| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/01533/И |
| Дугаар | 307/ШШ2025/01377 |
| Огноо | 2025-08-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 307/ШШ2025/01377
нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/01533/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******дугаар баг,*******дугааар байр,****** тоотод байрлах,******** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** дугаар баг,******* тоотод оршин суух, ******* овогтой ******* ******* *******, ******* холбогдох,
5,802,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Т.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 3,868,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1,934,000 төгрөг тус тус төлсөн... гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...Хариуцагч нь сургалтын төлбөр болох 3,868,000 төгрөг болон алданги 1,934,000 төгрөгүүдийг нэхэмжилсэн билээ. Т.******* нь дээрх төлбөр, алдангаа төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Цайхун ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлтэй Т.*******т холбогдох 5,802,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,782 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 53,891 төгрөг, төрийн сангийн орлогоос 53,891 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Цайхун ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлтэй Т.*******т холбогдох 5,802,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 107,782 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 53,891 төгрөг, төрийн сангийн орлогоос 53,891 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчийн төлөөлөгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС