Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 307/ШШ2025/01536

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                      Хэргийн индекс: 307/2025/02107/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,

Нэхэмжлэгч: ******* байрлах ******* ХХКомпани /РД:*******3, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* ******* /РД:******* утас:*******/-д холбогдох,

 2,492,148.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Хариуцагчаас 2,492,148.83 төгрөг гаргуулж, өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* ХХКомпаниас нэхэмжилсэн 2,492,148.83 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдуулан 2,492,148.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2.Хариуцагч Б.******* нь ...******* ХХКомпаниас нэхэмжилсэн 2,492,148.83 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй... гэх тайлбарыг ирүүлсэн байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

4.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,824 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,412 төгрөг, төрийн сангийн орлогоос 27,412 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 2,492,148.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн ...******* ХХКомпаниас нэхэмжилсэн 2,492,148.83 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй... гэх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,824 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,412 төгрөг, төрийн сангийн орлогоос 27,412 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХКомпанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС