Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар  2024/ДШМ/986

 

 

 

 

 

 

 

 2024           08             27                                         2024/ДШМ/986

 

 

В.Д А.Ат холбогдох                                                                                     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Лхагваа,

шүүгдэгч В.Дтүүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгч А.Аөмгөөлөгч Б.Хэнмэдэх,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.Дгаргасан давж заалдах гомдлоор В.ДА.Ат холбогдох 2307 00286 0345 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Боржигон овгийн В.Д, 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........................./.

Урьд: Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн.

            Анчин овгийн Алтанхундагын А, 1999 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар их сургуульд суралцдаг гэх, ам бүл 1, Налайх дүүргийн 6 дугаар хороо, Дуган цагааны 03 тоотод оршин суух, /РД:УД99111213/.

Урьд: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхна шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг эдэлж дууссан.

Шүүгдэгч В.Днь:

2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Шугуй гэх газарт байрлах өөрийн эзэмшлийн газрын хашааны орчимд “хүүхэд дээрэлхлээ” гэх шалтгаанаар хохирогч А.Атолгойн тус газарт модоор цохиж, духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Ань:

2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Шугуй гэх газарт байрлах В.Д эзэмшлийн зуслангийн хашааны орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас В.Днүүрэн тус газарт цохиж түүний духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас В.Д, А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Шүүгдэгч А.А, В.Днарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, В.Днарыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч В.Ддавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд гэрч Хичээнгүй болон Б нарын мэдүүлэг өөрсдийнх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээс илтэд зөрж байхад шүүх тус мэдүүлгүүдийн зөрүүтэй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээгүй нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Насанд хүрээгүй гэрч болох Болор-Эрдэнэ болсон үйл явдлын талаар маш тодорхой тайлбарласан байдаг бөгөөд Хичээнгүй, Б А нар миний хүүхдэд дээрэлхүү зан гаргасан мөн намайг зодох гэж манай хашаанд орж ирж танхайрсан үйлдлийн талаар нэгд нэгэнгүй дэлгэрэнгүй элдэв хачиргүй мэдүүлсээр байхад шүүх тус баримтыг огтоос гэм буруугүй талаар нь дүгнээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, бодит үйл баримтыг сэргээн дүрслэхэд огтоос намайг А цохисон гэх баримт байхгүй байхад цохиж гэмтэл учруулсан мэтээр дүгнэсэн нь хэргийг буруу төсөөлж дүгнэсэн гэж үзэхээр байна. Гэрчүүдийн хувьд А цохиод унагаасан гэж хэн ч тайлбарладаггүй, харсан хүн ч байдаггүй. Гэтэл шүүх ямар баримтыг үнэлж гэмтэл учруулсан гэдэг талаар дүгнээгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эцэст нь миний тайлбарыг огтоос бодит бус зөвхөн Алтантулгын тайлбарыг бодит мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. Иймд хэргийн бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч В.Дөмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан В.ДА.А цохисон гэх үйл баримт хангалттай тогтоогдоогүй, хэргийн материалд авагдаагүй. Өөрөөр хэлбэл, гэрчүүд В.Д, А.А цохисон гэж ярьдаггүй. Гэрч Хичээнгүй цохисныг нь хараагүй, маргалдаад зогсож байсан, А.Аөөр газар зогсож байсан гэдгийг шүүх хуралдаанд хэлсэн. Хэрэгт авагдсан камерын бичлэгээр Д, Б Хичээнгүй нар маргалдаж байхад А тасраад унасан байдалтай хэвтэж байснаа босож ирсэн. Мөн бичлэгээс тэрээр цохиулсан шинжтэй огт харагддаггүй. Гэтэл улсын яллагч яллах дүгнэлтдээ маргалдсан хүн нь В.Д тул тэр л цохиж, халдсан байгаа гэсэн таамгаар оруулсан. В.Д, А.А цохиогүй болох нь насанд хүрээгүй гэрч Болор-Эрдэнийн мэдүүлгээр тогтоогддог. Харин Б Хичээнгүй нарын мэдүүлгээр анх хашааны гадаа хэрүүл болсон, дараа нь хашаан дотор маргалдсан. Хашаан дотор А.А цохисон гэх үйл баримт хэрэгт авагдаагүй. Тиймээс хэргийн үйл баримт, орон зай, цаг хугацааны хувьд зөрүү үүсч байгаа учраас миний үйлчлүүлэгч А.А цохисныг шууд нотлох баримт хэрэгт авагдаагүй. Шүүх үүнтэй холбоотой тайлбар, дүгнэлт хийлгүй үйл баримт тогтоогдсон мэтээр дүгнэсэн. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг ижил сонирхолтой гэрчүүдийн мэдүүлэг өгөгдсөн. Өөрөөр хэлбэл, А, Хичээнгүй, Б нар үеэлүүд байхад тэдгээрт хууль сануулаагүй гэрчээр мэдүүлэг авсан. Хэрэв мөрдөн байцаалтын шатанд авсан тэдгээрийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй бол шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг нь үнэлнэ. Шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд нь прокурорын ярьж байгаагаас өөр дүр зургийг харуулдаг. Нөгөө талаар А.Ахувийн байдлын хувьд энэ төрлийн кейстэй холбоотой ижил төрлийн хэргүүдэд холбогдсон. Энэ нь миний үйлчлүүлэгчээс илүү мэдээлэлтэй, ийм төрлийн хэргээс хэрхэн өөрийгөө хамгаалж үлдэхийг мэдэж, гэрчүүдтэй тохиролцсон байхыг үгүйсгэхгүй гэж мухарлаж шийдвэрлээгүй асуудалд таамаглаж байгаа учраас эдгээр байдлуудыг харгалзан хэргийг бүхэлд нь хянаж үзнэ үү. Өмгөөлөгчийн хувьд хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч А.Аөмгөөлөгч Б.Хэнмэдэх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Хичээнгүй, Б нарын мэдүүлэг зөрүүтэй байхад шүүх дүн шинжилгээ хийгээгүй гэж байна. Эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтад хамаарна гэж үзэж байна. Шүүх, прокурор, мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримт буюу мэдүүлгүүдийг тал бүрээс нь бодит байдалд нийцэж байгаа эсэхийг хянаж үзсэний үндсэн дээр баримтат мэдээллүүдийг өөрийн болон дотоод итгэлээрээ зөрүү байгаа эсэхийг нягтлан үнэлсэн. Мөн дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй, үнэн бодитой үйл баримтууд байна. Шүүхийн шийтгэх тогтоол болон хавтаст хэрэгт тусгагдаж, хангалттай баталгаажсан байх тул мэдүүлгүүдийг зөрүүтэй, үүнд дүн шинжилгээ хийгээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн шүүгдэгч нь шүүх насанд хүрээгүй гэрч Болор-Эрдэнэд дээрэлхүү зан гаргасныг дүгнээгүй гэж байгаа ч анхан шатны шүүх хэрэгт авагдсан бүхий л бичлэгт үзлэг хийж дүгнэлтээ гаргасан. Бичлэг болон гэрчүүдийн мэдүүлэгт насанд хүрээгүй Болор-Эрдэнийг дээрэлхсэн ямар ч үйл баримт байдаггүй. Энэ талаар шүүх хуралдаанд бүх гэрчүүдээс дахин мэдүүлэг авч шийдвэрээ гаргасан. Түүнчлэн, В.Днь А.А цохисон гэх баримт байхгүй байхад цохиж гэмтэл учруулсан мэтээр дүгнэсэн нь хэргийг буруу төсөөлж дүгнэсэн гэж гомдолдоо дурджээ. Хэрэв В.ДА.А цохиогүй, буруу дүгнэлт  гаргасан гэж үзвэл В.Дүйлдлийн шалтгаант холбоо нь түүний зүй бус, хууль бус үйлдэл байгаагүй бол А.Ад гэмтэл учирч, шинжээчийн дүгнэлт  гарахгүй байсан. Мөн В.Днь шинжээч эмч Ням-Осорын 384, 396 дугаар дүгнэлтүүдтэй танилцаад, зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Гэрчүүд түүнийг А.А цохисныг хараагүй гэж тайлбарлаж байгаа ч гэрч Хичээнгүй, А, Б нарын мэдүүлгүүд, В.Дөөрийн хийсэн камерын бичлэг, шинжээчийн 396 дугаар дүгнэлт зэргээр В.Днь Хичээнгүй, А нарт хандаж биед нь шарх, гэмтэл учруулсан болох нь тодорхой нотлогдоно. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор А.Лхагваа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэрч Хичээнгүй, Б нарын мэдүүлэг зөрүүтэй, В.Днь А.А цохисон талаар тодорхой заадаггүй байхад анхан шатны шүүх тодорхой дүгнэлт хийгээгүй гэж байна. Гэтэл хохирогч А.Аөөрийн биед ямар гэмтэл, хэрхэн учирсан, мөн өөрийн зүгээс бусдад учруулсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн. Б Хичээнгүй нарын мэдүүлэг илтэд зөрүүтэй зүйлгүй, хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлсэн, өөрсдийн харсан зүйлийг гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ярьсан. Мөн тэдгээр гэрчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн. Хохирогч А, гэрч Б Хичээнгүй нарын мэдүүлэг нь хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 396 дугаар шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт В.Дболон түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авсан. Уг хүсэлтэд В.Дас  гаргаж өгсөн дүрс бичлэг бүхий сиди нь өөрийн гэм буруугүй болохыг нотолсон нотлох баримт байгаа мэтээр дурдсаныг шүүх хүлээн авч, прокуророос нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийсэн. Сидиг хэрэгт эд мөрийн баримтаар тооцон үзлэг хийхэд хэргийн үйл баримттай холбоотой нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд насанд хүрээгүй гэрч Болор-Эрдэнийн мэдүүлгийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийн гэм бурууг нотлохдоо яллах талын нотлох баримт болгож үнэлээгүй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор, шүүгч нь эрх зүйн ухамсрыг баримталж нотлох баримтуудыг шалгаж үнэлэх тухайн заасан байдаг. Насанд хүрээгүй гэрч Болор-Эрдэнэ нь  шүүгдэгчийн төрсөн хүүхэд төдийгүй нотлох баримтаар түүний гэрчээр өгсөн мэдүүлгийг цагаатгах талын нотлох баримт болгож үнэлэх боломжгүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны дагуу гарсан, хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлсэн, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны талууд, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсэний  үндсэн дээр шүүгдэгч А.А, В.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.     

Тодруулбал, шүүгдэгч В.Днь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ................. гэх газарт байрлах өөрийн эзэмшлийн газрын хашааны орчимд “хүүхэд дээрэлхлээ” гэх шалтгаанаар хохирогч А.Атолгойн тус газарт модоор цохиж, духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Ань 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ............... гэх газарт байрлах В.Дэзэмшлийн зуслангийн хашааны орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас В.Днүүрэн тус газарт цохиж түүний духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь :

- хохирогч В.Д“...Би 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 19 цагийн орчимд хүүхдийн хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо, шугуй дахь өөрийн хувийн зуслангийн байшин дээрээ ирсэн, хүүгээ үлдээн машинаа унаад дэлгүүр ороод иртэл манай хүү над дээр ирээд “манай хашаанд нэг танихгүй хөгшин хүн орж ирээд тойроод алхаад”  байхаар нь та айлын хашаан дотор орж ирээд юу хийгээд яваад байгаа юм гэтэл юу ч дуугарахгүй, цаанаас хоёр согтуу залуу ирснээ намайг “дээрэлхээд” гээд хэлсэн. Тэгэхээр нь цаана модны ёроолд сууж байхаар нь очоод “та нар айлын хашаанд дураараа орж ирчихээд яагаад насанд хүрээгүй хүүхэд дээрэлхээд байгаа юм, наад архиа хол очиж ууцгаа” гээд хашаа руугаа орсон. Тэгээд л удаагүй араас дагаад хүрж ирээд хашаа руу ороод ирэхээр нь “та нар яг яах гээд байгаа юм бэ” гээд хөөгөөд гаргатал нэг махлаг залуу шууд чулуу аваад шидсэн, толгойноос цус гараад л хэсэг толгой эргэсэн, чи ямар бааштай юм гээд нүүр рүү цохисон. Толгой хагарсан, нүд хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хх-07/,

- хохирогч А.А“...В.Дах тэр хашаанаас гарч ирэхдээ гартаа мод барьчихсан “та нар яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм” гээд шалтгаангүй миний толгой руу гартаа барьсан модоороо шууд цохисон. Дараа нь Хичээнгүй ахын төмсөг рүү нь өшиглөөд, Хичээнгүй ах газарт хэвтээд өгсөн. Би хариуд нь уурлаад нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгээд л Н.Б ах дундуур орж ирээд, салцгаасан. В.Днь миний зүүн хавирганд хоёр удаа, толгойн зүүн дээд хэсэгт нэг удаа модоор цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-10/,

- гэрч Н.Бын“...Тэр 2 харилцан бие биенээ цохиж зодсон асуудал болсон...Эхлээд В.Дгэх залуу мод барьж ирээд А.Ануруу хэсэг рүү нэг удаа цохих үед би очиж салгасан. В.Днь Г.Хтөмсөг хэсэг рүү өшиглөөд дараа нь А.Агэдэс рүү нэг удаа өшиглөсөн, зөрүүлээд А.А, В.Днэг удаа цохисон.../хх-16/...В.Днь модоор А.Ануруу хэсэг рүү нэг удаа цохиод дараа нь толгой руу нь нэг удаа цохихоор нь би модыг нь булааж аваад салгасан. Урьд толгой руу нь цохисон талаар мэдүүлэхээ мартсан байна. В.Дтолгойных нь дух хэсгээс цус гарч байсан. Харин А.Атолгойных, мөн дух хэсэгт овойж цус хурж хавдсан байсан. Г.Хичээнгүйд ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх 20/,

- гэрч Г.Х“... Давга ах эхлээд А гэдэс рүү нь өшиглөсөн, зөрүүлээд А Дагвыг цохисон, В.Днь миний төмсөг хэсэг рүү хөлөөрөө жийж өшиглөхөөр нь тонгойход гартаа мод бариад А.Ануруу хэсэгт цохисон.../хх-24/... А Дтолгой руу цохисон...Д нь модоор Алтантулгын нуруу хэсэг рүү нэг удаа цохиод дараа нь толгой руу нь дахин нэг удаа цохисон, урьд мэдүүлэг өгөхдөө толгой руу нь цохисон талаар хэлэхээ мартсан байна...В.Днь А.Ад цохиулсны дараа толгойных нь дух хэсгээс цус гарч байсан. Харин А.Амөн дух хэсэгт нь овойж цус хурж хавдсан байсан...” /хх 28-29/“...Би тэр хашаанд байсан 4 дугуйтай мотоцикл хэдэн төгрөгөөр түрээсэлдэг талаар асуух гэж орсон. Гэтэл нэг жоохон эрэгтэй хүүхэд “манай хашаанаас гар, согтуу юм байж” гэж намайг хашаанаасаа хөөсөн. Тэгэхээр нь миний уур хүрч тэр эрэгтэй хүүхэдтэй маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-151/,

- хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №384 дугаартай “...В.Дбиед духанд шарх гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүснэ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-38-39/,

- хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №396 дугаартай “...А.Абиед духанд шархнаас үлдсэн сорви тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 41-42/

- шүүгдэгч А.Аөгсөн”...яллагдагчаар татсан тогтоолыг зөвшөөрч байгаа...Д гэх хүн “та нар хүүхэд дээрэлхлээ” гээд над руу дайрч, миний толгой болон цээж хэсэгт тус тус цохиод, үргэлжлүүлээд Хичээнгүйн төмсөг рүү өшиглөсөн...Миний уур хүрээд Д гэх хүний толгойн хэсэгт 1 удаа гараараа цохитол цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-58, 153, 185/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон буюу хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч В.Дшүүгдэгч А.Аын тус  бүр үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч В.ДА.Аын тус тусын гэм буруугийн санаатай хэлбэрийн хүрээнд тус бүр хийсэн үйлдлүүд ба харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирлуудын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон буюу шүүгдэгч В.ДА.А өөр хооронд үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан нэг нь нөгөөдөө хүч хэрэглэж, зодсоны улмаас бие, биеийнхээ эрүүл мэндэд тус бүр хөнгөн гэмтэл учруулсан, харин тэд өөрөө өөрсдийнхөө биед хөнгөн гэмтэл урчуулаагүй, өөр бусад этгээд тухайн хөнгөн гэмтлүүдийг тус тус учруулаагүй болохыг нотолж буй дээрх нотлох баримтын эх сурвалжуудыг үгүйсгэн няцаах үндэслэлгүй байна.

Хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд В.Д, А.Аын эрүүл мэндэд тус бүр хөнгөн гэмтэл учирсан болохыг тусгай мэдлэг бүхий шинжээч нар тогтоосон байх тул тусгай мэдлэггүй атлаа таамаглах байдлаар үгүйсгэх боломжгүйгээс гадна хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, В.ДА.Аын харилцан зодолдсон болон бусад үйлдлүүд, В.Д, А.Аын бие махбодид тухайн үед шарх, гэмтэл үүссэн талаарх хохирогч нарын мэдүүлэг болон холбогдох бусад нотлох баримтын эх сурвалжуудыг харьцуулан шалгаж дүгнэхэд тэдгээрт ноцтой зөрүү, зөрчил болон эргэлзээ үүссэн гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.  

В.Д, А.Аыг хохирогчоор тогтоож, хууль сануулан мэдүүлэг авсан, тэд анхнаасаа мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой буюу шууд зааж мэдүүлсэн, тэдний мэдүүлгийн эх сурвалж нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэрэг бусад байдлаар нотлогдсон байгааг тодотгож байна.   

“Эргэлзээ” гэдгийг Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүхэлд нь тухайн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хангалттай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч,  бэхжигдсэн эсэх шалгуураар тал бүрээс нь нягт, бүрэн, бодит байдлаар хянан шалгаж, үнэлж дүгнэсний эцэст няцаан үгүйсгэх боломжгүй буюу хангалттай эх сурвалжтай, үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхыг ойлгодог тул хийсвэрлэх шинжтэй буюу хангалттай үндэслэл, эх сурвалжгүй үзэл бодлоор шийдвэрлэх боломжгүй болно.  

Шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан  байх ба шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг нотлохгүй, өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас тус эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгсөн байх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн шинжийг тус бүр үгүйсгэх үндэслэл болохгүй юм.     

3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.        

Анхан шатны шүүхээс шүүгдэгч В.Д, А.Ат тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн, тэдэнд оногдуулсан торгох ял, түүний хэмжээ нь шүүгдэгч нарын тус бүр үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Дгаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаалгах” тухай  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Дгаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаалгах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

2.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БАТЗОРИГ

 

                           ШҮҮГЧ                                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                           ШҮҮГЧ                                                      Г.ГАНБААТАР