэд хэдэн удаа гараараа цохиж, цээж рүү өшиглөсөн, би эсэргүүцэл үзүүлээгүй, зодуулсан. Ингээд байж байхад манай эхнэр П.Мөнхтөмөр гаднаас орж ирээд П.Мөнхбаатарыг тайвшруулаад унтуулсан. Би ч мөн адил орондоо ороод унтсан. Маргааш нь өглөө нь боссон чинь миний нүд хавдаад харж чадахгүй болохоор нь хэсэг хугацаанд нүүрэн дээрээ жин тавьж хэвтсэн. Тэгсэн эхнэр эмнэлэг явж үзүүлэхгүй бол болохгүй гээд намайг эмнэлэг рүү дагуулж явсан. Эмнэлэгт хүлээн авах дээр очиход хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гээд мэс заслын тасагт намайг хэвтүүлсэн бөгөөд 2 хоноод Улаанбаатар хот руу нарийн шинжилгээ өгөхөөр явсан, нүдээ үзүүлж эмчилгээ бичүүлж аваад 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар суманд ирсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/

Гэрч П.Мөнхтөмөрийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэр өдөр манай нөхөр С.Ганхуяг 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явсан юм. 15 цагийн үед манай найз Наранчимэг манайд ирээд бид хоёр хамт байхад орой 16 цаг өнгөрч байх үед С.Ганхуяг Лочинсүрэнтэй хамт нилээн согтуу орж ирсэн юм. Лочинсүрэн орж ирээд л манай пийшингийн хажуугаар хэвтэж байгаад надад 10,000 төгрөг өгөөд “март аа тэмдэглээрэй” гэж хэлсэн тэгээд унтаад өгсөн. С.Ганхуяг хашаан дотроо орж гараад хэсэг унтахгүй байж байгаад унтсан, би Наранчимэгтэй хамт хойд амбаарын сүүдэрт сууж байгаад С.Ганхуягийг согтуу болохоор нь 18 цагийн орчим байх өөрийнхөө 7 настай хүүг, манайд байдаг дүүгийн хүүхэд Хулангийн хамт дагуулаад Наранчимэгтэй хамт тэдний гэр лүү явсан. Замдаа дэлгүүрээс Лочинсүрэнгийн өгсөн мөнгөөр 1 том савтай Нийслэл нэртэй пиво аваад Батбаярынд очиж, Оюунгэрэлийг утсаар нь дуудаж ирүүлээд тэд нартай жаахан юм ярьж авсан пивоо ууж хоол унд идчихээд орой 22 цаг өнгөрөөгөөд Батбаяр, Наранчимэг, Оюунгэрэл нарын хамт гэртээ харьсан чинь өөдөөс манай дүү П.Мөнхбаатар, Х.Батзориг, Б.Бямбажав гурав манай гэрээс гарч ирж таарсан. Тэгэхээр нь би “хаачих гэж байгаа юм бэ” гэсэн чинь П.Мөнхбаатар “хажуугийн дэлгүүр орчихоод ирье” гэж байсан тэгээд бид нарыг манайд ороод байж байхад П.Мөнхбаатар, Х.Батзориг, Б.Бямбажав нар буцаад гурвуулаа аниа найз нартайгаа ирсэн юм чинь гээд 1 шил 0,5 литрийн Хараа архи, 3 ширхэг лаазтай пиво авч ирээд бид нарт пивоо өгсөн тэгээд өөрсдөө 0,5 лиртийн Хараа архиа уучихсан. Наранчимэг, Оюунгэрэл бид гурав лаазтай пивийг нь уугаад сууж байхад манай нөхөр С.Ганхуяг бие засах гээд хойд өрөөнөөс гарч ирэхэд нүүр нь хавдчихсан байсан. Тэгэхээр нь би “наад нүүр ам чинь яасан юм бэ” гэсэн чинь Х.Батзориг, П.Мөнхбаатар хоёр “үүдний довжоо руу уначихсан юм” гэсэн тэгэхэд С.Ганхуяг өөрөө юм дуугараагүй Лочинсүрэн архи нь гараагүй хөл дээрээ гуйвалдаад хамт гарч бие засчихаад буцаад өрөөндөө орсон. Тэгэхээр нь би согтуу орж гарч байгаад л уначихсан юм байлгүй гэж ойлгоод өнгөрсөн тэгээд 00 цаг дөхүүлээд Б.Бямбажав, Х.Батзориг хоёр архиа ууж дуусгаад гараад явсан би найз нартайгаа жаахан сууж байгаад манай найз нар явсан юм. Тэгээд унтаад өглөө П.Мөнхбаатар ажилдаа гараад явсан би худаг руу явж усаа аваад буцаад ирэхэд С.Ганхуяг сэрчихсэн нүднээс нь цус гараад байхаар нь өөрөөс нь асуусан чинь “П.Мөнхбаатар зодчихсон юм” гэж байсан. Тэгээд би П.Мөнхбаатар луу утасдаад “ахын чинь нүднээс цус гараад байна чи яачихсан юм бэ” гэсэн чинь “би мэдэхгүй байна тасарчихсан байсан, яанаа тийм үү одоо яах вэ” гэж байгаад утсаа салгасан юм. Тэгээд би Х.Батзориг руу утасдаад асуухад” бид хоёр мэдэхгүй, П.Мөнхбаатараас асуу тэр хоёр шөнө хэрэлдээд байсан” гэж хэлж байсан. Тэгээд Лочинсүрэн “дэлгүүр орж тамхи аваад ирье” гээд гарсан буцаад нэг хайрцаг тамхи, нэг шил 0,5 литрийн Хараа архи авч ирээд С.Ганхуягийг бие чинь өвдөөд байвал уучих гээд архинаасаа хийж өгч байсан тэгээд өөрөө нөгөө архинаасаа ууж байгаад жаахан үлдээж байх шиг байсан. Тэгээд өдөр нь би С.Ганхуягийг аваад эмнэлэг орж үзүүлэхэд “хот руу явж үзүүлсэн нь дээр” гэж эмч хэлээд тэгээд Улаанбаатар хот руу оройны суудлаар явж маргааш нь хувийн эмнэлэгт томографикийн зураг авахуулж үзүүлэхэд “тархи толгойд гэмтэл байхгүй байна нүдний ухархай жаахан цуурсан байна” гэж байсан. Тэгээд эмчилгээнд нүдний дусаагуур, 2 эм бичиж өгснийг нь авч хэрэглээд одоо зүгээр болсон байгаа. Манай нөхөр намайг гэрээсээ хөөж, бид 2 хоорондоо таарамжгүй харьцаж байсан удаа байхгүй, Бидний харилцаа хэвийн л байдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/

            Гэрч Б.Бямбажавын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн үед хуурай дүү Х.Батзоригтой Сүхбаатар сумын 4 дүгээр багт гэр рүүгээ харих замдаа Памбага буюу П.Мөнхбаатартай гудманд тааралдсан, бид гурав нийлж замдаа нэг шил архи хувааж уучихаад П.Мөнхбаатарыг гэрт нь хүргэж өгсөн. Тэднийд ороход П.Мөнхбаатарын хүргэн ах  С.Ганхуяг, Лочин гэх өвгөн, П.Мөнхбаатарын дүү гэх нэг эмэгтэй хүүхэд байсан, би наад өрөөнд нь сандал дээр суугаад үлдсэн. Харин П.Мөнхбаатар арын өрөө рүү ороод хүргэн ахтайгаа маргалдаад муудалцаад байх шиг байсан. Тухайн үед би согтуу байсан болохоор уг өрөөнд яг юу болсныг нүдээрээ хараагүй, ямарч байсан П.Мөнхбаатар хүргэн ахыгаа зодсон юм шиг байгаа юм. Тэгээд төд удалгүй Х.Батзориг бид хоёр тэднийхээс гарч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/

            Гэрч Б.Бямбажавын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “... Тэр өдөр Х.Батзориг бид хоёр хамт П.Мөнхбаатарын ажил дээр Оросын ачааны том машинаас ачаа буулгаж халтуурын ажил хийсэн юм. Тэгээд ажлаа дуусгачихаад явж байгаад Х.Батзориг бид хоёр нэг шил архи аваад П.Мөнхбаатартай хамт хувааж ууя гэж бодоод би П.Мөнхбаатартай утсаар яриад “хаана байна” гэхэд П.Мөнхбаатар “Одхүүгийнд байна” гэсэн. Тэгээд бид хоёр “Мандах наран” дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” нэртэй архи аваад Одхүүгийнд очсон юм. Тэгэхэд Одхүү, П.Мөнхбаатар хоёр архи уучихсан халамцуу байсан юм. Тэгээд Одхүү, П.Мөнхбаатар, Х.Батзориг бид нар Одхүүгийн хашаанд авч ирсэн “Хараа” архиа хувааж уусан юм. Тэгээд П.Мөнхбаатар архиндаа нилээн согтоод байхаар нь Х.Батзориг бид хоёр П.Мөнхбаатарыг гэрт нь хүргэж өгөх гээд Одхүүгийнхээс аваад явсан замаараа “Өнхрүүш” дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” архи аваад П.Мөнхбаатарынд 23 цагийн орчим очсон. Тэгээд бид нар гэрт нь очиж П.Мөнхбаатар хаалга нүдсэн хаалгыг нь С.Ганхуяг онгойлгож өгөөд П.Мөнхбаатар түрүүлээд гэрлүүгээ орсон араас нь Х.Батзориг би хоёр дагаад үүдний амбаарт орох үед П.Мөнхбаатар түрүүлж гал тогооны өрөөнд ороод С.Ганхуягаас “миний эгч хаана байна, чи хөөгөөд явуулчихаа” юу гэж уурлаад байсан. Тэгээд Х.Батзориг бид хоёрыг гал тогооны өрөө рүү нь ороход С.Ганхуягийн араас П.Мөнхбаатар “миний эгчийг чи яачихсан юм” гээд л агсраад хойд өрөөрүү нь хамт орсон. Х.Батзориг бид хоёр гал тогооны өрөөнд нь суугаад авч ирсэн архиа гаргаж задлаад уух гээд байж байсан. П.Мөнхбаатар С.Ганхуягтай хойд өрөөнд хэрэлдэж маргалаад эгчийгээ хаачсаныг л асуугаад зандраад байсан. Тэгээд удалгүй буцаад гал тогоонд орж ирсэн тэгээд Х.Батзориг бид гурав архиа ууж дууссан. Тэгээд Х.Батзориг, П.Мөнхбаатар бид гурав С.Ганхуягийнхаас явах гээд хаалгаар гартал С.Ганхуягийн эхнэр П.Мөнхтөмөр найз хүүхнүүдийнхээ хамт гэрлүүгээ ирж таарсан. Тэгээд Батзориг, П.Мөнхбаатар бид нар “Өнхрүүш” дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн “Хараа” архи, 3 лаазтай пиво авч буцаж С.Ганхуягийнд ирээд лаазтай пивнүүдээ П.Мөнхтөмөр болон хамт ирсэн хүүхнүүдэд нь өгөөд архиа П.Мөнхбаатар, Х.Батзориг бид нар хувааж уусан юм. Тэгээд сууж байхад С.Ганхуяг “бие засъя” гэж хойд өрөөнөөс гарч ирж Лочинсүрэн өвгөн бие засуулах гээд хамт гарч ирж байсан. Лочинсүрэнгуай нэлээн согтуу бараг хөл дээрээ арай гэж тогтож байх шиг л харагдаж байсан. Тэгэхэд С.Ганхуягийн нүүр нь хавдчихсан, хамраас нь цус гарчихсан байсан юм. Тухайн үед “яачихсан юм бэ чи” гэж асууж байсан. Тэгэхэд С.Ганхуяг өөдөөс нэг юм хэлж байсан, би сайн санахгүй байна. Би уусан архиндаа их согтсон байсан. Тэгээд Х.Батзориг бид хоёр С.Ганхуягийнхаас гараад би гэр лүүгээ харьсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/

        Гэрч Х.Батзоригийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 21 цагийн үед хуурай ах Б.Бямбажавтай Сүхбаатар сумын 4 дүгээр багт гэр рүүгээ харих замдаа Памбага буюу П.Мөнхбаатартай гудамжинд тааралдсан. Бид гурав нийлж замдаа нэг шил архи хувааж уучихаад П.Мөнхбаатарыг гэрт нь хүргэж өгсөн. Тэднийд ороход П.Мөнхбаатарын хүргэн С.Ганхуяг, Лочин гэх өвгөн, П.Мөнхбаатарын дүү гэх нэг эмэгтэй хүүхэд байсан, тэднийд бид гурав гаднаас нэг шил архи авч ороод гэрт нь хувааж уусан. Ингээд байж байтал Памбага хүргэн ахтайгаа муудалцаад арын өрөөнд ахыгаа зодоод байх шиг байсан, би нүдээр бол хараагүй. Тэгээд байж байтал гаднаас П.Мөнхбаатарын эгч нь орж ирээд бид хоёрыг хөөхөөр нь бид хоёр тэднийхээс гарч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

            Гэрч Х.Батзоригийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин  өгсөн: “...Тэр өдөр Б.Бямбажав ах бид хоёр П.Мөнхбаатарын ажил дээр ачаа буулгах халтуурын ажил хийсэн юм. Тэгээд ажлаа дуусгачихаад явж байгаад Б.Бямбажав ах П.Мөнхбаатартай утсаар яриад “хаана байна” гэхэд П.Мөнхбаатар “Одхүүгийнд байна” гэсэн. Тэгээд бид хоёр “Мандах наран” дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” нэртэй архи аваад Одхүүгийнд очсон юм. Тэгэхэд Одхүү, П.Мөнхбаатар архи уучихсан халамцуу байсан юм. Тэгээд Одхүү, П.Мөнхбаатар, Б.Бямбажав бид нар Одхүүгийн хашаанд авч ирсэн “Хараа” архиа хувааж уусан юм. Тэгээд П.Мөнхбаатар уусан архиндаа нилээн согтоод байхаар нь Б.Бямбажав бид хоёр П.Мөнхбаатарыг гэрт нь хүргэж өгөх гээд Одхүүгийнхээс аваад явсан замаараа “Өнхрүүш” дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” архи аваад П.Мөнхбаатарынд 23 цагийн орчим очсон тэгээд бид нар гэрт нь ороод Б.Бямбажав бид хоёр гал тогооны өрөөнд нь орж авч ирсэн архиа задлаад уусан. П.Мөнхбаатар хойд өрөө рүүгээ ороод хүргэн ах С.Ганхуягаасаа “эгч хаачсан юм бэ, чи хөөгөөд явуулчихсан юм уу” гээд асууж байсан. Тэгээд дуу нь чангараад “манай эгчийг чи хөөгөөд явуулчихсан юм уу” гээд л агсраад байсан. Тэгээд буцаад гал тогооны өрөөнд орж ирээд бид хоёртой хамт архинаас жаахан уусан тэгээд бид нар архиа дуусгачихаад тэднийхээс гарахад үүдэнд нь С.Ганхуягийн эхнэр П.Мөнхтөмөр найз хүүхнүүдтэйгээ ирж таарсан. Тэгээд бид гурав “Өнхөрүүш” дэлгүүрээс 0,5 литрийн “Хараа” архи, 3 лааз пиво аваад буцаад П.Мөнхбаатарынд орж пивнүүдээ П.Мөнхтөмөрт өгөөд бид нар архиа хувааж уусан. Тэгээд Б.Бямбажав бид хоёр гараад би гэртээ харьсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/

             Гэрч Ц.Лочинсүрэнгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: “...Өчигдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 11-ны өдөр өөрийн найз С.Ганхуягийн хамт тэдний гэрт унтаж байсан чинь орой 23 цаг өнгөрч байхад гэрийн хаалга цохисон. Тэгээд С.Ганхуяг хаалгаа онгойлсон чинь урдаас нь миний таньдаг П.Мөнхбаатар /Памбага/ гэж дууддаг залуу шууд С.Ганхуягийн нүүр лүү нь цохиод унагаасан. Тэгсэн чинь С.Ганхуяг хаалгаа хаачихаад буцаад хэвтэх гэсэн чинь Памбага С.Ганхуягийг татаж босгоод нүүр лүү нь цохиод, өшиглөөд байсан. Мөн Памбагатай цуг явж байсан жоохон хазганаж явдаг, хөл муутай өндөр залуу нийлж С.Ганхуягийг зодоод байсан. Би “болиоч” гэсэн чинь намайг бас зодох гээд дайраад байсан. Тэгэхээр нь би ямар нэгэн зүйл дугараагүй буруу хараад унтсан. Тэгээд унтаад өнөөдөр өглөө буюу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өглөө босоод ирсэн чинь С.Ганхуягийн 2 нүд хавдаад юм харж чадахгүй, нүүр, ам нь хүн харахын аргагүй хавдсан, баруун талын нүднээс нь цус гараад байсан. Тэгээд хамар нь хачин харагдаад байхаар нь эмчид үзүүлсэн чинь “яс нь цөмөрсөн байна” гэсэн. Мөн цээж нь хөхөрчихсөн. С.Ганхуяг өнөөдөр өглөө босохдоо “цээж хөндүүрлээд байна” гээд байсан. Мөн гэрийнх нь ор, шал, хивс, өмссөн хувцас нь нил цус болчихсон байсан. Тэгээд өнөөдөр 16 цаг өнгөрч байхад эмнэлэг орж үзүүлсэн чинь С.Ганхуяг бид хоёрыг дагуулж явсан эхнэрийнх нь найз Нараа гэж дууддаг эмэгтэй С.Ганхуягийг эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд би Нараагаас С.Ганхуягийн биеийн байдлын талаар асуусан чинь “тархиндаа гэмтэлтэй, хамарны яс нь цөмөрсөн, хурдан, яаралтай Улаанбаатар хот эмчлүүлэхгүй бол болохгүй гэж хэлсэн гэж” Нараа надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/

Гэрч Ц.Лочинсүрэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин  өгсөн: “...Би ер нь Улаанбаатар хотод хүүхдүүд дээрээ амьдардаг юм. Тэгээд тэр өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд маргааш нь буюу 03 дугаар сарын 11-ний өдөр би гэртээ байж байхад манай найз С.Ганхуяг манай гэрт ирсэн. Тэгээд бид хамт манайхаас гараад салхитын аманд найз Эрдэнээгийндээ очсон тэгээд би 0,5 литрийн нэрийг нь санахгүй байна архи, нэг том савтай пиво авч С.Ганхуяг бид хоёр тэр архи, пиво хувааж уусан. Эрдэнээ архи уудаггүй юм. Тэгээд Эрдэнээ С.Ганхуяг бид хоёрыг С.Ганхуягийн гадаа 16 цагийн орчим машинтайгаа хүргэж өгөөд явсан. Тэгээд С.Ганхуяг бид хоёр С.Ганхуягийн гэрт нь ороод би архиндаа согтоод нэлээн муудаад унтсан. Би ер нь жаахан архи уухаараа л амархан соггчихдог юм. Тэгээд өглөө сэрсэн чинь С.Ганхуяг “миний нүд юм харахгүй байна” гээд байсан. Тэгээд “юу болсон юм бэ яасан юм” гээд харсан чинь С.Ганхуягийн хоёр нүд нь хавдчихсан нүд нь харагдахгүй байсан. Тэгээд би “бие засъя” гэхээр нь хажуугаас нь түшиж гадаа гаргаж бие засуулсан юм. Тэгээд “хэн зодчихсон юм бэ” гэсэн чинь “П.Мөнхбаатар зодчихсон” гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/

Гэрч О.Наранчимэгийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр 15 цагийн орчим би найз П.Мөнхтөмөрийн гэрт нь очиж бид хоёрыг юм яриад сууж байхад П.Мөнхтөмөрийн нөхөр С.Ганхуяг, Ц.Лочинсүрэн гэх хүний хамт 16 цагийн орчим байх цагийг нь сайн санахгүй байна нилээн согтуу хоёулаа нэг нэгнийгээ түшчихсэн гэртээ орж ирсэн. Тэгээд Ц.Лочинсүрэн тэдний пийшингийн хажууд хэвтээд өгсөн. С.Ганхуяг гал тогоондоо сууж байгаад хойд өрөө рүүгээ ороод хэвтэх шиг болсон. Тэр үед Ц.Лочинсүрэн П.Мөнхтөмөрийг дуудаад 10,000 төгрөг өгөөд “март аа тэмдэглэ” гэж байсан. Тэгээд П.Мөнхтөмөр бид хоёр согтуу хүмүүсийн дэргэд байж байхаар гээд гараад тэдний арын амбаарт ороод юм ярьж нилээн суусан. Тэр үед П.Мөнхтөмөрийн дүү П.Мөнхбаатар гэртээ портероор түлээний мод авч ирж буулгаж хураачихаад буцаад гараад явж байх шиг байсан. П.Мөнхтөмөр бид хоёр хэсэг байж байгаад П.Мөнхтөмөрийн банди болон дүү охины хамт 18, 19 цагийн үед байх цагийг нь санахгүй байна, манай гэр лүү хамт явсан. Тэгээд замаараа дэлгүүрээс П.Мөнхтөмөр Ц.Лочинсүрэн гуайн өгсөн мөнгөөр 1 ширхэг том савтай “Нийслэл” нэртэй пиво авч манайд очсон. Тэгээд гэртээ ирээд би найз Оюунгэрэл рүү утсаар ярьж “манайд хүрээд ирээд П.Мөнхтөмөртэй хэдүүлээ жаахан юм ярьж сууя” гэж хэлсэн. Тэгээд Оюунгэрэл ч удалгүй ирсэн. Манайд манай нөхөр Д.Батбаяр байсан. Оюунгэрэл, П.Мөнхтөмөр бид гурав нөгөө пивоо хувааж уугаад хоол унд хийж идэж байгаад орой 23 цагийн үед манай нөхөр Д.Батбаяр, П.Мөнхтөмөр, Оюунгэрэл бид нар П.Мөнхтөмөрийг хүргэж өгөх гээд гэр лүү нь явсан. П.Мөнхтөмөрийн гэрийн үүдэнд П.Мөнхтөмөрийн дүү П.Мөнхбаатар, түүний найз Б.Бямбажав, Х.Батзориг нар тааралдсан. Тэгээд П.Мөнхтөмөр П.Мөнхбаатарыг “хаачих гэж байгаа юм бэ” гэж асуухад “удахгүй буцаад ирнэ” гээд зөрөөд явсан. Бид нар П.Мөнхтөмөрийн гэрт нь ороод байж байхад П.Мөнхбаатар, Б.Бямбажав, Х.Батзориг нар нэг шил 0,5 литрийн “Хараа” архи, 3 лаазтай пиво барьж орж ирээд тэр пивнүүдээ П.Мөнхтөмөр, Оюунгэрэл бид нарт өгөөд өөрсдөө архиа ууцгаасан, манай нөхөр Батбаяр бие муутай юм болохоор архи, пиво уудагггүй. Тэр өдөр ч гээн уугаагүй. Тэгээд сууж байхад хойд өрөөнөөс нь П.Мөнхтөмөрийн нөхөр С.Ганхуяг нүүр нь хавдчихсан хажууд нь Ц.Лочинсүрэн түшчихсэн “бие засъя” гээд гарч ирсэн. Тэгэхэд нь П.Мөнхтөмөр болон бид нар “наад нүүр ам чинь яачихаа” вэ гэсэн чинь С.Ганхуяг юм дуугараагүй. П.Мөнхбаатар, Х.Батзориг нар “үүдний довжоо руу уначихсан юм” гэж хэлсэн бид нар тухайн үед согтуу явж байгаад довжоо руугаа уначихсан юм байлгүй гэж бодоод өнгөрсөн. С.Ганхуяг Ц.Лочинсүрэнтэй буцаж орж ирээд хойд өрөө рүүгээ ороод унтаад өгөх шиг болсон. Тэгээд нэг их удалгүй Б.Бямбажав, Х.Батзориг нар гараад явсан. П.Мөнхбаатар үлдсэн, удалгүй Д.Батбаяр, С.Оюунгэрэл бид гурав гарч гэр лүүгээ явцгаасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/

            Гэрч Д.Батбаярын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр орой 18 цагийн орчим байх цагийг нь сайн санахгүй байна. Намайг гэгртээ байж байхад манай эхнэр О.Наранчимэг, эхнэрийн найз П.Мөнхтөмөр, П.Мөнхтөмөрийн дүү гээд нэг охины хамт манайд ирсэн. Тэгэхдээ тэр хоёр нэг том савтай “Нийслэл” пиво авч ирсэн юм. Тэгээд манай эхнэр Оюунгэрэлийг дуудаж тэр гурав пивоо хувааж ууцагаасан. Би пиво уугаагүй, тэгээд бид нар манайд юм ярьцгааж сууж байгаад орой 23 цагийн үед П.Мөнхтөмөрийг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд П.Мөнхтөмөрийн гэрийн үүдэнд П.Мөнхтөмөрийн дүү П.Мөнхбаатар, түүний найз Б.Бямбажав, Х.Батзориг нар тааралдсан. Тэгээд П.Мөнхтөмөр П.Мөнхбаатарыг “хаачих гэж байгаа юм бэ” гэж асуухад “удахгүй буцаад ирнэ” гээд зөрөөд явсан. Бид нар П.Мөнхтөмөрийн гэрт нь ороод байж байхад П.Мөнхбаатар, Б.Бямбажав, Х.Батзориг нар нэг шил 0,5 литрийн “Хараа” архи 3 лаазтай пиво барьж орж ирээд тэр пивнүүдээ П.Мөнхтөмөр, О.Наранчимэг, С.Оюунгэрэл нарт өгөөд өөрсдөө архиа ууцгаасан. Би өөрөө бие муутай юм болохоор архи, пиво уудаггүй, тэр өдөр ч гэсэн уугаагүй. Тэд нартай хань болоод л хамт явж байсан юм. Тэгээд сууж байхад хойд өрөөнөөс нь П.Мөнхтөмөрийн нөхөр С.Ганхуяг нүүр нь хавдчихсан хажууд нь нэг согтуу өвгөн түшчихсэн гарч “бие засъя” гээд гарч ирсэн. Тэгэхэд нь П.Мөнхтөмөр болон манай эхнэр нар “наад нүүр ам чинь яачихаа вэ” гэсэн чинь С.Ганхуяг юм дуугараагүй. П.Мөнхбаатар, Х.Батзориг нар “үүдний довжоо руу уначихсан юм” гэж хэлж байсан. Би ч тухайн үед согтуу явж байгаад довжоо руугаа уначихсан юм байлгүй, гэж бодоод өнгөрсөн. С.Ганхуяг нөгөө өвгөнтэйгөө буцаж орж ирээд хойд өрөө рүүгээ ороод унтаад өгөх шиг болсон. Тэгээд нэг их удалгүй Б.Бямбажав, Х.Батзориг нар гараад явсан П.Мөнхбаатар үлдсэн. Удалгүй О.Наранчимэг, С.Оюунгэрэл бид гурав гарч гэр лүүгээ явцгаасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/

            Гэрч С.Оюунгэрэлийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр намайг гэртээ байж байхад найз О.Наранчимэг над руу утасдаад “П.Мөнхтөмөр манайд ирчихсэн байна чи хүрээд ирээч, хэдүүлээ жаахан юм ярьж сууя” гэж хэлэхээр нь би О.Наранчимэгийнд очиход О.Наранчимэг, П.Мөнхтөмөр хоёр нэг том савтай пиво авчихсан байж байсан. Тэгээд бид гурав тэр пивийг нь хувааж уугаад, хоол унд идэж байгаад орой 23 цагийн үед О.Наранчимэгийн нөхөр Д.Батбаяр, П.Мөнхтөмөр, О.Наранчимэг бид нар П.Мөнхтөмөрийг хүргэж өгөх гээд гэр лүү нь явсан П.Мөнхтөмөрийн гэрийн үүдэнд П.Мөнхтөмөрийн дүү П.Мөнхбаатар, түүний найз Б.Бямбажав, Х.Батзориг нар тааралдсан. Тэгээд П.Мөнхтөмөр П.Мөнхбаатарыг “хаачих гэж байгаа юм бэ” гэж асуухад “удахгүй буцаад ирнэ” гээд зөрөөд явсан бид нар П.Мөнхтөмөрийн гэрт нь ороод байж байхад П.Мөнхбаатар, Б.Бямбажав, Х.Батзориг нар нэг шил 0,5 литрийн “Хараа” архи, 3 лаазтай пиво барьж орж ирээд тэр пивнүүдээ П.Мөнхтөмөр, О.Наранчимэг бид гуравт өгөөд өөрсдөө архиа ууцгаасан. Тэгээд сууж байхад хойд өрөөнөөс нь П.Мөнхтөмөрийн нөхөр С.Ганхуяг нүүр нь хавдчихсан хажууд нь Ц.Лочинсүрэн гэх хүн түшчихсэн “бие засъя” гээд гарч ирсэн. Тэгэхэд нь П.Мөнхтөмөр болон бид нар “наад нүүр ам чинь яачихаа вэ” гэсэн чинь С.Ганхуяг юм дуугараагүй. П.Мөнхбаатар, Х.Батзориг нар “үүдний довжоо руу уначихсан юм” гэж хэлсэн бид нар тухайн үед согтуу явж байгаад довжоо руугаа уначихсан юм байлгүй гэж бодоод өнгөрсөн. С.Ганхуяг Ц.Лочинсүрэнтэй буцаж орж ирээд хойд өрөөрүүгээ ороод унтаад өгөх шиг болсон. Тэгээд нэг их удалгүй Б.Бямбажав, Х.Батзориг нар гараад явсан П.Мөнхбаатар үлдсэн, удалгүй Д.Батбаяр, О.Наранчимэг бид гурав гарч гэр гэр лүүгээ явцгаасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/

            Гэрч Ц.Баярсайханы 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би он сар өдрийг нь санахгүй байна надаас архи, пиво худалдаж авч байсан. Ер нь бол пиво нэг их аваад байдаггүй архи л авдаг юм. Энэ хүмүүс бол ер нь манай дэлгүүрээр үйлчлүүлдэг хүмүүс байгаа юм.  Тэр өдөр манай дэлгүүрийн үүдэнд ямар нэгэн хэрүүл маргаан болсон асуудал байхгүй, хэрүүл маргаан зодоон болсон бол би мэдэх байсан, тийм асуудал болоогүй. Зүгээр тэрүүгээр өнгөрч байсан хүмүүс эвгүй харилцаад өнгөрсөн асуудал гарсан байж магадгүй л юм. Тэр талаар би мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/

Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №117 дугаартай:

“1.С.Ганхуягийн биед тархи доргисон, ухархай яс хугарсан, зовхинд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар тал/

Шинжээч С.Бүрэнжаргалын 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би иргэн С.Ганхуяг гэгчийн биед үзлэг хийж, Улаанбаатар хотын “Мөнгөн гүүр” эмнэлгийн толгойн КТГ шинжилгээнд тулгуурлан энэхүү дүгнэлтээ гаргасан. Дүгнэлтэнд заагдсан дээрх гэмтлүүд нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр учирсан байх боломжтой. С.Ганхуягийн биед үзлэг хийх явцад нүүрэнд зулгарсан болон халцарсан шарх тогтоогдоогүй. Толгойн ил харагдах гэмтэл нь зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралын гэмтэлтэй байсан. Уг нь гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 36 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар тал/

      П.Мөнхбаатарын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/

      Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/ зэрэг болно.

     

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

          Шүүгдэгч П.Мөнхбаатар нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний орой 23 цагийн цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хүргэн ах С.Ганхуягийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

         Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч С.Ганхуягийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 10-13/, гэрч П.Мөнхтөмөрийн /хх-ийн 17-18/, Б.Бямбажавын /хх-ийн 19-21/, Х.Батзоригийн /хх-ийн 22-24/, Ц.Лочинсүрэнгийн /хх-ийн 24-26/, О.Наранчимэгийн /хх-ийн 27/, Д.Батбаярын /хх-ийн 28/, С.Оюунгэрэлийн /хх-ийн 29/ мэдүүлгүүд болон шинжээчийн 117 тоот дүгнэлт /хх-ийн 35/ зэрэг болно.               

        Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

         Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.Ганхуягийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлгүүд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна.

         Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Мөнхбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.  

         Иймээс шүүгдэгч П.Мөнхбаатарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч П.Мөнхбаатарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа зэргийг харгалзан үзэв.

        Хохирогч С.Ганхуягийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мөнхбаатарас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг өгсөнд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

   Шүүгдэгч П.Мөнхбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Пүрэвийн Мөнхбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Пүрэвийн Мөнхбаатарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан П.Мөнхбаатарт оногдуулсан 600.000 төгрөгийн торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгосугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан П.Мөнхбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай.  

5.Ялтан П.Мөнхбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Ялтан П.Мөнхбаатарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ