Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2026/0235

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Э******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “С*******-У*******” ХХК,

Хариуцагч: Гаалийн Ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч З.Ц*******, Г.Б*******, Д.О*******, Ч.М******* нар,

Хариуцагч: Гаалийн Ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч,

Маргааны төрөл: Гаалийн Ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч З.Ц*******, Г.Б*******, Д.О*******, Ч.М******* нарын 20******* оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №01/******* дугаар дүгнэлт, Гаалийн Ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бгийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №02-2/71 дүгээр тодорхойлолт хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******-Э*******, түүний өмгөөлөгч О.А, хариуцагч З.Ц*******, Г.Б*******, Д.О*******, Ч.М*******, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагч Гаалийн Ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, Ц.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1.“С*******-У*******” ХХК-иас Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч З.Ц*******, Г.Б*******, Д.О*******, Ч.М*******, тус газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид тус тус холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч З.Ц*******, Г.Б*******, Д.О*******, Ч.М******* нарын 20******* оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/******* дугаартай дүгнэлтийг,   тус газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02-2/71 дугаартай тодорхойлолтыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

            2.Гаалийн Ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бгийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №02-2/71 дүгээр  дотоод зурвасаар 3 нэр төрлийн барааг тодорхойлсон,

            3.Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 32/23 дугаартай удирдамжаар тус газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нар нь “С*******-У*******” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд гаалийн хилээр нэвтрүүлсэн бараанд гаалийн бүрдүүлэлт хийсэн эсэхийг шалгасан.

            4.Улмаар Гаалийн Ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч З.Ц*******, Г.Б*******, Д.О*******, Ч.М******* нарын 20******* оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №01/******* дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийг Барааг тодорхойлж кодлох уялдуулсан системийн 90 хамаарах барааг 9018 кодоор мэдүүлж 83,461,805.47 төгрөгийн гаалийн татварыг төлөлгүй улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тул шалгуулахаар дүгнэлт гаргасан.

          5.Гаалийн ерөнхий газраас 20******* оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02/508 дугаар албан бичгээр ...танай гомд******* дурдсан “дотоод зурвас” нь тус газрын нэгж  хооронд мэдээлэл солилцсон зурвас буюу гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэр биш тул хүчингүй болгох шаардлагагүй, ...гаалийн байгууллага бүрдүүлэлтийн болон бүрдүүлэлтийн дараах шатанд барааны ангиллын кодыг хянаж, шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилладаг тул Эрүүл мэндийн яам болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт барааны ангиллын кодтой холбоотой шийдвэр гаргах эрх, үүрэг хууль тогтоомжоор олгогдоогүй, ...Гаалийн улсын байцаагчийн дүгнэлт гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэх хариуг “С*******-У*******” ХХК-д өгчээ.

          6.“С*******-У*******” ХХК нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд маргаан бүхий асуудлаар нэхэмжлэл гаргасан байна.

          7.Нэхэмжлэгч “С*******-У*******” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          1/Процесс зөрчигдсөн: Учир нь захиргааны байгууллага ингэж шалгалтын хугацааг 6 удаа сунган  6 сарын турш аж ахуйн нэгж, байгууллагыг шалгадаг ямар хууль байдаг болохыг мэдэхгүй байна. Энд хууль зөрчигдөж байна гэж гомдож байна.

2/Үйлдвэрлэгч, экспортлогч улс барааныхаа БТКУС кодыг өөрсдөө тодорхойлдог.

Учир нь “С*******-У*******” ХХК-д “татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор БТКУС ийн кодыг зориуд худал тодорхойлох” сэдэл, зорилго огт байхгүй. Яагаад гэвэл гадаад улсын үйлдвэрлэгч болон үйлдвэрлэгч улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим нь экспортолсон барааныхаа БТКУС-ийн кодыг өөрсдөө тодорхойлж, барааныхаа дагалдах бичиг баримтад бичсэний дагуу бид гаальд мэдүүлдэг. Уг кодыг импортлогч аж ахуйн гэж өөрөө өөрчлөх, эсхүл гаалийн байгууллагад өөрчлөн мэдүүлэх эрх байхгүй. Ямар кодтой байна яг түүгээр нь гаальд мэдүүлдэг.

Гадаадын үйлдвэрлэгч бүр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ БТКУС кодыг өөрсдөө тодорхойлдог учир “Ч” ХХК-ийн импорт*******ог “Үйлдвэрлэгчийн” эмнэлгийн хэрэгсэл, “С*******-У*******” ХХК-ийн импорт*******ог “Үйлдвэрлэгчийн” эмнэлгийн хэрэгсэл бүр адилхан кодтой байх албагүй, ердөө л үйлдвэрлэгч нь кодоо мэднэ.

 Иймд “С*******-У*******” ХХК нь гаальд мэдүүлсэн барааныхаа БТКУС-ийн кодыг зориуд худал тодорхойлсон үйлдэл байхгүй. Үүнийг экспортлогчийн бараагаа дагалдуулсан бичиг баримтыг импортлогч “С*******-У*******” ХХК-ийн мэдүүлэгтэй тулган үзэхэд ямар нэг зөрүү байхгүй. “С*******-У*******” ХХК-ийн 2020-2022 онуудын гаалийн мэдүүлэгт хавсаргасан бичиг баримтуудаас түүвэрлэн үзэхэд дээрх 3 нэрийн барааны ангиллын кодыг үнийн нэхэмжлэхэд бичигдэж ирсний дагуу мэдүүлж бүрдүүлэлт хийжээ” гэсэн Гаалийн Ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн 2023 оны 06 сарын 23-ны өдрийн № 02-2/71 дугаартай дүгнэлт байна.

3/Барааны ангиллын талаар “Эмнэлгийн хэрэгслийг Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны  төв  байгууллага,  эсвэл э мийн  асуудал  хариуцсан

 төрийн захиргааны байгууллага тодорхойлно” гэж Гаалийн ерөнхий газраас 2023 оны 11 сарын 13-ны № 02-2.1/4087 дугаартай албан тоот байдаг ба ДҮГНЭЛТ-ийн 1.6-д “Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас лавлагаа, холбогдох бусад нотлох баримтуудыг авч хавсаргасан” гэсэн байна.

 Өөрөөр хэлбэл, Гаалийн Ерөнхий газрын 2023 оны 10 сарын 04-ны өдөр 01-11/3448 дугаартай албан бичгээр мэргэжлийн байгууллагын лавлагаа, тодорхойлолтыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас 2023 оны 11 сарын 01-ны № 01/1853 дугаартай, 20******* оны 01 сарын 03-ны № 01/15 дугаартай, Эрүүл мэндийн яамнаас 2023 оны 10 сарын 30-ны № А/020 дугаартай, 2023 оны 12 сарын 27-ны № А/022 дугаартай бичгүүдээр авсан байна.

Эдгээр лавлагаа, тодорхойлолтуудыг судлан үзэхэд гадаадын үйлдвэрлэгч, экспортлогч улсуудын барааны тодорхойлолт, ангилалттай нийцэж, харин гаалийн ДҮГНЭЛТ-тэй нийцэхгүй байна.

 Гэтэл гаалийн улсын байцаагч нар эдгээр мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, баримтуудыг үгүйсгэж, няцаасан зүйлгүй, эмнэлгийн хэрэгслийг хүчээр “90-д хамаарна” гэсэн байна.

            4/Шалгалтын бүрэлдэхүүний ДҮГНЭЛТ нь 2020, 20, 2022 онуудад Улаанбаатар хот дахь гаалийн гүнийн хил дээр "С*******-У*******" ХХК-ийн мэдүүлгийг хянасан нэр бүхий 20 гаруй гаалийн хяналтын улсын байцаагч нарын гаргасан шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь буруутгаж, үгүйсгэсэн байна. Тэгсэн хэрнээ тэдгээр гаалийн улсын байцаагч нараас ямар ч тайлбар, мэдүүлэг аваагүй, тэдгээр байцаагч нарт мэдэгдэлгүй эрх, ашиг сонирхлыг нь давхар зөрчиж байна.

 Гаалийн байгууллага бүтэн 5 жилийн дараа гаалийн 20 гаруй улсын байцаагчийн тус бүрдээ гаргасан шийдвэрийг "Ч" ХХК-ийн захиалгаар үгүйсгэж байгааг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг захиргааны байгууллага өөрсдөө зөрчиж байна.

5/Дээрх үйл ажиллагаанаас дүгнэхэд шалгалтын бүрэлдэхүүн нь захиалгаар “С*******-У*******” ХХК-ийг ямар ч аргаар хамаагүй буруутгаж, зохиомол хилс хэрэгт оруулах, “Ч” ХХК-ийн захиалга, даалгаврыг амжилттай биелүүлэх зорилготой байсан байдаг.

Учир нь ДҮГНЭЛТ-ийн 1.4-д "Барааны ангилал, үнэлгээний хэлтсээс ирүүлсэн 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 02-2/71 дугаартай тодорхойлолтыг үндэслэл болгодог. Энэ тодорхойлолтыг тендер өрсөлдөгч "Ч” ХХК-ийн захиалгаар үйлдсэн нь тодорхойлолтын эхэнд байдаг.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын 2-р шаардлагад хамаарах ТОДОРХОЙЛОЛТ нь "С*******-У*******" ХХК-ийн импорт*******ог эмнэлгийн хэрэгслийн БТКУС-ийн кодыг "90.90.00" гэж буруу тодорхойлсон байдаг ба “интернетийн мэдээллийг үндэслэн тодорхойлов” гэсэн байдаг.

Энэ тодорхойлолтыг тухайн үед “С*******-У*******” ХХК-иас яагаад нуусан, сөрөг үр дагавартай байтал яагаад тайлбар аваагүй, удаан хугацааны дараа "нууц"-аас гарган ирж, ашиглаж байгаа нь ойлгомжтой байна.

 Харамсалтай нь энэ “тодорхойлолт” нь бүхэлдээ гадаадын үйлдвэрлэгч нарын, экспортлогч улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын, дотоодын эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагийн, Эрүүл мэндийн яамны мэргэжлийн тодорхойлолтын эсрэг, нийцэхгүй байгаа нь гаалийн байгууллагын өөрсдөө цуглуулсан баримтаар нотлогдож байна.

 Тухайлбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2023 оны 12 сарын 01-ны өдрийн № 01/2074 дугаартай хариугаар маргаан бүхий эмнэлгийн хэрэгслүүдийг “... иж бүрдэл бүхий катетерт эмнэлгийн хэрэгсэл юм. Дээрх бүтээгдэхүүнүүд нь Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС) буюу HЅ код нь 9018,3900 ангилалд хамаарах катетерийн бүлгийн эмнэлгийн хэрэгсэл болохыг тодорхойлно.

7/Ингэснээр цаашид “С*******-У*******” ХХК нь АНУ-ын Boston Scientific, АНУ-ын Medtronic inc, АНУ-ын Varian Medical, Япон улсын Terumo зэрэг компаниудын эмнэлгийн хэрэгслүүдийг Монгол улсад импортлон, эмнэлгийн байгууллагад нийлүүлэх, зүрх судас, элэгний хүнд өвчтэй иргэдийг анагаан эдгэрүүлэх боломжгүй болж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтойгоор зөрчигдөөд байна.

Цаашлаад дээрх барааны "БТКУС-ын ангиллын код”-ны ойлголтын зөрүүтэй маргааныг дотоодын хувийн хэвшлийн компани шийдвэрлэхгүй бөгөөд эрх бүхий байгууллага болох Гаалийн байгууллага ба Эрүүл мэндийн яам,агентлагууд хамтран шийдвэрлэх үүрэгтэй.Шийдвэрлэхгүй тохи************** улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн эмнэлгүүдийн яаралтай хойшлуулшгүй зүрхний болон элэгний мэс заслын тусламж үйлчилгээ зогсох, өвчтөний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол үүсэх үр дагавар үүсээд байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч З.Ц*******, Г.Б*******, Д.О*******, Ч.М******* нарын 20******* оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №01/******* дугаартай "С*******-У*******" ХХК нь Барааг тодорхойлж кодлох уялдуулсан системийн 90 кодод хамаарах барааг 9018 кодоор мэдүүлж 83,461,805.47 төгрөгийн гаалийн татварыг төлөлгүй улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэсэн дүгнэлт гаргав" гэсэн гаалийн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох, 2. Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бгийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн № 02-2/71 дугаартай тодорхойлолтын "С*******-У*******" ХХК-ийн 2020-2022 онуудын БТКУС-ийн Зүйл 90.18 кодоор бүрдүүлэлт хийсэн бараануудаас “Ч” ХХК-ийн гомд******* дурдсан доорх 3 төрлийн барааны ангиллын кодыг гаалийн мэдүүлэг, мэдүүлэгт хавсаргасан бичиг баримт болон тухайн барааны интернэт мэдээллийг үндэслэн тодорхойлов. Үүнд: Гомд******* дурдсан Зүрхний титэм судасны эмтэй стент БТКУС-ийн код 90.90.00, Зүрхний цоорхой бөглөгч амплатцер БТКУС-ийн код 90.90.00, Судас бөглөгч БТКУС-ийн код 90.90.00 болно" гэдгийг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Өмгөөлөгч хууль зүйн үндэслэлийг маш сайн тавилаа. “С*******-У*******” ХХК нь нийтэд үйл ажиллагаа явуулдаггүй. Харин төрийн чиг үүргийн 3 дугаар шатлалын эмнэлгүүдэд зөвхөн мэс заслын тусламж үйлчилгээний хэрэгслийн тусламж үйлчилгээний хэрэгсэл нийлүүлдэг компани. Манай худалдан авагч зөвхөн төр. Нэг ёсондоо бид нараас татвар авна гэж ярьж байгаа боловч цаашлаад төрийн бусад байгууллагуудын талд шийдвэр гарч үнэ өсөх асуудал гарна. Тийм учраас шүүхийн шийдвэр яаж ч гарсан байсан эргээд төрийн байгууллагуудын худалдан авалтын асуудал хөндөгдөнө” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Гаалийн байгууллага Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар нь чөлөөт эргэлтэд орсон бараан дээр бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх эрх хэмжээ олгогдсон. Барааны ангилал үнэлгээний хэлтсийн барааг ангилах, тодорхойлох ерөнхий эрх хэмжээ байгаа. Бидний зүгээс та бүхэн энэ шийдвэр үйл ажиллагаа, явуулахдаа хууль журмын дагуу явуулж, хуульд үндэслэсэн шийдвэр гаргаач. Гаалийн байгууллагын шийдвэр нь процессын болон агуулгын, хэлбэрийн зөрчилтэй шийдвэр үйл ажиллагаа гарч энэ аж ахуйн нэгжийг хохироогоод байна гэж үзэж гомдол гаргаж байгаа. Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас 01******* дугаартай дүгнэлтийг гаргахдаа 146 барааг жагсаагаад, 83 сая төгрөгийн татвар ноогдоно гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг гаргахдаа тухайн барааны мэдүүлсэн код буруу байна гэдгийг тогтоохын тулд ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан байхыг шаардаад, түүнийгээ баримталж тухайн дүгнэлтээ гаргах ёстой. Хариуцагч нараас ямар хууль журмыг үндэслээд барааг тодорхойлоод байгааг тодруулахад хариулсангүй. Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлд шинжээч томилуулах зохицуулалт байдаг. Үүнтэй холбоотойгоор Гаалийн ерөнхий газрын 2023 оны А/315 дугаартай тушаалаар Бараанаас сорьц,  дээж   загвар  авах,  магадлан  шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам баталсан. Энэхүү журмын хүрээнд, дээрх хуулийн заалтын хүрээнд гаалийн байгууллага Барааны ангилал үнэлгээний хэлтэс рүү хандаад дүгнэлтээ гаргуулах ёстой байсан. Гэтэл Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар энэхүү хуулийн заалтыг болон журмыг баримтлахгүйгээр дотоод зурвасаар хандаж дүгнэлт гаргуулсан үйл баримт байна. Бараанууд нь өндөр өртөгтэй мэс заслын буюу сүүлийн үеийн дэвшилтэд технологид тулгуурласан мэс заслын бүтээгдэхүүн байгаа. Гаалийн улсын байцаагч нь мэргэжлийн нарийн төвөгтэй асуудлыг тодорхойлохдоо эрх бүхий мэргэжлийн байгууллага руу хандах ёстой байсан. Үүнийгээ ойлгоод Эрүүл мэндийн яам болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт хандаж хариугаа авсан байна. Асуултад хариулахдаа баримтлах болон баримтлахгүй байх эрхтэй гэж тайлбарлаж байна. Бодит байдал дээр дүгнэлтийг баримтлахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь үндэслэл болоод байгаа Барааны ангилал үнэлгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02271 дугаартай энэ дотоод зурвасыг гол үндэслэлээ болгож шийдвэрээ гаргасан гэх тайлбарыг хэлж байна. Улсын байцаагч нар өөрсдөө хяналтыг тодорхойлох эрх хэмжээ байдаг гэж тайлбарлаж байх боловч хэргийн материалд үүнийг нотолсон баримт авагдаагүй байна. Тийм учраас улсын байцаагч нар дотоод зурвасыг үндэслэж дүгнэлтээ гаргасан байна гэдэг дүгнэлтэд хүрч байна. Дотоод зурвасыг үндэслэж дүгнэлтээ гарсан бол дотоод зурвас гэдэг баримт бичиг нь хууль зүйн үндэслэлтэй эсэхээс хамаараад дүгнэлт хүчинтэй эсэх асуудал шийдэгдэнэ. Тийм учраас уг баримт бичгийн хууль зүйн үндэслэлийг шалгах хэрэгцээ шаардлага гарч байна. Дотоод зурвасыг нэхэмжлэгчийн зүгээс захиргааны акт мөн эсэхийг шалгаад, захиргааны актын үндсэн шинжийг хангаж байна гэж үзсэн. Гаалийн байгууллага бол захиргааны байгууллага, тодорхой нэг тохи*******ол буюу тухайн бараануудын асуудлыг зохицуулж байна, нийтийн эрх зүйн хүрээ буюу Гаалийн тухай хууль, холбогдох журамд үндэслэсэн, гадагшаа буюу эрх ашиг нь хөндөгдөж байгаа субъект нь “С*******-У*******” ХХК юм. “С*******-У*******” ХХК-ийн мэдүүлсэн мэдүүлэг 9018 биш 90 байна гээд эрх ашиг нь хөндөгдөж байгаа шийдвэр гарч байгаа учраас захиргааны актын шинжийг хангаж байна гэж үзэж байна. Энэ шийдвэр нь захиргааны акт мөн юм бол захиргааны актад тавигдах шаардлагуудыг хангах ёстой. Захиргааны актын шаардлагыг хэлбэрийн болон агуулгын түвшинд хангасан байж тухайн акт хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй болно. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд бичгээр гарч байгаа захиргааны акт тавих нийтлэг шаардлагыг дурдсан. Үүнд, гаргаж байгаа байгууллагын нэр хаяг, тамга тэмдэг, гарын үсэгтэй байх ёстой. Гэтэл уг актад гарын үсэг байгаа боловч тамга тэмдэг алга. Мөн тухайн актыг гаргаж байгаа хууль зүйн үндэслэлийг заах ёстой. Гэтэл ямар ч тийм хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн тухайн актыг хүлээн зөвшөөрөхгүй тохи************** гомдол гаргах этгээд, гомдол гаргах хугацааг дурдах ёстой. Гэтэл уг актаар “С*******-У*******” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гараад байгаа хэр нь гомдол гаргах эрх хэмжээ, зохицуулалтыг ерөөсөө хийж өгөөгүй. Тийм учраас захиргааны актад тавигдах хэлбэрийн шаардлагыг хангахгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй акт байна. Агуулгын хувьд, хууль болон Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан журмууд дээр дотоод зурвас гэдэг ойлголт байхгүй. Асуулт хариултын шатад дотоод зурвасыг зөвхөн дотооддоо харилцдаг, мэдээлэл солилцдог хэрэгсэл гэж тайлбарлаж байна. Гэтэл бодит байдал дээр захиргааны актын шинжийг бүрэн хангаад, хэн нэгэн этгээдийн эрх ашгийг хөндөөд байгаа. Өөрөөр хэлбэл, ярьж байгаа зүйл нь зөрчилдөөд байна. Уг захиргааны акт 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гарсан. Гэтэл Бүрдүүлэлтийн дараах шалгалтын удирдамж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл, бүрдүүлэлтийн дараах шалгалтад огт хамааралгүй, өмнө нь гарсан байсан актыг үндэслээд бүрдүүлэлтийн дараах шалгалтын хууль зүйн үндэслэл болгосон байгаа нь хууль бус байна. Бүрдүүлэлтийн дараах шалгалтын хүрээнд дүгнэлтээ гаргаад, түүнийг баримтлан дүгнэлт гаргах ёстой байсан. Гэтэл цаг хугацааны хувьд  хамааралгүй  шийдвэрийг дүгнэлтэд ашигласан байна. Мөн дотоод зурвас гэх баримтад тайлбар бичгийн 90 дүгээр кодын 5 дугаар хэсгийн 5.4-ийг баримталсан гэдгээ дурдсан. Дотоод зурвасын 5.4-д тодорхой эрхтний химийн үйл ажиллагааг орлох эсвэл дэмжих /химийн үйл ажиллагаа/ зориулалттай хүний биед суулгах хэрэгсэл гэж заасан. Үүнийг баримталж уг тодорхойлолтыг гаргасан гэсэн. Гаалийн байгууллага хүний биед суулгадаг гэдэг дээр ач холбогдол өгч байгаа. Хүний биед суугаад үлддэг, насан туршдаа байдаг гэх шинж нь магадгүй тохирч болно. Гэтэл 5.4-д химийн үйл ажиллагааг орлох эсхүл дэмжих зориулалттай суудаг байх ёстой гэдэг шаардлага байгаа. Өөрөөр хэлбэл, химийн үйл ажиллагаа гэдгийг харгалзаж үзэхгүйгээр шийдвэр гаргасан байна. Мэргэжлийн хүмүүс биш болохоор аргагүй байх. Орлодог уу, дэмждэг үү гэдгийг мэдэх боломжгүй учраас буруу дүгнэлт гаргасан байна. Гэрчээр асуусан шинжээчээс химийн үйл ажиллагааг дэмжиж байгаа, орлож байгаа юм уу гэтэл үгүй гэдэг хариулт өгсөн. Тийм учраас тайлбар, дүрмийг буруу тайлбарлаж хэрэглэж дотоод зурвас гэдэг захиргааны актыг гаргасан байна гэж үзэж байна. Би асуулт болгон дээрээ зүрхний стент, ампуляцер, судас бөглөгч гэдэг 3 бүтээгдэхүүн байна гэж дурдаж байгаа. Гэтэл энэ 3-ыг баталсан албан ёсны нэр томьёо гэж байхгүй. Энэ бол тухайн эмнэлгийн хэрэгслийг бүлэглэж ангилж байгаа нэршил болохоос биш судас бөглөгч гэдэг ганцхан нэр төрлийн бүтээгдэхүүн байхгүй. Өмнөх өмгөөлөгч үүнийг машины жишээгээр тодорхой тайлбарладаг. Тухайлбал, Машины ангиллын кодыг тодорхойлохдоо суудлын машин, ачааны машин, ангиллын машин, автобус, мотоцикл гэж ангилсан гэсэн үг. Гэтэл суудлын автомашин дотроо бензинээр, дизелиэр, цахилгаанаар ажилладаг, хосолмол, хэдэн онд үйлдвэрлэсэн, ямар материалаар үйлдвэрлэсэн, батарейтай, батарейгүй гээд шинж байдлаасаа хамаараад маш олон, өөр бүтээгдэхүүн байдаг. Үүнтэй жишиж үзвэл суудлын автомашин 90 байна гээд хатуу ангилаад байгаатай адил. Өөрөөр хэлбэл, бүлгийн түвшинд үзэж ангилаад байна. “С*******-У*******” ХХК-ийн 2020-2022 оны мэдүүлгээс 9018-аар мэдүүлсэн бүх эмтэй стент хамрагдсан уу гэж асуухад хариуцагчаас тийм гэж хариулсан. Энэ шалгалтыг хийхдээ, мэдүүлгээс шүүлт хийхдээ эмтэй стент гэдэг үгийг хараад 9018 гэдгийг хараад шүүсэн байна. Ямар үйлдвэрийн, ямар технологитой, ямар материалаар хийсэн, яаж хэрэглэдэг, ямар шинжлэх ухааны технологи, инновац шингэсэн гэдгийг харгалзахгүйгээр, тайлбар, дүрэмд заасан бүхий л харгалзан үзэж нөхцөлүүдийг харгалзахгүйгээр ийм дүгнэлт гаргасан байна. Энэ дүгнэлтийг ашиглаад Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дүгнэлтийг гаргасан нь хууль бус шийдвэр болсон. Мөн Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг мэдэгдэх зохицуулалт байдаг. Захиргааны актыг хаягласан этгээд болон эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хууль журмын дагуу мэдэгдэх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл дотоод зурвасаар “С*******-У*******” ХХК-ийн бүтээгдэхүүний код буруу байна гэж үзсэн бөгөөд улмаар татвар ноогдох үр дагавар үүссэн. Ингэснээр “С*******-У*******” ХХК-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн. Энэ талаар хариуцагч байгууллагаас тодруулахад “С*******-У*******” ХХК-д мэдэгдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд мэдэгдэх шаардлагагүй гэж тайлбарласан. Хэрэв хуульд заасны дагуу захиргааны актыг мэдэгдээгүй бол тухайн акт хүчингүй акт болно. Хэрэв эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдээд, гомдол гаргах эрхийг хангаад явсан бол өнөөдөр бид бүрдүүлэлтийн дараах шалгалтын дүгнэлттэй биш, энэ актыг тодорхойлсон дүгнэлттэй маргах ёстой байсан. Гэтэл мэдэгдээгүй учраас хүчингүй захиргааны акт байна. Энэ актыг үндэслэж гарч байгаа бүрдүүлэлтийн дараах шалгалтын дүгнэлт мөн хууль бус дүгнэлт байна гэдэг дүгнэлтэд хүрч байна. Барааг тодорхойлох тухай олон улсын конвенц байдаг. Уг конвенцын удиртгал хэсэгт Олон улсын худалдаанд барааны ангиллын нэг системээс нөгөөд шилжих явцад түүнийг дахин тодорхойлох, ангилах, кодлохтой холбоотой гарч байгаа зардлыг нь багасгах, цаг хугацаагаа хэмнэх гэж заасан. Өөрөөр хэлбэл, АНУ, Хятад, Япон зэрэг улсаас ирж байгаа барааг тухайн улс нь кодлоод, тухайн улс барааны ангиллын конвенцод нэгдэн орсон бол нэгдэн орсон бусад улсууд нь нэг мөр хэрэглэе гэсэн санаа. Гэтэл манай гаалийн байгууллага энэ конвенцын эсрэг ажиллаад байна.Америкийн Нэгдсэн Улс, Япон Улс, Хятад Улсаас ирж байгаа энэ тодорхойлсон барааны кодыг Монгол Улсын гаалийн байгууллага ямар ч мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүйгээр буруу байна гэдэг асуудлыг тавиад байгаа нь уг нэгдэн орсон конвенцыг зөрчиж байгаа асуудал. Хэрэв нэгдэн орсон улсаас ирж байгаа барааны код буруу байна гэж үзвэл 10 дугаар зүйлд зааснаар дэлхийн гаалийн байгууллагын хороонд хандах ёстой.

Манай гаалийн байгууллагын зүгээс Хятад, Солонгосын гааль руу хандсан бичгүүд хэрэгт авагдсан байсан. Гэтэл энд Хятад болон Солонгос улсаас гадна Америк, Нидерланд, Япон зэрэг маш олон улсын бараа байгаа. Гэтэл үйлдвэрлэгчийг нь огт харгалзаагүй учраас зөвхөн дээрх 2 улс руу хандсан байна. Гэтэл конвенцын дагуу бүх маргаан бүхий барааны үйлдвэрлэгч улсын гаалийн байгууллага руу, магадгүй хариу ирээд зөвшөөрөгдөхгүй бол, хариу ирэхгүй бол Дэлхийн гаалийн байгууллага руу хандах ёстой. Харин уг конвенцод заасныг биелүүлэхгүйгээр импортлон орж ирж байгаа “С*******-У*******” ХХК-д төрийн эрх мэдлийг хүчээр тулгаж байгаа асуудал явагдаад байна. Тийм учраас гаалийн байгууллагын зүгээс олон улсын конвенцыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Шүүх бүрэлдэхүүнээс зөвхөн татварын асуудал гэж тодруулсан. Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор импортын гаалийн бараанд албан татварын хувь хэмжээг тогтоосон. Энэхүү тогтоолын хавсралтаар 9018 кодтой бараанд гаалийн татварын 0 хувь хэрэглэнэ гэж баталсан. Тогтоол шийдвэр болгон ямар нэгэн зорилготой гардаг. Үүний дагуу хүний эрүүл мэндэд, эмчилгээнд яаралтай хэрэгтэй нарийн мэргэжлийн эмнэлгийн хэрэгслийг татвараас чөлөөлөх, үнэ хөлсийг бага байлгах, хурдан шуурхай оруулж ирээд эрүүл мэндийн салбарт хэрэглэ гэдэг зорилгоор 1999 онд баталсан тогтоол. Гэтэл гаалийн байгууллага уг тогтоолыг зөрчиж /хаанаас чиглэл өгснийг мэдэхгүй байна/ татвар авах зорилготойгоор яваад байна. Улсын Их Хурлын тогтоол дээр 0 татвар гэсэн байхад ямар нэгэн байдлаар барааны ангиллын кодыг өөрчлөөд татварыг нь авна гэдэг зорилготой байна. Ингэснээс Улсын Их Хурлын тогтоолын зорилго, үр дагавар нь биелэхгүй нөхцөл байдалтай болж байх бөгөөд гаалийн байгууллага үр дагаврыг тооцохгүй байна. Гэтэл бодит байдал дээр тэр хөрөнгө нь “С*******-У*******” ХХК-аас гарахгүй байгаа. Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжигдээд, улсын 3 дугаар шатлалын эмнэлгүүдэд өндөр өртөгтэй мэс засалд хэрэглэгдэхээр захиалагдаж байгаа. Манай компани үүнийг огт өгөхгүй гээд маргаад байгаа зүйл биш. Эрүүл мэндийн даатгалын сан тодорхой тоо ширхэг, нийт төсөвт өртгийг тавиад тендерээ зарлаад явж байгаа. Төсөвт өртөгт нь Улсын Их Хурлын тогтоолоор баталсан 9018 кодтой бараа 0 хувьтай болохоор гаалийн албан татвар 5 хувийг оруулахгүйгээр төсөвт өртгөө баталдаг. Гэтэл тендерт шалгараад тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгээд байгаа “С*******-У*******” ХХК бараагаа оруулаад ирэхээр гаалийн байгууллага нь татвар авна гэдэг асуудал яригддаг. Ингэснээр дараа дараагийн худалдан авалт яаж явах талаарх асуудал яригдана. Яг одоогоор хэрэгжээд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль болон журам, олон улсын конвенцын хэм хэмжээний түвшинд мэдүүлэгч байгууллага үйлдвэрлэгчийн өгсөн кодын дагуу гаальд бараагаа мэдүүлээд орж ирэх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу явж байгаа. “С*******-У*******” ХХК гаалийн татвар төлөхгүй гээд гаалийн татвараас зайлсхийгээд байгаа асуудал байхгүй. Энэ бол төрийн байгууллага хоорондын төсвийн шилжилтийн асуудал дунд гаалийн байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас хохирч байгаа асуудал байгаа. Тийм учраас Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дүгнэлт, Барааны ангилал үнэлгээний хэлтсийн дотоод зурвас гэх захиргааны акт хууль журмын дагуу гараагүй акт байна гэдэг үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү” гэв.

8.Хариуцагч улсын байцаагч нар шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 32/23 дугаар удирдамжийн дагуу гаалийн улсын байцаагч 3. Ц*******, Б.Б*******, Д. О*******, Ч.М******* нар "С*******-У*******" ХХК-ийн 2020-2022 оны гадаад худалдааны бичиг баримт, санхүүгийн бичиг баримтад бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн.

Шалгалтын явцад шалгалтын бүрэлдэхүүн “Эрүүл мэндийн яаманд 01-6/3812 дугаар албан бичгээр “Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, түүний засвар эрхлэх” чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалт ирүүлэх тухай” хүсэлт, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт 01-11/3448 албан бичгээр дээрх 3 нэр төрлийн бараа нь протез эсхүл эмнэлгийн хэрэгсэл эсэхийг тодорхойлуулахаар хүсэлт хүргүүлсэн. Эм, эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газраас тодорхой, нэгдсэн хариу ирүүлээгүй ба хариу албан бичигт дүрс оношилгоо, цээжний хөндий, ерөнхий мэс заслын мэргэжлийн салбар зөвлөлийн тайлбарыг хавсаргасан байсан.

Монгол Улсын Сангийн Сайдын 2023 оны 02 дугаар сарын 02-ны №29 дугаар тушаалаар батлагдсан Гаалийн Ерөнхий Газрын зохион байгуулалтын бүтцийг батлах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт “...барааны ангилал, гаалийн үнэлгээ, гаалийн зуучлагчийн чиглэлээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр, баримт бичиг, үндэсний хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүргийг “Барааны ангилал, үнэлгээний хэлтэс”-т хүлээлгэсэн байдаг. Тус хэлтсээс ирүүлсэн 02-2/71 тоот дотоод зурвасаар зүрхний эмтэй стент, зүрхний цоорхой бөглөгч- амплатцер, судас бөглөгч нь БТКУС-ийн дагуу 90.90.00 кодод хамрагдахаар тодорхойлсон тул үндэслэж дүгнэлт бичсэн болно.

Иймд тус компанийн 2020-2022 онд импортолж гаалийн хилээр нэвтрүүлсэн зүрхний титэм судасны эмтэй стент 676,*******8,747.36 төгрөг, амплатцер 188,258,070.28 төгрөг, судас бөглөгч 802,729,291.84 төгрөг, нийт 1,669,236,109.48 төгрөгийн үнийн дүн бүхий барааг БТКУС-ийн зүйлийн 9018 кодоор ангилж гаалийн 5 хувийн татвараас зайлхийсэн үйлдэл нь татвар төлөхөөс зайлсхийж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул 20******* оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01-6/1 дугаартай албан бичгээр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт нягтлан шалгуулахаар шилжүүлсэн.

Иймд "С*******-У*******" ХХК-ийн Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч 3.Ц*******, Б.Б*******, Д.О*******, Ч.М******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэжээ.

Хариуцагч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын гаалийн байгууллага дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орноор 1993 онд нэгдэн орсон. Мөн конвенцод 1993 онд нэгдэж ороод хэрэгжүүлээд явж байгаа. Дэлхийн гаалийн байгууллагын конвенцод нэгдэхдээ Барааны ангиллын нэгдмэл байдлыг хангах үүрэг авсан. Өөрөөр хэлбэл, ялгаварлан гадуурхахгүйгээр худалдааг хөнгөвчлөх чиглэлд бүх импортолж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд тэгш хүртээмжтэй үйлчлэх үндсэн үүрэгтэйгээр оролцож байгаа. Тийм учраас бид 1 дүгээрт конвенцыг хэрэгжүүлэх гэж байгаа байгууллага, 2 дугаарт Монгол Улсад мөрдөгдөж байгаа улсын хилээр нэвтэрч байгаа гадаад худалдаатай холбоотой хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ хууль дүрмийн нэг хэсэг нь Улсын Их Хурлын 1999 онд баталсан 27 дугаар тогтоол. Уг 27 дугаар тогто******* 9018 кодтой бараа нь 0 тарифтай, 90 кодтой бараа нь 5 хувийн тарифтай батлагдсан. Бид хууль, тогтоомжийг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тийм учраас Гаалийн тариф, Гаалийн  тухай  хуульд  заасны

дагуу Барааны ангиллыг мэдүүлэгч өөрөө тодорхойлно, харин тодорхойлсон кодыг гаалийн байгууллага хянаж, шалгаж, дараа шийдвэрлэнэ гэсэн эрх зүйн зохицуулалтын хүрээнд ажиллаж байгаа. Мөн дотоод зурвастай холбоотой асуудалд тайлбар гаргая. Дотоод зурвас нь гадагшаа чиглэсэн биш ч гэсэн үр дагаврыг авчирсан байна гэж шүүхээс үзэж шүүх ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Тийм учраас өнөөдрийг хүртэл маргаад явж байна. Барааг тодорхойлох уялдуулсан систем гэдэг нь том хэмжээний, дэлхий нийтэд маш олон жилийн хөдөлмөрийн дүнд конвенц. Энэ конвенцын харилцаа холбоо нь түүхий эдээсээ боловсруулалтын түвшнээр тоног төхөөрөмж хүртлээ явагддаг. Өөрөөр хэлбэл, амьд мал амьтанд 01 гэдэг бүлэгт байдаг бол 97 дугаар бүлэгт 100-аас дээш жилийн үнэт эдлэлүүд хүртэл ордог. Мөн түүхий эдийн боловсруулалтын түвшнээс гадна зориулалтынх нь түвшинд мөн код*******ог. Дотроо системчилсэн маш олон жилийн дэлхийн шилдэг гадаад худалдаа эрхэлдэг улсуудын нэгдлээс гарч ирсэн том конвенц. Суудлын автомашинаар тайлбар гаргаж байна. Тээврийн хэрэгслийг олон янзаар ангилдаг гэж байна. Суудлын автомашин гэдэгт нэг л бүлэг бараа байгаа. Тэр бүлэг барааг дэлхий нийтээр 8703 гэдэг нэг л кодоор ангилдаг. Үүнтэй адил 90 кодоор дэлхий нийтээрээ хүний биед суулгадаг, эд эрхтнийг дэмждэг хэрэгслийг ангилна гэж конвенцод заасан. Олон улсын нэгдсэн орсон конвенц нь Монгол Улсын хуулийн дээр байх ёстой. Тийм учраас бид конвенцын зүйл заалтыг баримтлаад, жагсаалтын зүйлийн гарчигт заасны дагуу 1 дүгээр дүрмээ баримтлаад ангилсан. Гэрчээр асуусан шинжээчийн хэлснээр үйлдвэрлэгч нь өөр байлаа гээд тухайн барааны үндсэн зориулалт өөрчлөгдөхгүй. 9018 барааны ангиллын кодод хүн эмнэлгийн зориулалттай томоохон хэмжээний тоног төхөөрөмжүүд, багажууд хамаардаг талаар цухас дурдсан. Тийм учраас 9018, 90 зэрэг кодуудад тэс өөр бараанууд ангилагддаг гэдгийг хэлмээр байна” гэв.

9.Хариуцагч Гаалийн Ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Монгол Улс барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн  тухай Конвенцид 1991 онд нэгдэн орж, 1993 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Конвенцийн 1 дүгээр зүйлд “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (цаашид "Уялдуулсан систем” гэх) гэж энэхүү Конвенцид хавсаргасан зүйл болон мөр, мөн тэдгээрийн тоон код, хэсэг, бүлэг, мөрийн тайлбар бүхий жагсаалт болон Уялдуулсан системийн тайлбар дүрмийг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг. Жагсаалтын дагуу барааг ангилахад уялдуулсан системийн тайлбар дүрмийг дэс дараалан хэрэглэдэг.

Уялдуулсан системийн Тайлбар дүрмийн 1-д “Хэсэг, бүлэг болон дэд бүлгийн гарчиг нь барааг ангилахад зөвхөн анхан шатны лавлагаа баримжаа болно. Хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбараар тодорхойлогдохын зэрэгцээ эдгээр зүйл болон тайлбарт өөрөөр заагаагүй бол дор дурдсан дүрмийн заалтыг мөрдөнө” гэсэн байдаг. Энэхүү дүрмийн “зүйлийн гарчиг болон тайлбаруудад өөрөөр заагаагүй бол” гэсэн илэрхийлэл нь аливаа бараа бүтээгдэхүүнийг ангилахад зүйлийн гарчиг болон хэсэг, бүлгийн тайлбар нь тэргүүн зэргийн ач холбогдолтойг тодорхойлж, эдгээрийг юуны түрүүнд анхаарч үзэх ёстойг тодруулж байгаа юм.

Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраасС*******-У*******” ХХК-ийн импортолсон “зүрхний эмтэй стент”, “зүрхний мэс заслын амплазер”, “судас бөглөгч” гэх 3 барааны ангиллын кодын талаар тайлбар, зөвлөгөө авахаар дотоод зурвас ирүүлсэн. Тус компанийн 2020-2022 онуудын эдгээр 3 барааны гаалийн мэдүүлэг, мэдүүлэгт хавсаргасан бичиг баримт болон тухайн барааны интернэт мэдээллийг судлан үзэж Уялдуулсан системийн Тайлбар дүрэм 1-ийн дагуу зүйл 90.-ийн гарчигт “Гэмтэл согогийн хэрэгсэл (тулгуур, хагалгааны хүлээс, чангалаа, сойлт); хүний биеийн хиймэл хэсэг; сонсголын аппарат болон гэмтэл согог заслын зориулалтаар биедээ зүүх эсвэл авч явах, эсвэл биед  суулгах

 зориулалтын бусад хэрэгсэл”, мөн Уялдуулсан системийн Тайлбар бичгийн Зүйл 90.-ийн V (4) “Тодорхой эрхтний химийн үйл ажиллагааг орлох эсвэл дэмжих зориулалттай хүний биед суулгах хэрэгсэл (жишээ нь:инсулин ялгаруулах)” гэсэн тайлбарыг тус тус үндэслэн 90.90.00 кодод ангилагдахыг тодорхойлон Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02-2/71 тоот дотоод зурвасаар хүргүүлсэн.

Иймд "С*******-У*******" ХХК-ийн Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02-2/71 тоот Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газарт хүргүүлсэн “дотоод зурвас”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Гаалийн Ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Барааны ангиллыг кодыг тодорхойлохын тулд эхлээд бараагаа таньж тодорхойлдог. Түүний дараа аль кодод ангилагдах вэ гэдгийг тодорхойлдог. Энэ нь дэлхийн Гаалийн байгууллагаас гаргасан Барааг тодорхойлох, кодлох уялдуулан системийн хавсралт болох жагсаалт болон тайлбар дүрмийг баримталж барааны ангиллын кодыг тодорхойлдог. 2020-2022 оны хооронд хийгдсэн энэ 3 нэр төрлийн барааны ангиллын кодыг тодорхойлохдоо энэ конвенц болон хавсралт жагсаалт, тайлбар зэргийг баримтлаад ангиллын кодыг тодорхойлсон. Үүнээс гадна тухайн бараатай холбоотой мэдээллийг тухайн үйлдвэрлэгчийн интернэт мэдээллээс авч тодорхойлсон. Барааг ямар зориулалттай, ямар бараа вэ гэдгийг тодорхойлохын тулд Барааг тодорхойлох болон үйлдвэрлэлийн системийн ерөнхий тайлбар дүрэм буюу 1-6 хүртэлх дүрмийн 1 дэх дүрмээр ангилсан. Энэ бол тухайн барааны зүйлийн гарчиг буюу 4 оронтой тоон кодын ард байгаа бичиглэлийг үндэслэж барааг ангилах ерөнхий тайлбар дүрэм. Энэ тайлбар дүрэм нь тухайн 4 оронтой тоон кодын ард байгаа бичиглэл бол тухайн барааг илүү тодорхойлох боломжтой. Тэр зүйлийн гарчигт ямар бараа ангилагдах вэ гэдгийг тодорхой заасан байдаг учраас гадаад худалдаанд эргэлдэж байгаа барааны ихэнх хувь 1 дүгээр дүрмээр ангиллын кодыг тодорхойлох боломжтой байдаг. Энэ дүрмийн дагуу барааны ангиллын кодыг тодорхойлсон. 4 оронтой тоон код буюу 90 гэсэн зүйлийн ард байгаа бичиглэл нь хүний биед суулгах зориулалттай бусад хэрэгсэл гээд гэмтэл согогийн зориулалттай хэрэгслээс гадна цэг таслал байгаа. Цэг таслалын хойно биед суулгах зориулалттай бусад хэрэгсэл гэж байгаа. Зүйлийн гарчигт байгаа хэсэгт хамааруулаад 93 нэр төрлийн барааг ангилсан. Энэ барааны ангиллын кодыг олон улсын конвенц, тайлбар дүрмээ баримтлаад ангилсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          1. Гаалийн Ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бгийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №02-2/71 дүгээр  дотоод зурвасаар 3 нэр төрлийн барааг тодорхойлсон,

          2. Гаалийн Ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч З.Ц*******, Г.Б*******, Д.О*******, Ч.М******* нарын 20******* оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №01/******* дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийг Барааг тодорхойлж кодлох уялдуулсан системийн 90 хамаарах барааг 9018 кодоор мэдүүлж 83,461,805.47 төгрөгийн гаалийн татварыг төлөлгүй улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тул шалгуулахаар дүгнэлт гаргажээ.

          Гаалийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтаас

гаргах зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах, мэдүүлэгчийн экспорт, импортын үйл ажиллагаанд гаалийн зорилгоор гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг явуулна”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12-т “Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 10.12.4-д “ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хор хохирол учирсан тохи************** болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх” гэж, Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 90.18-д “Хүн эмнэлэг, мэс засал, шүдний эмнэлэг эсвэл мал эмнэлгийн зориулалттай багаж, төхөөрөмж (сцинтиграфын аппарат орно), эмнэлгийн цахилгаан апдпарат, хараа шалгах багаж”, 90.-д “Гэмтэл согогийн хэрэгсэл (тулгуур, хагалгааны хүлээс, чангалаа, сойлт орно): ул төмөр болон хугаралт, бэртэлтийн эмчлэхэд хэрэглэгдэх бусад хэрэгсэл: хүний биеийн хиймэл хэсэг: сонсголын аппарат болон гэмтэл согог заслын зориулалтаар биедээ зүүх эсвэл авч явах эсвэл биед суулгах зориулалтын бусад хэрэгсэл” гэж тус тус заажээ.

          3.Нэхэмжлэгчээс “үйлдвэрлэгчийн тодорхойлолтоор мэдүүлсэн, хариуцагч нарын акт хуульд нийцээгүй” гэж, хариуцагчаас “тухайн бүтээгдэхүүнүүд нь хүний биед суулгах зориулалттай тул 90. кодоор мэдүүлэх ёстой” гэж тус тус маргажээ.

          4.Эрүүл мэндийн яамны дэргэдэх Судсан дотуурх мэс засал судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар дүгнэлтэд Gelfoam, Eggel S Plus Gelfoam, Embozene Tandem, Lifepearl Microsphere, Hydropearl Emozene Microsphere, Angio-seal зэрэг 6 төрөл хэрэгслүүд нь “хүний биед хими эмтэй хольж хийгдэн түр хугацаанд судас бөглөж суудаг эмнэлгийн хэрэгсэл”, PVA болон Emozene Microsphere хэрэгслүүдийг “тодосгогч бодистой хольж хийж бай эрхтнийхээ судсыг тодруулан хардаг бөгөөд хүний биед байнга сууж үлддэг эмнэлгийн хэрэгсэл” гэж,

          Хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлгийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02/1701 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд Gelfoam, Eggel S Plus Gelfoam, Embozene Tandem, Lifepearl Microsphere, Hydropearl Emozene Microsphere, PVA, Emozene Microsphere зэргийг “Тус бүтээгдэхүүн нь хавдартай өвчтөн дээр ашиглагддаг, дангаараа хүний биед суудаг биш, хүний биед суулгах, авч явах зүүх хэрэгсэл биш харин ямар нэг бүтээгдэхүүнтэй нийлж, тусгай катетерийн тусламжтай хүний биед оруулж хэрэглэдэг эмнэлгийн хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл олон улсын бүтээгдэхүүний ангиллаар катетер ба катетерийн бусад хэрэгсэлд багтдаг бөгөөд гэмтэл согогийн анагаах ухааны салбарт хэрэглэдэг бүтээгдэхүүн биш болно” гэж, Angio-seal-ийг “Тус бүтээгдэхүүн нь хавдартай өвчтөн дээр ашиглагддаг, дангаараа хүний биед суудаг биш, хүний биед суулгах, авч явах зүүх хэрэгсэл биш харин ямар нэг бүтээгдэхүүнтэй нийлж, тусгай катетерийн тусламжтай хүний биед оруулж хэрэглэдэг эмнэлгийн хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл хүний эд эрхтний үүргийг орлохгүй, дангаар хүний биед сууж хэрэглэгддэггүй, өөр бусад хэрэгсэлтэй хамт хэрэглэгддэг бүтээгдэхүүн” гэж тус тус дүгнэжээ.

          5.Дээрхээс дүгнэвэл дээрх бүтээгдэхүүнүүд нь нэхэмжлэгчийн маргаж буй Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 90.18-д заасан “Хүн эмнэлэг, мэс засал, шүдний эмнэлэг эсвэл мал эмнэлгийн зориулалттай багаж, төхөөрөмж (сцинтиграфын аппарат орно), эмнэлгийн цахилгаан аппарат, хараа шалгах багаж”-д хамаарахгүй, харин 90.-д заасан биед суулгах зориулалтын бусад хэрэгсэлд хамаарахаар байна.

          6.Өөрөөр хэлбэл зүрхний эмтэй стент, зүрхний цоорхой бөглөгч, судас бөглөгчүүд нь гэмтэл согогийн зориулалттай биш ч хүний биед оруулж, суулгаж эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг байх тул хариуцагч нарын тодорхойлолт, дүгнэлт хуульд нийцжээ.

          7.Хэдийгээр  нэхэмжлэгчээс  “үйлдвэрлэгчээс  бүтээгдэхүүнээ  тодорхойлдог,

 бид дур мэдэн өөрчлөх эрхгүй” гээд Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 20******* оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02/705 тоот албан бичгээр ирүүлсэн “Embolization implant inserter-160 EA бүтээгдэхүүн 9018.90-8900” гэх гарал үүслийн гэрчилгээний баталгаажуулалт, мөн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Hangzhou Alicon Pharm SCI&TEC CO.,LTD-ийн “PIyvinyl Alcohol Particle Embolic Agent (PVA), Gelatin Sponge Particle Embolic Agent (Gelfoam) бүтээгдэхүүнүүдийн БТКУС код 90” гэх баталгаажуулалтын бичиг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч улсын хилээр нэвтэрч буй бараа, бүтээгдэхүүний тухайд хяналт хэрэгжүүлж буй тусгай чиг үүрэг бүхий байгууллага болохын хувьд гаалийн байгууллага нь 1991 онд нэгдэн орсон Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай Конвенцын хүрээнд тодорхойлох нь зүйтэй.  

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

          1.Гаалийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.4-д заасныг тус тус баримтлан “С*******-У*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн Ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч З.Ц*******, Г.Б*******, Д.О*******, Ч.М*******, тус байгууллагын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид тус тус  холбогдох “Гаалийн Ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №02-2/71 дүгээр  дотоод зурвас /тодорхойлолт/, тус байгууллагын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч З.Ц*******, Г.Б*******, Д.О*******, Ч.М******* нарын 20******* оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №01/******* дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ШҮҮГЧ                                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ