Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 307/ШШ2025/01223

 

 

 

 

 

 

 

2025 07 07 307/ШШ2025/0

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8 дугаар *******, *******ын **************, ******* *******, 8 *******т оршин байх, Т******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, дугаар , дугаар , тоот хаягт оршин суух Б овогт Эын Т /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 803,780.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Э.Т нь Т******* ББСБ ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2105689 тоот Т******* кредит үйлчилгээний гэрээ байгуулж, 496,777 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т******* аппликейшнээр дамжууоан бүтээгдэхүүн, үйлчилгээ ххудалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, 2105689 тоот Т******* кредит гэрээ-ний үүрэгт үндсэн зээлд 496,777 төгрөг, үндсэн хүүд 258,4.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 35,9.51 төгрөг, шимтгэлд 13,500 төгрөг, нийт 803,780.97 төгрөгийг Э.Төөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Э.Т нь Т******* ББСБ-аас нэхэмжилсэн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Э.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 803,780.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Т нь нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 803,780.97 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Э.Тт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Э.Т нь нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 803,780.97 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Э.Тт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,841 төгрөгөөс 11,920.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 11,920.5 төгрөгийг, хариуцагч Э.Төөс 11,920.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ