| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01575/И |
| Дугаар | 307/ШШ2025/01262 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 307/ШШ2025/01262
2025 оны 07 сарын 18 өдөр Дугаар 307/ШШ2025/01262
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 15 дугаар *******, ******* ******* *******-6, ******* *******-1, ******* ******* т оршин байх, ******* ******* ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар , дугаар *******лол, дугаар , 3 тоот хаягт оршин суух Б овогт Бын Э /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 37,114,299.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Э нь нэхэмжлэгч ******* ******* ХК-тай 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 636 тоот Зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг, жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 2,382,739.81 төгрөг, зээлийн хүү 962,750.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,618.82 төгрөг, нийт 3,352,108.76 төгрөг төлсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа, дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, 600 хоногийн хугацаа хэтэрсэн байна.
Зээлдэгч нь 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27,6,260.19 төгрөг, зээлийн хүү 8,772,286.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 724,753.45 төгрөг, нийт 37,114,299.85 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд Б.Эоос 37,114,299.85 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П, хариуцагч Б.Э нар харилцан тохиролцож, Б.Э нь ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 37,144,299.85 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч,
- 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 314,299.85 төгрөг,
- 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг,
- 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг,
- 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг,
- 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 10,150,000 төгрөг,
- 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 10,150,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,114,299.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П, хариуцагч Б.Э нар харилцан тохиролцож, хариуцагч Б.Э нь 37,114,299.85 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 314,299.85 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 10,150,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 10,150,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.Эт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Эт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37,114,299.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.Э нь 37,114,299.85 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 314,299.85 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 10,150,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 10,150,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Б.Эт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,521 төгрөгөөс 1,760.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 1,760.5 төгрөгийг, хариуцагч Б.Эоос 1,760.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ