Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 307/ШШ2025/01273

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр *******, *******гийн **************, ******* цогцолборт оршин байх, М******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар *******, 6 дугаар *******лол, дугаар , тоот хаягт оршин суух, Гал овогт Бийн Н /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,067,983 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Н нь М******* ББСБ-тай 2020 оны 11 дүгээр сарын -ны өдөр 1445 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99487028 дугаарын М аппликейшн ашиглан 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 570,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй байна.

М******* ББСБ нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардаж албан мэдэгдэл хүргүүлж байсан ба хэсэгчлэн төлж барагдуулах нэмэлт хугацаа тохирсон боловч зээлийг төлж дуусгаагүй байна.

Б.Нгийн зээлийн гэрээний үүрэг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 570,000 төгрөг, зээлийн хүү 418,015 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,968 төгрөг, нийт 1,067,983 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд Б.Нгоос 1,067,983 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,067,983 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,067,983 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.Нд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,067,983 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Нд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,182 төгрөгөөс 15,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 15,091 төгрөгийг, хариуцагч Б.Нгоос 15,091 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ