| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00322/И |
| Дугаар | 307/ШШ2025/01248 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 307/ШШ2025/01248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, т шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар *******, 6 дугаар *******, ******* дүгээр *******, ******* тоот хаягт оршин суух, С******* овогт Б*******ийн Н******* /РД:ТЕ03300*******5/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар *******, 7 , тоот хаягт оршин суух, Б овогт Пын Г /РД:ТА980*******814/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,
Хариуцагч: П.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Д оролцож, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н******* иуцагч П.Год холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Н******* нь иуцагч П.Гтой 2021 онд танилцаж үерхсэн. Б.Н*******, П.Г нарын дундаас 20******* оны 4 дүгээр сарын 20-ны өдөр охин Э мэндэлсэн бөгөөд захиргааны журмаар эцэг тогтоолт хийлгэн охин Эг эцэг П.Гоор нь овоглосон.
Б.Н*******, П.Г нар нь гэр бүлийн илцаатай болсноос хойш 20******* оны 10 дугаар сараас 20******* оны ******* дугаар сарыг дутал 2 сарын хугацаанд хамт амьдарч байсан бөгөөд зан илцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 20******* оны ******* дугаар сараас хойш тдаа амьдарч байна.
Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилоход охин Эгийн эцэг нь П.Г мөн болох нь тогтоогдсон.
Иймд П.Гоос охин Г.Эд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.
2. Хариуцагч П.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Охин Г.Э 20******* оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. П.Г би Б.Номин-Эрдэнийн хамт явж, охин Г.Эг 20******* оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 0531 дугаарт бүртгүүлж, өөрийн нэрээр овоглон хүүхдийн гэрчилгээ авсан.
Б.Номин-Эрдэнийг жирэмсэн байх үеэс эхлэн эцэг, эх нь Охиноо чамаас салгана. Хүүхдийг чинь бид нар өөрсдийн нэр дээр авна. гэж хэлж байсан. Намайг хүмүүсээр алуулна гэж дарамт учруулсан. Б.Н******* болон түүний эцэг, эх нь бүгд нийлэн охин Г.Эг миний хүүхэд биш гэж хэлж байсан.
Мөн Б.Н******* нь төрөөд удаагүй байх хугацаанд гэр бүлээс гадуурх илцаа үүсгэж явж байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Надад бэлгийн замын өвчин халдаасан. Энэ асуудлаас шалтгаалан бидний хооронд зан илцааны таарамжгүй байдал үүссэн.
Би энэ асуудлыг анхнаасаа зохион байгуулалттай хэрэг байсан гэж үзэж байна. Би хууртаж, сэтгэл санаагаар хохирч, үр хүүхдээсээ хагацаж хохирсон. Би одоо болтол хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй явж байна. Би үр хүүхдээ хүнд булаалгачихаад тэтгэмж өгмөөргүй байна. Би үүнийг эсэргүүцэж байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Эгийн төрсний гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар *******ийн Засаг даргын тодорхойлолт, Мэдс тоб өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Д.Бд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл,
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: иргэний үнэмлэхийн хуулбар, иу тайлбар ирүүлсэн.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Хариуцагч П.Гын хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, П.Г нь охин Г.Эгийн биологийн эцэг байх боломжтой талаар дүгнэлт гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд: Хариуцагч П.Гтой 2021 онд танилцан үерхэж, 20******* оны 4 дүгээр сарын 20-ны өдөр охин Г.Эг төрүүлсэн. Бид 20******* оны 10 дугаар сараас 20******* оны ******* дугаар сар хүртэл хамтран амьдарсан боловч зан илцааны таарамжгүй байдлын улмаас тдаа амьдарсан. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Г.Эд иуцагч П.Гоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч П.Г нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.Н******* нь охин Г.Эг төрүүлээд удаагүй байхдаа гэр бүлээс гадуурх илцаа үүсгэсэн. Үүнээс шалтгаалж бидний хооронд зан илцааны таарамжгүй байдал үүсэж, улмаар тдаа амьдарсан. Мөн Б.Номин-Эрдэнийн эцэг, эх нь охин Г.Эг Чиний хүүхэд биш, бид өөрсдийн нэр дээр авна. гэж хэлдэг байсан. Би хууртаж, сэтгэл санааны хохирол амсаж, үр хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байгаа тул тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Б.Н*******, иуцагч П.Г нар 2021 онд танилцаж, 20******* оны 4 дүгээр сарын 20-ны өдөр охин Г.Эг төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Г.Эгийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
4.2. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно. гэж заасан.
Гэрлэлтээ бүртгүүлээгүй зохигчийн дундаас төрсөн охин Г.Эгийн төрсний гэрчилгээнд эцэг П.Гоор овоглон бүртгэсэн байх тул захиргааны журмаар эцэг тогтоосон гэж үзнэ.
Түүнчлэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иуцагч П.Гын хүсэлтийн дагуу шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн /3598 дугаартай Шинжээчийн дүгнэлт-ээр П.Г нь Г.Эгийн биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99% байна. гэж тогтоосон.
Иймд 20******* оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Г.Эгийн төрсөн эцэг нь иуцагч П.Г мөн болох нь тогтоогдож байна.
4.3. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. гэж, 26 дугаар зүйлийн 26.1.-т Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. гэж, 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй талаар заасан.
Зохигчид хоорондын таарамжгүй илцааны улмаас 20******* оны ******* дугаар сараас хойш тдаа амьдарсан, охин Г.Э нь төрснөөс хойш эх Б.Номин-Эрдэнийн асрамжид өсч бойжиж байгаа болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд иуцагч П.Г нь хүүхдийн асрамжид маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж зааснаар охин Г.Эг тэжээн тэтгэх үүрэгтэй.
Тодруулбал, хүүхдийн тэтгэлгийн асуудал нь хуульд зааснаар хүүхдийг байнгын асран халамжлах үүрэггүй байгаа эцэг болон эхэд хуулиар оногдуулж байгаа үүрэг юм.
Хариуцагч П.Г нь ...Б.Н******* гэр бүлээс гадуурх илцаа үүсгэж, бэлгийн замын өвчин халдаасан. Б.Номин-Эрдэнийн эцэг, эх нь охин Г.Эг өөрсдийн нэр дээр авахаар анхнаасаа зохион байгуулсан... гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн, уг тайлбараар иуцагч П.Гыг хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 20******* оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Г.Эг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг П.Гоос нь гаргуулж, охин Г.Эг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Номин-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, иуцагч П.Гоос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, иуцагч П.Гоос тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 61,318 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 20******* оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Г.Эг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг П.Гоос нь гаргуулж, Г.Эг тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Номин-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, иуцагч П.Гоос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, иуцагч П.Гоос тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 61,318 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ