Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 97

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              Д.Нямдэлэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч            Д.Өлзийхишиг

 Хохирогчийн өмгөөлөгч            Г.Батбаяр

 Нарийн бичгийн дарга              Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Өсөхбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000460076 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын тамгын газарт жолооч ажилтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Бахтарын Өсөхбаяр /РД: МЖ67042710/   

        

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.Өсөхбаяр нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн нутаг Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны зүүн талд байрлах 4-н замын уулзвар дээр 04-00 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалтыг зөрчин 00-15 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас Б.Цэрэнлхагвын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Өсөхбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа. Замын уулзвар луу эргэхэд надад юм харагдаагүй, тэгээд мөргөж байгаа минь л нүдэнд харагдсан. Шүүхээр тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулна. Маргах зйүл байхгүй...” гэх мэдүүлэг

     Хохирогч Б.Цэрэнлхагвын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 10 цаг өнгөрч байхад өөрийн төрсөн хүү С.Оргилбаярын хамтаар гэрийнхээ тог цахилгааны мөнгийг тушаахаар миний эзэмшлийн 00-15 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлсөн. Миний хүү автомашиныг жолоодсон. Бид 2 захиргааны байрны баруун талаас хойд зүг рүү 4 замын уулзвар хэсгээр нэвтэрч байх үед миний машины баруун буюу жолооч талаас цагаан өнгийн автомашин маш хүчтэй мөргөсөн. Нэг мэдсэн чинь машин замаас гарсан зогсож байсан. Тухайн үед миний нуруунаас доош мэдээгүй болж, нуруу маш ихээр өвдсөн. Хөлөө хөдөлгөж чадахгүй байсан. Удалгүй сумын эрүүл мэндийн төвөөс эмч ирж эмнэлэг дээр хүргэж ирээд надад өвчин намдаах тариа хийх зэрэг эмчилгээ хийгээд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Миний биед үүссэн гэмтэлд хийлгэсэн эмчилгээ үйлчилгээ болон унаа маншинд гарсан зардал болон бусад зардлуудыг нэхэмжилнэ. Хохирлоо нарийн гаргаж амжаагүй байгаа. Хохирлын баримтыг гаргаж өгөх болно. Хохирлыг Б.Өсөхбаяр гаргаж өгсөн тохиолдолд гомдол санал гээд байх юм байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

Хохирогч Б.Цэрэнлхагвын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зам тээврийн осолд орж, хүнд гэмтэл авч нурууны мэс заслын хагалгаанд орж одоогоор миний байдал бага багаар сайжирч байгаа. Гэхдээ л нэг сар гаран хүний асаргаанд гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Тухайн эмчилгээтэй холбоотой гарсан зардал нь баримтаар 3.704.909 төгрөгийн бодит зардал, мөн эмчилгээ хийлгэх явцад намайг тээврийн хэрэгслээр зөөсөн шатхууны зардал 515.035 төгрөг, намайг гэрт болон эмнэлэгт асарсан охин Б.Баяртуяа, хүү Б.Лхагвабаяр хоёрын ажлын чөлөө авсан хугацааны цалин нэхэмжилж байна. Б.Баяртуяагийн цалин 600.000 төгрөг, Б.Лхагвабаярын цалин 2.000.000 төгрөг, мөн өөрийн эзэмшлийн 00-15 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6.000.000 төгрөгөөр үнэлж нийт 17.817.944 төгрөгийг Б.Өсөхбаяраас нэхэмжилж байна. Б.Өсөхбаяр эмчилгээний зардалд нийт 3.000.000 төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/

Гэрч Н.Сашкагийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 11 цаг болох гэж байхад манай хүү С.Оргилбаяр, эхнэр Б.Цэрэнлхагва нар сумын захиргаа орох ажлаар гарсан. Хүү маань 00-15 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Өдрийн 12 цагийн үед манай хүү над руу утасдаад “манай машиныг нэг машин мөргөчихлөө” гэхээр нь гэрээсээ гараад нутгийн захиргааны байрны 4 замын уулзвар дээр яваад очтол манай машины баруун урд талын хаалганы хэсэг рүү манай сумын Б.Өсөхбаяр гэх залуу өөрийн эзэмшлийн машинаар мөргөсөн гэмээр байрлалтай зогсож байсан. Манай эхнэрийн нуруугаар өвдөөд байна гэхээр нь сумын эмнэлэгт үзүүлчихээд Сүхбаатар сум руу унаанд суулгаад явуулсан. Харин манай хүүгийн нуруу, хүзүү хэсгээр өвдөөд байна гэсэн. Манай эхнэрийн баруун хөмсөгний дээд талд бага зэрэг шалбарсан харагдсан. Манай хүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/

            Гэрч С.Оргилбаярын 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 10 цаг өнгөрч байх үед гэрээсээ ээж Б.Цэрэнлхагвын хамт айлд очихоор ээжийн эзэмшлийн 00-15 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Би жолоодож явж байсан. Сумын захиргаа орчихоод эмийн сан орохоор захиргааны ард талын засмал замаар дөрвөн замын уулзвараар гарч байх үед машины баруун тал буюу жолоочийн талаас нэг цагаан өнгийн машин маш хүчтэй мөргөсөн. Тэр үед манай машин замын хашлага даваад замаас ард талд нь гараад зогссон. Тэгээд машинаас буугаад хажуу талд сууж байсан ээж рүү тойроод хаалгыг нь онгойлгоод хартал ээж “нуруу өвдөөд хөдөлж болохгүй байна” гээд сууж байсан. Тэгээд манай машиныг мөргөсөн Б.Өсөхбаяр ах сумын цагдаа дуудаад, дараа нь эмнэлэг дуудсан. Миний хувьд 30 орчим км цагийн хурдтай явж байсан. Манай автомашины жолоочийн талын хаалганы орчим руу мөргөсний улмаас тухайн хаалга цааш чихэгдэж хэлбэрээ алдсан, мөн баруун талын арын хаалга цааш чихэгдсэн, баруун талын толь хугарсан, баруун талын крыло цааш чихэгдсэн, гурван дугуй хагарсан, салхины шил цуурсан зэрэг гэмтлүүд учирсан. Мөн манай машины хажуугаас хүчтэй мөргөсний улмаас зүүн талын арын хаалганд гажиг ороод зай гарсан байна лээ. Харин Б.Өсөхбаяр ахын тээврийн хэрэгслийн урд тал нь нилэнхүйдээ эвдэрсэн харагдсан. Манай ээжийн бүсэлхий орчмоор маш их өвдөлттэй байгаа. Одоогоор аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн зүүн хацар нь хавдаж, овойсон, зүүн хөмсөг нь зулгарсан байна лээ. Харин миний баруун хөмсөгний дээд талд зулгарсан, нуруу чилж өвдөж байна. Толгой, хүзүү хөдлөгөхөөр өвдөөд байгаа. Өөр биед учирсан гэмтэл зовиур байхгүй. Миний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Б.Өсөхбаяр ах ч мөн адил архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/

            Гэрч М.Хадбаатарын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Б.Өсөхбаяр ахын хувьд даруу төлөв, ажилч хичээнгүй, хүн чанар сайтай залуу байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Тэрээр Зүүнбүрэн сумын Засаг даргын тамгын газарт жолоочийн ажил эрхэлдэг юм. Миний мэдэхийн өмнө ажилдаа хайнга хандсан, зам тээврийн осол гаргаж цагдаагийн байгууллагад шалгагдаж, арга хэмжээ тооцогдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/

           Гэрч Ц.Долтойгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Б.Өсөхбаярыг танина. Миний хуурай дүү байгаа юм. Б.Өсөхбаярын хувьд даруу төлөв, ажилч хичээнгүй, хүн чанар сайтай залуу байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Тэрээр Зүүнбүрэн сумын Засаг даргын тамгын газарт жолоочийн ажил эрхэлдэг юм. Миний мэдэхийн өмнө ажилдаа хайнга хандсан, зам тээврийн осол гаргаж цагдаагийн байгууллагад шалгагдаж, арга хэмжээ тооцогдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/

            Гэрч Б.Сүхбаатарын 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Өсөхбаяр ам бүл ганцаараа амьдардаг. Одоогоос олон жилийн өмнө эхнэрээсээ салсан. Тэрнээс хойш ямар нэг хүнтэй суулгүй ганц охиноо хүний зэрэгтэй хүн болгосон хүн байгаа юм. Амьдралын түвшины хувьд бид нар дундаж л амьдралтай. Хувийн зан байдлын хувьд төлөв даруу, томоотой, хүнд тусархуу, хүн чанар сайтай, ер нь хүний төлөө л хүн байгаа юм. Тэрээр манай байгууллагад жолоочийн ажил үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өмнө зам тээрийн осол гаргаж байсан удаа байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/

            Гэрч Б.Чинбатын 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Өсөхбаярын хувьд ам бүл ганцаараа амьдардаг. Нэг охин нь Улаанбаатар хотод гэр бүлийн хамтаар амьдардаг талаар миний хувьд мэднэ. Эхнэрээсээ олон жилийн өмнө салсан. Түүнээс хойш ямар нэг хүнтэй гэр бүл зохиолгүй ганц охиноо өдий болгосон хүн байгаа юм. Амьдралын түвшины хувьд бид нар дундаж л амьдралтай. Хувийн зан байдлын хувьд төлөв даруу, томоотой, хүнд тусархуу, хүн чанар сайтай, ер нь хүний төлөө л хүн байгаа юм. Өмнө гэмт хэрэг зөрчил гаргаж цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаагүй. Найзыгаа зам тээврийн осол гаргаж цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа явдалд нь би маш ихээр харамсаж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/

            Гэрч Х.Бадралын 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Өсөхбаяр даруу, төлөв, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Тэргүүний сайн алба хаагч нарын нэг юм. Сумын ард иргэдийн дунд нэр хүнд сайтай байдаг. Өмнө аваар осол гаргаж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/

            Гэрч А.Оюунбилэгийн 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд бөөрний дутагдал өвчний улмаас Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг орж бөөрний аппаратанд тогтмол ордог. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын сүүлээр хуурай дүү Б.Өсөхбаяраас “Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг хүргээд өгөөч” гэж гуйтал зөвшөөрөөд намайг гэрээс авах гэж машинтай яваад зам тээврийн осол гаргасан тухайгаа надад утсаар хэлсэн. Миний хувьд гэртээ зүгээр байсан хүнийг дуудаж ийм асуудалд оруулсандаа маш их санаа зовж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/

Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №2906 дугаартай:

“1.Б.Цэрэнлхагвын биед бүсэлхийн 1-р нугаламын их биеийн шахагдсан далд хугарал, баруун, зуүн нүдний зовхины цус хуралт, баруун, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна....” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар тал/

 

Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №2905 дугаартай:

“1.С Оргилбаярын биед баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдпоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар тал/

            Шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №09 дугаартай:

“1.04-00 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Өсөхбаяр нь 188203 дугаартай В,С ангилалтай, хүчинтэй тухайн тээврийн хэрэгслийг жолоодох ангилалтай, 00-15 СЭА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Оргилбаяр нь 1112047 дугаарын В ангилалтай, хүчинтэй, тухайн тээврийн хэрэгслийг жолоодох ангилалтай байв.

2.Жолооч Б.Өсөхбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “..Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн.

           3.Жолооч С.Оргилбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 75 дугаар тал/

            Шинжээч М.Батчимэгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шинжээч томилсон тогтоолд тусгагдсан 00-15 СЭА улсын дугаартай Тоёота Эстима, 04-00 СЭҮ улсын дугаартай Хюньдай Туксон загварын тээврийн хэрэгслүүдийн эвдрэл гэмтлүүдийн үнэлгээг тогтоохоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд очиж тус сумын цагдаагийн хэсгийн тээврийн хэрэгсэл түр хадгалах хашаанд байрлах автомашинуудын эвдрэл гэмтлүүдийг нүдээр харж, гэрэл зургаар баталгаажуулснаар Сүхбаатар суманд ирж Ашид Билгүүн ХХК-ний нэгдсэн программ руу тус мэдээллийг шивж оруулан Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгслийн ханшны талаар судалгаа явуулснаар тус автомашины зах зээлийн дундаж үнийг 5 сая төгрөгөөр үнэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр тал/

            2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-иас тогтоосон 04-00 СЭҮ улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ:

 

Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ

Эвдэрсэн эд анги, зардлын нэр

Эвдрэлийн зэрэг

Үнэлгээ

Үнэлгээний тайлбар

1

 Буфер /урд/

Их

200,000

  Солих

2

 Гэрэл /баруун урд/

Их

150,000

  Солих

3

 Гэрэл /зүүн урд/

Их

150,000

  Солих

4

 Капут

Их

250,000

  Солих

5

 Ослын дэр /жолооч/

Их

100,000

  Солих

6

 Радиатор /усны/

Их

180,000

  Солих

7

 Крыло /баруун урд/

Дунд

58,000

  Засах

8

 Крыло /зүүн урд/

Дунд

48,000

  Засах

9

   Урд карказ, дээд хөндөл

Их

65,000

  Засах

 

    Шууд зардлын дүн:

 

1,201,000

 

 

 

  400гр будаг, тус-мат, лак

Өнгө гаргах

80,000

 

 Будах зардал

 

240,000

 

 Эд анги солих

 

50,000

 

  Тэнхлэг шалгуулах

 

0

 

           Шууд бус зардлын дүн:

 

370,000

 

                       Нийт дүн:

 

1,571,000

 

гэх үнэлгээ /хх-ийн 85 дугаар тал/

 

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-иас тогтоосон 00-15 СЭА дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ:

 

Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ

 

Эвдэрсэн эд анги, зардлын нэр

Эвдрэлийн зэрэг

Үнэлгээ

Үнэлгээний тайлбар

1

 Баруун урд дугуй 1ш

Их

40,000

  Солих, Элэгдэл тооцов

2

 Хаалга /баруун урд/

Их

90,000

  Солих

3

 Хаалга /баруун хойд/

Их

80,000

  Солих

4

 Толь /баруун/

Их

80,000

  Солих

5

 Жижиг дохио баруун урд

Их

10,000

  Солих

6

 Хаалганы бариул /баруун хойд/

Их

20,000

  Солих

7

 Крыло /зүүн урд/

Дунд

48,000

  Засах

8

 Багана /зүүн дунд/

Их

145,000

  Засах

9

  Шал /зүүн/

Дунд

50,000

  Засах

10

 Хормой /баруун/

Их

60,000

  Засах

 

Шууд зардлын дүн:

 

623,000

 

 

 

  400гр будаг, тус-мат, лак

Өнгө гаргах

80,000

  Материалын үнэ

 

 Будах зардал

 

280,000

  Ажлын хөлс

 

 Эд анги солих

 

45,000

  Ажлын хөлс

 

  Тэнхлэг шалгуулах

 

0

  Ажлын хөлс

 

Шууд бус зардлын дүн:

 

405,000

 

 

          Нийт дүн:

 

             1,028,000

 

гэх үнэлгээ /хх-ийн 87 дугаар тал/

 

 

            2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-иас тогтоосон дээрх  автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ:

 

Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ

 

Эвдэрсэн эд анги, зардлын нэр

Эвдрэлийн зэрэг

Үнэлгээ

Үнэлгээний тайлбар

1

Салхины шил /урд/

Их

160,000

Солих

2

Крыло /зүүн хойд/

Дунд

25,000

Засах

 

Шууд зардлын дүн:

 

185,000

 

 

 

 

50гр будаг, тус-мат, лак

Өнгө гаргах

10,000

Материалын үнэ

 

Будах зардал

 

20,000

Ажлын хөлс

 

Эд анги солих зардал

 

0

Ажлын хөлс

 

Тэнхлэг шалгуулах

 

 

Ажлын хөлс

 

Шууд бус зардалын дүн:

 

30,000

 

 

Нийт дүн

 

215,000

 

гэх үнэлгээ /хх-ийн 96 дугаар тал/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6 дугаар тал/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 дугаар тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12,15 дугаар тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14, 16-17 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114 дүгээр тал/

Б.Даваадоржийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар тал/

Б.Өсөхбаярын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 105-108 дугаар тал/

      Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 118 дугаар тал/

Хохирлыг баримтууд 129-132 дугаар тал/ зэрэг болно.

     

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

          Шүүгдэгч Б.Өсөхбаяр нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн нутаг Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны зүүн талд байрлах 4-н замын уулзвар дээр 04-00 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалтыг зөрчин 00-15 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас Б.Цэрэнлхагвын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд; Хохирогч Б.Цэрэнлхагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 20-25 тал/, гэрч Н.Сашкагийн /хх-ийн 26-27/, С.Оргилбаярын /хх-ийн 28-29/, мэдүүлгүүд,  шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 2906 тоот дүгнэлт /хх-ийн 43/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 09 тоот дүгнэлт /хх-ийн 75/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-17/, Ашид билгүүн ХХК-ий хохирлын үнэлгээ тогтоосон 1763 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 87-88/, мөн компанийн 1763 тоот дүгнэлтийн нэмэлт дүгнэлт /хх-ийн 96-97/ зэрэг болно.

             Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Б.Өсөхбаяр нь ... Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “....Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө....” гэсэн заалтыг зөрчиж Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг 2 дугаар багийн нутаг дэвсгэр Спорт заалны зүүн талд байрлах 4 замын уулзварт 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн орчимд 04-00 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж төв замаар замын хөдөлгөөнд оролцож явсан 00-15 СЭА дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж дотор нь зорчиж явсан хохирогч Б.Цэрэнлхагвын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Шүүгдэгч Б.Өсөхбаярт холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Б.Өсөхбаярыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “...авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

           Шүүгдэгч Б.Өсөхбаяр нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийн зохих хэсгийг нөхөн төлсөн, уг гэмт хэргийн улмаас нэхэмжилж буй хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж дээрх зүйл заалтанд заасан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

           Шүүгдэгч Б.Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулах торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхүүлэхээр тогтов. 

   Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг  тус тус дурьдав. 

   Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Өсөхбаярын 9.464.884 төгрөгийн үлдэгдэл бүхий Хаан банкны 5680005382 дугаар бүхий дансны хөдөлгөөнийг хязгаарласныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Хохирогч М.Цэрэнлхагвын зүгээс нэхэмжилсэн 17.817.904 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг түүнээс ирүүлсэн нотлох баримтанд тулгуурлан  эмчилгээний зардал 1.702.971 төгрөг, унааны зардал 513.035 төгрөг, эвдэрсэн авто машины үнэлгээ 1.243.000 төгрөг, шүүх хуралдааны шатанд гаргаж ирүүлсэн эм тарианы үнэ 584.200 төгрөг бүгд 4.043.206 төгрөг болж байгаагаас шүүгдэгчээс төлж барагдуулсан 3.000.000 төгрөгийг хасч 1.043.106 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Цэрэнлхагвад олгох нь зүйтэй.

  Хохирогчоос нэхэмжилсэн 17.817.904 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 4.043.206 төгрөгийг хасвал 13.774.698 төгрөг болж байх энэ нь хохирогчийг асарч хамгаалсан хоёр хүний цалингийн зардал 7.600.000 төгрөг, машины үнэ 6.000.000 төгрөг гэж нэхэмжилснийг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна.

   Учир нь: Хохирогч Б.Цэрэнлхагвыг өвчтэй байх үед нь түүний охин Б.Баяртуяа, хүү Б.Лхагвабаяр нар нь ажлаасаа чөлөө авч асарсан талаар баримт бүрдүүлэн ирүүлсэн байх боловч тэдгээрийн цалин хөлсний талаарх ажил олгогч нарын тодорхойлолт байх боловч цалин хөлсөө тэр хэмжээгээр дутуу авсан талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

  Өөрөөр хэлбэл Б.Баяртуяа, Б.Лхагвабаяр нар нь дээрх байдлаа нотолсон баримтаа, мөн хохирогч энэхүү гэмтлийн улмаас цаашид эмчлүүлсэн баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажилллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдав.

       Түүнчлэн хохирогч Б.Цэрэнлхагвын эзэмшлийн 00-15 СЭА улсын дугаартай машины эвдрэл гэмтлийн талаар “Ашид билгүүн” ХХК-иас 1.243.000 төгрөгийн үнэлгээ гаргаж ирүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтанд тулгуурлан хохирлыг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэсэн болно.

   Иймд хохирогч нарын өөрсдийн үнэлгээний дагуу 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй юм. 

         Хохирогч Б.Цэрэнлхагвын нийт нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын бүрдэл хангаж ирүүлээгүй 174.698 төгрөгийн, мөн цалин хөлсний 7.600.000 төгрөгийн нийт 7.774.698 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, машины үнэ 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Бахтарын Өсөхбаярыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Бахтарын Өсөхбаярыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Өсөхбаярт оногдуулсан 600.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгосугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Өсөхбаяр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Ялтан Б.Өсөхбаяр энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Б.Өсөхбаяраас 1.043.206 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 01 дүгээр баг 3-22 тоотод оршин суух Самбуу овогт Бадарчийн Цэрэнлхагвад /МЖ59042204/ олгож, 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 7.774.698 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид эмчлэгдсэн зардал болон энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа баримтжуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.     

7.Энэ гэмт хэргийн улмаас ялтан Б.Өсөхбаярын 9.464.884 төгрөгийн үлдэгдэл бүхий Хаан банкны 5680005382 дугаар бүхий дансны хөдөлгөөнийг хязгаарласныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах хүртэл хэвээр үлдээсүгэй.

8.Ялтан Б.Өсөхбаярт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ