Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 304/ШШ2025/00435

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, Д.З*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Э******* *******ийн газрын дарга П.О*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Булган аймгийн Э******* *******ийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажил эгүүлэн тогтоолгох хүртэлх цалин, нэмэгдэл урамшууллыг олгох, э******* *******, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар зэргийг төлүүлэх тухай 304/2025/00193/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.З*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******-Э*******

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.О*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.З******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н овогт Д*******ийн З******* миний бие 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Булган аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 9 дүгээр тогтоол, 2024 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/29 Э******* *******ийн газрын даргын тушаалаар Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн захирлаар томилогдсон. Ажлаа аваад хэвийн, гадаад төлөвлөлт сайн гүйцэтгэж байсан. Гэтэл 2024 оны 11, 12 дугаар сараас эхэлж ажлаа өгөх тухай дарамт шахалт Э******* *******ийн газар болон газрын дарга Мээс удаа дараа ирж байсан. 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн э******* *******ийн газрын даргын Б/12 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаал гарсан. Энэ үед миний бие өвчтэй буюу мэс заслын Жи/34 оношоор хагалгаанд орж хөдөлмөрийн чадвар түр алдсаны магадалгаатай байсан. 2024 оны сүүлээс дарамт шахалтаас болоод стресстсэн, нойрмоглосон зэргээр биеийн байдал муу байсан. Удаа дараа нь үзүүлж зохих эмчилгээнүүдийг хийлгэсэн. Иймд өвчтэй байх хугацаанд буюу хөдөлмөрийн чадвар алдсан эмнэлгийн хуудастай байхад намайг ажлаас чөлөөлсөн тул ажил эргүүлэн тогтоох, эргүүлэн тогтоох хүртэлх э******* *******, нийгмийн даатгал, татваруудыг холбогдох журмын дагуу төлүүлэх нэхэмжлэл гаргасан гэв.

 2.Хариуцагч шүүхэд и*******сэн хариу тайлбартаа: Э******* *******ийн газрын дарга П.О******* миний бие аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал Даваа овогтой З*******ын и*******сэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. Д.З******* нь ажлаас чөлөөлөгдөх талаар өргөдөл и*******эхээс өмнө 2024 оны 12, 2025 оны 01, 02 саруудад аман байдлаар удаа дараа ярилцаж ойлголцож, Э******* *******ийн сайд Булган аймагт ажилласны дараа чөлөөлөгдөхөөр ярилцсан. Сүүлд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Д.З******* өөрийн 99994690 дугаарын гар утсаар холбогдон Улаанбаатар хотод байгаа, өөрийн биеэр өргөдлөө аваачиж өгөх боломжгүй тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн бичиг хэргийн ажилтнаар дамжуулан өргөдлөө өгнө гэж хэлсэн. Утсаар ярьж дуусаад тэр даруй Нэгдсэн эмнэлгийн бичиг хэргийн ажилтан М.Л манай байгууллага дээр ирж: Эмнэлгийн захирал Д.З******* өөрийн хэрэглэдэг албан ёсны Facebook чатаар ажлаас чөлөөлж өгөх хүсэлтэй өргөдөл файл хэлбэрээр и*******сэн бөгөөд, хэвлээд ЭМГ аваачаад өгчих гэсэн тайлбартай манай байгууллагын бичиг хэрэгт өгч бүртгүүлсэн. Энэ үйл явдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2 дахь заалтыг баримталсанд тооцон хүлээн авсан. Би Д.З******* өөрөө ирж өргөдөл өгч чадахгүй, явуулчихья гэж утсаар хэлсэн байсан учир (Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өргөдөл гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр, буюу амаар гаргаж болно, өргөдөл гомдлыг цахим хэлбэрээр дамжуулан гаргаж болно, хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зураагүй бол бусдаар төлөөлүүлэн зуруулж болно гэж заасныг үндэслэн өөрийн биеэр ирж өргөдөл өгөх боломжгүй гэдгээ утсаар хэлсэн тул) бичиг хэргийн ажилтан М.Лгийн дамжуулж авчирсан өргөдлийг хүлээж авч шийдвэрлэсэн. Д.З******* ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ и*******эхийн өмнө хэд хэдэн удаа надтай утсаар ярьж мэдээлэл солилцож байсан. 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хамрын хагалгаанд орсон гэдгийг мэдэж байсан. Гэхдээ өргөдлөө өгөх асуудлаа утсаар ярилцаж байхдаа өвчтэй байгаа, эмнэлгийн чөлөө авах талаар огт дурдаагүй, би акт авсан тухай мэдээгүй байсан. Д.З******* тухайн өдөр утсаар холбогдох үедээ өвчтэй акттай байгаа, эмчилгээ дууссаны дараа ажлаас чөлөөлөх өргөдөл өгөх асуудлаа хэлж ярих боломж бүрэн байсан. Тэрч байтугай 2025.01.27-ны өдөр хамрын хагалгаанд орсон ч 01 сардаа ажлын цаг бүтнээр цалин нэмэгдэл хөлсөө бүтэн бодож авсан нь албан тушаалаа ашиглан өөрт давуу байдал үүсгэсэн гэж харж байна гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******-Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдсэн эмнэлгийн захирлын албан тушаалд ажиллаж байсан Д.З*******ыг э******* *******ийн газрын даргын тушаалаар 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн. Чөлөөлөхдөө Д.З******* захирлын бичиг хэрэгт бүртгэгдсэн өөрийнх нь хүсэлтээр э******* *******ийн газрын даргын цохолтоор Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэж зааснаар өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Тухайн цаг хугацаанд эмнэлгийн өвчтэй, албан ёсны магадалгаатай эмчилгээ хийгдэж байгаа гэдэг албан ёсны нотлох баримт байгаагүй тул маргаан бүхий тушаал гарсан. Д.З******* захирлыг өвчтэй байх хугацаанд нь биш өвчилсөн цаг хугацаанаас хойших хугацаанд ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Эмнэлгийн лист өвчтэй байсан цаг хугацаанд бичигдэх ёстой ч тухайн лист авсан цаг хугацаа өвчтэй байснаас хойш бичигдсэн байх тул өвчтэй байсан цаг хугацаанд ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй. Эмнэлэгт хэвтсэн цаг хугацаа нь ажлаас чөлөөлөгдсөн цаг хугацааны өмнөх өдрүүдэд байсан нь эмнэлгийн бичиг баримтаар нотлогдож байна. Ажлаас чөлөөлөгдсөн цаг хугацаанд өвчтэй байсныг нотлох ямар нэгэн эмнэлгийн бичиг баримт байхгүй байна гэв.

4.Хариуцагчийн өмгөөлөгч Ч.О******* шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Д.Зоригтбаатраас Булган аймгийн Э******* *******ийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг болон холбогдох нэмэлт төлбөрүүдийг нөхөн бичүүлж олговор олгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. 2024 оны 11 сараас 2025 оны 02 дугаар сарын 11-ны өдрийг хүртэлх өвчтэй байсан хугацаанд ажлаас гаргасан тушаал гаргасанд гомдолтой байна гэж анх нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад би өөрөө ажлаас гарах өргөдлөө өгсөн боловч лист бичигдсэн өвчтэй байх нөхцөл байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байгаа талаараа гомдлыг үндэслэлээ тайлбарлаж байна. ... Нөхцөл байдлаас үзэхэд хүсэл зоригоо илэрхийллийг бүрэн илэрхийлсэн гэж үзнэ. Хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч үгүйсгээгүй буюу өөрөө ажлаас гарах хүсэлтийг бичиг хэргээр дамжуулж өгсөн. Бичиг хэрэгт гарын үсэг зурсан зураагүй асуудал миний хүсэл зоригийн илэрхийллээс туйлын хамааралтай биш гэх байдлаар тайлбарлаж гомдлын үндэслэл шаардлагыг өөрчилж байна. Өөрөөр хэлбэл 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хагалгаанд орж 02 дугаар сарын 07-ны өдөр эмнэлгээс гарсан. Тухайн хугацааны лист 02 дугаар сарын 10-24-ны хооронд 14 хоногийн хугацаагаар бичигдсэн байна. Нотлох баримтыг шинжлэн судалснаар ойлголоо, гэхдээ нэгэнтээ нийгмийн даатгалын сангаас лист байсан хугацааг өнгөрөөж болоогүйд гомдолтой байна гэж гомдлын шаардлагыг өөрчилж байна. Тухайн гомдлын шаардлагын үндэслэлийг хэрхэн яаж өөрчлөгдсөнөөс үл шалтгаалаад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. ... 01 дүгээр сарын 14-ны өдрөөс эхэлж өдрийн эмчилгээний карт нээлгэж эмчилгээ үйлчилгээг авч байсан байна. Тухайн эмчилгээ хуулийн дагуу хийгдсэн байна. 01 дүгээр сарын 27-ны өдөр хагалгаанд орж 02 дугаар сарын 07-ны өдөр мэс заслын үйлчилгээ хийгдэж Булган аймгийн нэгдсэн эмнэлгээс э******* *******ийн тусламж үйлчилгээ авч эмнэлгээс гарсан байна. Хяналтын үндсэн эмч С эмч 14 хугацаанд эмчилгээ үйлчилгээ авсан. Тухайн хоног нь хойшид 14 хоногийн хугацаагаараа лист бодогдох ёстой гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Тухайн дүгнэлт 02 дугаар сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 24-ны огнооны тэмдэглэгээтэйгээр гарсан байна. Дүгнэлтийн хугацааг нэхэмжлэгч шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрч байна. Д.З******* 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хуанлийн 14 хоногоор эмчилгээ хийлгэсэн нь үнэн болно гэж С эмч тодорхойлолт гаргасан байна. Тухайн тодорхойлолтыг үндэслээд хөдөлмөрийн түр алдалтын комиссын шийдвэрээр 14 хоногийг нь бариад 02 дугаар сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 24-ны хооронд хугацаанд дүйцүүлэн огноотой бичиж өгсөн нь өвчтэй байсан үед нь тушаал гаргасан гэсэн ойлголт биш юм. Нэхэмжлэгч 02 дугаар сарын 07-ны өдрөөс өмнөх үед өвчтэй байсан байна. Харин листээ авч байгаа үе өвдөөд яваад байгаа үеийг заагаагүй хугацаа байна. Нэхэмжлэгч Улаанбаатар хотод байсан нь яг өвдөөд хагалгаа хийлгэж байсан үе биш листийнх нь хугацаа 02 дугаар сарын 10-24-ны хооронд тавигдсан байх тул нэхэмжлэлийн үндэслэл болох өвчтэй зовлонтой байсан үед тушаал гаргасан гэх үе үндэслэлгүй юм. Тухайн үед ердийн амьдралын хэвийн харилцаанд ороод явж байсан гэдгийг холбогдох нотлох баримтаар буюу өөрийнх нь өгсөн баримтуудаар нотолж байна. Иймд 02 дугаар сарын 10-24-ны өдрийн хооронд өвчтэй байсныг тодорхойлох боломжгүй байна. Иймд маргаан бүхий Б/12 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй, ажилтны хүсэл зоригийн илэрхийллээр гарсан тушаал байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас №,

-Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлийн Д.З*******ыг нэр дэвшүүлэх тухай 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дугаартай тогтоол,

-Булган аймгийн Э******* *******ийн газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Даваа овогтой З*******ыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлаар томилох тухай Б/29 дугаартай тушаал,

-Булган аймгийн Э******* *******ийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал Д.З*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/12 дугаар тушаал,

-Булган аймгийн Булган сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицууулах 3 талт хороонд Д.З*******-аас гаргасан өргөдөл,

-Сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр,

-Булган аймгийн Э******* *******ийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай Б/29 дугаартай тушаал,

-Амбулториар эмчлүүлэгсдийн карт 2 ш, эмчийн жор бичсэн хуудас, мөнгөний баримт

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн

-Нэхэмжлэгч Д.З*******ын хүсэлтийн хуулбар,

-Хүсэлтийг хүлээн авсан бүртгэлийн дэвтрийн хуулбар

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах заалтын дагуу гэрчээс мэдүүлэг авч, нэхэмжлэгч болон нэгдсэн эмнэлгийн бичиг хэргийн ажилтан нарын мэссэнжер чатанд үзлэг хийж баримтжуулсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтын дагуу Э******* *******ийн газраас маргаан бүхий тушаал, нэхэмжлэгчийн 1,2 дугаар сарын цагийн бүртгэл, аймгийн Нэгдсэн эмнэлгээс нэхэмжлэгч Д.З*******ын хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх, эмчилгээний дараах эмнэлгийн хяналт, үзлэгийн бүртгэл, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Зоригтбаарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Э******* *******ийн газрын даргын Аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Д.З*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 20205 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/12 дугаар тушаал нь миний хөдөлмөрийн харилцааг 02 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгож байгаа нь хууль зөрчсөн, мөн намайг өвчтэй байх хугацаанд гарсан байх тул хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоох, энэ хугацааны цалин, урамшуулал, э******* *******ийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлүүлнэ гэжээ.

 

3.Хариуцагч талаас нэхэмжлэгч Д.З******* нь миний бие э******* *******ийн байдлаас шалтгаалан ажиллах боломжгүй болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний огноотой и*******сэн тул өөрийнх нь хүсэлтийн огноогоор тасалбар болгож, ажил хүлээлцэх өдрийг 02 дугаар сарын 13-ны өдрөөр тогтоосон. Энэ нь ажил хүлээлцэх сүүлийн өдрөөр тасалбар болгож бүх тооцоолол хийгддэг тул хууль зөрчөөгүй. Мөн энэ хүсэлт нь Д.З*******ын хүсэлт зоригын илэрхийлэл хийгдсэн тул өөрийнх нь хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Ажлаач чөлөөлөгдөх хүсэлт явуулах талаар утсаар ярих үедээ өвчний улмаас чөлөөтэй байгаа талаар яриагүй, чалаа авах тухай мэдэгдээгүй тул өвчтэй байх хугацаанд чөлөөлсөн гэж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Төрийн албаны Булган аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дугаартай тогтоолоор Нэгдсэн эмнэлгийн захиралын албан тушаалд нэр дэвшиж, Булган аймгийн Э******* *******ийн газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/29 дугаартай ...аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлаар томилох тухай тушаалаар нэхэмжлэгч Д.З*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн.

4.2.Нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын дундаас эхлэн Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулториор үзүүлж, уламжилалт эмчилгээний тасгаар үйлчлүүлж байгаад 01 дүгээр сарын 26-наас 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд тус эмнэлгийн чих хамар хоолойн тасагт хэвтэн эмчлүүлж, j34.2 буюу хамрын таславч муруйлт засах хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн нь түүний шүүх хуралдаанд гаргасан ...миний бие унтуулгатай мас заслд орсон. гэх тайлбар, өвчний түүхээр нотлогдож байна./хэргийн 106-119х/

4.3.Булган аймагт Э******* *******ийн сайд ажилласан үе буюу 2025 оны 02 дугаар сарын 08-ны Бямба гарагт хариуцагчтай хамт сайдыг тосох, хурал уулзалтад оролцож байсан нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

4.4.Д.З******* нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн э******* *******ийн газарт өргөдөл гэх файлыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн архив, бичиг хэргийн ажилтан М.Лд өөрийн фэйсбүүкийн чат /Zorigtbaatar Davaa/ хаягнаас Лгийн /Л Мөнхзаяа/ хаягруу илгээж, утсаар ярихаар аваачаад өгөөрэй гээд, 02 дугаар сарын 11-ний өдөр М.Л рүү утсаар ярьсны дагуу тэрээр огноог 11-ний өдөр болгон засаж хэвлээд Э******* *******ийн газрын бичиг хэрэгт өгсөн үйл баримт нь М.Лгийн гэрчийн мэдүүлэг, мессэнжэр хаягт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

4.4.Хариуцагч Э******* *******ийн газар хүсэлтийг хүлээн авч бүртгэл хяналтын карт хөтлөн, цохолт хийж хүний нөөцийн мэргэжилтэн Э.Н*******-Э*******д шилжүүлж, ...Д.З*******ын хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай тушаалыг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргажээ. Уг тушаалаар Д.З*******ын хөдөлмөрийн харилцааг хүсэлт гаргасан өдөр буюу 11-ний өдрөөр тасалбар болгож, 13-ны өдөр эцсийн тооцоо хийж ажил хүлээлцэхийг даалгаж шийдвэрлэжээ. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т ажил олгогч хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана гэсэнтэй нийцэж байгаа бөгөөд ажил хүлээлцэж дууссан сүүлийн өдөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон сүүлийн өдөр болно.

4.5.Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Б, эмчлэгч эмч Б.С нарын гарын үсэгтэй дугаартай Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас 2025 оны 02 дугаар сарын 10-наас эхэлж 2025 оны 02 дугаар сарын 23-ний өдөр дуусахаар 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бичигдсэн байна/хэргийн 5х,129х/. Эмнэлэг хяналтын комиссоор оролцогчдын бүртгэлийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 22 дахь дэс дугаарт Даваа З*******, ИЭ68100612, 57/эр, НЭ захирал, J34.2, II/24-III/24, 14х+14х=28х гэсэн бүртгэл хийгдэж, ерөнхий эмч Б.Б, эмчлэгч эмч Б.Б**-Эийн баталгаажилттай Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас 2025 оны 02 сарын 24-нөөс эхэлж 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дуусахаар 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бичигдсэн байна. /хэргийн 130х/

5. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй, 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш  дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, 154.8.Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасан.

5.1. Нэхэмжлэгч Д.З******* нь Булган сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасныг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцсэн тухай 04 дугаартай тэмдэглэл хэрэгт авагдсан байна. 2025 оны 03 дугаар сарын 25-нд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8.Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

6.Нэхэмжлэгч ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт өгсөн үйл баримттай маргаагүй, харин хүсэлтэд гарын үсгээр баталгаажуулж өгөх байсан, ийм хурдан шийдвэрлэнэ гэж бодоогүй, хүсэлтийг үндэслэн хөдөлмөр эрхлэх харилцааг цуцлахдаа өвчтэй байсан буюу эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсан хугацаанд гаргасан нь хууль зөрчиж байна, анхнаасаа ажлаа өг гэж шахалт үзүүлж байсан тул би өөрөө хүсэж уг хүсэлтийг гаргаагүй гэж маргасан.

7.Д.З*******ын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үйл баримт нь гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч болон нэгдсэн эмнэлгийн архив, бичиг хэргийн ажилтан М.Лгийн фэйсбүүк чатад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Цахим хэлбэрээр, нэгдсэн эмнэлгийн бичиг хэргийн ажилтнаар дамжуулан хүсэлтээ гаргасныг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаа Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл, гомдлыг цахим хэлбэрээр дамжуулан гаргаж болно..., 12 дугаар зүйлийн 12.3, 12.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэж заасан. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ажилтны хүсэлт нь зөвхөн өөрийн хүсэл зоригын бодитой илэрхийлэл байх ёстой бөгөөд нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн архив, бичиг хэргийн ажилтанд чатаар илгээсэн бичгээр гаргасан өргөдөлийг түүний хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч хариуцагчийн хариу тайлбарт дурьдагдсан Д.З******* нь ажлаас чөлөөлөгдөх талаар өргөдөл и*******эхээс өмнө 2024 оны 12, 2025 оны 01,02 саруудад аман байдлаар...ярилцаж ойлголцож, Э******* *******ийн сайд Булган аймагт ажилласны дараа мөн хуулийн 79 дүгээр зүйлээр чөлөөлөгдөхөөр ярилцсан гэсэн тайлбарыг удаа дараа ажлаа өгөхийг шахаж, шаардсан үйлдлийг нотолно гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар өөрийн гаргасан хүсэлтэд дурьдаагүй, өөр байдлаар нотлох баримт гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Харин энэ байдал нь зохигчийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох хугацааг тохиролцсон нөхцөл байдал байжээ гэж дүгнэхээр байна.

 

9. Нэхэмжлэгчийн өвчний учир эмнэлгийн чөлөөтэй байсан хугацаанд хөдөлмөрийн харилцааг цуцалж байгаа нь хууль зөрчсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлага дараахь үйл баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

9.1.Д.З*******ыг j34.2/хамрын таслав муруйх/ өвчний улмаас Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн эмч Б.Сын хяналтад орж, 2025 оны 01 дүгээр сарын 26-наас 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тус тасагт хэвтэж хагалгаа хийлгэсэн нь өвчний түүхээр тогтоогдож байна. Энэ хугацааны хөдөлмөр чадвар түр алдалтын эмнэлгийн хуудас 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдөр бичигдэж 2025.02.10-2025.02.23 гэсэн хугацаатай 14 хоног гэж олгогдсон үйл баримт нь түүний амбулториар эмчлүүлэгсдийн картны 4 дэх талд бичигдсэн II/4, Т.З*******.Булган аймгийн нэгдсэн эмнэлэгийн чих хамар хоолойн тасагт хамрын таславч муруйлт ...хөөнгө оношоор ...2025 оны 01 сарын 27-нд өдөр...хийгдэв, эмч Б.С, гам барих, хяналтад, 14 хоног ХЧА-д тогтоох, цаашид сунгах, эмчилгээ заав гэсэн эмчлэгч эмчийн тэмдэглэл таарч байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Э******* *******ийн сайдтай хийх уулзалтад буюу 2025 оны 02 дугаар сарын 8-ны өдөр ажилласны дараа гэртээ байж эмчилгээ, сувилгаа хийх зорилготой Улаанбаатар хот явсан. Тэндээ Хан-Уул дүүргийн өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгээс үйлчилгээ авсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нээгдсэн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, мөн өдрийн өрхийн э******* *******ийн төв гэсэн дардастай, Лгийн Г гэх эмчийн дардас бүхий энгийн эмийн жор, 02.17, экватор 5/10мг, ...өдөрт 1 уух, тогтмол эмч... гэсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

9.2.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Э******* *******ийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/177, А/433 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журам-ын 3 дугаар зүйлийн 3.1.-д Амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны хуудсыг эмчлэгч эмчийн шийдвэрээр 14 хоног хүртэл...олгоно, 3.3.-д Амбулаторын тусламж, үйлчилгээг 14 хоногоос дээш хугацаагаар үргэлжлүүлэн үзүүлэх шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас олгох хугацааг Эмнэлэг хяналтын комиссын хурлын шийдвэрээр дараах байдлаар сунгана. Үүнд: 3.1.1.Энэ журмын 2.2.1/ердийн өвчнөөр өвчилсөн... даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг.../-д заасан эмнэлгийн хуудасны хугацааг 14 хүртэл хоногоор 4 дүгээр зүйлийн 4.1-д Даатгуулагч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байх хугацаанд эмнэлгийн хуудас авах эсэх талаар эмчлэгч эмчид мэдэгдэнэ. Эмнэлгийн хуудсыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч дууссан ... өдрөөс хойш доорх хугацаанд багтаан цахимаар эсхүл цаасан хэлбэрээр бичнэ., 4.1.1-д хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг тусламж, үйлчилгээ авч дууссан өдрөөс хойш ажлын 10 өдөрт гэж заасан.

9.3.Дээрх үйл баримт нь даатгуулагч эмнэлгийн үйлчилгээ авч хэвтэн эмчлүүлсэн хугацаанд ногдох эмнэлгийн хуудсыг бичүүлэх журмыг нэхэмжлэгч зөрчжээ. Өөрөөр хэлбэл Д.З******* нь хөдөлмөрийн чадвар түр алдсан эмнэлгийн хуудсыг журамд заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 21-ний дотор багтаж бичүүлэх, мөн сунгуулах шаардлагатай бол энэ хугацаанд Эмнэлэг хяналтын комиссын хурлаар хэлэлцэгдэж сунгагдсан ёстой байжээ. Гэтэл 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдөр ерөнхий эмч Б.Б, эмчлэгч эмч Б.С нарын гарын үсэгтэй дугаартай Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас 2025 оны 02 дугаар сарын 10-наас эхэлж 2025 оны 02 дугаар сарын 23-ний өдөр дуусах хугацаагаар буюу эмнэлэгт хэвтэж эмнэлгийн үйлчилгээ авсан хугацаанаас өөр цаг хугацаанд буюу маргаан бүхий тушаал гарсан үеийг хамааруулан бичигдсэн, мөн энэ удаагийн хугацаа сунгалтад Эмнэлэг хяналтын комисс хуралдсан гэх үйл баримт нотлох баримтаар үгүйсгэгдэж, баримтыг нөхөн бүрдүүлсэн гэж дүгнэхээр байна. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаар Эмнэлэг хяналтын комисс 2025 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн хурлаар нэхэмжлэгч Д.З******* орсон гэх бүртгэл хэрэгт авагджээ./хэргийн 132х/.

10.Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, э******* *******, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар төлөлтийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр 1 дүгээр сарын цалин бүтэн авсан. Хоёр сарын цалин чөлөөлөгдсөн өдөр хүртэлх хугацааны цалин орсон байх гэж бодож байна. Цалин, листний мөнгө хэдэн төгрөг орж ирснийг би тодорхой санахгүй байна. Санхүүгийн ажилтнууд хууль журмын дагуу бодоод олгосон гэж ойлгож байгаа. гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэрэгжүүлээгүй байна.

11.Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс нотлох баримтаар гаргаж и*******сэн 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Цалингийн картаар 1 дүгээр сарын цалин 22 ажлын өдрөөр, 2 дугаар сарын цалин ажлын 5 өдрөөр гарч, 3 дугаар сар дээр 684,862 төгрөг, 4 дүгээр сард 2,739,449 төгрөгний тэтгэмж олгогдсон байна.

12. Нэхэмжлэгчийн шүүхэд и*******сэн нотлох баримт болох хэрэгт нотлох баримтаар өгсөн Амбулаториор эмчлүүлэгчдийн карт, М март худалдааны төвийн баримт зэргийг Эмнэлэг хяналтын комиссын тэмдэглэл бүхий нотлох баримтыг мэдэхгүй, ямар учиртай тэмдэглэгээг би мэдэхгүй байна, М мартын баримтыг андуурч өгсөн байх гэж нотлох баримтаасаа татгалзсан тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэлд хавсарган и*******сэн Төрийн албаны салбар зөвлөлийн 9 дүгээр тогтоол, Даваа овогтой З*******ыг аймгийн нэгдсэн эмнэлгийн захирлаар томилох тухай тушаал, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, сумын хөдөлмөрийн эрхийн гурван талт хорооны тэмдэглэл/шийдвэр гэх баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

13. Мөн шүүгчийн захирамжаар нэгдсэн эмнэлгийн үзлэгийн цахим системээс хэвлэгдэж байгууллагын тэмдэгээр баталгаажсан үзлэгийн бүртгэлийн Үзлэг хийсэн өдөр, цаг минут баганад байгаа хугацаа 2025/02/10, 13:37 гэсэн мөртлөө үзлэгийн тэмдэглэл багананд байгаа эмчийн тэмдэглэл-ийн тэмдэглэсэн огноо 2025/02/05,20:23, 2025/02/10, 13:39 гэсэн мөртлөө үзлэгийн тэмдэглэл багананд байгаа эмчийн тэмдэглэл-ийн тэмдэглэсэн огноо 2025/02/07,20:23 гэж зөрүүтэй бүртгэгдсэн байгаа нь эмчийн үзлэгийн мэдээлэл нөхөн бичилтээр орсон гэж үзэх үндэслэлтэй байна.

14. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өвчтэй байсан гэдгээ нотолж байгаа Хөдөлмөрийн чадвар түр алдалтын эмнэлгийн хуудас нь түүний эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн цаг хугацаанд хамаарч байгаа нь тогтоогдсон, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох баримтыг бүрдүүлэх, шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул Д.З*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах заалтын дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүд, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д*******ийн З*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА