Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 307/ШШ2025/01229

 

 

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 307/2025/01315/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* баг, ******** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /утас *********/-гийн хүсэлттэй,

Үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч **********

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 24 дүгээр байрны 2 тоот орон сууцанд 1999 оноос одоог хүртэл амьдарч байгаа тул өөрийн нэр дээр уг орон сууцыг хувьчилж авах хүсэлт гаргаж байна. Иймд орон сууцны шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 24 тоот албан бичиг, Дулаан шарын гол ТӨХК-ний 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрий 2025/11 дугаартай тодорхойлолт, Дулаан шарын гол ТӨХК-ний 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/11 дугаартай тодорхойлолт, ДСЦТС ХК-ний хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Шарын гол хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаартай тогтоол, хүү ********ын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

3. Шүүхийн журмаар Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-аас хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Дархан-Уул аймгийн Төрийн архивын тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Дулаан Шарын гол ТӨХК-аас лавлагаа зэрэг баримтуудыг гаргуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч ********** нь Дархан-Уул аймаг, Шарын гол сумын 1-р баг Хайрхан 2 давхар 24-р байрны 2 тоот байрны эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч ********** нь 1999 оноос хойш одоог хүртэл Дархан-Уул аймаг, Шарын гол сумын 1-р баг Хайрхан 2 давхар 24-р байрны 2 тоот орон сууцыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа болох нь Шарын гол сумын Хайрхан багийн засаг даргын ... ********** нь 1999 оноос одоог хүртэл амьдарч байгаа гэх албан бичиг, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2025 оны 06 сарын 27-ны өдрийн 04/889 дугаартай албан бичгээр ирүүлсэн ахуйн хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, 2007 оны 01 сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 сарын 24-ний өдрийн 17/594 дугаартай ... цахим санд Шарын гол сумын 1-р баг Хайрхан 2 давхар 24-р байрны 2 тоот хаягаар өнөөдрийн байдлаар өмчлөгч бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгоогүй байна гэх албан бичиг, Дулаан Шарын гол ТӨХК-ийн Орлого дансаар дэлгэрэнгүй лавлагаа, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 сарын 30-ны өдрийн ... Өмч хувьчлалын товчооны 1999 оноос хойших тогтоол шүүн үзэхэд Шарын гол сумын 1-р баг Хайрхан 2 давхар 24-р байрны 2 тоотод холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна гэх албан бичиг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

3. Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 105 дугаар зүйлийн 105.1-т Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж тус тус зааснаар хүсэлт гаргагч ********** нь дээрх орон сууцыг 25 жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан байх тул түүнийг уг үл хөдлөх хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоож, өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах эрхтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар ******* овогт ******* ******** Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******** баг, ******** байр, ******** тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА