| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/02032/И |
| Дугаар | 307/ШШ2025/01567 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 307/ШШ2025/01567
| 2025 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 3*******/ШШ2025/015*******7 | Дархан-Уул аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:3*******/2025/02032/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, бага тойруу *******,******* тоотод оршин байгаа, ******* ХХК (РД:*******8802**************, утас:89**************899)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, Залуучууд ******* гудамж, ******* оршин суугаа, овогт (РД:РП8**************2518, утас:)-д холбогдох,
3,242,*******32.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,*******37,777.90 төгрөг, үндсэн хүү 1,408,74*******.*******2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19*******,1*******.*******7 төгрөг, нийт 3,242,*******32.19 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ
Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 3,242,*******32.19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг ******* сарын хугацаанд буюу доорх графикийн дагуу төлнө. 2025.09.28-ны өдөр 540,000 төгрөг, 2025.10.28-ны өдөр 540,000 төгрөг, 2025.11.28-ны өдөр 540,000 төгрөг, 2025.12.28-ны өдөр 540,000 төгрөг, 202*******.1.28-ны өдөр 540,000 төгрөг, 202*******.02.28-ны өдөр 542,*******32.19 төгрөгөөр төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.од холбогдох 3,242,*******32.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,242,*******32.19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг ******* сарын хугацаанд буюу 2025.09.28-ны өдөр 540,000 төгрөг, 2025.10.28-ны өдөр 540,000 төгрөг, 2025.11.28-ны өдөр 540,000 төгрөг, 2025.12.28-ны өдөр 540,000 төгрөг, 202*******.1.28-ны өдөр 540,000 төгрөг, 202*******.02.28-ны өдөр 542,*******32.19 төгрөгөөр төлөх тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчид эвлэрсэн гэж үзэхээр байна.
Талуудын байгуулсан дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************,832 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,41******* төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 33,41******* төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 74.2-т зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.од холбогдох 3,242,*******32.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,242,*******32.19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг ******* сарын хугацаанд буюу 2025.09.28-ны өдөр 540,000 төгрөг, 2025.10.28-ны өдөр 540,000 төгрөг, 2025.11.28-ны өдөр 540,000 төгрөг, 2025.12.28-ны өдөр 540,000 төгрөг, 202*******.1.28-ны өдөр 540,000 төгрөг, 202*******.02.28-ны өдөр 542,*******32.19 төгрөг төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************,832 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,41******* төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 33,41******* төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ