Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/811

 

 

 

 

 

 

    2024           07           09                                            2024/ДШМ/811       

 

 

Э.З , Г.З  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Хулан,

яллагдагч Э.З , түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар,

яллагдагч Г.З , түүний өмгөөлөгч С.Жавхлан,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

         Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/920 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Содбаярын бичсэн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 66 дугаар эсэргүүцлээр Э.З , Г.З  нарт холбогдох эрүүгийн 2309 01610 0458 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Э.З  нь “...Э ” Холдинг ХХК-ийн охин компани болох
“М ” ХХК-ийн барилгын инженерээр ажиллаж байхдаа ашиг хонжоо олох зорилгоор компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.10-т /ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх/ гэж заасны дагуу удирдлагаас өгсөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах компанийг олж, үнийн саналыг харьцуулах эрх мэдлийг урвуулан ашиглаж, “Б ” ХХК-ийн гэрээт ажилтан Г.З той бүлэглэн гүйцэтгэж “Б ” ХХК-иас “20га, 50га талбайн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх” гэрээ, “20га, 50га талбайн барилга байгууламжийн ажлын зохиогчийн хяналт гүйцэтгэх” гэрээний үнийн дүнгийн саналыг нэмэгдүүлэн ирүүлэх талаар Г.З той тохиролцож, уг нэмэгдүүлсэн гэрээний үнийн дүнгээр “М ” ХХК-г төлөөлж “Б ” ХХК-тай дээрх гэрээнүүдийн
байгуулсан,

     Улмаар “М ” ХХК-иас “Б ” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс
2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.З гийн эзэмшлийн Хаан банк дахь ****  дугаарын, Голомт банк дахь 1109123219 дугаар дансаар дамжуулан нийт 7 удаагийн үйлдлээр 54.797.600 төгрөгийг шилжүүлэн авч, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, “М ” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Г.З  нь урьдчилан амлаж Э.З ыг хуулийн этгээдийн эрх
мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “М ” ХХК-иас “Б ” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс Э.З ын эзэмшлийн Голомт банк дахь ****  дугаарын, Худалдаа хөгжлийн банк дахь ****  дугаарын, түүний эхнэр Г.Э ын эзэмшлийн Хаан банк дахь ****  дугаарын, Голомт банк дахь ****  дугаарын данснууд руу нийт 7 удаагийн үйлдлээр 54.797.600 төгрөгийг шилжүүлж гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон...” гэмт хэрэгт холбогджээ.

      Нийслэлийн прокуророос: Э.З , Г.З  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..гэмт хэргийн улмаас амь нас эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ..” гэж заажээ. Хэрэгт авагдсан баримтаар “М ” ХХК-ийн охин компани  болох “М ” ХХК-ийг хохирогчоор /3хх 163/ тогтоож хууль ёсны төлөөлөгчөөр Я.Б д эрх үүргийг тайлбарласан байна. Гэтэл хэргийн материалтай танилцахад барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх, зохиогчийн хяналт гүйцэтгэх гэрээг “Б ” ХХК-тай “Ө ” ХХК, мөн “М ” ХХК-ууд тус тус гэрээ байгуулсан мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болон ажлын хөлс төлөхдөө “Б ” ХХК-ийн данс руу шилжүүлсэн төлбөрийн баримтад “Ө ” ХХК болон “М ХХК-иас төлсөн /2хх 240-244/ байх тул уг хэргийн улмаас хохирогч нь аль хуулийн этгээд болохыг тогтоох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл “М ” ХХК болон “М ” ХХК, “Ө ” ХХК, “М ” ХХК-ийн аль нь гэмт хэргийн хохирогчийг олж тогтоож хэдэн төгрөгийн
хохирол учирсан тогтоох, мөн “М ” ХХК болон түүний охин болох “М ” ХХК нь 20га, 50га талбайн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах төсөлдөө тендер шалгаруулалт зарласан эсэх, зарласан бол ямар журмаар зохион байгуулсан тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан эсэхийг шалгаж тогтоох,

Мөн яллагдагч Э.З ын хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан байх боловч энэ нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шинэчилж байх тул өмнөх буюу 2022 оны ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт хавсаргах мөн “М ” ХХК-д яллагдагч Э.З  ажиллаж байсан эсэх,түүнийг ажилд авсан тушаал болон хөдөлмөрийн гэрээг хавсаргах мөн “Б ”ХХК-ийн гэрээт ажилтан Г.З гийн ажил байдлын тодорхойлолтыг хэрэгт хавсаргах зэрэг ажиллагааг хийлгэх нь зүйтэй байна. Иймд яллагдагч Э.З , Г.З  нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж хэргийг прокурорт очтол яллагдагч Э.З , Г.З  нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 Прокурор Л.Содбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ...” гэж хуульчилсан. Прокуророос яллагдагч Эрдэнэбатын З  нь “Э  Холдинг” ХХК-ийн охин компани болох “М ” ХХК-ийн барилгын инженерээр ажиллаж байхдаа ашиг хонжоо олох зорилгоор, Компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.10-т “...ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх” гэж заасны дагуу удирдлагаас өгсөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах компанийг олж, үнийн саналыг харьцуулах эрх мэдлийг урвуулан ашиглаж, “Б ” ХХК-ийн гэрээт ажилтан Г.З той бүлэглэн гүйцэтгэж, “Б ” ХХК-аас “20га, 50га талбайн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх” гэрээ, “20га, 50га талбайн барилга байгууламжийн ажлын зохиогчийн хяналт гүйцэтгэх” гэрээний үнийн дүнгийн саналыг нэмэгдүүлэн ирүүлэх талаар Г.З той тохиролцож, уг нэмэгдүүлсэн гэрээний үнийн дүнгээр “М ” ХХК-ийг төлөөлж “Б ” ХХК-тай дээрх гэрээнүүдийг байгуулсан, Улмаар “М ” ХХК-аас “Б ” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.З гийн эзэмшлийн “Хаан” банк дахь ****  дугаарын, “Голомт” банк дахь 1109123219 дугаарын дансаар дамжуулан нийт 7 удаагийн үйлдлээр 54.797.600 /тавин дөрвөн сая долоон зуун ерэн долоон мянга зургаан зуу/ төгрөгийг шилжүүлэн авч, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, “М ” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, яллагдагч Г.З  нь урьдчилан амлаж Э.З ыг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “М ” ХХК-аас “Б ” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс Э.З ын эзэмшлийн “Голомт” банк дахь ****  дугаарын, “Худалдаа хөгжлийн” банк дахь ****  дугаарын, түүний эхнэр Г.Э ын эзэмшлийн “Хаан” банк дахь ****  дугаарын, “Голомт” банк дахь ****  дугаарын данснууд руу нийт 7 удаагийн үйлдлээр 54,797,600 /тавин дөрвөн сая долоон зуун ерэн долоон мянга зургаан зуу/ төгрөгийг шилжүүлж гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдсэн. Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт авагдсан шүүх шийдвэр гаргахад нөлөөлөхүйц гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлээгүй ба
хэрхэн үнэлээгүй талаар шүүгчийн захирамжид үндэслэл бүхий тайлбар хийгээгүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “М ” ХХК болон “Ө " ХХК нь оноосон нэр өөрчлөгдсөн нэг компани бөгөөд “М ” ХХК-ийг “М ” ХХК нь хөрөнгө оруулалт хийж, худалдан авсан болох нь тогтоогддог ба энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б , гэрч Д.М  нарын мэдүүлгээр тогтоогддог.

Гэрч Д.М ы “...Үүний дагуу би тухайн компаниас өөр компани олоорой гэдгийг Э.З  инженерт хэлсэн. Ингээд Э.З  инженер өөр компанийг судалж харьцуулалт хийж “Б ” ХХК-ийг сонгож улмаар хамтран ажиллахаар болсон... Энэ компани нь гэрээнд заасан хугацаанд буюу тухайн оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлээд зургаа өгч эхэлсэн. Одоогийн байдлаар тухайн ажил бүрэн дууссан ба гэрээнд заасны дагуу 2 компани нь гэрээгээ дүгнэсэн дуусгавар болгосон байгаа...”, “...Б  ХХК-тай дээрх 2 гэрээг байгуулах ажил, үйл явцыг З  100 хувь хариуцаж хийсэн. Миний хувьд ерөнхийд нь гэрээг хийх ажлыг хянах чиглэлийг хариуцсан... Тэр даалгаврыг нь З т хэлж, З ыг өөр компани олж, үнийн саналыг харьцуул гэж хэлсэн. Ингээд З  “Т ” ХХК, “Б ” ХХК, “Э ” ХХК-ын үнийн саналыг харьцуулалт хийгээд Мөнхтөр захиралд танилцуулахад “Б ” ХХК нь нэгдүгээрт хугацааны хувьд бид нарт
шаардлагатай байсан цаг хугацаанд ажлыг хийж өгч чадна, хоёрдугаарт үнийн хувьд өрсөлдөхүйц байхаар нь “Б ” ХХК-ийг сонгож, гэрээ байгуулах ажил эхэлсэн... Ө  буюу М ХХК-ийг манай М  ХХК нь хөрөнгө оруулалт хийж, худалдан авсан. Төсөл хэрэгжүүлж байгаа газрын зөвшөөрөл, үйл ажиллагаа зэрэг нь “м” ХХК-ийн нэр дээр байсан, хөрөнгө оруулалтууд бүгд М ХХК дээр бичигддэг учраас “М” ХХК-ийн захирал гэрээнүүдийг баталдаг. Мөн “М” ХХК-д ажиллах хүч хангалтгүй, М  ХХК-д ажиллах хүч байсан учраас З ыг уг төсөл дээр ажиллуулсан... Ер нь бол гэрээ байгуулахад барилгын ажлаа хариуцсан хүн нь гэрээнд гарын үсэг зурдаг...” /3хх 198-204/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б гийн “...Би “М ” ХХК-ийн охин компани болох “М ” ХХК-ийг төлөөлөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хэрэгт оролцож байна. Манай “М ” ХХК-д ажиллаж байсан Э.З  нь тушаалын байдлаа ашиглаж, хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор “Б ” ХХК-тай байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрөөс мөнгө авч хувьдаа завшсан асуудалд компанид учирсан хохирлыг цаашид нөхөн төлүүлэх байр суурьтай байна. Хэрвээ З  анхнаасаа ашиг хонжоо олох зорилгогүй байсан бол манай компани “Б ” ХХК-тай анхнаасаа бага үнийн дүнгээр гэрээ байгуулах боломжтой байсан... Гэрээ нь байгууллагын дотоод
журам, дүрмийг зөрчөөгүй, Худалдан авах ажиллагааны журмын дагуу хийгдсэн. Мөн бусад гэрээнүүд ч гэсэн журмынхаа дагуу хийгдсэн байдаг...” /3хх 167/ гэсэн мэдүүлгүүдийг анхаарч үзээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “М ” ХХК-ийн охин компани болох “М ” ХХК-ийг хохирогчоор тогтоож хууль ёсны төлөөлөгчөөр Я.Б д эрх, үүргийг тайлбарласан бөгөөд хэрэв түүнийг төлөөлөх чадвартай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авах бүрэн боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүхийн өөрийн эрх хэмжээний хүрээнд хохирогчийн тогтоох тухай шийдвэр гаргаж болох бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм. “М ” ХХК болон түүний охин компани болох “М ” ХХК нь 20 га, 50 га талбайн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах төсөлдөө тендер шалгаруулалт зарласан эсэх талаар хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б , гэрч Д.М  нар нь тендер сонгон шалгаруулалт журамд заасны дагуу явагдаагүй буюу “...Б  ХХК-тай дээрх 2 гэрээг байгуулах ажил, үйл явцыг З  100 хувь хариуцаж хийсэн....” талаар мэдүүлсэн болно.

Мөн хэрэв зээ энэ талаар тодруулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд гэрч, хохирогч нарыг оролцуулан мэдүүлэг авах замаар бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзэж байна. “Яллагдагч Э.З ын хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан байх боловч энэ нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шинэчилж байх тул өмнөх буюу 2022 оны ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт хавсаргах мөн “М ” ХХК-д яллагдагч Э.З  ажиллаж байсан эсэх, түүнийг ажилд авсан тушаал болон хөдөлмөрийн гэрээг хавсаргах мөн “Б ” ХХК-ийн гэрээт ажилтан Г.З гийн ажил байдлын тодорхойлолтыг хэрэгт хавсаргах” гэх заалтын тухайд Э.З  нь “М ” ХХК-ийн барилгын инженер Э.З  томилогдсон тушаал холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдсан болно. Мөн гэрч Э.Баасандоржийн “...манай компани энэ төслөөс ямар ч ашиг аваагүй... Зургийн үнэ бол үнэхээр бага үнийн дүнтэй харагдаж байсан... Ер нь компанийг төлөөлж Г.З г энэ ажлаа, энэ төслөө хариуцаа гэдгийг би зөвшөөрсөн, мөн Г.З  энэ ажлыг өөрөө олж ирсэн байдаг, төсөл хэрэгжиж
дуусаад манай компани бүрэн гүйцэд төслөө гэрээнийхээ дагуу Барилгын
хөгжлийн төвөөр орж хянагдсан, магадлалын нэгдсэн дүгнэлт хүлээлгэж өгсөн,
ингэснээр ажил дууссан. Би энэ талаар юу ч мэдэхгүй байна, уг төслийг би З д итгээд л хариуцуулж өгсөн, З  ч энэ ажлаа амжилттай дуусгасан...” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бөгөөд “Б ” ХХК-нд Г.З  нь хамтран ажиллах гэрээний дагуу ажилладаг гэх нөхцөл байдал тогтоогдсон.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шүүх бүрэн шийдвэрлэх боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж байгаа тул  хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Г.З гийн өмгөөлөгч Б.Мөнхзолбоо шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “...1. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд, шүүгч “М ” ХХК хохирогч мөн эсэхийг дахин шалгаж тогтоохыг даалгасан нь үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “хохирогч гэж  гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг...” хэлнэ. Прокурор нь тус хэрэгт “М ” ХХК-ийг хохирогчоор тогтоосон боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд энэ компанид эдийн болон эдийн бус ямар хохирол учирсан нь тодорхойгүй. Тодруулбал, яллах дүгнэлтэд дурдсанаар энэ хэрэгт Э.З  нь “...удирдлагаас өгсөн ажил гүйцэтгэх компанийг олж, үнийн саналыг харьцуулах эрх мэдлийг урвуулан ашиглаж, Б ХХК-ийн гэрээт ажилтан Г.З той бүлэглэн гүйцэтгэж, Б  ХХК-иас 20га, 50га талбайн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ, 20га, 50га талбайн барилга байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах ажлын зохиогчийн хяналтын гэрээний үнийн дүнг нэмэгдүүлэн ирүүлэх талаар тохиролцож, нэмэгдүүлсэн үнийн дүнгээр уг гэрээнүүдийг байгуулсан” гэж, Г.З  нь “...гэрээнүүдийн үнийн дүнг нэмэгдүүлэхээр урьдчилан амласан” гэж буруутгагдсан. Гэтэл нэр дурдсан 2 гэрээнүүд нь захиалагч М ХХК (хуучин нэрээр “Ө ” ХХК) болон гүйцэтгэгч Б  ХХК нарын хооронд байгуулагдсан. Төлбөр тооцооны хувьд ч “М ” ХХК-иас биш гэрээнд заасан М ХХК-аас Б  ХХК-д шилжсэн /2хх 240, 242-244/. Цаашлаад, гэрээт ажлыг хэрэгжүүлж буй газрын зөвшөөрөл, үйл ажиллагаа зэрэг нь М ХХК-ийн нэр дээр байсан, хөрөнгө оруулалтууд бүгд М ХХК нэр дээр байсан гэдгийг гэрч мэдүүлсэн байдаг /3хх 203-204/.  Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “М ” ХХК нь М ХХК-ийн хувьцаа эзэмшигч боловч Иргэний хуулийн 25.1, Компанийн тухай хуулийн 6.12-т тус тус зааснаар өөрсдийн нэрээр иргэний эрх зүйн харилцаанд оролцох бие даасан хуулийн этгээдүүд байна. Ийм байхад прокурор М ХХК-ийг биш “М ” ХХК-ийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй. Хэргийн хохирогчийг зөв тогтоох нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой тул энэ ажиллагааг дахин хийлгэх зайлшгүй шаардлагатай.

2. Шүүгч нь Э.З ыг М ХХК-д ажиллаж байсан эсэхийг тогтоохыг даалгасан нь үндэслэлтэй. Э.З  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар  зүйлд заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэрэгт буруутгагдсан ба Г.З  нь хамжигчаар татагдсан. Энэ гэмт хэргийн субъект нь “...хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан” буюу тухайн гэмт хэргийн улмаас хохирсон хуулийн этгээдтэй хөдөлмөр эрхлэлтийн эсвэл түүнтэй адилтгах харилцаатай этгээд байхаар байна. Хэргийн материалаас үзэхэд, Э.З  нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “М ” ХХК-д Барилгын инженер албан тушаалд орсон тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ /1хх 174-179/ авагдсан. Мөн хэрэгт 2023 оны 07 дугаар сарын 01-ний огноотой (хэргийн үйл явдлаас хойш огноотой) ажлын байрны тодорхойлолт авагдсан. Энэ нь М ХХК-ийн логотой байгаа нь эргэлзээ үүсгэж байна. Дээр дурдсанаар Э.З  нь аль хуулийн этгээдэд ажиллаж байсан бэ гэдгээс шалтгаалаад энэ гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж болохоор байх тул энэ асуудлыг зайлшгүй шалгаж, нэг мөр болгох шаардлагатай. Ийнхүү өмнөх хэсэгт дурдсанаар энэ хэргийн хохирогч хэн бэ гэдгийг тогтоох, цаашлаад энд дурдсанаар Э.З  хаана ажиллаж байсан бэ гэдгийг тогтоох нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шалгахад зайлшгүй хийгдэх ажиллагаанууд мөн байна.

3. Шүүгч нь хохирогч компанийг Б  ХХК-г сонгож гэрээ байгуулахдаа тендерийн журмаар сонгон шалгаруулалт зохион байгуулсан эсэхийг тодруулахыг даалгасан нь үндэслэлтэй.  Яллах дүгнэлтэд дурдсанаар Г.З  нь “...гэрээнүүдийн үнийн дүнг нэмэгдүүлэхээр урьдчилан амласан, нэмэгдүүлсэн үнийн дүнгээр гэрээ байгуулахад хамжсан...” гэж буруутгагдсан. Гэтэл “үнийн дүнг нэмэгдүүлэх” гэх асуудал нь зөвхөн тендерийн сонгон шалгаруулалтын үед яригдах боломжтой. Харин тендерийн сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулсан бол энд урьдчилан үнийн санал явуулах, түүнийг нэмэгдүүлэх гэх асуудал байхгүй, талууд гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслээд тухайн үнээр гэрээ байгуулах эсэхийг тохиролцоод шууд гэрээгээ байгуулсан гэж үзнэ. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, гэрч Д.М ы мэдүүлэгт “...Б ХХК-тай байгуулсан гэрээнд тендерийн сонгон шалгаруулалт зарлаагүй...”/3хх 203-204/ гэж, Я.Б гийн мэдүүлэгт “...яаралтай гэх шалтгаанаар тендер сонгон шалгаруулалт хийгээгүй, шууд Б  ХХК-г сонгож гэрээ байгуулсан” /3хх 175/ гэж тус тус мэдүүлсэн. Ийнхүү тендерийн сонгон шалгаруулалт явуулсан эсэх нь эргэлзээтэй байхад гэрээний харилцаанд “үнэ нэмэгдүүлсэн” гэсэн үндэслэлээр Г.З г буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн байсан тул шүүгч энэ нөхцөл байдлыг тодорхой болгуулах ажиллагааг зайлшгүй гэж үзэж прокурорт буцаасан. Эцэст нь прокурор хохирогчийг буруу тогтоосон, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагаануудыг хийгээгүй, эдгээр нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад зааснаар прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Э.З  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв

 

Яллагдагч Э.З ын өмгөөлөгч П.Амгаланбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ямар ч боломжгүй учраас урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаагүй. Харин Г.З гийн өмгөөлөгчөөс урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаж шүүгчийн захирамж гарсан. Захирамжид дурдсан ажиллагаануудаас гадна хэрэгт нэмэлт ажиллагаагаар хийсэн тохиолдолд гэмт хэрэг мөн, биш нь тодорхой болох тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Яллагдагч Г.З  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв.   

 

Яллагдагч Г.З гийн өмгөөлөгч С.Жавхлан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хуульд зөвхөн эд хөрөнгийн хохирол учирсан компанийг хохирогч гэж заасан. Энэ хэрэгт холбогдсон 3 компанийн аль нь хохирогч болохыг тогтоолгох хүсэлтэй байгаа юм. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар охин, толгой компани тусдаа бөгөөд бие биенийнхээ  хариуцлагыг хүлээхгүй. Прокурор хавтгайруулан хохирогч л байж таарна гэж хандсан. Хамгийн доор “М ” ХХК, дунд нь М , дээр нь “Э ” ХХК гэсэн хуулийн этгээдүүд байгаа бөгөөд хамгийн доод талын компанийн асуудалд яагаад М ХХК-ийг хохирогчоор татсана прокурор тайлбарлаж чадаагүй, Прокурор компаниуд тендергүй оролцсон, үнэ хаялцах ажиллагаагаар зохион байгуулсан гэж байна тийм зүйл байхгүй, тендер мөн үү биш үү гэдийг шалгуулъя гэж анхан шатны шүүх дээр санал тавьсан шүүгч зөвшөөрсөн.Прокурор хэлж байна харьцуулалтын аргаар шалгаруулалтыг явуулсан гэж тийм зүйл байхгүй, тендер, харьцуулалтын арга хоёрын аль аргаар нь явуулсан нь тодорхойгүй, ямар гэрээ яаж байгуулсныг тогтоогоогүй , Ийм ойлгомжгүй хэргийг шүүх байгууллага шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа. Шинжээчийн дүгнэлтийн асуудлыг анхан шатны шүүх дээр анхан шатны шүүгч шинжээчийн асуудлаа прокурорт нээлтэй тавь гэж байсан анхан шатны шүүхийн захирамжид тэр талаар дурдагдаагүй байсан. Шинжээчийн дүгнэлтийн талаар давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Хулан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “М ” ХХК болон “Ө " ХХК нь оноосон нэр өөрчлөгдсөн нэг компани бөгөөд “М ” ХХК-ийг “М ” ХХК нь хөрөнгө оруулалт хийж, худалдан авсан болох нь тогтоогддог ба энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б , гэрч Д.М  нарын мэдүүлгээр тогтоогддог. “М ” ХХК-иас “Б ” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.З гийн эзэмшлийн “Хаан” банк дахь ****  дугаарын, “Голомт” банк дахь 1109123219 дугаарын дансаар дамжуулан нийт 7 удаагийн үйлдлээр 54.797.600 /тавин дөрвөн сая долоон зуун ерэн долоон мянга зургаан зуу/ төгрөгийг шилжүүлэн авч, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан  шаглаж ,“М ” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, яллагдагч Г.З  нь урьдчилан амлаж Э.З ыг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “М ” ХХК-аас “Б ” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс Э.З ын эзэмшлийн “Голомт” банк дахь ****  дугаарын, “Худалдаа хөгжлийн” банк дахь ****  дугаарын, түүний эхнэр Г.Э ын эзэмшлийн “Хаан” банк дахь ****  дугаарын, “Голомт” банк дахь ****  дугаарын данснууд руу нийт 7 удаагийн үйлдлээр 54,797,600 /тавин дөрвөн сая долоон зуун ерэн долоон мянга зургаан зуу/ төгрөгийг шилжүүлж гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдсэн. Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт авагдсан шүүх шийдвэр гаргахад нөлөөлөхүйц гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлээгүй ба хэрхэн үнэлээгүй талаар шүүгчийн захирамжид үндэслэл бүхий тайлбар хийгээгүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “М ” ХХК болон “Ө " ХХК нь оноосон нэр өөрчлөгдсөн нэг компани бөгөөд “М ” ХХК-ийг “М ” ХХК нь хөрөнгө оруулалт хийж, худалдан авсан болох нь тогтоогддог ба энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б , гэрч Д.М  нарын мэдүүлгээр тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн  шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож. Хэргийг анхан шатны шүүхэд буцааж  шийдвэрлүүлэх саналтай...” гэв.   

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.З , Г.З  нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хангалттай цугларсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь, прокурорын эсэргүүцэлд “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “М ” ХХК болон “Ө " ХХК-иуд нь оноосон нэр өөрчлөгдсөн нэг компани бөгөөд “М ” ХХК-ийг “М ” ХХК нь хөрөнгө оруулалт хийж, худалдан авсан болох нь тогтоогддог тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. ...” гэх боловч хохирогч нь аль хуулийн этгээд болох нь тодорхойгүй байх тул тодруулах шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана.” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх Э.З , Г.З  нарт холбогдох Эрүүгийн хэрэгт хохирогч нь “М ” ХХК, “М ” ХХК, “Ө ” ХХК, “М ” ХХК нарын аль хуулийн этгээд болох,  мөн хохирогчид хэдэн төгрөгийн хохирол учирсан, мөн “М ” ХХК болон түүний охин болох “М ” ХХК нь 20га, 50га талбайн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах төсөлдөө тендер шалгаруулалт зарласан эсэх, зарласан бол ямар журмаар зохион байгуулсан эсэхийг шалгаж тогтоох, яллагдагч Э.З ын 2022 оны ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт хавсаргах, “М ” ХХК-д яллагдагч Э.З  ажиллаж байсан эсэх, түүнийг ажилд авсан тушаал болон хөдөлмөрийн гэрээг хавсаргах, “Б ”ХХК-ийн гэрээт ажилтан Г.З гийн ажил байдлын тодорхойлолтыг хэрэгт хавсаргах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд шүүхийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/920 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн яллагдагч Э.З , Г.З  нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/920 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Л.Содбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Ялллагдагч Э.З , Г.З  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                       

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                                ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ