Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 307/ШШ2025/01241

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр *******, *******ын ******* *******-5, *******, Г******* *******ны төв байранд оршин байх, Г******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар , 6 , тоот хаягт оршин суух, Х овогт Бын Ц /РД:/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,920,712.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б овогтой Ц нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Г******* *******тай 058 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 9,800,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгчийн 058 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2027 оны 5 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 9,219,656.9 төгрөг, зээлийн хүү 694,165.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,890.66 төгрөг, нийт 9,920,712.64 төгрөгийг Б.Цгоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Б.Ц би Г******* *******наас авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* ******* ХК нь хариуцагч Б.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,920,712.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгч Г******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 9,920,712.64 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.Цд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгч Г******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 9,920,712.64 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Цд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,681 төгрөгөөс 86,840.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс 86,840.5 төгрөгийг, хариуцагч Б.Цгоос 86,840.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ