Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 517

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-т холбогдох эрүүгийн 1805014660248 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, халх, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 5-р гудамж 9 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 хороо, 47 дугаар байрны 59 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогтой Г О /РД:СЩ80062611/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод өнгө” зочид буудалд найз Б.Э үл ялих зүйлээс болж маргалдан улмаар микрофоны булангаар түүний нүүрэн тус газар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр найз Гансүхийн төрсөн өдөр болоодЭ-нтай ялихгүй зүйлээс болж маргалдсан. ТэгээдЭ-ныг микрофоны булангаар нүүрэн тус газар нь цохьсон. Хохиролд 250.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Энхмягмар мэдүүлэхдээ: “...би 2018.3.12-ны өдөр найз Ганаагийн төрсөн өдөр болж О болон бусад 2 найзын хамт Тод өнгө гэдэг караокед орсон. Тэгээд тэнд бид нар ярьж ууж сууж байгаад Батзаяа Төгсөө хоёр тамхи татах гээд гарсан хойгуур О маргалдсан. Уг маргаан нь бид хоёрын өмнө нь бага зэргийн мөнгөний асуудалтай байснаас үүдсэн маргаан юм. Ингээд О- надруу “чи хэзээ ийм болчихсон юм бэ” гээд гартаа барьсан байсан микны булангаар цохисон. Тэгэхээр нь би согтуу хүнтэй юу ярихав гээд уг караокенаас гарсан. Бид хоёр найзлаад 17 жил болж байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, би хохирлын мөнгө болох 250,000 төгрөг бэлнээр О-аас авсан байгаа. Гомдолгүй, О надаас уучлалт гуйж бид сайн дурын үндсэн дээр эвэрсэн байгаа... ” /хх 16-17 хуу/

Хохирогч гомдол саналгүй гэх баримт /хх 49 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 25 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3615 дугаар дүгнэлт: “1. Б.Э биед тархи доргилт, зүүн зовхи хамарт шалбаралт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 8 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

          Шүүгдэгч Г.Онь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод өнгө” зочид буудалд найз Б.Энхмягмартай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар микрофоны булангаар түүний нүүрэн тус газар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Б.Э /хх 16-17 хуу/ мэдүүлэг, хохирогч гомдол саналгүй гэх баримт /хх 49 хуу/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 25 хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 хуу/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3615 дугаар дүгнэлт /хх 8 хуу/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.О-т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогтой Гомбын О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогтой Гомбын О-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О- нь торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Г.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.О-т урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ