| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/02041/И |
| Дугаар | 307/ШШ2025/01582 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 307/ШШ2025/01582
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:307/2025/02041/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******),
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогтой ******* ******* (утас: *******) нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* (утас: )-д холбогдох,
“4,700,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.*******, О.******* нар,
Хариуцагч С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.*******, О.******* нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“...А.******* миний бие өөрийн төрсөн дүү болох А. экскаваторыг худалдан авч жолоочоор С.ыг ажиллуулахаар ярилцсан. С. нь 2024 оны 02 дугаар сард жолоочоор ажиллаж өгье гэсэн. Сар шинэ болох гээд мөнгөгүй болчихлоо гээд надад 1,200,000 төгрөг зээлээч гэж гуйсан. Би түүнтэй хамтран ажиллахаар ярилцсан учраас 1,200,000 төгрөгийг эхнэр О.*******гийн данс руу шилжүүлсэн. 2024 оны 03 дугаар сард хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд болдоггүй 3,500,000 төгрөг зээлээч хавар цалингаасаа суутгуулъя гэхээр нь С.ын эзэмшлийн данс руу шилжүүлсэн. Гэвч хавар ажиллахгүй гэсэн. Иймд С.аас 4,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...А.*******, О.******* нарын нэхэмжлэлтэй, С.т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,700,000 төгрөгийг 09 дүгээр сарын 18-ны өдөр 1,200,000 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөгөөр хуваан төлөхөөр нэхэмжлэгч нартай ярилцаж эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.А.*******, О.******* нарын нэхэмжлэлтэй, С.т холбогдох “4,700,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж, 26.3-т “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь маргааны зүйлийн талаар хугацаа тохирч эвлэрч байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар “... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
4.Дээрх хуульд зааснаар зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжид 90,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******, О.******* нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар А.*******, О.******* нарын нэхэмжлэлтэй, С.т холбогдох “4,700,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн “...4,700,000 төгрөгийг 09 дүгээр сарын 18-ны өдөр 1,200,000 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,300,000 төгрөгөөр хуваан төлөхөөр эвлэрсэн” гэх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжид 90,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******, О.******* нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН